Таалагддаг залуугаа өөрийн болгохын тулд доорх үгсийг хэлээрэй!

Яагаад заавал бүсгүйчүүд ямар залуу гарч ирэх бол, хэн намайг хайрлах бол хэмээн хүлээж суух ёстой гэж? Хэрэв танд хэн нэгэн залуу таалагдаж байвал, хүлээж суухын оронд өөрөө түрүүлж алхам хийгээрэй. Ингэхдээ хэлэх ёстой үг, үйлдэл гэж байх бөгөөд ямар ч идэвхгүй байх нь таны хайртай залуугаа сэтгэлдээ мөрөөдөж суухаас өөр аргагүйд хүргэнэ. Тэгвэл бид нийт охид бүсгүйчүүддээ зориулан таалагддаг залуугаа өөрийн болгохын тулд хэлэх ёстой үгсийг дуулгахаар бэлтгэлээ. 

Таалагддаг залуугаа өөрийн болгохын тулд доорх үгсийг хэлээрэй!

1 Би чамайг хүндэлдэг

Эрчүүдийн хувьд хүндлэл гэдэг маш чухал зүйл учир ийнхүү хэлснээр та түүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх болно. Мөн тэрээр "би түүний хувьд чухал хүн юм байна" гэх ойлголтыг авч, таныг эмэгтэй хүн гэх нүдээр харж эхэлнэ. Хэрвээ та хайртай залуутайгаа хэдийн амьдралаа холбосон бол, түүндээ ямагт итгэдэг гэдгээ мэдрүүлж, хүндэлдэг гэдгээ хэлж байгаарай. Энэ нь түүнд улам бүр урагшлах хүчийг өгч, урам зоригийг бэлэглэнэ.

Би чамайг хүндэлдэг

2 Хөл бөмбөгийн тэмцээн үзэх хоёр тасалбар авчихлаа. Явцгаая!

Зөвхөн түүнээс сюрприз хүлээх хэрэггүй бөгөөд хааяа та өөрөө ч гэсэн түүнийг баярлуулж байх хэрэгтэй. Ялангуяа таалагддаг залуугийнхаа хамгийн дуртай зүйлийг бэлэг болгон өгөх нь түүний сэтгэлийг хөдөлгөж, хайрыг бадраана. 

Хөл бөмбөгийн тэмцээн үзэх хоёр тасалбар авчихлаа. Явцгаая!

3 Сайхан амттай хоол хийчихлээ хүрээд ир?

Эрчүүдийг ходоодоор нь гэдэг үг бий. Энэ нь ч үнэн болох нь олон туршилтаар батлагдсан билээ. Тиймээс та таалагддаг залуугаа өөрийн болгохыг хүсч байвал, амттай оройн зоог бэлтгэж, түүнийг дайлаарай. 

Сайхан амттай хоол хийчихлээ хүрээд ир?

4 Чиний найзууд надад таалагдсан

Хүнийг найзаар нь шинж гэдэг. Харин та тухайн залууг өөрийн болгохыг хүсч байвал, найзуудыг нь ч мөн магтаж, тэдний тухай ярилцаад үзээрэй. Энэ нь яг л түүнийг магтаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, бүсгүй таныг өөр өнцгөөр харах боломжийг олгоно. 

Чиний найзууд надад таалагдсан

5 Чи хамгийн шилдэг нь

Магтаалд дургүй хүн гэж хаана байх билээ. Тиймээс хайртай залуугаа өөрийн болгож, хайлуулахын тулд түүнийг багахан магтаалаар шагнаж байх хэрэгтэй. Гэхдээ ямагт тунг нь тааруулж байх хэрэгтэйг бүү мартаарай. Эс бөгөөс хайрт тань хэт бардаж, хэнэггүй зан гаргаж мэдэх юм. 

Чи хамгийн шилдэг нь

6 Зөвлөгөө өгсөнд баярлалаа

Асуудал чинь шийдэгдсэний дараа түүнд зөвлөгөө өгсөнд нь талархал илэрхийлээрэй. Энэ нь түүнд итгэл нэмэх бөгөөд чамайг түүнийг хүндэлж, үнэлдэг болохыг ойлгоно. Харин ийм сайхан бүхнийг мэдэрсэн залуу, таныг үл тоож, зугтаж зүрхлэнэ гэж үү.

Зөвлөгөө өгсөнд баярлалаа

7 Өнөөдөр их муухай өдөр байсан ч чамтай байх сайхан байлаа

Эрчүүд өөрийгөө төгс гэдгийг мэдрэхийг хүсдэг бөгөөд энэ нь та хоёрын харилцааг илүү дотно болгож өгдөг. Тиймээс түүнтэй уулзсаны дараа тэр таны амьдралд гэрэл гэгээ бэлэглэдэг чухал хүн гэдгийг ойлгуулаарай. Ийм их урам авсан эр улам бүр таныг хайрлаж, хамт байх нь гарцаагүй. 

Өнөөдөр их муухай өдөр байсан ч чамтай байх сайхан байлаа

8 Чиний халуухан зураг

Яагаад бие бие рүүгээ халуухан гарсан хөгжилтэй зургаа илгээж болохгүй гэж. Энэ нь харилцааг улам бүр гүнзгийрч, хайр дурлал бий болоход туслана. Тиймээс бүсгүй та ч бас санаачлагатай байж, сонирхолтой зүйлсийг хамтдаа сэдэж хийгээрэй. 

Чиний халуухан зураг

9 Дараагийн удаа энэ хувцсыг битгий өмсөөрэй. Миний төсөөлөл их ажиллаад байна

Ийнхүү хэлсний дараа тэрээр энэ хувцсаа өмсөх болгондоо таны хэлсэн үгийг санаж инээмсэглэх болно. Тиймээс үргэлж хөгжилтэй зүйлсийг бодож олон, хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлээрэй. 

Дараагийн удаа энэ хувцсыг битгий өмсөөрэй. Миний төсөөлөл их ажиллаад байна

10 Завтай болсон үедээ хариулаарай

Та хайртай хүн рүүгээ "хаана байна?", "хурдан хариул" гэх мэт зүйлийг бичээд хэрэггүй. Харин түүний ажлыг, найз нөхдийг хүндэлдэг байх нь түүнд маш их таалагдах болно.

Завтай болсон үедээ хариулаарай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()