Онгоцны тийзний үнэнд юу багтдаг вэ?

Та урьд өмнө нь онгоцны тасалбарын үнэнд ямар үйлчилгээ, юу юу багтдаг бол гэж сонирхож байсан уу? Байгаагүй бол хэдхэн хором гаргаад бодоод нэг үзээрэй! Мөн өөрийн төсөөлөн бодсоноо дараах мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаад шалгаж үзээрэй!

Онгоцны тийзний үнэнд юу багтдаг вэ?

1 Онгоцны түлш - 26%

Хамгийн гол үнэлгээ нь онгоцны түлш байдаг. Мэдээж онгоц бүхэн өөр өөр хэмжээний түлш идэх ба ямар онгоц нь хэр их хэмжээний түлш иддэгийг тухайн онгоцыг үйлдвэрлэсэн компаний вэб сайтаас авч болно. Жишээ нь: Москва болон Нью-Йорк  хотын хооронд 7,500 км байдаг. Энэ хооронд  нисэхэд нийт 70 орчим тонн керосин түлдэг. Энэ нь мөнгөн дүнгээр 34000 евро буюу монгол мөнгөөр 101.524.000 төгрөг болдог аж. 

Онгоцны түлш - 26%

2 Ачаа тээшийн үйлчилгээ - 26%

Энэ нь маш олон хэсгээс бүрддэг. Нэгдүгээрт: нислэгийн үед зорчигчдод үзүүлэх үйлчилгээ. Хоёрдугаарт: Ачаа тээвэрлэх болон хадгалах. Гуравдугаарт: Дуудлагын үйлчилгээ , вэбсайтын үйлчилгээ , статистик мэдээлэл цуглуулах үйлчилгээ багтдаг. Дөрөвдүгээрт: Зогсоолоор хангах болон бусад жижиг үйлчилгээнүүд ордог байна. 

Ачаа тээшийн үйлчилгээ - 26%

3 Нисэх онгоцны засвар үйлчилгээ - 16%

Үүнд агаарын хөлгийн даатгал , жижиг эд ангийн засвар зэрэг орно.

Нисэх онгоцны засвар үйлчилгээ - 16%

4 Цалингийн сан - 10%

Нисэх компанийн бүх ажилчдын цалин хөлс багтана.

Цалингийн сан - 10%

5 Элэгдэл хорогдол - 8%

Онгоц нь байнгын элэгдэл ордог бөгөөд жижиг эд ангиудыг тогтмол шалгаж сольж байх нь хамгаас чухал юм. 

Элэгдэл хорогдол - 8%

6 Зар сурталчилгаа - 5%

Улс орон бүр өөр үнийн дүнтэй байдаг ч ихэнхи компаниуд зар сурталчилгаандаа 5%-ийг зарцуулдаг. Олон авиа компанитай том улс оронд энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгдөг байна. 

Зар сурталчилгаа - 5%

7 Онгоцны чиглэл, цаг агаарын мэдээллийн үйлчилгээ - 9%

Нислэгийн үеэр онгоцны чиглэлийг хянах, зорчигчдод цаг агаарыг мэдээллэх нь маш чухал байдаг.

Онгоцны чиглэл, цаг агаарын мэдээллийн үйлчилгээ - 9%

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()