Сэрүүний улиралд калор илүү шатдаг болохыг та мэдэх үү!

2018-02-25, 15:44
6,124

Зун цаг хаяанд ирж бүсгүйчүүд бидний нимгэн хувцсаа өмсөх цаг мөч улам бүр ойртсоор... Энэ үед эмэгтэй танд хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ? Мэдээж бушуухан турахсан гэхээс байж ядаж байна уу? Тэгвэл танд нэг гайхалтай мэдээг дуулгая. Хүйтэнд дасгал хөдөлгөөн хийх нь халуун дулаан нөхцөлд хийхээс илүү их калор шатаадгийг эрдэмтэд нэгэнтээ судалгаагаар тогтоожээ. Тиймээс яг одоо өвлийн сүүлчийн хүйтэн өдрүүдийг ашиглаад бэлтгэлийн хувцсаа өмсөөд гарах цаг болжээ.

Сэрүүний улиралд калор илүү шатдаг болохыг та мэдэх үү!

Эрдэмтэн Кари Ж.Октобок (Cari J.Octobock)-ын 2017 онд хийсэн судалгаагаар, 5-10 хэмийн хүйтэнд алхсан хүн, нэмэх 10 хэмийн дулаанд ижил хугацаанд алхсан хүнээс илүү их хэмжээний калор шатаасан дүн гарчээ.

Судалгаанд нийт 37 эрэгтэй, 16 эмэгтэй хүн оролцсон ба хүйтэн сэрүүн нөхцөлд 12-16 долоо хоног үргэлжилсэн байна. Эрэгтэйчүүд хаврын улиралд өдөрт ойролцоогоор 3822 ккал шатаасан бол өвлийн улиралд харин 4787 ккал байжээ. Харин эмэгтэйчүүд өвөл 800 ккал-аас илүүг шатаадаг байна. 

Хүйтэн сэрүүн нөхцөлд хүний бие дулаанаа хадгалахын тулд илүү их энерги зарцуулдаг ажээ.

Харвардын эрүүл мэндийн их сургуулийн судлаач Доктор Аарон М.Сайфес (Aaron M. Cypess) энэхүү үйл явцын талаар тайлбар өгсөн билээ. Түүний хэлснээр өөхлөг эд нь "UCP1" гэх ханасан хүчлийг дулаан болгон хувиргадаг уургийг агуулдаг ажээ.

2016 онд хийсэн судалгаагаар, өөхлөг эд ихтэй хүмүүс дээрх дулаан ялгаруулалтын үед цусан дахь сахарын хэмжээ нь буурах буюу тогтворжих шинжтэй байжээ. Харин яг эсрэгээрээ өөхлөг эд багатай хүмүүсийн хувьд сахарын хэмжээ огцом өсдөг байна.

Хүний бие физиологи нь 2 төрлийн дулаан зарцуулалт явуулдаг бөгөөд үүний нэг нь булчин агших буюу чичрэх юм. Ингэснээр өөхлөг эдийг шатаах болон бусад бодисын солилцооны үйл ажиллагааны тусламжтай биеийн дулаан нөхөгддөг байна.

Үүнийг судлаачид өөхлөг эд нь глюкозоор бамбай хийх маягаар ашиглаж, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулахад тусладаг гэж дүгнэсэн байна. Гэхдээ өөхлөг эдэн дээр хийгдсэн судалгаанууд нь ихэвчлэн амар тайван дасгал хөдөлгөөн хийгээгүй байгаа хүмүүс дээр хийгдсэн юм.

Октобокын судалгааны үеэр ч хүмүүс хамгийн ихдээ л алхаж байсан бөгөөд зүрхний цохилт түргэсгэх гүйж, харайж, дасгал хийх зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийгээгүй ажээ. Тэгэхэд л ийм их калор шатааж байна гээд бод доо.

Идэвхтэй хөдөлгөөн хийж, дулаацах үеэр таны бие дахин илүү калор шатааж, дулаанаа хадгалах хэрэггүй болдог байна. Сонирхолтой нь хүйтэнд бага хөдлөх тусам дулаан зарцуулалтын улмаас илүү их калор шатаадаг аж. Тэгэхээр илүү их идэвхтэй дасгал хийсэн ч та нэмж калор шатаахгүй гэсэн үг. 

Тиймээс өвлийн улиралд илүү калор шатаахын тулд:

  • Алхах
  • Хүйтэн өрөөнд унтах
  • Бэлтгэлээ хийхийн өмнө хүйтэн орчинд байх

Харин бэлтгэл хийж дуусаад, хүйтэн газар огтхон ч байж болохгүй. Энэ нь биеийн дулаан алдагдахад хүргэх ба дархлааны систем муу бол салстын үрэвсэл үүсэх магадлалтай. Сэрүүнд дасгал хийхийн сайн тал нь тэвчээртэй болох, дархлааны системийг сайжруулах зэрэг өөр олон давуу талтай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()