76 настай эмээгийн хэнээс ч гарамгүй тэвчээр

Хятадын Гуанши (Guangxi) мужийн 76 настай Ши Юуин  (Shi Yuing) гэх нэгэн эмээ сүүлийн 4 жилийн турш ач хүүгээ өдөр бүр сургуульд нь хүргэж өгч байгаа ажээ. Түүний ач хүү нь хөгжлийн бэрхшээлтэй ба өөрөө алхаж чаддаггүй байна. Эхний 3 жил Ши эмээ ачийгаа хүргэж өгөхдөө дугуйгаар явдаг байсан ч түүний бяр тэнхээ багасч явж чадахгүйд хүрчээ. Харин энэ жилээс Хятадын эрх баригчид эмээ, ач хүү 2-т тусалж тэргэнцэр бэлэглэсэн байна. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

76 настай эмээгийн хэнээс ч гарамгүй тэвчээр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүгийн аав, ээжийн тухайд

Хүүгийн аав, ээж 2 түүнийг бага байхад нь салсан ажээ. Ээж нь гэр бүлээ орхин өөр хүнтэй сууснаар холбоо тасарсан бол аав нь зэргэлдээх хотод ажилладаг байна.

Хүүгийн аав, ээжийн тухайд

2 Найдвар...

Хаовэн (Haouven) хүүг эмч нар анагаах гэж оролдсон боловч эмчилгээ үр дүн үзүүлээгүй байна. Гэсэн ч Ши эмээ өдөр бүр 24 км-ийг туулахдаа хэзээ ч шантарч байгаагүй ба хүүгээ эдгэнэ гэх итгэлээр бүрэн дүүрэн явдаг ажээ. 

Найдвар...

3 Бүх хариуцлага эмээгийн нуруун дээр

Хүүгийн бүх хариуцлага эмээгийн толгой дээр буудаг байна. Өдөр бүр асарч, тойглож, хооллож, ундлах ажлыг Ши эмээ ганцаараа бүхэлдээ хариуцдаг гээд бод доо.

Бүх хариуцлага эмээгийн нуруун дээр

4 Ач хүүгийн хичээл зүтгэл

Хүү хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч оюун ухаан нь цоо эрүүл ажээ. Тэр чадлынхаа хэрээр онц сурч эмээгээ баярлуулдаг ба математикийн хичээлдээ тун сайн гэнэ шүү.

Ач хүүгийн хичээл зүтгэл

5 Эмээгийн халуун сэтгэл

"Би хүч чадалтай байх тусам миний ач хүү улам бүр хурцлагдаж ирлэгдэх болно" хэмээн даруухан ярьсан Ши эмээ ач хүүгээ том болоод онцгой нэгэн болж чадна гэдэгт үргэлж итгэж явдгаа нуугаагүй юм.

Эмээгийн халуун сэтгэл

6 Санал хүсэлт

Тэрээр Хятадын засгийн газарт удаа дараа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай программтай сайн сургууль нээж өгөөч хэмээн захидал бичиж байжээ.

Санал хүсэлт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()