Дэлхий нийтийг шуугиулаад буй Солонгосын алдартай хамтлагууд

2018-02-07, 19:16
30,964

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа "К-поп" урсгал хүчээ аваад байгаа билээ. Дэбют хийсэн өдрөөсөө хойш өнөөдрийг хүртэл асар богино хугацаанд томоохон амжилтанд хүрсэн хамтлагууд олон бий. Зарим нь өнөөг хүртэл амжилттай карьераа өсгөсөөр байгаа бол зарим нэг нь бүдгэрч алга болсоор байна. Харин одоо хамтдаа яг одоо дэлхий тайзнаа ид гялалзаж буй 20 хамтлагтай танилцацгаая.

Дэлхий нийтийг шуугиулаад буй Солонгосын алдартай хамтлагууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Mamamoo

2014 онд гарч ирсэн хамтлагуудаас Mamamoo нь өөрсдийн ретро, жазз, R&B төрөл жанр болоод хүчирхэг хоолойгоороо  нэлээд алдартай. Уг хамтлаг Солар (Solar), Мүүнбюл (Moonbyul), Вийн (Wheein), Хваса (Hwasa) гэсэн нийт 4 гишүүдээс бүрддэг.  Mamamoo хамтлаг нь дэбют хийхээсээ өмнө бусад уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан ч 3 дахь мини албум "Pink Funky"-гаа гарган,  "Um Oh Ah Yeаh" дуугаараа эргэн ирж, чартуудад дээгүүрт жагсах болсон юм. 

Mamamoo

2 Lovelyz

"Woollim Entertainment"-ээс гаргасан хамгийн анхны охидын хамтлаг болох Lovelyz нь 2014 онд "Girls' Invasion" албумаараа дэбют хийн гарч ирсэн билээ. Тус хамтлаг нь Байби Соул (Baby Soul), Жиа (Jiae), Жисүү (Jisoo), Мижүү (Mijoo), Кэй (Kei), Жийн (JIN), Сужон (Sujeong), Еин (Yein) гэх 8 гишүүнтэй бөгөөд тэд өөрсдийн дур булаам, эгдүүтэй төрхөөрөө алдартай. Хамгийн их олонд хүрсэн уран бүтээл нь "Ah-Choo" бөгөөд 2015, 2016 онуудад Солонгосын томоохон хөгжмийн чартуудад дээгүүрт бичигдэж байлаа. Сонирхуулбал тэдний фэн уулзалтын тасалбар ердөө 5 минутанд зарагдаж дууссан байдаг.

Lovelyz

3 Sistar

Халуухан, тачаангуй, сэтгэл татам дуу, клип нь "Starship Entertainment"-ийн охидын хамтлаг болох Sistar-ын гол давуу тал юм. 2010 онд Хюлин (Hyolyn), Бора (Bora), Союу (Soyou), Дасом (Dasom) гэсэн 4 гишүүнтэйгээр дэбют хийж, түүнээс хойш "So Cool," "Alone," "Touch My Body," "Loving U," "Give It to Me" зэрэг олон хит дуунуудыг гаргажээ. Тэдний 4 дэх сингэл дуу болох "So Cool" нь "Billboard Korea K-Pop Hot 100 singles chart"-д гарсан өдрөө шууд 1-т жагссан байна. 2011 онд хамтлагийн Hyolyn, Bora нар жижиг хамтлаг Sistar19-ыг байгуулж, "Ma Boy" дуугаа гаргасан юм. 

Sistar

4 AOA

AOA буюу "Ace of Angels" нь "FNC Entertainment"-д харъяалагддаг Чоа (Choa), Жимин (Jimin), Юна (Yuna), Чанми (Chanmi), Хюжон (Hyejeong), Сэлхюн (Seolhyun), Мина (Mina) гэсэн 7 гишүүнтэй хамтлаг юм. Дөнгөж дэбютээ хийж байхдаа уг хамтлаг нь бүжиглэхийн хажуугаар хөгжим тоглож, дуулдаг тал бүрийн авьяастай хамтлаг байсан. Тэдний анхны мини албум "Short Hair"  нь хөгжмийн чартуудад 1-р байр эзэлж, Billboard'-ын "Most Viewed K-pop Videos Around the World"-ын 2014 оны 6 сарын жагсаалтанд 8 байранд бичигдэж байсан. 

