1
Таталцлын хүч онол болохоос хууль биш
Хэрэв та интернетээр таталцлын хүчний тухай цаг гарган хайгаад үзэх юм бол таталцлын хүчийг хууль биш харин онол болохыг ойлгох болно. Шинжлэх ухааны ертөнцөд хууль болон онол нь хоёр өөр зүйл байдаг билээ. Хууль гэдэг нь яг юу болж байдгийг тайлбарладаг харилцаа юм уу мэдээлэл дээр үндэслэсэн баримтыг хэлдэг бол онол нь эсрэгээрээ тодорхой үзэгдлийг тайлбарлахад хэрэглэгддэг санааг илэрхийлдэг ажээ. Судлаачид од, сар, бага гариг, гариг, атомын таталцлын хүч тус бүрийг тогтоох боломжгүй. "Voyager-1" хөлөг манай дэлхийгээс 21 тэрбум км зайд аялсан нь асар хол замыг туулсан мэт танд санагдаж байж болох ч үнэндээ нарны аймгаас төдийлөн холдож чадаагүй юм. Уг судалгаа нь арав гаруй жилийн туршид үргэлжилсэн ч гариг, од, бага гариг бүрийн таталцлын хүчийг эрдэмтэд бүрэн гүйцэд судалж чадаагүй.
2
Таталцлын хүчний онол алдаатай
Бид таталцлын хүчийг онол юм байна гэдгийг мэдэж авсны дараагаар тус онолд дутуу дулимаг зүйл олон бий гэдгийг мэдэж авсан. Эдгээр дутуу дулимаг зүйлсийн заримыг бид нарны системээс заримыг нь дэлхийгээсээ олж харах боломжтой. Жишээлбэл таталцлын хүчний онол ёсоор бол саран дээрх таталцлын хүч манай дэлхий дээрх таталцлын хүчнээс илүү их байдаг. Ийм учраас сар нарыг тойрч эргэдэг бөгөөд эрдэмтэд сар дэлхийг тойрдог гэдгийг шөнийн тэнгэр лүү хараад л мэдчих боломжтой гэдгийг хэдийнэ батлаад байгаа билээ. Исаак Ньютон өөрийнхөө нээсэн математикийн шинэ салбараараа дамжуулан таталцлын хуулиа гаргаж ирсэн байдаг ба өдгөө бид үүнийг тооцоолол хэмээн нэрлэх болсон юм. Тооцооллын салбарт алдаа эндэгдэл их байдаг нь батлагдсан байгаа нь Ньютоны таталцлын хуулийг дутуу дулимаг гэдгийг харуулж байна.
3
Таталцлын долгион
Альберт Эйнштейн өөрийнхөө алдарт "Харьцангуйн онол"-оо 1915 онд нээсэн байдаг. Яг энэ үед таталцлын долгион хэмээх үзэгдэл гарч ирсэн байдаг ба хэзээ хойно аль 1974 онд таталцлын долгион байдгийг баталсан ажээ. Орчлон ертөнцөд болж буй явдлаас үүссэн сансрын цаг хугацааны гинжин хэлхээний долгионыг "таталцлын долгион" хэмээн товчхон тайлбарлаж болох юм. Хар нүхний мөргөлдөөнөөс авахуулаад том, жижиг бүх төрлийн одны хөдөлгөөнөөс ч таталцлын долгион үүсч болно. Таталцлын долгионыг ус руу чулуу шидэхэд үүсдэг хээтэй зүйрлэж болох юм.
4
Хар нүх ба таталцал
Хар нүх бол манай орчлон ертөнцийн тайлагдашгүй хамгийн том нууцуудын нэг мөн билээ. Таталцлын хүч нь хар нүхийг бий болгодоггүй ч гэсэн хар нүхний талаарх ойлголтыг өгөх чухал хэрэгсэл болдог. Таталцлын хүчний ачаар л эрдэмтэд энэхүү ер бусын, хүн ойлгоход төвөгтэй сансрын хар нүхийг олж судалж чадсан билээ. Хар нүх нь хийг өөртөө татаж өөрийнхөө дискийг гэрэлтүүлдэг ажээ. Таталцлын хүч гэдэг зүйл байгаагүйсэн бол бид хэзээ ч хар нүх гэдэг зүйл орчлон хорвоод байдаг талаар мэдэж авахгүй байх байсан.
