Тэднийг ийм дотно гэдгийг мэдэх үү?

Оддын ертөнцийн дуулиан шуугиангүйгээр хэвлэл мэдээлэл хэтэрхий уйтгартай байх байсан. Тэдний нууц болзооноос илүү сонирхолтой мэдээ байна гэж үү? Хамтдаа цагийг зугаатай өнгөрөөж буй эрэгтэй эмэгтэй одуудыг олж харсан болгон учиртай хэмээн холбож жирийн найзуудаас ч илүү дотно харилцаатай гэж таамаглацгаана. 

Тэднийг ийм дотно гэдгийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Алдартнуудын хувьд завгүй цагийн хуваарь байнгын аялалаасаа болоод хэн нэгэнтэй тогтвортой харилцаатай байх нь хэцүү. Тиймээс ч бусад мэргэжлүүдийн адил тэд алдартнуудтайгаа холбоо тогтоох нь элбэг билээ. Зураг авалтын үеэр танилцсан жүжигчдийн хувьд хоорондоо дотносох нь элбэг байдаг ба зарим гэрлэлтээр төгсөж байхад зарим нь дуулиан шуугиантай салалтаар дуусдаг. Бид тэдгээр харилцаануудыг маш сайн мэддэг ч бидний мэдээгүй өнгөрөөсөн нууц харилцаа үүнээс ч олон байж магадгүй. Хамтдаа цагийг хөгжилдөж өнгөрөөсөн зургуудаас нь харахад л жирийн найзуудаас ч илүү гэдгийг амархан мэдэж болох ил харилцаа гэж байхад хэчнээн зургаар нотлоод ч одууд өөрсдөө үгүйсгэсээр байдаг харилцаа ч бий. Ингээд бид та бүхэндээ жирийн найзуудаас илүү дотно харилцаатай оддын 15 жишээг хүргэе. 

 

1 Жэссика Альба - Мишел Родригез

Тэдний талаар цуу яриа төдийлэн дуулиантай байгаагүй ч сонссон хүн бүрийн сонирхлыг эрхгүй татаж заримых нь жигшлийг ч төрүүлээд амжсан. Хамгийн царайлаг жүжигчнээр нэрлэгддэг Жэсикка Альба цөөнгүй кинонд тоглож, хэд хэдэн кинонд халуухан дүрийг бүтээсэн. Харин Мишел Родригезийн хувьд ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй жүжигчин гэгдэхгүй ч холливуудын сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг, хүчирхэг бүсгүйн дүрээр олонд танигдсан билээ. Харин 2 бүсгүй хамтран "Macheteкинонд тоглосноос хойш маш дотно найзууд болсон байна. Бүсгүйчүүд бие биенийхээ талаар цөөнгүй удаа ярилцлагадаа дурдаж байжээ. Түүндээ бүр нэлээд илэн далангуй байдалтай ярьсан нь олон хүнд хардлага төрүүлэх болсон. Мишелийн хувьд хоёр хүйстнээ сонирхдог гэдгээ нэгэнтээ мэдэгдсэн бол Жэсиккагийн хувьд гэрлэсэн эмэгтэй билээ. 

Жэссика Альба - Мишел Родригез

2 Лиус Томлинсон - Харри Стайлс

Хөвгүүдийн хамгийн алдартай хамтлагаар ямар ч маргаангүй Их Британы "One Direction" нэрлэгддэг. Тэгвэл хамтлаг тарсны дараа ч тэдний нэр хүнд хэвээрээ байсаар байна. Бүр хамтлагийн гишүүд хүртэл алдар хүндтэй байсаар л... Тэр дундаа Луис Томлинсон Харри Стайлс нар хамгийн өндөр рейтингтэй байна. Охидын шүтээн болсон залуусыг 2017 оноос илүү дотно болсон хэмээж байгаа төдийгүй тэд хамтдаа ихэнх цагаа өнгөрүүлж, улам бат бөх найз нөхдийн харилцааг үүсгээд байгаа юм. Улмаар тэдний нэрийг хольж Ларри Стайлинсон гэх нэрийг хүртэл гаргаад амжжээ. 

Лиус Томлинсон - Харри Стайлс

3 Дрию Бэрримор - Камерион Диаз

Бага наснаасаа алдар хүндийн амт шимтийг хэцүү бэрхтэй нь амссан бүсгүй бол Дрию Бэрримор юм. Түүнийг жүжигчний хувьд ч амьдрал дээр ч цэцэг мэт дэлгэрч яваа гэдэгтэй хүн бүр санал нийлдэг. Түүний "Charlie’s Angelsкинонд жүжигчин Камерион Диазтай хамтран тоглосон нь бүсгүйчүүдийг хамгийн сайн, дотно найзууд болгожээ. Тэр цагаас хойш бүсгүйчүүд маш олон жилийн турш найзалсаар ирсэн. Тэдний хамтдаа ихэд дотно байгааг харуулсан зургууд ч цөөнгүй цацагдсан. Харин нэг л өдөр Дрию өөрийгөө хоёр хүйстнээ сонирхогч хэмээн зарласан нь Камерон Диазтай жирийн найзуудаас ч илүү дотно харилцаатай байж магадгүй гэх таамгийг өвсөн дунд тавьсан түймэр мэт хурдан тархахад хүргэсэн. Үүнтэй зэрэгцэн жүжигчин Камерон Диаз нэгэн үе өөрийгөө ижил хүйстнээ сонирхож байсан удаатай ба нэгэн бүсгүйтэй дотно харилцаатай байсан хэмээн зарласан нь галыг өрдсөн дуулиан болсон юм. 

