1
Солгой эсвэл 2 гараа аль алиныг нь ашиглахдаа сайн
1995 онд Нью-Йорк хотын сэтгүүлч Мариа Коникова (Maria Konnikova) баруун болон солгой гартай хүмүүсийн дунд нэгэн судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчдоос солгой гартай хүмүүс нь илүү чадварлаг байгаа нь анзаарагдсан байна. Тэд шувууны үүр хийх, үгнүүд бүлэглэж бичих зэрэгтээ гаргууд сайн байсан аж. Үүнээс солгой гартай хүмүүсийн сэтгэн бодох чадвар илүү болохыг баталсан байна.
Эмч нар ч баруун гартай хүмүүсийг зарим үйлдлээ хийхдээ зүүн гараа ашиглахыг зөвлөдөг байна. Ингэснээр тэдний тархиний ажиллагаагүй хэсэг ажиллагаанд ордог аж.
2
Жижиг зүйлсэд ч санаа зовдог
Нэгэн эрдэм шинжилгээний багийнхан ахлах сургуулийн 126 хүүхдийг хамруулж, тэднийг цуу яриа, хов живэнд ямар хариу үйлдэл үзүүлэхийг судалж үзжээ. Цуурхалд хамгийн ихээр санаагаа чилээж, өндөр ач холбогдол өгч байсан хүүхдүүд сүүлд IQ-ийн тестэнд хамгийн өндөр оноог авсан байна. Шинжилгээний багийнхан энэхүү судалгааны дүнд жижиг зүйлсэд санаагаа чилээж, бүхнийг хүндээр тусгаж авдаг хүмүүс сэтгэн бодох чадвар өндөртэй болохыг баталжээ.
3
Наргиа хийх дуртай
Бас нэгэн сонирхолтой судалгаа хийгдэж, хүмүүсийн оюун ухааны цар хүрээг шалгаж үзжээ. Үүнд 400 сурагч хамруулсан бөгөөд тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийсэн байна. Мөн туршилтын дараа хэдэн зураг үзүүлж тэдгээр зурагт нэр өгөхийг даалгасан аж. Судалгаанд өндөр оноо авсан сурагчдын 86% нь зурганд нэр өгөхдөө инээдтэй нэр өгсөн байна. Хожим нь энэ туршилтыг хошин шогийн "элэглэгч" нар дээр явуулсан бөгөөд тэдний оюуны чадамж дундаж түвшнээс хамаагүй илүү байсан аж. Үүнээс харахад үргэлж наргиа хийж, бусдыг шоглодог хүмүүсийн IQ өндөр болох нь тогтоогдож байгаа юм.
4
Хэтэрхий сониуч
Их Британид сүүлийн 50 жилийн туршид 6,000 гаруй хүүхдийг хамруулсан IQ-ын судалгаа явуулжээ. Уг судалгаагаар 11 настай хүүхдүүд хамгийн өндөр IQ-тай гарсан бөгөөд тэд бусдаас хамгийн сониуч нь байсан аж.
Харвардын профессор Томас Чаморо (Tomas Chamorro-Premuzic) хэлэхдээ: Сониуч зан нь хүүхдийг шинжлэх ухаанд сонирхолтой, урлагийг мэдэрдэг, өөрийгөө илэрхийлэх чадвартай болгодог хэмээжээ.
5
Тэд бол "шөнийн шар шувууд" юм
Хэрэв та "шөнийн шар шувуу" бол таны IQ дунджаас дээгүүр байх магадлал тун өндөр. Учир нь тархины үйл ажиллагаа сайн тул өдөр тутмын тогтмол зүйлс тэдний анхаарлыг татдаггүй байна. 1,000 хүнийг хамруулж, судалгаа хийхэд бусдаасаа өндөр IQ-тай хүмүүс нь долоо хоногтоо дор хаяж 1-2 удаа нойргүй хонодог зуршилтай байсан аж.
6
Мэдрэмтгий бөгөөд амархан анхаарал нь сарнидаг хүмүүс
Фэйсбүүкийн мэдэгдэл, цай уух зуураа, хүнтэй юм ярьж байх үедээ амархан анхаарал тань сарниад байвал бүү санаа зовоорой. Эрдэмтдийн саяхны судалгаагаар тархины хөгжил сайтай хүмүүс анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй гэсэн дүгнэлт гарчээ. Учир нь тархины үйл ажиллагаа маш эрчимтэй байдаг тул эдгээр зүйлсийг хянахад төвөгтэй байдаг гэнэ.
7
Маш их алхдаг
АНУ-д хийсэн судалгаагаар явган зорчигчид ихтэй хотын хүмүүсийг зам ихтэй хотын хүмүүстэй харьцуулсан судалгаа хийхэд явган зорчигчид ихтэй хотын хүмүүсийн оюуны чадамж илүү өндөр гарсан байна.
8
Хэр ихийг мэддэггүйгээ сайн мэддэг
Тэд маш ихийг боддог мөн бусдаас мэдэхгүй зүйлээ асуухдаа огт санаа зовдоггүй байна. Энэ ч зөв юм. Учир нь мэдэхгүйн зовлон үүрдийнх гэж үг байдаг шүү дээ.
9
Өөрийгөө сайн удирддаг
Ухаалаг хүмүүс өөрийгөө удирдахдаа ялангуяа сэтгэл хөдлөлөө дарахдаа сайн байдаг аж. Мөн тэд ямарваа зүйлийн үр дагаврыг сайн тооцоолж хөдөлдөг байна. Нэгэн алдартай судалгаа байдаг. Хэсэг бүлэг хүмүүсд нүдэн дээр нь мөнгө харуулж одоо авах, эсвэл илүү хэмжээний мөнгийг жилийн дараа авах гэсэн хоёр сонголт өгчээ. Өөрийгөө сайн хянадаг хүмүүс жилийн дараа гэсэн сонголтыг хийсэн бөгөөд ийм төрлийн хүмүүс амжилтанд хүрэх нь хурдан байдаг аж.
10
Байнга хойшлуулдаг зантай
Ухаалаг хүмүүсийн дийлэнх нь өөрсдийн үүргийг хойшлуулах хандлагатай байдаг бөгөөд үүнийг олон алдартай хүмүүсийн жишээгээр харж болно. Жишээлбэл, Адам Грант хэлэхдээ: хойшлуулах нь шинэ нээлт хийх түлхүүр юм гэж хэлсэн байдаг.
11
Ам нь байнгын ажиллагаатай
Эрдэмтдийн саяхны судалгаагаар ухаалаг хүмүүс байнгын зажлах буюу хивдэг зуршилтай болохыг тогтоожээ. Ямар нэгэн юм зажлах үед тэдний тархиний үйл ажиллагаа илүү хурдасч, хариу үйлдэл үзүүлэхдээ ч хурдан болсон нь анзаарагджээ.
12
Өдөрт хэд хэдэн удаа унтчихаж мэднэ
Алдарт зураач, зохион бүтээгч Леонардо Да Винчи (Leonardo da Vinci) 4 цаг тутамд 20-30 минут унтдаг байжээ. Яагаад гээч?
Ухаалаг хүмүүсийн тархи маш их ачаалал авч хурдан ядардаг аж. Тиймээс хэдэн хором дугхийгээд авахад дахин цэнэглэгдэж хэвийн болдог аж. Яг л хурдан цэнэг орж, хурдан цэнэгээ алддаг баттерей шиг...