Эрдэмтэд хараагүй хүмүүсийг эмчлэх боломжтой гэдгийг баталлаа

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын үзэж байгаагаар, дэлхий дээр 285 сая хүн бүрэн ба бүрэн бус хараагүй байдаг аж. Аз болоход шинжлэх ухаан өдөр өдрөөр бус хором хормоор хөгжиж байна. Саяхан шинжлэх ухааны салбарт хараагүй хүмүүсийн эмчлэх шинэ технологи боловсруулсан бөгөөд энэ нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм. 

Эрдэмтэд хараагүй хүмүүсийг эмчлэх боломжтой гэдгийг баталлаа

Эрдэмтэд саяхан нүдний эд эсийн дахин сэргээх шинэ технологи боловсруулжээ. Уг санааг анх Японы Кёото их сургуулийн эрдэмтэн Шиняа Яманака гаргасан байна. Эл ажлаараа 2012 онд Яманака болон Английн биологич Жон Гурдон нар Нобелийн шагнал хүртжээ. Эс нь өөрийгөө дахин төлжүүлэх чадвартай болохыг Яманака болон түүний хамтрагчид илрүүлсэн бөгөөд эдгээр дахин төлжих чадвартай эсүүдээр эд эрхтэн ургуулах, нөхөн төлжүүлэх эм зэргийг бүтээж чадах аж. Эрүүл мэндийн салбарт дутагдаж буй томоохон асуудал нь эд эрхтний донор хомс байдаг явдал юм. Тэгвэл уг нээлтийн ачаар хүссэн эд эрхтнээ ургуулах боломжтой болсноор шинжлэх ухааны салбарт томоохон дэвшлийг авчраад байна.

Осака болон Кардиффийн их сургуулийн эрдэмтэд хараагүй туулайн нүдний эвэрлэгийн бүрхэвчийг амжилттай шилжүүлэн суулгасан байна. Физик-химийн анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэд ижил төстэй туршилтыг явуулсан бөгөөд арьсны эд эсийг дахин төлжүүлэх замаар боловсруулж, нүдний торлог бүрхэвчинд амжилттэй суулгасан аж. Энэ нээлтийн ачаар цаашид хэдэн хүн хараа орж хэр их хүн бүтэн эд эрхтэнтэй болохыг таашгүй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()