“DJ Khaled”-ийн дэндүү тансаг амьдрал

Шинэ мянганы алдартнууд болон супер оддыг тансаг биш амьдардаг гэвэл худлаа хэлсэн болох биз ээ. Тэд өөрсдийнхөө хязгааргүй их мөнгөөр хүссэн зүйлээ хийж, дуртайгаа худалдан авч чаддаг. Харин өнөөдрийнхөө нийтлэлээрээ сүүлийн үед нэрд гараад буй DJ Khaled-ийн тансаг, дээд зэрэглэлийн амьдралтай бүгдээрээ танилцацгаая. 

“DJ Khaled”-ийн дэндүү тансаг амьдрал

1 Түүний пүүзний шүүгээ

Түүнд үнэтэй пүүзнүүдээ хадгалдаг зориулалтын өрөө байдаг гэвэл та итгэх үү? Дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн түүн шиг dj-д хийц загвар сайтай, өндөр үнэтэй, брендийн пүүзнүүд олон байх нь тодорхой болов уу. Түүнд ховор загвараас эхлээд хэзээ ч худалдаанд гарч байгаагүй брендийн пүүзнүүд, тэр бүү хэл Jordan-д захиалга өгч хийлгэсэн пүүз ч хадгалагдаж байдаг ажээ. Түүний хүү ч гэсэн аавтайгаа ижилхэн сонирхолтой бөгөөд пүүзний томоохон цуглуулгатай гэсэн шүү. Алдарт dj-гийн хамгийн хайртай пүүз 75 мянган долларын үнэтэй юм. 

Түүний пүүзний шүүгээ

2 Хулсны мод, ховор цэцэгстэй цэцэрлэг

Хараа булаам пүүзний шүүгээнээс гадна түүний хулсны мод, ховор цэцэг бүхий цэцэрлэгт хүрээлэнг та хараад шууд л уулга алдах болно. Тэрээр Калифорний Беверли Хиллз дэх шилтгээнээ хэрхэн яаж чимэглэхээ тун сайн мэддэг ажээ. Хөгжмийн салбарын магнатын хэлж байгаагаар түүний гэр орон нь зан ааш, ухаан бодолд нь тусгалаа олдог баянбүрд нь гэнэ. Байшингийнхаа арын талбай руу ороод л хулсны мод, наргил мод, ховор цэцэгсийг олж харна гэхээр гайхалтай байгаа биз? Үүнээс гадна цэцэрлэгт нь чулуун арслан өнгө нэмэн сүндэрлэж байдаг аж. 

Хулсны мод, ховор цэцэгстэй цэцэрлэг

3 Versace-гийн дэрнүүд түүний гэрт...

Дээд зэрэглэлийн тансаг орчинд өглөө сэрж, орой унтахыг хүсдэггүй хүнийг олохгүй биз ээ. Гэхдээ дэрээ хүртэл дэлхийн алдартай брендээс сонгоно гэдэг аргагүй л тансаг хэрэглээг эрхэмлэдэг, мөнгөтэй хүний л сонголт юм даа. Урлагийг харуулахын зэрэгцээ хүч чадлын бэлэгдэл болсон учраас тэрбээр Versace-гийн барны зурагтай дэрийг сонгосон хэмээн тайлбарладаг байна. 

Versace-гийн дэрнүүд түүний гэрт...

4 Сайхан усан сан ч байна

Ид шидийн гэмээр цэцэрлэг, тансаг зэрэглэлийн усан сан нь түүний алжаал ядаргааг тайлдаг бөгөөд тэрээр өөрийнхөө цэцэрлэгт ургаж буй амьтай бүхнийг "миний үзэсгэлэнт сахиусан тэнгэрүүд" хэмээн нэрлэдэг нь сайхан санагдаж байсныг хэлэхэд таатай байна. Алдарт dj маань энэхүү орд харшаа поп дуучин Робби Виллиамсаас 10 сая доллараар худалдаж авсан түүхтэй ажээ. 

