1
Түүний амьдралын үнэт зүйлс юу вэ?
Амьдралын үнэт зүйлсийг бид дотоод сэтгэлийн луужин гэж үздэг. Тэр юу хүсэж, юунд тэмүүлдэг талаар нь та мэдэх үү? Тэр найзуудтайгаа гарч ганц хундага дарс шимэн суух эсвэл тантай хамт кинонд явах хоёрын алийг нь илүүд үзэх бол? Шинэ буйдан авах уу эсвэл өөр орон руу цөөн хоногоор аялах уу? Эдгээр асуултуудад түүний ямар шийдвэр гаргахаас хамаарч таны ирээдүй өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Та 2-ын амьдралын хэв маяг таарч тохирохгүй байхаас айх хэрэггүй. Гэхдээ хайрт тань карьер хөөж, дипломат болчхоод гадаадаар зугаалах хүсэлтэй, харин та болохоор гэрлэж, хүүхэдтэй болоод, жижигхэн байшиндаа амар амгалан амьдрах хүсэлтэй бол хоорондын харилцаагаа хэрхэн авч үлдэх талаар арга замыг хайгаарай.
2
Нарийн төлөвлөгч эсвэл зөнд нь орхигч?
Найз бүсгүй тань амралтын өдрөө хэрхэн өнгөрөөх талаар урьдчилан төлөвлөдөг үү? Мөн төлөвлөгөөгөө эцсийн мөчид өөрчлөн, өөр зүйлс хийж өнгөрөөхөд бэлэн үү? Хэрвээ та түүний гаргах шийдвэрийг тааварлаж чаддаггүй бол түүнтэй хамт амьдрахад үргэлж шинэ содон, сонирхолтой байх боловч өдөрт 5 удаа хувирдаг бүсгүйтэй насан туршдаа хамт байх нь магадгүй тайван бус, аюултай санагдаж мэднэ шүү. Мөн таны найз бүсгүй бүхий л адал явдлын эсрэг байдаг бол энэ нь түүнийг уйтгартай гэж дүгнэхэд хангалттай шалтгаан болж чадахгүй. Тэр зүгээр л эмх цэгцтэй амьдрахыг хүсдэг байж мэднэ шүү дээ. Ийм төрлийн найз бүсгүйтэй бол хайртдаа үргэлж гэнэтийн бэлэг барьж, төлөвлөгөөгүйгээр болзоонд яваарай. Учир нь АНУ-ын эрдэмтэд төлөвлөсөн зүйлээс илүү гэнэтийн явдал аз жаргалыг илүү ихээр мэдрүүлдэг байна.
3
Золгүй явдалд хэрхэн ханддаг вэ?
Амьдрал гэдэг жаргал, зовлон ээлжилж байдаг хойно доо. Бидний нэг нь ч өдөр тутмын том, жижиг асуудал, маргаанаас холдох биш дээ. Харин найз бүсгүй тань энэ бүхнийг хэрхэн хүлээж авдаг вэ? Уур бухимдал хүргэм нөхцөл байдал нь өөрсдийн алдаанаасаа суралцах, цаашид урагшлах түлхэц болдог хэмээн Беркли дэх Калифорниагийн Их Сургуулийн сэтгэл судлаач Ами Л.Эва (Amy L. Eva) хэлжээ. Нэгдүгээрт, найз бүсгүйн тань хувьд жинхэнэ асуудал гэдэг юу вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Муудсан өндөг, даргынх нь уцаартай байдал эсвэл хөрш улс нь үерт өртсөн явдал уу? Мөн түүнийг энэ бүхнээс ангижруулахад туслах зүйл юу вэ? Тэр зүгээр л мөрөө хавчаад өнгөрөөж мэдэх юм. Эсвэл бүр цурхиртлаа уйлж, орилж, хашхирч байгаад гэрээсээ гараад явж ч магадгүй. Бид өөр өөрсдийн гэсэн аргаараа л уур бухимдлаа дарж байдаг. Гэхдээ ердөө хумс нь хугарлаа гээд ертөнцийг орвонгоор нь эргүүлж байвал энэ ч муугийн дохио шүү.
4
Гэр бүлтэйгээ хэрхэн харилцдаг вэ?
Буффалогийн сэтгэл зүйч Жон Нордман (John Northman)-ы үздэгээр гэр бүлийн итгэлтэй, дотно харилцаа нь биеийн хийгээд сэтгэл зүйн аз жаргалын үндэс байдаг гэжээ. Үүнд мэдээж гэр бүлийн гишүүн бүрийн үүрэг хариуцлага хамаарна. Найз бүсгүй тань гэр бүл, найз нөхдөдөө хэрхэн хандаж байгаа, эцэг эхээ хүндэлдэг, тэдэнд бүдүүлэг хандалгүй, санал, зөвлөгөөг нь үргэлж сонсож, туслахад бэлэн байдаг бол энэ үнэхээр сайны дохио. Учир нь тэр тантай ч бас ийм байдлаар харьцана гэсэн үг. Харин эсрэгээрээ найз нөхдийнхөө талаар муу ярьж, хов зөөгөөд байвал түүний энэ чанарын муу үр дагавар танд хэзээ нэгэн цагт харагдах л болно гэдгийг санаарай.
5
Бусадтэй хэрхэн харьцдаг вэ?
