1
Согтууруулах ундаа
"Time Bomb" арьс арчилгааны брэндийн мэргэжилтэн Микайла Болдер “Архи уух нь таны арьсыг хамгийн их хөгшрүүлж, бохирдуулах болно” хэмээн зөвлөсөн. Тиймээс архи уухад мэдэрч байсан сайхан мэдрэмжүүд тань үгүй болж, муу үр нөлөө нь л үлддэг байна. Алкохол хэрэглэснээр нэн түрүүнд батгаших өвчний үндэс суурь болох гормоны үйл ажиллагаа өөрчлөгддөг. Дараа нь таны биед байх хамгийн чухал бактери болох микробиомийг орлож, биеийн дархлаа буурна. Хамгийн сүүлд арьсыг тань хуурайшуулж, хавдаж хөөсөн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Архины эдгээр нөлөөллөөс өөрийгөө хамгаалахын тулд хэмжээндээ тааруулан ууж, уухаасаа өмнө заавал юм идээрэй.
2
Будааны ороомог
Энэхүү “эрүүл” хэмээн тооцогддог хоол үнэндээ танд хортой гэдгийг сонсоод гайхаж байгаа байх. Гэвч үнэндээ будааны ороомог нь арьсанд үрчлээ үүсгэж, тархины үйл ажиллагаанд нөлөө үзүүлэх магадлалтай. Хэт их халааж хэрэглэх юм бол жин нэмэхээс гадна орц найрлаганд нь хүний биед ашигтай бүтээгдэхүүн бараг л байхгүй эсвэл маш бага хэмжээтэй байдаг гэж хэлж болно. Мөн “Advanced Glycation End products” гэх нэртэй молекулыг гэмтээж батга гарах, гөвдрүүтэх байдлыг үүсгэдэг. Гэхдээ хэрвээ та үнэхээр будааны ороомог идмээр байгаа бол маалингны үр(flaxseed), улаан лооль, үр жимс нэмэн хийж хэрэглээрэй.
3
Сүши
Амтат сүши арьсыг хөгшрүүлж, батга гарах үндэслэл болдог гэдгийг та мэдэх үү? Үгүй бол одоо мэддэг боллоо. Харамсалтай нь энэ мэдээлэл шинжлэх ухаанаар батлагдсан бөгөөд үүний учир нь давсны их хэмжээний агууламжтай холбоотой юм. Шорвог хоол нь арьсны чийгшилийг алдагдуулж, арьсны эсийн шингэнийг шингээн авч, хавдсан мэдрэмж төрүүлдэг. Мөн будаа нь глицериний агууламж өндөртэй учраас арьсны чийгийг сорон авч, хөгшин харагдуулдаг гэнэ. Хэрвээ та сүши идвэл ус их ууж, нүүрний дасгал хийхийн зэрэгцээ дэрээ бага зэрэг өндөрлөөд унтаарай.
4
Сүүн бүтээгдэхүүн
Хэрвээ та сүүн бүтээгдэхүүн хэрэглээд батгатай болсон бол доорхи мэдээлэл яагаад гэдгийг тайлбарлаж өгнө. Нэгдүгээрт үнээний сүү нь өсөлтийн гормон агуулдаг учраас арьсны тослогын булчирхайг цочроож, арьсыг тань илүү тослог болгодог. Хоёрдугаарт саалийн үнээг генийн өөрчлөлттэй эрдэнэ шиш болон шар буурцгийн шошоор хооллох болсон тул чанарын шаардлага хангахгүй сүү ихээр үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах явцад ариутгах, усгүйжүүлэх, цөцгийг ялган авах зэргээс үүдэн муудах тохиолдол гардаг байна. Энэ бүхэн нь батгашилт үүсгэх тохироог бүрдүүлж өгдөг. Гуравдугаарт дэлхийн нийт хүн амын 75% нь сүүний чихэрнээс харшилтай байдаг ба үүнээс үүдэн батга, экзем үүсч болно. Ийм учраас бусад төрлийн сүү буюу ямааны сүү хэрэглэх эсвэл өвсөөр хооллосон үнээний түүхий сүү авч хэрэглээрэй.
5
Өглөөний хоол
Хачирхалтай сонсогдож байж магадгүй ч өглөөний цайндаа иддэг овъёос хүртэл арьсанд сөрөг нөлөөтэй. Юуны түрүүнд "байгалийн гаралтай" гэсэн үгэнд итгэх хэрэггүй. Учир нь өглөө цайны бэлэн овъёосны найрлаганд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд орсон байдаг нь таны арьсыг загатнуулж, харшил үүсгэх, идээт үрэвсэл үүсгэх магадлалтай. Мөн хүний биед ороод хөөж томордог болохоор муу нөлөөтэйн дээр бидний бие махбодь боловсруулах боломжгүй синтетик витаминыг агуулдаг. Хэрвээ та өглөө цайндаа овъёос иддэг бол 5гр-аас бага элсэн чихэр агуулсанг нь сонгоорой.
6
Боловсруулсан махан бүтээгдэхүүн
Кафе, ресторанд орсны дараа арьс хавдах нь боловсруулсан мах идсэнтэй холбоотой байх магадлалтай. Жишээ нь хиам, гахайн утсан мах зэргийг сода болон маш их хэмжээний давсаар амталдаг тул арьс хавдаж, хөөсөн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Үүнээс гадна нитрит гэх арьсны коллаген, эластинийг устгах бодисыг мөн агуулдаг байна. Үүгээр ч зогсохгүй арьсны залуу байдлыг хадгалах элементүүдийг устгасанаар хөгшин харагддаг. Боловсруулсан махан бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгаж, өдөр бүр идэхээс зайлсхийгээрэй.
7
Жүүс
Жүүсэнд дургүй хүн гэж байхгүй. Ялангуяа газтай ундаанаас илүү эрүүл бүтээгдэхүүн гэж тооцогддог. Гэвч үнэндээ жүүсэнд ч гэсэн газтай ундаанд байдаг шиг их хэмжээний элсэн чихэр агуулагддаг бөгөөд сахар нь арьсан дахь коллагеныг бууруулдаг байна. Мөн жүүсэнд эслэг байдаггүй учраас арьсанд тэжээл өгдөггүй. Гуравдугаарт лимоний шүүсээр маск тавих нь нарны гэрэлд арьсыг гэмтээдэг. Бүх төрлийн жимс, ногоог смүүти болгон хэрэглэж, хэрэгтэй витамин, шим тэжээлүүдийг авах нь зүйтэй.