Дасгал хийсний дараа ууж болохгүй зүйлс

Өөрийнхөө бие галбирыг хөгжүүлэхдээ цаг гаргана гэдэг сайн чанар. Фитнесээр хичээллэснээр калорио шатаан жингээ хасч гуалигжихаас гадна зүрх судсыг эрүүлжүүлж, чихрийн шижингээр өвдөх магадлалыг бууруулан, хоол боловсруулалтыг сайжруулж, булчингийн массыг нэмж, аз жаргалын түвшинг нэмэгдүүлэхээс гадна нойронд сайн болгож, хүч чадал, уян хатан байдал, ой санамжийг ч сайжруулдаг. Тэгвэл судлаачдын үзэж байгаагаар ингэж их хөлс хүчээ урсган байж дасгал сургиулалт хийдэг ч дараа нь зохисгүй ундаа уучихвал энэ их хүч хөдөлмөр талаар болж үр дүн гардаггүй ажээ.  За ингээд фитнесийн дараа юу ууж болдоггүйг мэдэж авцгаая.

Дасгал хийсний дараа ууж болохгүй зүйлс

1 Спортын ундаа

Спортын ундаа үйлдвэрлэгч компаниуд фитнесээр хичээллэснийхээ дараа спортын ундаа уух хэрэгтэй хэмээн сурталчилдаг ч бодит байдал дээр энэхүү ундаа үнэхээр хүний биед хэрэгтэй байж чаддаг болов уу? Тэгвэл хариулт нь үгүй ажээ. Найрлагын хувьд сахар, калори, элекролит, цөөн төрлийн витаминыг агуулдаг ч сахарын агууламж ихтэй учраас дасгал хөдөлгөөн хийсний дараа уувал сөрөг нөлөөтэй байдаг ажээ. 

Спортын ундаа

2 Согтууруулах ундаа

Хэрэв та оройн цагаар фитнесээр хичээллэчихээд төд удалгүй хундага улаан дарс уучихдаг бол том алдаа гаргаж байна л гэсэн үг. Дасгал хөдөлгөөнөөр хичээллэж шингэнээ алдсаны дараа ус уух нь л хамгийн зөв сонголт байдаг гэдгийг та бүхэн мэдэх байх. Согтууруулах ундаа нь хоосон калорийг агуулдаг бөгөөд өөртөө уургийг огтхон ч агуулдаггүй ажээ. Хоосон калори уух нь өөх тос хайлах үйл явцыг удаашруулж таргалалт үүсэх үндэс суурь болдог юм. 

Согтууруулах ундаа

3 Хийжүүлсэн ундаа

Фитнесийн дараагаар содатай ус юмуу ямар нэгэн хийжүүлсэн ундаа уух нь буруу ажээ. Содатай ус гэдэг бол жирийн элсэн сахарыг лаазанд хийчихсэн л хэрэг юм шүү дээ. Биеийн хүчний дасгал ихээр хийсний дараагаар хийжүүлсэн ундаа уух нь тэрүүхэн үедээ энергийг бий болгож таныг эрч хүчээр цэнэглэх боловч төд удалгүй таныг ядраах болно. Хэрэв та содатай усанд дуртай бол дахин нэг удаа бодоод үзэхэд гэмгүй шүү. 

Хийжүүлсэн ундаа

4 Пакетласан жимсний шүүс

Жимсний шүүсийг уух нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэж та бодож байж болох юм. Тэгвэл фитнесийн дараа уувал таны биенд хэрхэн нөлөөлөх бол оо? Жимсний шүүсэнд фруктозийн сироп ихээр агуулагддаг учраас байнга хэрэглэвэл таныг таргалуулах ба хоол боловсруулах замын элдэв өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлэх сөрөг талтай юм байна. Эдгээрээс гадна жинхэнэ жимсэнд агуулагддаг хүнсний ислэг, олон төрлийн витамин зэрэг нь пакетласан ундаанд огт байдаггүй ажээ. 

Пакетласан жимсний шүүс

5 Кофе

Дасгал хөдөлгөөнөөр хичээллэсний дараа бид эрч хүчээ нөхөхийн тулд аяга халуун кофе ууж сэргэдэг. Тэгвэл энэ нь маш эрчимтэй цохилж буй зүрх судасны системд нэмэлт ачааллыг үүсгэдэг учраас төдийлөн сайн сонголт болж чаддаггүй ажээ.Идэвхитэй хөдөлгөөн хийсний дараа кофейн агуулсан зүйл хэрэглэх нь нойргүйдэх, зүрхний цохилт хэт олшрох болон сэтгэлийн хөөрөл үүсэхэд хүргэдэг байна.  

Кофе

6 Тэгвэл юу уух ёстой вэ?

Дасгал хийсний дараа биеийг хэвийн байдалд нь оруулж, тэсвэр хатуужлыг хадгалахад тусладаг хамгийн сайн ундаа ус байдаг билээ. Ус усдаа өрөөний хэмтэй ижилхэн усыг уух нь биенд тустай ажээ. Гэхдээ дандаа л цэвэр ус уугаад байвал онц биш учраас дараах аргуудыг туршаад үзэхийг зөвлөж байна. 

  • Амтат усыг бэлтгэхдээ шүүс ихтэй жимсэн дээр халуун бүлээн ус хийж хэдэн цаг байлгана. Энэхүү бэлтгэсэн усаа фитнесийн дараа ууж болно. 
  • Гэртээ бэлтгэсэн шоколадтай сүү нь жирийн сүүнээс нүүрс усны хэмжээгээрээ хамаагүй илүү байдаг учир дасгал хөдөлгөөн эрчимтэй хийсний дараа уухад зохимжтой байдаг. 
  • Кали, магниг өөртөө ихээр агуулж байдаг наргил модны самартай ус нь биеийг чийшүүлж, фитнесийн дараа биеийг электролитээр дүүргэж өгнө. 
  • Интоорын шүүс нь антиоксидантаар баялаг учраас үрэвслийг дарж, булчингийн үйл ажиллагааг дэмждэг юм байна. 

Тэгвэл юу уух ёстой вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()