AOA

5 Gfriend

2015 онд  Совон (Sowon), Ерин (Yerin), Юунха  (Eunha), Юужу (Yuju),  Синби (SinB), Умжи (Umji) нэртэй гишүүдтэйгээр дэбютээ хийсэн Gfriend хамтлаг нь тухайн жилийнхээ "Шилдэг шинэ охидын хамтлаг" шагналыг хүртсэн байна. 2016 оны сүүлд  YouTube-ээс гаргасан хамгийн их хандалттай 10 К-Поп дууны жагсаалтанд "Rough", "Navillera" хэмээх 2 дуу нь 2 болон 10-р байранд орсон байдаг. Мөн "Rough" дуу нь 2016 оны "Gaon Chart"-д хамгийн их татагдсан дуугаар шалгарсан билээ.

Gfriend

6 Apink

Бас нэгэн амжилттай яваа хамтлаг бол Парк Чо-Рон (Park Cho-rong), Юүн Бо-Ми (Yoon Bo-mi), Жэон Юун-Жи (Jeong Eun-ji), Сон На-юун (Son Na-eun), Ким Нам-жоо (Kim Nam-joo), О Ха-Юон (Oh Ha-young) гишүүдээс бүрдсэн "Plan A Entertainment"-ын гаргасан Apink хамтлаг билээ. Бусад охидын хамтлагаас ялгарах гол онцлог нь тэд илүү гэнэн цайлган, эмэгтэйлэг дүр төрх юм. Хамтлагийн гишүүн Oh Ha-young: "Одоогийн бусад охидын хамтлагууд бүжгийн чадвар, тачаангуй төрхөө илүү онцгойлон харуулдаг бол манай хамтлаг арай гэнэн цайлган, гэгээлэг дүр төрхийг бий болгодог учраас сонсогчид бидэнд дуртай байдаг байх" хэмээсэн байна. Тэдний дуунууд ихэвчлэн маш цоглог, хурдан ритм бүхий байдаг. 

Apink

7 Red Velvet

"S.M. Entertainment"-ын бэлтгэн гаргасан Ирэнэ (Irene), Сюлги (Seulgi), Вэнди (Wendy), Жоё (Joy), Еэри (Yeri) хэмээх 5 гишүүнтэй Red Velvet хамтлаг нь дэбют хийснээсээ хойш гайхалтай амжилтуудыг үзүүлээд байна. Тэдний хамгийн анхны дуу  "Happiness" нь олон нийтээс өндөр үнэлгээг хүртсэн. Тэд "Шилдэг эмэгтэй бүжгийн хамтлаг", "Шилдэг бүжиг бүхий үзүүлбэр", "Шилдэг эмэгтэй хамтлаг" зэрэг нийт 13 томоохон шагнал эзэд болоод байгаа юм.

Red Velvet

8 Girls' Generation

К-Поп ертөнцийн жинхэнэ хатан хаан бол яахын аргагүй SNSD буюу Girls' Generation хамтлаг билээ. 2007 онд дэбют хийсэн тэд алдар нэр, амжилт бүтээлээр дүүрэн байсан юм. Таеэёон (Taeyeon), Санни (Sunny), Тиффани (Tiffany), Хёоюүн (Hyoyeon), Юури (Yuri), Сооёонг (Sooyoung), Ёоона (Yoona), Сёохюүн (Seohyun) гэсэн 8 гишүүн бүхий уг хамтлаг нь хип хоп, R&B, EDM зэрэг олон төрөлд хүч сорьдог ба бүх цаг үеийн хамгийн их албум борлуулсан хамтлагт зүй ёсоор багтдаг. Тэднийг Солонгост "Үндэсний охидын хамтлаг" хэмээн дууддаг аж. Өнгөрсөн жилүүдэд шинэ уран бүтээл гаргаагүй ч Girls' Generation нь дэлхий нийтээр олон сая фэнүүдтэй шилдэг хамтлаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Girls' Generation

9 Black Pink

2016 оны "Melon Music Awards"-ын "Шилдэг шинэ охидын хамтлаг" шагналын эзэд болсон Black Pink хамтлаг нь хип хоп, R&B, EDM жанрын уран бүтээлүүдээ сонсогчиддоо хүргээд байгаа. 2016 оны 8 сарын 8-нд албан ёсоор "YG" энтертайнмэнтээс 2NE1 хамтлагаас 8 жилийн дараа дэбют хийлгэсэн уг хамтлаг нь Жэнни (Jennie), Жисүү (Jisoo), Роуз (Rose) болон Вьетнам гаралтай Лиза (Lisa) гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний гаргасан дуунууд нь "Billboard World Digital Songs" чартад орсон 3 дахь Солонгос хамтлаг болсон бөгөөд өмнө нь дуучин Psy, Big Bang хамтлагууд энэ жагсаалтанд багтаж байжээ. 

