Ханхүү Виллиамын үс засалт хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хунтайж Виллиамын үс сүүлийн жилүүдэд эрс шингэрч халцарсаар байна. Түүний дүү Харригийн хэлснээр ахынх нь үс яг л Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин шиг харагдах болсон гэнэ шүү. Лондонгийн Эвелина эмнэлэгт эхнэр Кейт Миддлетонийгоо эргэхээр очсон Виллиам халзан толгойтойгоор хамгийн анх удаа хэвлэлийн дуранд өртсөн нь хүмүүсийн дунд нэлээд шуугиан тариад байна. Ингээд түүний бүх цаг үеийн үсний засалтуудаас хамтдаа сонирхоцгооё.

Ханхүү Виллиамын үс засалт хэрхэн өөрчлөгдсөн бэ?

1995 он

13 настайдаа ханхүү Виллиам алтан шаргал өнгийн нэлээд өтгөн үстэй байжээ.

1997 он

15 настайдаа ч тэр урьдын адил өтгөн сайхан үстэй байжээ. Ингээд бодохоор түүний яг энэ төрх өөрт нь гайхалтай зохиж байна шүү.

2000 он

Түүний үс өмнөхөөсөө илүү гэгээлэг өнгөтэй, бас замбараагүй харагдаж байна. Энэ зураг түүний 18 насны дүрийг мөнхөлжээ.

2003 он

Тэр үсээ арай аар стилиэр засаж эхэлсэн нь энэ зурагнаас бэлхнээ харагдаж байна.

2005 он

23 настайдаа Ханхүү Виллиам үсний өнгөө гүн ягаан туяатай шаргал болгожээ. Дээрээс нь нэмээд түүний царай, өмссөн хувцас нь түүнийг яг л гүзээлзгэнэ шиг харагдуулж байна. 

2008 он

Яг энэ мөчөөс эхэлж түүний үс халцарч эхэлсэн байна.

2010 он

Тэр халзралтын эсрэг маш олон аргыг хэрэглэж бүр эмчилгээнд хүртэл явсан удаатай.

2013 он

2013 онд түүний эхнэр Кейт Миддлетон анхны хүүгээ төрүүлсэн бөгөөд энэ үеэс эхэлж Виллиамын үүрэг хариуцлага улам бүр нэмэгдсэн юм. Үүнийгээ дагаад түүний үс засал авахаасаа бүрмөсөн өнгөрчээ.

2015 он

Энэ онд гүнж Шарлотте мэндэлсэн.

2017 он

Дөнгөж 35 нас хүрэхэд нь түүний үс аль хэдийнэ оройгоосоо бүр тал нь халзарсан байна.

2018 он

Эцэст нь тэр халзан байхыг эрхэмлэсэн бололтой. Бүх үсэндээ "баяртай" гэж хэлсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()