Сайхан усан сан ч байна

5 Энэхүү шатны цаана 7 унтлагын өрөө, 11 угаалгын өрөө бий

Тус харш нь анх 1992 онд баригдсан бөгөөд өмнөх эзэн нь байраа 7 унтлагын өрөө, 11 угаалгын өрөөтэй болгон тохижуулсан ажээ. Хараад алмайрахгүй байхын аргагүй түүний харш нь нийт 2 давхар бөгөөд дуу алдам сайхан мушгирсан шат, толиор ханыг нь чимэглэсэн албан хэрэгч хоолны өрөө болон бусад зугаа цэнгэлийн өрөөнүүдээс бүрддэг юм байна. 

Энэхүү шатны цаана 7 унтлагын өрөө, 11 угаалгын өрөө бий

6 Тольтой ханыг хараад атаархахгүй байхын аргагүй

Түүний харшийн хамгийн сэтгэл сэргээм хэсгүүдийн нэг бол яахын аргагүй бидний өмнө нь дурьдсан тольтой хана ажээ. Хоолны өрөөний тольтой хана, аварга том цонх, олон тооны гэрлийн чимэглэлүүдтэй төгс хосолсон харагдана. Ахлах тогоочийн гал тогоо, хоолны төгс иж бүрдэл, дотор нь ороод оргилуун дарс шимэнгээ өдрийн алжаал ядаргаагаа тайлж болох тансаг  зэрэглэлийн спа маягийн угаалгын өрөөг нь хараад алдартнууд атаархаж үхдэг гэнэ лээ. 

Тольтой ханыг хараад атаархахгүй байхын аргагүй

7 Ахлах тогоочийн гал тогоо

Ийм гал тогоотой болохыг бүсгүй хүн бүхэн л битүүхэндээ мөрөөддөг байх гэж бодож байна. Тэгвэл түүний гал тогооны жижиг эдлэл, хэрэгсэл тус бүр нь тун үнэтэй зүйлс байдаг юм байна. Алдарт dj-г гал тогоондоо хоол хийдэг эсэхийг нь тодорхой сайн мэдэхгүй байгаа ч ийм гал тогоотой болчихвол үнэн тасархай мэдрэмж авах байх аа. Түүний байшин ч нүд хужирлах юм үнэхээр олонтой ажээ. 

Ахлах тогоочийн гал тогоо

8 Морокко маягийн асар үнэтэй унтлагын өрөө

Дотоод засал чимэглэлийн хувьд цав цагаан өнгөтэй, орчин үеийн угаалгын өрөөнүүд бүхий Морокко маягийн унтлагын өрөө нь тус харшид өвөрмөц өнгө төрхийг оруулж өгч  байгааг та бүхэн харж байна. Дээд зэрэглэлийн спа маягийн угаалгын өрөө болон цэлгэр уудам сууж амрах хэсэг ч уг өрөөнд багтсан ажээ. Нээрээ тохь тухтай балкон болон дуу бичлэгийн өрөө бий гэдгийг дурьдахаа мартах шахсан байна. 

Морокко маягийн асар үнэтэй унтлагын өрөө

9 Хөөх хүрхрээ хүртэл байна шүү дээ

Арслангийн хөшөө, спа маягийн угаалгын өрөө, Морокког санагдуулахуйц унтлагын өрөө, ахлах тогоочийн гал тогоог гэртээ бий болгож байгуулсан хүнд хүрхрээтэй болох ч юухан байх вэ дээ? Дэлхийн хамгийн шилдэг dj-нүүдийн нэгт зохих ёсоор тооцогддог түүн шиг баян эрхэмд ийм сайхан тансаг орд харшид амьдрах чадал байх нь мэдээж юм. Түүнд бидний зөвхөн мөрөөдөж л чадах зүйлс цөм байдаг ажээ. 