Black Pink

10 Twice

"JYP Entertainment"-ийн шинэ охидын хамтлаг болох Twice нь 2015 онд зохион байгуулагдсан реалити нэвтрүүлэг болох "Sixteen"-ээс шалгарсан (Nayeon) Наёон, (Jeongyeon) Жеонгеон, Момо (Momo), Сана (Sana), Жихёо (Jihyo), Мина (Mina), Дахюун (Dahyun), Чаюун (Chaeyoung), Тзуюу (Tzuyu) хэмээх 8 охидын бүрэлдэхүүнтэй. "The Story Begins" мини албумны  "Like OOH-AHH" дуугаараа дэбют хийж, 5 сарын хугацаанд 50 сая хандалт авсан анхны видео болжээ. Тэдний 2017 оны 2 сарын 20-нд цацсан  "Knock Knock" дуу нь Youtube хуудаснаа 2 өдрийн хугацаанд 17 сая хандалт авсан юм. 

Twice

11 NCT

NCT нь сүүлийн үеийн шинэлэг эрэгтэй хамтлагийн жишээ юм. "Neo Culture Technology" хэмээх утгатай энэхүү нэрний гол утга нь тодорхой тоо заагаагүй гишүүдтэй байх бөгөөд гишүүн бүр нь өөр өөр хамтлагуудад орж өөрийн авъяас чадварыг олонд таниулах боломжтой ажээ. Одоогоор NCT U, NCT 127, NCT Dream гэсэн бүрэлдэхүүн хамтлагууд нь Хятад, Япон, Тайланд, Вьетнам, Индонез зэрэг улсуудад "SM Entertainment"-ийн нэрэн дор дэбютээ хийгээд байна. 

NCT

NCT U

Хамтлагийн гишүүд:

  • Таеил (Taeil) (Жинхэнэ нэр: Moon Tae Il, нас 23) - Гоцлол дуучин
  • Таёонг (Taeyong) (Жинхэнэ нэр: Lee Tae Yong, нас 22) - Реппер, гоцлол бүжигчин, туслах дуучин, нүүр царай
  • Дуюунг (Doyoung) (Жинхэнэ нэр: Kim Dong Young, нас 21) - Гоцлол дуучин
  • Тэн (Ten) (Жинхэнэ нэр: Chittaphon Leechaiyapornku, нас 21) - Гоцлол бүжигчин, туслах дуучин, реппер
  • Жаехюун (Jaehyun) (Жинхэнэ нэр: Jung Yoon Oh, нас 20) - Гоцлол дуучин 
  • Марк (Mark) (Жинхэнэ нэр: Mark Lee, нас 18) - Реппер, туслах дуучин, хамгийн бага гишүүн

NCT U

NCT 127

Хамтлагийн гишүүд:

  • Таеил (Жинхэнэ нэр: Moon Tae Il, нас 23) - Гоцлол дуучин (Жинхэнэ нэр: Moon Tae Il, нас 23) - Гоцлол дуучин
  • Таёонг (Жинхэнэ нэр: Lee Tae Yong, нас 22) - Реппер, гоцлол бүжигчин, туслах дуучин, нүүр царай (Жинхэнэ нэр: Lee Tae Yong, нас 22) - Реппер, гоцлол бүжигчин, туслах дуучин, нүүр царай
  • Дуюунг (Жинхэнэ нэр: Kim Dong Young, нас 21) - Гоцлол дуучин(Жинхэнэ нэр: Kim Dong Young, нас  21) - Гоцлол дуучин
  • Жаехюун (Жинхэнэ нэр: Jung Yoon Oh, нас 20) - Гоцлол дуучин  (Жинхэнэ нэр: Jung Yoon Oh, нас  20) - Гоцлол дуучин, Реппер
  • Марк (Жинхэнэ нэр: Mark Lee, нас 18) - Реппер, туслах дуучин
  • Жонни (Johnny) (Жинхэнэ нэр: Seo Young нас 22) - Гоцлол бүжигчин, туслах дуучин
  • Юута (Yuta) (Жинхэнэ нэр: Nakamoto Yuta, нас 22) - Гоцлол бүжигчин, Реппер, туслах дуучин
  • Вин Вин (WinWin) (Жинхэнэ нэр: Dong Si Cheng, нас 20) - Гоцлол бүжигчин, туслах дуучин
  • Хаечан (Haechan) (Жинхэнэ нэр: Lee Dong Hyuk, нас 17) - Гоцлол бүжигчин, туслах дуучин

