1
Бусдыг буруушаах
Жишээ:
"Та намайг сэрээгээгүй учраас би өглөө хичээлээсээ хоцорсон", "Нохой маань миний гэрийн даалгаврыг идчихсэн болохоор би муу дүн авсан" гэх мэтийн шалтаг шалтгаан хэтэрхий олон сонсогдох болов уу? Энэ нь таны хүүхэд өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байна гэсэн үг бөгөөд хариуцлага хүлээхгүйн тулд хохирогчийн дүрд тоглож байгааг илтгэх ажээ.
Зөвлөгөө:
Ихэнхдээ хүүхдүүд өсөөд ирэхээрээ өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж, ухаарч эхэлдэг. Харин эцэг эхчүүд та бүхэн түүнийг насанд нь тохируулж бага зэрэг сургаал айлдахад л болно. Сануулга бичих, хүүхэд насандаа юу хийж, ямар алдаа гаргаж, хэрхэн зассан талаарх түүхээсээ хүүхдүүдтэйгээ хуваалцаж, жишээ болговол илүү үр дүнтэй.
2
Бусдад дээрэнгүй хандах
Жишээ:
Бага насандаа хүүхэд өвчин гэж юу болохыг мэдэхгүй, бусдыг өвтгөж байгаа гэдгээ ч гадарладаггүй. Гэхдээ сургуулийн насны ухаан орсон хүүхэд тань найз нөхдөө зодож дээрэлхэх зэрэг асуудал гаргавал чухалчлан авч үзэх хэрэгтэй. Үүнд нохой муураа зовоон тарчлаах, эмээ өвөөгөө цохих явдал ч гэсэн хамаарна.
Зөвлөгөө:
Чухам юунаас болж ийм байдал үүссэн гэдгийг асууж мэд. Магадгүй та түүнд хэтэрхий хатуу хандсанаас болж уурссан сэтгэлээ хүч чадалгүй нэгэнд гаргаад байгаа ч юм билүү. Хүүхдийнхээ сайн талыг анхаарч, бусдаас өөр зүйлээрээ илүү байж чадна гэдгийг нь ойлгуулаарай. Хүн гэдэг амьтан уурлаж уцаарлах эрхтэй боловч зарим зүйлсийг заавал тэвчих хэрэгтэй талаар хүүхдэдээ зааж сургах нь чухал. Тэдний үйл хөдлөл бүр нь өөр нөхцөл байдлыг үүсгэж байдгийг сануулж, хайр энхрийллээ харамгүй зарцуулахаа мартуузай!.
3
Хайртай хүмүүсээ тоодоггүй
Жишээ:
Бусдад анхаарал тавина гэсэн зүйл бага насны хүүхдүүдэд ер нь бол ажиглагдаад байдаггүй. Энэ асуудлыг зааж сургаагүй нь тэдний аав ээжийн л буруу гэж хэлж болно. Үргэлж сургаал айлдаж байхаар өөрийн биеэр зарим нэг жишээг үзүүлж байгаарай.
Зөвлөгөө:
Удахгүй болох баяраараа хамаатан садандаа юу бэлэглэх талаар хүүхэдтэйгээ зөвлөлд.
Амттай зүйл худалдан авах гэж байна уу? Зөвхөн хүүхдүүдэд гэлтгүй гэр бүлийнхээ бүх гишүүдэд аваарай. Амттанд дургүй хэн байх вэ. Ойр тойрондоо байгаа хүмүүсийг ч асарч халамжлах хэрэгтэй гэдгийг сануулж байх нь зүйтэй. Гэхдээ тусламж, аюулгүй байдал 2-ын талаар сайтар тайлбарлаж өгөхийг зөвлөе.
4
Хийсэн үйлдэлдээ гэмшдэггүй
Жишээ:
Таны хүүхэд ямар нэг буруу зүйл хийчихээд түүндээ огтхон ч гэмшихгүй, харин ч бүр эсрэгээрээ аашлах эсвэл буруу зүйл хийсэн гэдгээ мэдэж байгаа ч түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байвал анхааралдаа ав.
