Алган дээрх зураасаараа амьдралаа шинжээрэй!

Эртний Грек, Ромын үеэс л алганы хээгээр ирээдүйгээ тодорхойлж байжээ. Хүн бүрийн алганы хээ өөр өөр байх бөгөөд үүнд хувь тавилан нь зурагдсан байдаг хэмээдэг. Тэгвэл та ч бас алган дээрх зураасаараа өөрийгөө ямар хүн болохыг тодорхойлохоос гадна, амьдралынхаа өнгийг мэдэж аваарай.

Алган дээрх зураасаараа амьдралаа шинжээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зүрхний зураас

Энэ зураас нь таны хайр дурлалын амьдралтай ямар нэгэн байдлаар холбогдож байдаг. Хэрэв энэ зураас нь:

  • Богино байвал романтик зүйлс гэж огт мэдэхгүй, хайр дурлалд мэдрэмжгүй нэгэн.
  • Урт эсвэл долгионтой байвал нэлээдгүй хувирамтгай зан чанартай тул хайр дурлалын тал дээр ч хувирамтгай байдаг.
  • Шулуун байвал ухаалаг бөгөөд хайр дурлалын тал дээр нэлээд нухацтай нэгэн.
  • Долгиотсон үргэлж байвал олон нууц амрагтай байдаг.

Зүрхний зураас

2 Тархины зураас

Энэ зураас нь тархитай шууд холбоотой гэж ойлгож болно. Хэрэв энэ зураас нь:

  • Богино байвал биеийн хүчийг илүүд үздэг. Аливаа зүйлийг тунгааж бодох дургүй. Спортод дуртай байдаг.
  • Урт байвал тархи ажиллуулсан зүйлсд сонирхолтой. Ийм зураастай хүмүүс ихэнх нь математикчид болон гүн ухаантнууд байдаг. 
  • Долгиотсон байвал анхаарлаа төвлөрүүлэхдээ асуудалтай. Төрөл бүрийн спортоор хичээллэвэл амжилт гаргана.

Тархины зураас

3 Амьдралын зураас

Амьдралын зураас нь таныг хэр удаан амьдрахыг заадаггүй. Харин таны зан чанар болон таны амьдралд тохиолдох чухал үйл явдлуудыг харуулдаг. Хэрэв энэ зураас нь:

  • Урт бөгөөд өргөн байх аваас та хүчтэй хүсэл эрмэлзэлтэй, өөрийн гэсэн тодорхой зорилготой хүн юм.
  • Богино болоод бүдэг бол бусдын ятгалгад амархан өртөх талтай. 
  • Хэрэв энэ нь дундаа тасарсан байвал та санаагаа бүү чилээгээрэй! Тасарсан зураас нь үхлийг биш харин амьдралын эрс өөрчлөлтийг харуулж байгаа хэрэг юм. 

Амьдралын зураас

4 Хувь тавилангийн зураас

Хэрэв энэ зураас нь:

  • Хэрэв тод байвал, та хувь тавиландаа удирдуулж амьдардаг юм байна. 
  • Бүдэг бол өөрийнхөө хувь тавиланг өөрөө бичдэг хүн юм.
  • Тасарсан байдалтай бол, амьдралын эрс өөрчлөлтөд хэд хэдэн удаа өртөх магадлалтай.

Хувь тавилангийн зураас

5 Аяллын зураас

Аяллын зураас нь жижиг зураас байх бөгөөд хэрэв гүн урт бол аялах чин хүсэл эрмэлзэлтэй байдаг ба санаа бодол нь үргэлж гадаад оронд явж байдаг.

Хэрэв аялалын шугам амьдралын шугамтай огтлолцсон байвал аяллаас үүдэж, эрүүл мэндэд асуудал үүсч болзошгүйг анхааруулж байгаа аж. 

Аяллын зураас

6 Бугуйн зураас

Бугуйн зураас нь мөн л жижиг зурааснуудын тоонд ордог бөгөөд 2-4 зураас байдаг. Энэ зураас нь урт басхүү гүн болох тусмаа урт удаан, аз жаргалтай, сайн сайхан амьдралыг илтгэдэг байна.

Бугуйн зураас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()