NCT 127

NCT Dream

Хамтлагийн гишүүд:

  • Марк (Жинхэнэ нэр: Mark Lee, нас 18) - Реппер, туслах дуучин (Жинхэнэ нэр: Mark Lee, нас 18) - Ахлагч, Гоцлол реппер, дуучин, нүүр царай
  • Рэнжун (Renjun) (Жинхэнэ нэр: Huang Ren Jun, нас 17) - Дуучин
  • Жэно (Jeno) (Жинхэнэ нэр: Lee Je No, нас 17) - Гоцлол бүжигчин, дуучин, нүүр царай
  • Хаечан (Жинхэнэ нэр: Lee Dong Hyuk, нас 17) - Гоцлол бүжигчин, туслах дуучин (Жинхэнэ нэр: Lee Dong Hyuk, нас 17) - Бүжигчин, дуучин
  • Жаемин (Jaemin) (Жинхэнэ нэрe: Na Jae Min, нас 17) - Гоцлол бүжигчин, дуучин
  • Чэн Лэ(Chen Le) (Жинхэнэ нэр: Zhong Chen Le, нас 16) - Гоцлол дуучин
  • Жисунг (Jisung) (Жинхэнэ нэр: Park Ji Sung, нас 15) - Гоцлол бүжигчин, дуучин

NCT Dream

12 Infinite

2010 онд "Woollim Entertainment"-аас бэлтгэгдэн гарсан Infinite хамтлаг нь царайлаг гишүүд, чадварлаг дуучдаараа алдартай. Хамтлагийн гишүүд нь зөвхөн дуулаад зогсохгүй жүжиглэх авъяастай. Тэдний 2013 оны 3 сард гаргасан "New Challenge" мини албум нь зөвхөн Солонгостоо гэхэд 160.000 хувь борлогдсоноор тухайн жилийнхээ хамгийн их зарагдсан цомгуудын нэгд багтжээ. 

Хамтлагийн гишүүд:

  • Сингюу (Sunggyu) (Жинхэнэ нэр: Kim Sung Gyu, нас 28) - Ахлагч, Гоцлол дуучин
  • Донвоо (Dongwoo) (Жинхэнэ нэр: Jang Dong Woo, нас 27) - Реппер, гоцлол бүжигчин, дуучин
  • Воохюун (Woohyun) (Жинхэнэ нэр: Nam Woo Hyun, нас 26) - Гоцлол дуучин
  • Хояа (Hoya) (Жинхэнэ нэр: Lee Ho Won, нас 26) - Реппер, гоцлол бүжигчин, дуучин
  • Сунгюул (Sungyeol) (Жинхэнэ нэр: Lee Seong Yeol, нас 26) - Дуучин
  • Эл (L) (Жинхэнэ нэр: Kim Myung Soo, нас 25) - Дуучин, хамтлагийн нүүр царай
  • Сунжон (Sungjong) (Жинхэнэ нэр: Lee Sung Jong, нас 24) - Дуучин

Сонирхолтой мэдээлэл, шагнал: 

  • 2012 онд  Billboard-оос Infinite-ын "The Chaser"  дууг оны шилдэг К-Поп дуугаар зарлажээ.
  • 2014 оны 9 сарын 11-нд "Last Romeo" дуу нь Солонгосоос хамгийн анх удаа Billboard-ын жагсаалтад орсон байна.

Infinite

13 Monsta X

2015 онд цацагдсан "No Mercy" нэвтрүүлгээс шалгарсан оролцогчдоос бүрдсэн уг хамтлагийг "Starship Entertainment" бэлтгэн гаргасан юм. Хамтлаг дэбют хийхээс өмнө тэдний үзүүлбэрүүд олны анхаарлыг татаад байсан бөгөөд өнгөрсөн жил тэд дэлхийн хэмжээнд аялан тоглолтоо хийсэн байна.

