Таныг огтхон ч таргалуулахгүй тул, эдгээр хүнсийг хүссэн хэмжээгээрээ идээрэй!

Хэрвээ та өөрийн бие галбиртаа анхаарал хандуулдаг, хүссэн хэмжээгээрээ идэж чадахгүй шаналж яваа нь гарцаагүй. Харин хоол идэхгүй өөрийгөө хорих нь, стрессийг үүсгэж, таныг улам ихээр таргалуулдаг гэдгийг мэдэх үү? Өнөөдөр та бүхэндээ хэчнээн их идсэн ч, таныг таргалуулахгүй хоол хүнсийг танилцуулах гэж байна. Эдгээр хүнс нь илчлэг багатай хэдий ч эслэг ихтэй байдаг. Тиймээс огтхон ч өлсөхгүйгээр та эдгээр бүтээгдэхүүнээс өөрт шаардлагатай амин дэмийг авч, таргалахгүй байх боломжтой. Ингээд та бүхэнд нүүрс ус, уураг, өөх тос агуулсан, таргалуулдаггүй бүтээгдэхүүнийг танилцуулъя.

Таныг огтхон ч таргалуулахгүй тул, эдгээр хүнсийг хүссэн хэмжээгээрээ идээрэй!

1 Попкорн

Тосгүй, сахаргүй бэлтгэсэн попкорн ердөө 31 ккал байдаг гэнэ. Тиймээс та попкорныг хүссэн хэмжээгээрээ идсэн ч огт таргалахгүй. Дуртай киногоо үзэнгээ, попкорн идэж, үдшийг сайхан өнгөрүүлээрэй. 

Попкорн

2 Яншуй

Яншуйны 95% ус байдаг. Тиймээс яншуйг хэрэглэснээр илүүдэл жингээсээ салах төдийгүй шээс хөөлгөдөг учир биеийнхээ хорыг гадагшлуулах боломжтой.

Яншуй

3 Хаш

Утсан хашыг та хүссэнээрээ идэх боломжтой. Ил гал дээр тосгүй шарсан хаш ердөө 24 ккал байдаг гэнэ.

Хаш

4 Жүрж, грейпфрут, мандарин

Илүүдэл жинтэй тэмцэхийн тулд жимсийг их хэмжээгээр идэхийг хориглодог ч, энэ нь бэрсүүт жимсний төрөлд багтдаггүй. Бэрсүүт жимс нь эслэгээр баялаг учир хоол боловсруулах системийг сайжруулдаг аж. Тиймээс жин хасахад нөлөөлнө. Үүнээс гадна эслэг нь өлсөх мэдрэмжийг маш удаан дардаг. Бэрсүүт жимсэнд агуулагдах флавоноид нарингенин нь илүүдэл жин үүсэхээс сэргийлж, илүүдэл өөхийг биеэс гадагшлахад тусалдаг байна. С амин дэм нь байгалийн коллаген үүсэхэд нөлөөлдөг учир арьсыг илүү толигор, целлюлитгүй болоход нөлөөлнө.

Жүрж, грейпфрут, мандарин

5 Тарвас болон амтат гуа

Тарвас болон амтат гуа нь ердөө 60-70 ккал байдаг учир бүтэн өдрийн турш идсэн ч болно. Эдгээр жимс нь биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулж, цатгалан мэдрэмжийг төрүүлдэг.

Тарвас болон амтат гуа

6 Далайн замаг

Далайн замаг нь йодоор баялаг учир бамбай булчирхайн системийг зөв ажиллахад нөлөөлдөг. Үүний ачаар дааврын хэмжээ энгийн байх учир жингийн илүүдлийн тал дээр санаа зовох зүйлгүй гэсэн үг.

Далайн замаг

7 Хурган гуа

Хурган гуа нь биеийн ус болон давсны балансыг тэнцвэржүүлдэг бөгөөд энэ нь илүүдэл жингээ хаяхад маш тустай. Үүнээс гадна хурган гуа нь ердөө 42 ккал илчлэгтэй. Хурган гуа нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг бөгөөд хоёрдугаар хоолны илчлэгийг мөн багасгадаг байна.