Эмэгтэй хүний зан аашийг бусдад хандах байдлаар нь мэдэх боломжтой. Тэр зөөгчтэй ярилцахдаа яг л хатан мэт аашилж байна уу? Дэлгүүрээс юм авахдаа найрсаг, эелдэг байна уу? "Хэрхэн өөрсдийгөө болон бусдыг ойлгох вэ?" номын зохиолч Луис Дикон (Louise Deacon) энэхүү номондоо бид бусадтай харилцахдаа ихэвчлэн ширүүн байдгаас гадна өөрсдийн алдаа дутагдлыг бусадтай эсвэл тухайн нөхцөл байдалтай хамаатуулан тайлбарладаг гэсэн байна. Харин та бусдын оронд өөрийгөө тавиад, тэрхүү нөхцөл байдалд танд яаж хандвал сайхан санагдах байсан талаар бодож үзэж байгаарай. Бид хэн нэгний нийгэмд эзлэх байр суурийг үл харгалзан хүндлэх ёстой. Хэрвээ таны найз бүсгүй бусдын алдаа дутагдлаар тоглоом наргиа хийж, доромжилж байвал таныг хэцүү байдалд орсон үед тэр туслах найдвар тун бага гэдгийг илтгэж байна.
6
Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
Найз бүсгүй тань таныг байхгүй үеэр завтай байна гээд төсөөл. Тэр юу хийх бол? Шөнөжин зугаацах уу? Дуртай зүйлсээ ширээн дээрээ овоолоод шинэ кино үзэх үү? Ойрхон салхинд гарах болов уу?Фредрик Бэйгбедер (Frédéric Beigbeder)-ийн "99 франк" өгүүллэгт хүн бүрт хобби байх хэрэгтэй гэсэн байдаг. Эмэгтэй хүн чөлөөт цагаараа юу хийж байгаа нь түүний талаар ихээхэн хэмжээний мэдээллийг өгдөг бөгөөд хэрвээ та 2 ижил төрлийн сонирхолтой бол хамт байхдаа хэзээ ч уйдахгүй ажээ.
7
Тэр хэр их сэтгэл хөдлөлтэй вэ?
Мэдээж эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сэтгэл хөдлөлтэй. Гэхдээ түүний сэтгэл хөдлөлийн байдал хэр хүчтэй вэ? Титаник кино үзэж байгаа хэрнээ нүүрнийх нь нэг ч булчин хөдлөхгүй байна уу? Тийм бол та амьд хүнтэй байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу? Гэхдээ мөн эсрэгээрээ золбин муур хараад уйлах, намрын шаргал навчис хараад сэтгэлээр унадаг бүсгүй ч байна. Харин ийм бүсгүйтэй хамт амьдралаа туулахаар шийдсэн бол "Би түүний энэ хувирамтгай зан аашийг тэсэж чадах уу?" хэмээн өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.
8
Гадаад байдалдаа хэр их хугацаа зарцуулдаг вэ?
Эрчүүд нүдээрээ дурладаг гэдэг. Энэ нь ч үнэн. Түүнд таалагдах гэж зарим охид гадаад төрх байдалдаа хэтэрхий их цаг хугацаа, мөнгө зарцуулдаг шүү дээ. Гэхдээ та найз бүсгүйгээ бэлэн болохыг хүлээхэд өглөө бүр 2 цаг зарцуулахад нь тайван байж чадах уу? Гадаад төрх байдалдаа хэт их анхаарах нь өөртөө итгэлгүй, хуурамч дүр төрхийг бий болгодог ажээ. Нөгөө талаар таны найз бүсгүй өөрийгөө бүр толинд ч хардаггүй бол бас хэцүү л юм.
9
Тэр ухаалаг, боловсролтой юу?
Та найз бүсгүйтэйгээ ихэнхдээ юуны талаар ярилцдаг вэ? Найзуудтайгаа түүнийг танилцуулмаар байвч ямар нэг тэнэг зүйл хэлчхээс нь айгаад байна уу? Сүүлийн үеийн судалгаагаар харилцааны хамгийн гол зүйл нь нэг нэгнээ ойлгох буюу сэтгэл хөдлөл, хүсэл мөрөөдөл, мэдрэмжүүдийг тань ойлгох чадвартай байх явдал гэжээ. Тиймээс хэрвээ тэр үргэлж сормуус уртасгах, загварын чиг хандлага, жингээ барих талаар яриад байвал бас л муугийн дохио шүү.
10
Тэр юунаас урам зориг авдаг вэ?
Хобби, сонирхол гэдэг бидний амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд аз жаргалтай амьдрал, ааш зангийн илэрхийлэл болж байдаг. Профессор Мэнфред (Manfred) өөрийн "Аз жаргалын тэгшитгэл" номондоо хүний сонирхол гэдэг ажил хийх үеэрээ ашиглаагүй тархины хэсгүүдэд ажиллах боломж олгодог хэмээн дурдсан байдаг. Ямар нэг хийх зүйлтэй хүнтэй байна гэдэг илүү сонирхолтойн дээр хичээнгүй хүмүүс үргэлж бусдыг хурцалж байдаг ажээ. Хийж байгаа зүйлдээ улайран, нүдэнд нь гал асаж байгаа бүсгүйтэй учирсан бол та азтай хүн юм.
Бонус: Бэлхүүсний хэлбэрээр таних
Антропологийн шинжлэх ухааны мэргэжилтэй Элизабет Кашдан (Elizabeth Cashdan) 30 өөр орны хүмүүсийг биеийн галбираар нь шинжлэн үзээд бараг бүхий л эмэгтэйчүүдийг бэлхүүсний хэлбэрээр нь шинжих боломжтойг тогтоожээ. Түүний зөвлөснөөр хэрвээ та булбарай, романтик хань хайж байгаа бол нарийхан бэлхүүстэй бүсгүйг сонгоорой гэсэн бөгөөд биеэ даасан, шийдэмгий, итгэл даах бүсгүй хайж байгаа бол илүү өргөн бэлхүүстэй бүсгүйчүүдэд анхаарлаа хандуулаарай гэжээ.