Хамтлагийн гишүүд: 

  • Шовну (Shownu) (Жинхэнэ нэр: Son Hyun-woo, нас24) - Ахлагч, Гоцлол дуучин, бүжигчин
  • Вонхо (Wonho) (Жинхэнэ нэр: Lee Ho-seok, нас 24) - Дуучин, бүжигчин
  • Минхюүк (Minhyuk) (Жинхэнэ нэр: Lee Min-hyuk, нас 23) - Дуучин
  • Кихюун (Kihyun) (Жинхэнэ нэр: Yoo Ki-hyun, нас 23) - Гоцлол дуучин
  • Хюунвон (Hyungwon) (Жинхэнэ нэр: Chae Hyung-won, нас 23) - Дуучин
  • Жооёун (Jooheon) (Жинхэнэ нэр: Lee Joo-heon, нас 22) - Реппер
  • Аая Ээм (IM) (Жинхэнэ нэр: Lim Chang-kyun, нас 21) - Туслах реппер

Сонирхолтой мэдээлэл, шагнал: 

  • 2015 оны JAPAKO Music-ээс "Шилдэг шинэ хамтлаг" 
  • 2015 онд Daum Official Fancafe Awards-аас "Өсөх ирээдүйтэй хамтлаг" болж байжээ. 

Monsta X

14 Astro

"Fantagio Entertainment"-ийн шинэхэн хөвгүүдийн хамтлаг нь авъяаслаг, чадвартай 6 гишүүнтэй бөгөөд 2016 онд "Spring Up" мини албумаараа дэбют хийнэ гарч ирсэн билээ. Хэдийгээр тэд шинэхэн уран бүтээлчид боловч маш амжилттай яваа К-Поп хамтлагуудын нэг юм.

Хамтлагийн гишүүд: 

  • Жин жин (JinJin) (Жинхэнэ нэр: Park Jin-woo, нас 21) - Ахлагч, реппер, гоцлол бүжигчин
  • Ээм Жи (MJ) (Жинхэнэ нэр: Kim Myung-jun, нас 23) - Гоцлол дуучин
  • Ча Юунво (Cha Eunwoo) (Жинхэнэ нэр: Lee Dong-min, нас 20) - Дуучин, нүүр царай
  • Мүүн Бин (Moon Bin) (Жинхэнэ нэр: Moon Bin, нас 19) - Дуучин, бүжигчин
  • Рокки (Rocky) (Жинхэнэ нэр: Park Min-hyuk, нас 18) - Дуучин, реппер, гоцлол бүжигчин
  • Санха (Sanha) (Жинхэнэ нэр: Yoon Sanha, нас 17) - Дуучин

Сонирхолтой мэдээлэл, шагнал: 

  • 2016 оны 2 сарын 23-нд "Hide & Seek" дуугаараа дэбют хийсэн.
  • "Spring Up" мини албум нь Billboard World Albums Chart-д 6-р байранд орсон юм.
  • 2016 оны 6 сарын 31-нд болсон KCON тоглолтын үеэр Лос Анжелес дэхь Staples Center-т үзүүлбэрээ үзүүлсэн байна.

Astro

15 Seventeen

13 гишүүн бүхий "Pledis Entertainment"-ийн хөвгүүдийн хамтлаг нь дуу зохиох, бүжгийн хөдөлгөөн зэргээрээ алдартай. Тэд 'Хип хоп', 'Вокал', 'Үзүүлбэр' гэсэн 3 бүрэлдэхүүн хамтлагт хуваагддаг бөгөөд 2015 оноос хойш олон тооны шагнал хүртэж амжжээ. 

Seventeen

Хип хоп бүрэлдэхүүн хамтлаг

Хамтлагийн гишүүд:

  • Ээс Купс (S.Coups) (Жинхэнэ нэр: Choi Seung-cheol, нас 21) - Ахлагч, реппер
  • Вонвоо (Wonwoo) (Жинхэнэ нэр: Jeon Won-woo, нас 20) - Реппер
  • Мингюу (Mingyu) (Жинхэнэ нэр: Kim Min-gyu, нас 20) - Реппер, нүүр царай
  • Вэрнон (Vernon) (Жинхэнэ нэр: Han-sol Vernon Choi, нас 19) - Реппер

Хип хоп бүрэлдэхүүн хамтлаг

Дуучдын бүрэлдэхүүн хамтлаг

Хамтлагийн гишүүд:

