Зэвэрч, толбо тогтсон үнэт эдлэлийг өнгөлөх хялбар аргууд

2018-02-28, 17:33
10,432

Бид өмссөн хувцсандаа тохируулан том жижиг гэлтгүй төрөл бүрийн гоёл чимэглэл зүүдэг. Хөлсөө дуслуулан ажиллаж олсон мөнгөө, өөрөөсөө ч харамлан цуглуулсаар, сая нэг алт, монет, мөнгөн эдлэл авч зүүх боловч, удалгүй өнгөө алдаж, зэвэрч, толбо тогтох нь харамсалтай. Тэгвэл энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ? Бид өнөөдөр та бүхэндээ үнэт эдлэлийг хэрхэн арчилж, өнгө оруулах тухай зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Зэвэрч, толбо тогтсон үнэт эдлэлийг өнгөлөх хялбар аргууд

1 Гэрийн нөхцөлд толбо арилгах шингэн бэлтгэх

Бидний танилцуулж буй энэ арга нь маш энгийн бөгөөд үнэт эдлэл, гоёл чимэглэлийг шинэ мэт болгодог гэдгээрээ алдартай. Шингэнийг бэлтгэхдээ нэг халбага аяга таваг угаагч бодис, ижил хэмжээний шингэн саван болон 1 цайны халбага гамамелион (witch hazel) цэцгийн хандыг, аяганы 1/4 хэмжээтэй нэрмэл усанд хийж холино. Ингээд тухайн шингэн дотроо үнэт эдлэлээ 1 цагийн турш байлгаарай. Эцэст нь үнэт эдлэлээ гаргаж аваад, жижиг сойзоор сайтар үрж, усаар зайлж угаана. 

Гэрийн нөхцөлд толбо арилгах шингэн бэлтгэх

2 Ердөө 20 минут л хангалттай

Хэрвээ танд цаг зав бага гардаг бол, бид танд хамгийн хурдан аргыг танилцуулъя. Шилэн аягыг гадуур нь тугалган цаасаар ороож, битүүлнэ. Ингээд аягаа халуун усаар дүүргээд, 1 цайны халбага хүнсний сода, ижил хэмжээний давс, 1 халбага аяга таваг угаагч шингэн хийгээд сайтар хутгана. Бэлэн болсон шингэндээ үнэт эдлэлээ хийж, 10-15 минутын турш байлгаад, цэвэр алчуураар арчаарай.

Ердөө 20 минут л хангалттай

3 Хоёр орц байхад л таны үнэт эдлэл шинэ мэт болно

Бидний танилцуулж буй энэ аргын хувьд, гэр цэвэрлэгээний 2 бодис хэрэг болно. Жижиг сав сонгож, аяга таваг угаагч шингэнээс 3 дусал, шил арчигч шингэнээс ижил хэмжээтэйг нэмээрэй. Ингээд ээмэг, бөгж зэрэг эдлэлээ тухайн шингэндээ хийж, 10 минут байлгаад, сайтар арчиж цэвэрлэнэ.

Хоёр орц байхад л таны үнэт эдлэл шинэ мэт болно

4 Үнэт эдлэлээ өнгө алдахаас сэргийлэх

Үнэт эдлэлээ зүүж, хэрэглээгүй үедээ тусгай хайрцганд хийж хадгалаарай! Ингэхдээ багахан шохойг хайрцгандаа хийж, үнэт эдлэлээ хамт тавина. Энэ нь чийгийг өөртөө шингээж зэврэлт, элэгдэл зэргээс сэргийлдэг аж.

Үнэт эдлэлээ өнгө алдахаас сэргийлэх

5 Хувцасны гоёл чимэглэл

Хувцасны гоёл чимэглэл нь элэгдэж хуучрахаараа тухайн хувцсыг хямдхан харагдуулдаг талтай. Тиймээс хөнгөн цэвэрлэгээ зайлшгүй хэрэгтэй юм. Үүний тулд танд зөөлөн өнгөлгөөний даавуу, хуучин шүдний сойз, 3 дусал нимбэгийн эфирийн тос хэрэг болно. Та тосоо сойзонд дусааж, гоёл чимэглэлээ сайтар үрээрэй. Үүний дараа зөөлөн алчуураар арчихад хангалттай.

Хувцасны гоёл чимэглэл

6 Сувдан эдлэл

Сувд өөрөө чамин хээнцэр байдлыг илтгэдэг тул тохирох арчилгааг шаарддаг. Та бүлээн усанд багахан шампунь хийж, хөөсрүүлээрэй. Үүндээ сувдаа хийж, зөөлөн арчиж өнгөлнө. Дараа нь цэвэр усаар зайлж, хатаагаарай.

Сувдан эдлэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()