Биеэ үнэлэгчдийг яргалан хөнөөдөг цуврал алуурчны итгэмээргүй түүх

Шоронгийн өрөөнд бодлогошрон суугаа Роберт Пиктон (Robert Pickton) өөртөө бухимдана. Тэрээр төлөвлөсөн аллагуудаа цөмийг нь гүйцэлдүүлж чадаагүйдээ гутран өөрийнхөө олхиогүйг гайхан суух аж. Пиктон өрөөнийхөө хамтрагчдаа хандаж "Би 5-0-оор бяц авах байсан юм. Гэтэл арчаагүй байдлаасаа болоод өөрөө өөрийнхөө булшийг ухчихлаа" хэмээн халаглан ярьсан бөгөөд түүний өрөөний хамтрагч нь үнэндээ зүсээ хувиргасан цагдаагийн түрүүч байсан ба ингэж цуврал алуурчны үйлдсэн гэмт хэргийг өөрөөр нь хүлээлгэж түүнд бүх насаар нь хорих ял оноосон ажээ. 

Биеэ үнэлэгчдийг яргалан хөнөөдөг цуврал алуурчны итгэмээргүй түүх

Пиктон шоронгийн өрөөндөө

1 Алга болсон эмэгтэйчүүдийн зарлал

Пиктон нийт 49 эмэгтэйн аминд хүрсэн бөгөөд тэдний цогцсоор өөрийнхөө фермийн гахайнуудыг тэжээжээ. Тэр бүү хэл хөнөөсөн эмэгтэйчүүдийнхээ цогцосны зарим хэсгийг гахайн махтай хольж найз нөхөд, гэр бүлийн гишүүд болон нутгийн иргэдэд худалдсан ажээ. Тэрээр хөнөөх эмэгтэйчүүдээ Ванкуверийн Улаан дэнлүүний гудамжнаас сонгодог байсан ба өөрийнхөө фермдээ аваачин хорьж, тамлан зовоож байгаад хөнөөдөг байснаа хүлээжээ. 49 эмэгтэйн цогцос нэг бол гахайн хоол болсон эс бөгөөс гахайн махтай холигдон жирийн иргэдийн ходоодонд орсон гээд бодохоор үнэхээр аймшигтай байгаа юм. Түүний гарт амиа алдсан эмэгтэйчүүдийн нэгнийх нь харшлын үед хэрэглэдэг хамрын цацлага тус фермээс илэрснээр түүний аймшигт гэмт хэргийн түүх олноо дэлгэгдсэн байдаг. 

Алга болсон эмэгтэйчүүдийн зарлал

Түүний гэмт хэргээ үйлддэг байсан ферм

2 Хэргийн газар

Хачин жигтэй хүмүүс тус фермээр гарч ордог тухай яриа гараад нэлээд олон жил болсон ч цагдаагийнхан иргэдийн үгийг тоогоогүй ба нутгийн иргэд Пиктоноос хоолныхоо махыг худалдан авсаар л байжээ. Тэрээр "Улаан дэнлүү"-ний гудамжнаас хар тамхинд донтсон эмэгтэйчүүд болон биеэ үнэлэгчдийг авчирч тэдэнтэй сексдэж дараа нь тарчлаан зовоож байгаад алдаг байв. 1997 онд хохирогч болсон нэгэн бүсгүй Пиктоны гарыг өөрийнх нь хутгаар хутгалчихаад нүв нүцгэн зугтаж амьд гарсан бөгөөд цагдаад мэдүүлэг өгсөн ч бүсгүйн үгийг цагдаагийн байгууллага огтхон ч тоогоогүйн улмаас Пиктон сул чөлөөтэй явсаар л байжээ. 

Хэргийн газар

Пиктоны өрөөндөө байгаа байдал

3 Түүний хэргээ хүлээсэн газар буюу шоронгийн өрөө нь

Тухайн үед Пиктоны өмсч явсан усны гутал, хувцасыг цагдаагийн газрын шүүгээнд  7 жил хадгалжээ. 2004 онд түүний эд зүйлс дээрээс алга болсон 2 эмэгтэйн ДНХ олдсон нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан юм. Сураггүй болоод удаж байсан эмэгтэйчүүдийн эд зүйлсийг олох зорилгоор цагдаагийнхан фермийг 2002 онд нэгжиж байхдаа түүнийг санамсаргүй байдлаар баривчилжээ. Алга болсон 26 эмэгтэйн ДНХ түүний фермээс олдсоноор Пиктоныг тэдний үхэлд буруутай гэж үзсэн юм. Түүнийг түүхэн дэх хамгийн аймшигтай цуврал алуурчдын нэг гэж үздэг. 

Түүний хэргээ хүлээсэн газар буюу шоронгийн өрөө нь

Түүний фермийг нурааж буй байдал

Пиктон тун хөдөлмөрч нэгэн байжээ

4 Канадын цуврал алуурчин Роберт Пиктон Порт Кокитлэм дэх гэртээ

"Роберт Пиктон бол хувийн ариун цэврийг сахидаггүй, үргэлж л мотоциклчид, эмэгтэйчүүд болон согтууруулах ундаанаас салдаггүй нэгэн байжээ. Нутгийн иргэд түүнийг биеэ үнэлэгч байнга авдаг гэдгийг мэддэг байсан ч олон тооны эмэгтэйчүүд сураггүй алга болчихоод байхад хүртэл хэн ч энэ хэргийг Пиктонтой холбож бодохгүй байсан" хэмээн  гэмт хэргийн баримтат киноны зохиолч Винсли Кларксон (Wensley Clarkson) ярьжээ. Пиктон жирийн хүн шиг бусадтай харилцаж чаддаггүй байсан учраас ганцаардахын эрхэнд фермдээ бүжгийн үдэш байнга зохиож мотоциклчид болон эмэгтэйчүүдийг ирэхийг урьдаг байсан гэдэг. Ирсэн зочид тасартлаа ууцгаадаг байсан бөгөөд биеэ үнэлэгчид тэднийг зугаацуулдаг байжээ. 

Канадын цуврал алуурчин Роберт Пиктон Порт Кокитлэм дэх гэртээ

Түүний хөнөөсөн эмэгтэйчүүдийн фото зураг

Пиктоны бузар хэргүүдээ үйлддэг байсан ферм

Нью Вестминстер дэх ферм

5 Пиктоны гарт амиа алдсан 6 эмэгтэй

Түүний зохиодог байсан бүжгийн үдэшд очсон хүмүүсээс ганц нэг нь сураггүй алга болдог байсан ч хэн ч энэ талаар цагдаад мэдэгдээгүй нь хачирхалтай юм. Түүний ферм дээр амьдардаг байсан нэгэн эмэгтэй Пиктоныг дор хаяж нэг эмэгтэйг хөнөөснийг мэддэг байсан ч Пиктон түүнд мөнгө өгч амаа хамхиж явахыг сануулжээ. Цагдаагийн ажилчид Пиктоноос байцаалт авахдаа "Эдгээр эмэгтэйчүүдээс аль нь танай үдэшлэгт ирсэн бэ?" хэмээн асуухад Пиктон "Би сайн санахгүй байна" гээд нүүрний хувирал огт үзүүлээгүй ажээ. Цагдаагийнхан түүнийг олон арван хүнийг алсан гэдэгт итгэлтэй байсан ч Пиктон хэргээ хүлээхгүй хэвээр  байсан учраас түүний өрөөнд зүсээ хувиргасан түрүүчийг хамт амьдруулж байнга ярилцсаар хэргийг нь хүлээлгэж чадсан юм. 

Пиктоны гарт амиа алдсан 6 эмэгтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()