  • Воози (Woozi) (Жинхэнэ нэр: Lee Ji-hoon, нас 20) - Ахлагч, гоцлол дуучин
  • Жеонан(Jeonghan) (Жинхэнэ нэр: Yoon Jeong-han, нас 21) - Дуучин
  • Жошуа (Joshua) (Жинхэнэ нэр: Joshua Ji-soo Hong, нас 21) -Дуучин
  • ДК/ До-кёом (DK / Do-kyeom) (Жинхэнэ нэр: Lee Seok-min, нас 20) - Гоцлол дуучин
  • Сэюункван (Seungkwan) (с: Boo Seung-kwan, нас 19) - Гоцлол дуучин

Дуучдын бүрэлдэхүүн хамтлаг

Үзүүлбэрийн бүрэлдэхүүн хамтлаг

Хамтлагийн гишүүд:

  • Хоши (Hoshi) (Жинхэнэ нэр: Kwon Soon-young, нас 20) - Ахлагч, гоцлол бүжигчин, дуучин
  • Жюун (Jun) (Жинхэнэ нэр: Wen Jun-hui, нас 20) - Гоцлол бүжигчин, дуучин
  • Дэ8 (The8) (Жинхэнэ нэр: Xu Ming-hao, нас 19) - Бүжигчин, дуучин
  • Дино (Dino) (Жинхэнэ нэр: Lee Chan, нас 18) - Гоцлол бүжигчин, реппер

Сонирхолтой мэдээлэл, шагнал: 

  • 2015 оны 5 сарын 26-нд дэбют хийсэн.
  • Golden Disk Awards, Seoul Music Awards болон Gaon Chart K-Pop Awards-аас шагнал хүртсэн.
  • Мөн тэд Америкийн "Clean" үнэртэй усны модель болсон хамгийн анхны эрэгтэй хамтлаг юм. 

Үзүүлбэрийн бүрэлдэхүүн хамтлаг

16 Shinee

2008 онд "SM Entertainment"-аас "Хувцас загвар, дуу хөгжим, бүжиг үзүүлбэр зэрэг бүх төрлөөр трэнд бий болгоно" хэмээх зорилттой гаргаж ирсэн R&B жанраар уран бүтээлээ гаргадаг хөвгүүдийн хамтлаг бол Shinee юм. 9 жилийн хугацаанд уран бүтээлээ туурвисан тэдэнд энэ жил маш харамсалтай үйл явдал тохиолдсон нь хамтлагийн гишүүн Kim Jong-hyun сэтгэл санааны хямралд орж, амиа егүүтгэсэн явдал байлаа.

Хамтлагийн гишүүд:

  • О-ньюв (Onew) (Жинхэнэ нэр: Lee Jin-ki, нас 28) - Ахлагч, дуучин
  • Жонгхюун (Jonghyun) (Жинхэнэ нэр: Kim Jong-hyun, нас 27) - Гоцлол дуучин
  • Кэй (Key) (Жинхэнэ нэр: Kim Ki-bum, нас 26) - Реппер, бүжигчин, дуучин
  • Минхо (Minho) (Жинхэнэ нэр: Choi Min-ho, нас 26) - Реппер, дуучин, нүүр царай
  • Таемин (Taemin) (Жинхэнэ нэр: Lee Tae-min, нас 24) - Гоцлол бүжигчин, дуучин

Сонирхолтой мэдээлэл, шагнал: 

  • Тэдний хувцас загвар өсвөр насны сурагчдын дунд  "Shinee Trend" хэмээн тархсан.
  •  "Ring Ding Dong" дуу нь Ази даяар байлдан дагуулж байв. 
  • Японоор орчуулан дуулсан "Replay" дуу нь Oricon чартад 100.000-аас дээш хувь борлогдсон анхны Солонгос хамтлаг болжээ.

Shinee

17 Got7

 JYP Entertainment-ийн 2014 онд гаргасан Got7 хамтлаг нь өөрсдийн гэсэн дүр төрх, бүжгийн төрлийг тулааны урлагтай хослуулсан онцгой үзүүлбэрээрээ олны анхааралд тун хурдацтайгаар орж ирсэн байна. Хамтлагийн гишүүд: 

