Чухал уулзалт, романтик болзоонд явах гэж байгаа бол эдгээр хүнсийг бүү ид!

Бид хоол хүнс идэхдээ үнэрийг нь бодолцон үздэг. Тэр бүү хэл найз залуу, бүсгүйгээ сонгохдоо хүртэл үнэрийг нь чухалчлан авч үздэг хэмээдэг нь ор үндэсгүй зүйл биш юм. Үнэрлэх мэдрэмж бол хүмүүсийн үндсэн мэдрэмжүүдийн нэг яахын аргагүй мөн. Тэгвэл бидний биеэс таагүй үнэр гарахад хүргэдэг хоол хүнсний зүйлс байдаг гэдгийг та мэдэх үү? Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэндээ биеэс таагүй үнэр гаргахад хүргэдэг хоол хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Чухал уулзалт, романтик болзоонд явах гэж байгаа бол эдгээр хүнсийг бүү ид!

14 Улаан лооль

Британы судлаач Чарльз Стюарт (Charles Stewart) улаан лооль нь хүний биеэс муухай үнэр гаргадаг болохыг баталжээ. Улаан лоолинд агуулагддаг "терпен болон каротенойд" нь бидний биеийн хөлсийг таагүй үнэртэй болгодог аж. Түүний явуулсан судалгаа болон туршилтын үр дүнд терпенойд агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд нь хөлсийг таагүй үнэртэй болоход шууд нөлөөлдөг гэсэн дүгнэлт гарчээ. 

Улаан лооль

13 Цагаан идээ

Зүүн өмнөд Азийнхан болон АНУ-ын Индианчуудын хүн амын дийлэнх хувь нь сүүний хүчлээр дутмаг байдаг аж. Хотжилт хаа сайгүй бий болсноос, дэлхийн бусад хэсэгт амьдарч буй иргэдийн ходоодонд сүүний хүчил хангалтгүй хэмжээгээр байх болсон бөгөөд үр дүнд нь гэдэс цанхайх, ходоод гэдсэнд хий дүүрэх үзэгдэл түгээмэл ажиглагдах болжээ.

Сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа биеэс таагүй үнэр үнэртэх нь бидний бие махбодын бодисын солилцоо буруу явагдаж байгааг илтгэдэг аж. Үүнээс сэргийлэхийн тулд өдөр тутамдаа тохирсон хэмжээгээр сүү ууж заншаарай. 

Цагаан идээ

12 Загас

Загас нь витамин А, коллаген зэргээр баялаг учраас бидний биед тун сайнаар нөлөөлдөг хэдий ч загас идсэний дараа биеэс загас буюу далайн өвөрмөц үнэр ялгардаг билээ. Тиймээс хэзээ загас болон далайн гаралтай хоол идвэл тохиромжтой гэдгээ сайтар бодож, төлөвлөж байгаарай.  

Загас

11 Байцаа

Бүх төрлийн байцаанд кали, антиоксидант буюу хүхэр их хэмжээгээр агуулагдаж байдаг тул, байцааг хоол хүнсэндээ хэрэглэсний дараа бидний биеэс таагүй үнэр гардаг ажээ. Байцаа нь биед хэрэгтэй хүнсний ногоонуудын нэг учраас огт идэхгүй байх нь буруу бөгөөд гол нь идэх хэмжээгээ тааруулах хэрэгтэй. Та өдөр тутамдаа иддэг байцааны хэмжээгээ багасгаснаар, шаардлагатай амин дэмээ биедээ хуримтлуулахаас гадна, эвгүй үнэр гарахаас сэргийлж чадах юм. 

Байцаа

10 Дуриан жимс

Муудсан загас шиг эвгүй үнэртэй ч, тун сайхан амттай дуриан жимс нь төрөл бүрийн витамин, эрдэс бодис, амин хүчил болон хүхрийг өөртөө агуулдаг. Хэрэв та уг жимсийг бээлийгүй гараараа барих юм бол эвгүй үнэр нь таны гараас хэд хоногтоо салахгүй гэнэ шүү. Таагүй үнэрээс нь болоод уг жимсийг Сингапур, Тайланд болон Азийн зарим нэг улс орнуудад олон нийтийн газар идэхийг хориглосон байдаг. 

Дуриан жимс

9 Эслэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүн

Овьёос, хивэг, мюсли гэх зэрэг эслэгийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнүүд нь ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмждэг тул их хэмжээгээр идсэнээр, гэдсийг хийгээр дүүргэх болно. Тиймээс эслэг ихтэй хүнс идэж байхдаа ус хангалттай хэмжээгээр уухыг мэргэжлийн хүмүүс зөвлөдөг аж. Эс бөгөөс таны биеэс таагүй үнэр гарч, эвгүй байдалд оруулж болзошгүй юм.

Эслэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүн

8 Сонгино, сармис

Сонгино, сармис нь бидний бие дэх нян бактерийг найдвартай устгах хэрэгсэл болдог ч, идсэний дараа уушги болон хөлсөөр ялгаран гарч таагүй үнэртдэг. Тийм учраас хэрэв та хайрттайгаа үдшийг романтик байдлаар өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа бол сонгино, сармис битгий идээрэй. Таны онцгой үдшийг баллаж мэднэ шүү. 

Сонгино, сармис

7 Хэрээн нүд

Калори багатай хэрээн нүд нь жингээ хасахыг хүсч буй хэн бүхэнд тун чухал хүнсний бүтээгдэхүүн болдог. Дотор нь агуулагдаж байдаг химийн нэгдлүүд нь судасны хатуурал, ходоодны шархлаа, зүрх судасны эмгэгийг эмчлэхэд онцгой нөлөөтэй нь хэдийн батлагдаад байгаа билээ. Гэхдээ энэ нь хүний биед дан ганц сайнаар нөлөөлдөггүй бөгөөд гэдсийг хийгээр дүүргэн, хөлс болон шээсний үнэрийг эхүүн, таагүй болгодог байна.

Хэрээн нүд

6 Өөхгүй мах

Төмөр, фосфор, цинк болон креатинаар баялаг махыг шингээх гэж бидний ходоод гэдэс багагүй зүдэрдэг. Хүний биед задрах явцдаа мах нь хөлс, шээс болон өтгөнийг таагүй үнэртэй болгодог байна. Иймээс зарим үед цагаан хоол идэж байх нь танд тустай байх болно. 

Өөхгүй мах

5 Согтууруулах ундаа

Согтууруулах ундааг бидний элэг бүрэн гүйцэд боловсруулж чаддаггүй учраас, уушгинаас таагүй үнэр ялгаран гардаг байна. Өөрөөр хэлбэл согтууруулах ундаа нь бидний биед хорт бодис болдог тул бие махбод маань үүнийг хоргүйжүүлэх үүднээс ацететийн хүчил болгон хувиргаснаар таагүй үнэр ялгардаг аж. 

Согтууруулах ундаа

4 Цагаан, улаан лууван

Ардын эмчилгээнд түгээмэл ашиглагддаг цагаан, улаан лууван нь хүний биед сайн нөлөөтэй ч хэрэглэсний дараа хэдэн цагийн турш амнаас таагүй үнэрийг ялгаруулдаг. 

Цагаан, улаан лууван

3 Хар цай, кофе

Хар цай, кофе нь ходоодны хүчлийг нэмэгдүүлэн ам хуурайшуулдаг бөгөөд амны хөндий хангалттай хэмжээний шүлсгүй болсноор, элдэв төрлийн бактери үржиж, амнаас таагүй үнэр гардаг байна. Ийм учраас олон төрлийн ач тустай ногоон цайг аль болох ихээр ууж хэвших нь зүйтэй юм.

Хар цай, кофе

2 Карри, гоньд

Халуун ногоо нь хүний биеийн "өөрийгөө сэрүүцүүлэх" чадварыг үгүй хийдэг учраас, идсэнээс хойш хэд хоногийн турш биеийн нүх сүвээр таагүй үнэр гадагшлахаас гадна шээс тун хурц үнэртэй болдог ажээ. 

Карри, гоньд

1 Вандуй

Манай жагсаалтын нэгт бичигдэж буй хүнсний бүтээгдэхүүн бол уургийн агууламж өндөртэй вандуй юм. Вандуйг шингээх гэж ходоод гэдэс ихээхэн хичээл зүтгэл гаргадаг бөгөөд энэ нь гэдсийг хийгээр дүүргэдэг байна. Витамин B, B2, PP, A, C, фтор, нимбэгийн хүчил, төмөр болон бусад шаардлагатай витаминаар баялаг. Вандуйг идэхээсээ өмнө 8 цагийн турш усанд дэвтээх хэрэгтэй юм. Ингэснээр таны гэдэс хийгээр дүүрэхгүй. 

Вандуй

Бонус: Тамхи

Тамхинд агуулагддаг никотин болон бусад элементүүд нь амыг таагүй үнэртэй болгох ба шүдийг шарлуулдаг муу талтай. Үүнээс гадна тамхи нь тал бүрийн өвчин, хорт хавдрын үндэс суурь болдог гэдгийг та ч бас мэдэх болов уу.

Бонус: Тамхи

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()