Зөвлөгөө:
Юу зөв, юу буруу гэдгийг хүүхдэдээ жишээгээр тайлбарлан өгч, тэдний энэ талаарх саналыг асууж ярилцаарай. Хийсэн сонголтынх нь үр нөлөө, үүрэг хариуцлагаа ухамсарлах нь зүйтэй гэдгийг ойлгуулж байх нь нэн чухал.
5
Өрөвдөх сэтгэлгүй
Жишээ:
Хүүхдүүддээ бид хайр халамжийн туслалцаатай өрөвдөх сэтгэлийг зааж сургах ёстой. Эхлээд тэд эргэн тойрны найз нөхөд, гэр бүлийнхэндээ санаа зовон, өрөвдөх болно. Харин цаашдаа энэ мэдрэмжээ бусдад тараан түгээх юм.
Зөвлөгөө:
Энэ тохиолдолд тэднийг бусдын оронд өөрийгөө тавиад үзэхийг зааж сургах хэрэгтэй. Хэрвээ хүү тань эгчийгээ уйлуулчихсан бол түүний яагаад уйлж байгааг, ямар мэдрэмж, ямар сэтгэгдэл төрж байгаа талаар маш сайн тайлбарлаж өг. Сайн дурын байгууллагат туслах, гудамжны амьтдыг халамжлах зэрэг нь хүүхдүүдэд маш тод жишээ болох болно.
6
Баярлаж талархаж мэддэггүй
Жишээ:
Та байдаг бүхнээ хүүхдүүддээ зориулж, харсан бүхнийг нь авч өгөхийг хүсдэг гэдэгт бид итгэлтэй байна. Гэхдээ хүүхэд тань энэ бүхэн яаж олддог гэдгийг мэдэхгүй, зөвхөн авахыг л хүсч, талархаж мэдэхгүй байвал ирээдүйд танд улам л хэцүү байх болно.
Зөвлөгөө:
"Баярлалаа" гэж хэлүүлж сургахын тулд та өөрөө эхлээд жишээ болж, үргэлж сайн сайхан үг хэлж, эелдэг байдлыг харуулж байх хэрэгтэй. Үүгээрээ та амьдрал дээр бүх хүмүүс кино, зохиол дээр гардаг шиг азтай байдаггүй гэдгийг харуулна. Хүссэн бүх зүйлийг нь авч өгөх нь нэн буруу төдийгүй хүүхдэдээ мөнгөний үнэ цэнийг ойлгуулахад яаралтай анхаар. Хамгийн гол нь эргэн тойрны хүмүүстээ, найз нөхдөдөө талархах сэтгэлийг суулгах юм шүү!
7
Өөрийгөө бусдаас илүүд үзэх
Жишээ:
Өөртөө итгэлтэй байх нь зарим том хүмүүс бидний ч хийж чаддаггүй зүйл билээ. Бусдаас өөрийгөө илүүд үзэх нь таны хүүхдэд биш юм аа гэхэд бусад хүүхдүүдэд муугаар нөлөөлөх тохиолдол бий.
Зөвлөгөө:
Харамсалтай нь хүүхдээ хэт их магтах нь түүнийг ийм болгоход хүргэх өндөр магадлалтай. Тиймээс шалтгаангүй магтахаа зогсоох хэрэгтэй. Хүүхдэдээ ямарваа нэгэн зүйлийн үнэт чанар нь бусдад өөр талаараа мэдэгддэг гэдгийг ойлгуулаарай. Хүн бүр өөрийнхөө амьдралын "гол дүр" гэдэг шүү дээ.
8
Байнга худлаа ярих
Жишээ:
Хүүхэд ямар ч байдлаар худал ярьж болно. Шийтгэлээс зугтах гэж ихэнхдээ тэд худал хэлдгийг бид бүгд мэднэ. Бид ч бас хүүхэд байж үзсэн шүү дээ.
Зөвлөгөө:
Нэн чухал нь шударга байдлыг буруутгаж болохгүй гэдэг ойлголт өгөх явдал юм. Хүүхэд тань үнэн зүйлийг хэлэх нь буруу явдал бус, харин худал зүйл үргэлж сөрөг үр дагаврыг авчирдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ шударга байсанд нь шоолох хэрэггүй. Хэцүү нөхцөл байдалд ч түүний энэ занг нь сайшаан магтах нь зүйтэй.