  • Жэй Би (JB) (Жинхэнэ нэр: Im Jae Bum, нас 23) - Ахлагч, бүжигчин, нүүр царай
  • Марк (Mark) (Жинхэнэ нэр: Mark Yi En Tuan, нас 23) - Реппер, дуучин, нүүр царай
  • Жэйксон (Jackson) (Жинхэнэ нэр: Wang Ka Yee, нас 23) - Реппер, дуучин, бүжигчин
  • Жр/ Жинёон (Jr / Jinyoung) (Жинхэнэ нэр: Park Jin Young, нас 23) - Реппер, дуучин, бүжигчин
  • Ёонжа (Youngjae) (Жинхэнэ нэр: Choi Young Jae, нас 21) - Гоцлол дуучин
  • БамБам (BamBam) (Жинхэнэ нэр: Kunpimook Bhuwakul, нас 20) - Реппер, дуучин
  • Юугюуом(Yugyeom) (Жинхэнэ нэр: Kim Yu Gyeom, нас 20) - Бүжигчин, дуучин

Сонирхолтой мэдээлэл, шагнал: 

  • 2014 оны 1 сард Billboard-ын World Albums Chart-д 1-р байранд бичигдэж байсан.
  • "Just Right" дуу нь YouTube-д 100 сая хандалт авсан нь  JYP Entertainment-ын хамгийн анхны эрэгтэй хамтлаг байв. 
  • 2016 MTV Europe Music Awards-д  "Best Worldwide Act (Korea)" шагнал хүртсэн.

Got7

18 Big Bang

2006 оноос хойш дэлхий дахинаа нэр алдарт хүрсэн хамтлаг бол маргаангүй  YG Entertainment-ийн Big Bang хэмээх хамтлаг билээ. Тэд бол К-Поп урсгалын түүхэнд болон хойч үеийн шинэ хамтлагуудад үлгэр жишээ болсон гайхалтай хамтлаг төдийгүй "К-Поп урсгалын хаан", "Үндэсний шилдэг эрэгтэй хамтлаг" зэргээр дуудагддаг юм. "The Washington Post" сониноос тэднийг "Азийн хамгийн шилдэг хамтлаг", "Дэлхийн шилдэг эрэгтэй хамтлаг" хэмээн өргөмжилжээ. 

Хамтлагийн гишүүд: 

  • Жи-Драгон (G Dragon) (Жинхэнэ нэр: Kwon Ji Yong, нас 29) - Ахлагч, реппер, дуучин, нүүр царай
  • Таяанг (Taeyang) (Жинхэнэ нэр: Dong Yong Bae, нас 29) - Гоцлол дуучин, бүжинчин
  • Топ (TOP) (Жинхэнэ нэр: Choi Seung-hyun, нас 30) - Реппер, дуучин, нүүр царай
  • Даесунг (Daesung) (Жинхэнэ нэр: Kang Daesung, нас 28) - Гоцлол дуучин
  • Сэнгри (Seungri) (Жинхэнэ нэр: Lee Seung Hyun, нас 27) - Гоцлол бүжигчин, дуучин

Сонирхолтой мэдээлэл, шагнал: 

  • 2006 оны 8 сарын 19-нд албан ёсоор дэбютээ хийсэн.
  • "Lies" дуу нь Солонгосын томоохон чартыг долоон 7 хоног дарааллан тэргүүлж, "Mnet Korean Music Festival"-аас "Оны шилдэг дуу" шагнал авсан.
  • К-Поп урсгалыг дэлхийд таниулах үндэс суурийг тавьсан.
  • "The Korea Times" сониноос "К-Поп урсгалын төлөөлөл" хэмээжээ.

Big Bang

19 EXO

Солонгос, Хятад гаралтай 12 гишүүдээс бүрдсэн уг хамтлаг нь EXO-K болон EXO-M гэж 2 хуваагддаг. Гэхдээ одоогоор хамтлаг нийт 9 гишүүнтэй үлдсэн бөгөөд 4 сарын 8-нд 5 дахь жилийнхээ ойг тэмдэглэжээ. Тэдний амжилт бүтээл нь Солонгос уран бүтээлчдийн 12 жилийн түүхэнд байгаагүй их хэмжээний цомог борлуулсан явдал юм. 