Хөөх хүрхрээ хүртэл байна шүү дээ

10 Түүний Rolex -ийн цагийг хар даа

Жирийн амьдралаас гаралтай, өөрийнхөө авьяас билгээрээ дэлхийн хэмжээний уран бүтээлч болж чадсан, Ники Минаж, Кэйни Вест, Лудакрис, Дрейк нартай хамтран ажилладаг, азтай, одтой энэ залуугаас таны стиль имижийг бүрдүүлэхэд хамгийн чухал нөлөөлсөн зүйл юу вэ гэж асуувал тэрээр миний цагны цуглуулга хэмээн хариулах нь гарцаагүй юм. Түүний бугуйнд гялалзаж буй цаг түүнд одоогийнх нь амжилт, алдар нэрийг авчирсан ба цагны цуглуулга нь өдрөөс өдөрт нэмэгдсээр л байгаа ажээ. 

Түүний Rolex -ийн цагийг хар даа

11 Түүний хүзүүн дэх аварга том алтан гинж

За одоо түүний үнэт эдлэл, нэмэлт хэрэгслүүдэд анхаарлаа хандуулах цаг боллоо. Түүний хамгийн дуртай үнэт эдлэлүүдийн нэг бол 56 мянган долларын үнэтэй алтан гинж нь ажээ. Тэрээр нэгэн уран бүтээлчтэй видео клип дээр хамтарч ажиллаж байхдаа энэ гинжээ авсан байна. Репперүүд үргэлж л нэг нэгнээсээ илүү гангарах гэж хичээцгээж байдаг учраас түүнийг ийм гинж зүүсэн байгааг хараад хүмүүс төдийлөн гайхахгүй болов уу. 

Түүний хүзүүн дэх аварга том алтан гинж

12 Hublot-ийн цагны онцгой цуглуулга

Үнэтэй, хээнцэр цагнуудыг сонгож цуглуулдаг түүнд Hublot-ийн олддоггүй, онцгой цагнууд ч хадгалагдаж байдаг. Тэрээр эхэндээ гол төлөв Rolex-ийн цагнуудыг худалдан авч цуглуулдаг байснаа алдарт Hublot-ийн цагнуудаар цуглуулгаа баяжуулах болжээ. Түүний бодлоор Hublot нь ямар ч үйл явдал, цаг үед тохируулан зүүж болохуйц өргөн сонголттой цагнуудыг үйлдвэрлэдэг бренд ажээ. 

Hublot-ийн цагны онцгой цуглуулга

13 Шөнийн цагаар хийдэг шорлог

Шөнийн цагаар амттай сайхан шорлог хийж идэнгээ амарч эрч хүчээ сэлбэх боломжийг тэрээр өөртөө олгожээ. Хэрэв та түүний орд мэт харшид нэг удаа л ороод үзчих юм бол хэзээ ч тэндээс гарах талаар ам нээхгүй гэдэг дээр мөрийцөхөд ч бэлэн байна. 

Шөнийн цагаар хийдэг шорлог

14 Алмаазаар чимэглэсэн Patek Philippe Nautilus цаг- 300000$

Реппер, продюсер Халедын цагнууд хэдэн мянган доллараар үнэлэгддэг бөгөөд түүний цуглуулгын дотроос илт ялгардаг Patek Philippe Nautilus цаг нь 300000$-ийн үнэтэй гэвэл та итгэх үү? 

Алмаазаар чимэглэсэн Patek Philippe Nautilus цаг- 300000$

15 Таны зөвхөн мөрөөдөж чадахаар л байшин

Billboard-ийн жагсаалтыг тэргүүлсэн асар олон дуутай, хөгжмийн зах зээл дээрх томоохон акулуудын нэг Dj Khaled-ийн гэрээр та бүхнийгээ аялууллаа. Тэрээр аюулгүй байдлаа хамгаалахын тулд 2 давхар хашаа босгосон бөгөөд ногоон зүлэгтэй, юугаар ч дутахааргүй гайхалтай сайхан түүний орд харш дараагийн зочдоо хүлээсээр үлдсэн билээ. 

Таны зөвхөн мөрөөдөж чадахаар л байшин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()