Хурган гуа

8 Өргөст хэмх

Илүүдэл жингээ хасахыг хүссэн хүн бүрт нэн тохиромжтой бөгөөд өргөст хэмх нь хавантай тэмцэж, эрүүлээр турахад нөлөөлнө.

Өргөст хэмх

9 Хүрэн манжин

Хүрэн манжин нь микроэлемэнтүүдийн эх үүсвэр бөгөөд жин хасахад онцгой нөлөөтэй, цусны элсэн чихрийн хэмжээг тохируулж, булчингийн үйл ажиллагааг дэмждэг марганц агуулагдсан байдаг. Хүрэн манжинг жигнэж, түүхийгээр нь салатанд хийж, шүүс гаргаж авч ч болно. Дунджаар 40 ккал агуулдаг.

Хүрэн манжин

10 Өндөг

Хүссэн үедээ, хэзээ ч хамаагүй идэж болох бөгөөд огтхон ч жин нэмэхгүй. Мэдээж чанаж идэх нь эрүүл мэндэд тустай.

Өндөг

11 Хан боргоцой

Жин хасахыг хүссэн хүмүүсийн хамгийн дуртай жимс байх болно. Хан боргоцойнд агуулагдах бромелаин нь өөхийг хайлуулж, уураг задлахад нөлөөлдөг.

Хан боргоцой

12 Алим болон чавга

Нэг алим ердөө 50 ккал илчлэгтэй хэдий ч амархан цадах мэдрэмж өгч, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмждэг байна. Үүнээс гадна С амин дэм болон кальциар баялаг учир зүрх судасны үйл ажиллагаанд ч сайнаар нөлөөлдөг.

Алим болон чавга

13 Руккола

Руккола нь фолийн хүчлийн эх үүсвэр учир хүссэн хэмжээгээрээ идэж болно. Нэг ширхэг рукколагийн навч ердөө 3 ккал байдаг.

Руккола

14 Жимсгэнэ: Үхрийн нүд, бөөрөлзгөнө, цангис

Үхрийн нүд болон цангист агуулагдах их хэмжээний С амин дэм нь жин хасахад тустай. Мөн үхрийн нүд нь шээс хөөлгөх үйлчилгээтэй учир биеийн илүүдэл шингэнийг гадагшлуулж, хаван үүсэхээс сэргийлдэг. Бөөрөлзгөнө нь зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг байна.

Жимсгэнэ: Үхрийн нүд, бөөрөлзгөнө, цангис

15 Өнгөт байцаа, цагаан байцаа, брокколи

Бүх төрлийн байцаа нь гоолиг хүмүүсийн цорын ганц үнэнч хамтрагч юм. Нэг порц байцаа нь 7 ккал илчлэгтэй бөгөөд байцаагаар төрөл бүрийн хоол, салат хийж болно. Гэхдээ өдөржингөө байцаа идэх хэрэггүй. Учир нь байцаанд агуулагдах бодис нь йодын шингэлтэнд муугаар нөлөөлдөг. Иймд долоо хоногт 2-3 удаа байцааг хоолондоо хэрэглэх нь зөв.

Өнгөт байцаа, цагаан байцаа, брокколи

Эцэст нь сайн мэдээ дуулгахад...

Хэрвээ та турахыг хүсэж байвал унтахаасаа 3-4 цагийн өмнө оройн хоолоо идэхэд таргалах асуудал байхгүй. Жишээлбэл: Та 23:00 цагт унтдаг бол оройн хоолоо 19:00 цагт идэж болно. Хэрвээ 24:00 цагт унтдаг бол оройн хоолоо 20:00 цагт ч идэж болно шүү дээ.

Эцэст нь сайн мэдээ дуулгахад...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()