Хамтлагийн гишүүд: 

  • Сухо (Suho) (Жинхэнэ нэр: Kim Jun Myun, нас 26) - Ахлагч, дуучин
  • Шиумин (Xiumin) (Жинхэнэ нэр: Kim Min Seok, нас 27) - Дуучин, бүжигчин
  • Лэй (Lay) (Жинхэнэ нэр: Zhang Jiashuai, нас 26) - Гоцлол бүжигчин, дуучин
  • Баякюун (Baekhyun) (Жинхэнэ нэр: Byun Baek Hyun, нас 25) - Гоцлол дуучин
  • Чэн (Chen) (Жинхэнэ нэр: Kim Jong Dae, нас 25) - Гоцлол дуучин
  • (Chanyeol) (Жинхэнэ нэр: Park Chan Yeol, нас 25) - Реппер, дуучин, нүүр царай
  • Д.О (D.O) (Жинхэнэ нэр: Do Kyung Soo, нас 24) - Гоцлол дуучин
  • Кэй (Kai) (Жинхэнэ нэр: Kim Jong In, нас 23) - Гоцлол бүжигчин, дуучин, реппэр, нүүр царай
  • Сэхун (Sehun) (Жинхэнэ нэр: Oh Se Hun, нас 23) - Гоцлол бүжигчин, дуучин, реппэр, нүүр царай

Сонирхолтой мэдээлэл, шагнал: 

  • Хамгийн анхны цомог "ХОХО" нь маш амжилттай болсон төдийгүй 28th Golden Disk Awards-аас "Шилдэг цомог", 15 дахь удаагийн Mnet Asian Music Awards-аас "Оны шилдэг цомог" шагнал хүртсэн.
  • Мөн энэ цомог нь саяас дээш хувь борлогдож, хамгийн их ашиг олсон цомгуудын нэгээр шалгарсан. 
  • Дэбют хийснээсээ хойш нийт 123 авардс, 181 шагнал хүртсэн байна.

EXO

20 BTS

Bangtan Boys хэмээх энэхүү хамтлаг нь Billboard Music Awards-д "Цахим ертөнцийн шилдэг хамтлаг" хэмээх номинацид 4 жил тасралтгүй түрүүлсэн Justin Bieber-ийг ялж, дэлхийн хэмжээнд олон нийтэд танигдсан юм. Мөн тэд Billboard Music Awards-д нэр дэвшсэн хамгийн анхны К-Поп хамтлаг төдийгүй Америкийн телевизийн Jimmy Kimmel, Ellen DeGeneres зэрэг алдартнуудын нэвтрүүлэгт орж, үзүүлбэрээ сонирхуулжээ. 2013 оны 6 сарын 13-аас хойш нийт 47 авардс, 75 номинаци хүртсэн байна.

Хамтлагийн гишүүд: 

  • Рэп Монстэр (Rap Monster) (Жинхэнэ нэр: Kim Nam-joon, нас 23) - Ахлагч, реппер
  • Жин (Jin) (Жинхэнэ нэр: Kim Seok-jin, нас 25) - Дуучин, нүүр царай
  • Суга (Suga) (Жинхэнэ нэр: Min Yoon-gi, нас 24) - Реппер
  • Ж-Хопэ (J-hope) (Жинхэнэ нэр: Jung Ho-seok, нас 23) - Реппер, гоцлол бүжигчин
  • Жимин (Jimin) (Жинхэнэ нэр: Park Ji-min, нас 22) - Дуучин, гоцлол бүжигчин
  • Ви (V) (Жинхэнэ нэр: Kim Taehyung, нас 22) - Дуучин
  • Жункоок (Jungkook) (Жинхэнэ нэр: Jeon Jung-kook, нас 20) - Гоцлол дуучин, бүжигчин

Сонирхолтой мэдээлэл, шагнал: 

  • "The Most Beautiful Moment In Life, Part 2" цомог нь Billboard World Albums Chart-д хэдэн долоо хоногийн турш байсан анхны цомог байв.
  • "Blood Sweat & Tears" дуу нь YouTube хуудаснаа цацагдаад 24 цаг болоход 6 сая хандалт авсан бөгөөд энэ нь 24 цагт хамгийн их хандалт авсан К-Поп дууны өмнөх рекордийг эвджээ. 
  • "Spring Day" дуу нь YouTube хуудаснаа цацагдаад 24 цаг болоход 9 сая хандалт авснаар тэд өөрсдийн өмнөх рекордийг шинэчлэхэд хүргэсэн юм.
  • Харин "Not Today" дуу нь YouTube хуудаснаа цацагдаад 24 цаг болоход 10 сая хандалт авч дахин рекордоо эвджээ.
  • "Wings" цомог нь U.K. Official Albums Charts-д багтсан хамгийн анхны Солонгос цомог болсон.

BTS

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()