5
Хар матери ба хар энергийн онол
Манай орчлон ертөнцийн 68% нь хар энерги, 27% нь хар материас бүрддэг. Хэдийгээр орчлон ертөнцөд асар их хэмжээний хар матери болон хар энерги байдаг ч бид тэдгээрийг хангалттай сайн судалж амжаагүй л байгаа билээ. Гэхдээ бид хар энергийг олон шинж чанартайг өдгөө мэддэг болсон. Эйнштейний таталцлын онол нь судлаачдад сансрыг илүү том, өргөн уудам болгон харахад томоохон үүрэг гүйцэтгэсэн байдаг. Манай орчлон ертөнц хурдацтайгаар тэлж байгааг Хабблын сансрын телескоп 1998 онд бидэнд харуулсан билээ.
6
Гравитон
Сургууль бидэнд таталцал бол хүч хэмээн зааж байсан бол өдгөө таталцлын хүчийг бид гравитон хэмээх мөхлөг гэж үзэх үндэслэлтэй болж байгаа ажээ. Гравитон нь таталцлын хүчний үндсэн нэгж бөгөөд таталцлын хүчийг ялгаруулдаг юм байна. Одоогийн байдлаар физикчид гравитоныг илрүүлээгүй байгаа хэдий ч гравитон хэмээх зүйл байдгийг батлах цөөнгүй онол тэдэнд байгаа юм. Гравитон хэмээх зүйл үнэхээр байж болох ч үүнийг илрүүлэх амаргүй байх болов уу. Физикчдийн үзэж буйгаар гравитон нь таталцлын долгионыг бий болгодог гэнэ.
7
Өтний нүх
Өтний нүх нь хар нүхний нэгэн адил тайлагдашгүй ер бусын зүйл билээ. Гэрлийн хурдаар өөр галактик руу аялахдаа сансрын туннелээр гарвал ямар догь байх бол оо? Манай орчлон ертөнцийн хаа нэгтээ өтний нүх үнэхээр оршин байдгийг үгүйсгэх аргагүй юм. Яг оршин байдаг гэдэг нь одоогоор батлагдаагүй байгаа ч физикчдийн үзэж байгаагаар таталцлын хүчний тусламжтайгаар хаа нэгтээд байх боломжтой юм байна. Физикч Людвиг Фламм Эйнштейний харьцангуйн онолыг ашиглан өтний нүх нь таталцлын хүчний тусламжтайгаар бий болох магадлалтай хэмээн мэдэгдсэн байдаг.
8
Гаригууд таталцлын хүч ялгаруулдаг
Нарны системд нар таталцлын хүчийг ялгаруулдаг учраас бусад гаригууд эргэж байдаг гэдгийг бид мэдэх билээ. Тэгвэл Дэлхийн ялгаруулсан таталцлын хүч саранд нөлөөлдөг учраас сар дэлхийг тойрон эргэдэг ажээ. Нэг үгээр хэлэх юм бол манай нарны системд харьяалагддаг бүх гариг, өөрийн гэсэн масстай зүйлсийн ялгаруулсан таталцлын хүч нь Нар болон бусад гаригуудад нөлөөлж байдаг гэсэн үг л дээ. Тухайн биетийн масс, тэдгээрийн хоорондын зайнаас хамаарч ялгаруулах хүчний хэмжээ ялгаатай байна. Манай нарны системийн бүх зүйлс эргэж байдгийн учир нь энэ ажээ.
9
Микро таталцлын хүч
Таталцлын хүчгүйн улмаас сансрын нисгэгчид хөлгийнхөө бүхээгтээ жингүйдэн хөвж байхыг бид заримдаа киноноос хардаг. Тэгвэл энэ нь бодит байдлаас тун зөрөөтэй хэрэг ажээ. Сансарт таталцлын хүч байдаг байна. Маш бага хэмжээтэй байдаг учраас микро таталцлын хүч хэмээдэг юм. Үүний нөлөөгөөр сансрын нисгэгчид сансарт жингүйдэж буй мэт харагддаг. Таталцлын хүч нэгжийн түвшинд чадалгүй, сул байдаг. Нэг атом хүч багатай, дорой байдаг бол олон атом нийлэхээрээ яадаг билээ?
10
Цаг хугацааны аялал
Энэ сэдэв хүн төрөлхтний анхаарлыг олон арван жилийн туршид өөртөө татсаар л байгаа билээ. Таталцлын хүч цаг хугацааны аялал хэмээх зүйл үнэхээр байдаг эсэхийг баталж чадахгүй л байна. Сансарт байгаа бүх зүйлс дэлхий дээр байгаа зүйлсээс хурдан хөдөлдөг учраас сансраас дөнгөж сая эргэн ирсэн сансрын нисгэгч цаг хугацаагаар аялаад ирсэн хүнд тооцогдох болно. Сансрын нисгэгчид дэлхий дээрээ ирээд сансрын нөлөөг мэдрэхээ больдог байна.