1
Битгий яаруул
Хүүхэд бүхэн өөр гэдгийг санаж, тэднийг бусадтай харьцуулах хэрэггүй. Бүх хүүхэд шөнөжин унтахгүй шүү дээ. Хэрвээ таны хүүхэд унтах болоогүй байвал заавал албаар унтуулах гэж битгий хүчил. Нойр нь хүрэхээр тэд өөрсдөө унтчихна.
2
Дэглэм тогтоох
Харин хүүхдээ унтахаас нь өмнө заавал бие засах өрөөнд оруулж хэвшээрэй. Унтахаас нь 2-3 цагийн өмнө бие засуулснаар шөнө орондоо шээхээс баттай сэргийлнэ.
3
Уух зүйлийг нь тохируул
Шөнө бие засуулахгүйн тулд авах бас нэгэн арга хэмжээ нь оройн цагаар хэт их шингэн зүйл уулгахгүй байх юм.
4
Магтаал
Хүүхэд тань хэдэн өдөр орондоо шээгээгүй бол үүнийг нь ашиглан аль болох магтаж сайшаагаарай. Эсвэл бүр өөрсдийн гараар жижиг зорилго төлөвлөгөө гаргаж, хүүхэдтэйгээ хамт хөтлөөрэй.
5
Сэрүүлэг ашиглаж хэвших
Хүүхдэдээ сэрүүлэг ашиглахыг зааж өгснөөр, сэрүүлгэний дуунаар сэрж, угаалгын өрөө орж шээн, ороо хөнжлөө норгохоос сэргийлнэ. Ингээд хэвшчихвэл хүүхэд аяндаа шөнө сэрэн, ахиж орондоо шээхгүй болох юм.
6
Дэм өгөх
Хүүхэдтэйгээ хамт даавуугаа солих, угаах зэргийг хийх нь нэг төрлийн дэм өгөх арга билээ. Мөн үүнийг та хүүхдэдээ үүрэг хариуцлагаа ухамсарлах үйл явцын нэг хэсэг хэмээн ойлгуулж ч болно.