1
Өөрийгөө нэгдүгээрт авч үз
Хачин санагдаж магадгүй ч хэрвээ та хэн нэгнээс болж уурлаж байгаа бол тэр хүнтэй ярихдаа "Чи" гэж эхлэхээсээ илүүтэйгээр, "Би" гэж яриагаа эхлүүлээрэй. Өөр дээрээ анхаарлаа төвлөрүүлэхэд нөгөө хүнд тань эвгүй мэдрэмж төрөхгүй.
2
10 хүртэл тоолох
Энэхүү зөвлөгөөг бид бүгд л мэддэг. Ямар нэг зүйлд шууд сэтгэл хөдлөлөө даган, хариу өгөхөөсөө өмнө хэсэг хугацаанд харзнаад, нэг бодоод үзээрэй. Хэт уураа гаргахаасаа өмнө дотроо 10 тоолох нь ирээдүйд гарч болзошгүй үр дагавраас сэргийлэх болно.
3
Гүйх
Дасгал хийх, гүйх зэрэг нь уур бухимдлаа тайлах хамгийн амар хялбар арга ажээ. Өөрийнхөө дуртай дасгалыг хийснээр сэтгэл санаагаа засахаас гадна бие бялдрын хувьд ч ашигтай.
4
Унтах
Шөнийн цагаар унтах нь хамгийн чухал бөгөөд өдөрт дунджаар 8 цаг унтаж амарснаар сэтгэл зүйн байдал дээрдэж, өвчинд өртөх магадлал буурдаг байна.
5
Гүнзгий амьсгал авах
Уураа тэвчих бас нэг хялбар арга нь уртаар амьсгал авах болон бусад амьсгалын техникийг ашиглах явдал юм. Йога, бясалгал зэргийг сонирхоод үзээрэй.
6
Инээх
"Инээд бол үнэгүй эмчилгээ" гэдэг үнэн. Ямарваа зүйлээс эерэг, инээдтэй байдлыг олж харж, хүнд нөхцөл байдлыг сэргээх нь таны болон бусдын уур бухимдлыг хүргэж, стресст орохоос сэргийлдэг.