Дрию Бэрримор - Камерион Диаз

4 Линдсэй Лохан - Жэймс Франко

Үргэлж л олны хэл аманд өртөж байдаг жүжигчин Линпсэй Лохан сүүлийн жилүүдэд таагүй дуулиан шуугианд орооцолдох болсон. Энд тэнд жижиг дүр бүтээхээс хэтрэхгүй байснаар чимээгүй сууж ханасан бүсгүй ээлжит дуулианаа болзож байсан залуусынхаа жагсаалтаар үргэлжлүүлсэн. Хамгийн сонирхолтой нь тэр жагсаалтад жүжигчин Жэймс Фрако байсан явдал юм. Жүжигчин залуу түүнийг нь эрс эсэргүүцэн, залуус хэсэг зуур хоорондоо дайсагналын үр хүртэл шидэлцээд амжсан. Гэсэн ч олон хүмүүс Линдсэйг жагсаалтаа хуурамчаар бичсэн гэж бодсонгүй. Харин ч үнэний ортой хэмжээ үзэж байна. Тэд "The Holidayкинонд хамтран тоглосон ба магадгүй энэ үед л найзуудаас илүү дотно харилцаагаа үүсгэсэн байж болох юм. 

Линдсэй Лохан - Жэймс Франко

5 Эмма Уатсон - Даниел Рэдклифф

Жүжигчдийн жагсаалтад өндрөөр үнэлэгдэх залуусын тоонд Харри Поттер киноны жүжигчид гарцаагүй бичигддэг. Анх ном болон хэвлэгдэж байсан зохиол дэлгэцнээ амилж дэлхийн дахинд хүрсэн. Тэгвэл бага насаа энэ кинонд зориулсан залуу жүжигчдийн хувьд өсвөр насаа хамт өнгөрөөсөн гэхэд болно. Жүжигчин Даниел Рэдклифф болон Эмма Уатсан нар хүүхэд наснаасаа өсвөр нас хүртлээ цаашлаад насанд хүртлээ зураг авалтын ачаар хамт байсан. Тэднийг мэдэх олон хүмүүс залуусыг хамт байхдаа үнэхээр сайхан харагддаг, хос байхад илүү тохирно гэцгээдэг бол Даниел ч үүнийг үгүйсгэдэггүй аж. Жүжигчид одоог хүртэл маш сайн найзууд хэвээр байна. 

Эмма Уатсон - Даниел Рэдклифф

6 Анна Кендрик - Британи Сноу

"The Twilight Sagaкинонд тоглосноос хойш хэсэг чимээгүй байсан жүжигчин Анна Кендрик "Pitch Perfectкинонд тоглосны дараа илүү олны танил болсон. Энэ кино түүнийг илүү нэр хүндтэй болгосон гэхэд хилсдэхгүй. Үүний дараагаар Аннагийн ярилцлага энд тэндгүй гарах болж түүнийг хүмүүс илүү их мэдэх боломжтой болсон. Мөн тэрээр хамгийн хөгжилтэй жиргээчин гэдгээ цөөнгүй удаа нотолсон юм. Харин сүүлийн үед хамтран тоглосон жүжигчин бүсгүйтэй авахуулсан дотно зургуудаа жиргэсэн нь түүнийг сайн найзуудаас илүү харилцаатай хэн нэгэнтэй гэдгийг харуулах болсон. Тэр бүсгүй бол Бриттани Сноу. Бүсгүйчүүд кинон дээр ч амьдрал дээр ч сайн найзууд аж. Гэсэн хэдий ч фэнүүд нь тэднийг зүгээр ч нэг сайн найзууд биш гэдгийг хэдийнэ анзаараад амжжээ. Түүнийг нь Аннагийн нэгэн мэдэгдэл улам баталсан ба тэр нь Аннад залуучуудаас илүү бүсгүйчүүд татагдахад дуртай байдаг гэсэн хачирхалтай үгс юм. 

Анна Кендрик - Британи Сноу

7 Блэйк Лайвли - Кристен Стюарт

Өөрсдийн карьерийн оргилд яваа жүжигчдийн тоонд Блэйк Лайвли, Кристен Стюарт нар гарцаагүй орно. Хэдийн өөрсдийн чансааг тодорхойлсон жүжигчин бүсгүйчүүдэд одоо өөрсдөөрөө бахархан суух л үдсэн. Харин тэднийг хоорондоо нууц харилцаатай байсан гэх мэдээлэл урт хугацааны өмнө яригдаж байсан ч Кристений загвар өмсөгч бүсгүйтэй дотно харилцаатай байгаа болон Блэйкийн гэрлэлтийн шуугианд энэ бүхэн хараахан намжаагүй л байна. "Café Society" кинонд хамтран тоглож байгаа бүсгүйчүүдийн хамт цагийг өнгөрөөж буй зураг сэтгүүлд нийтлэгдээд удаагүй байгаа ба Кристений бэлгийн сонирхол болоод Блэйкийн өмнөх дуулиантай явдлууд бүсгүйчүүдийн холбоог улам батлах талтай байна. 

Блэйк Лайвли - Кристен Стюарт

8 Мишел Родригез - Ван дизел

"Fast and the Furiousкинонд хамт тоглосон жүжигчин Мишел Родригез, Вэн Дизел нарыг мэдэхгүй хүн үгүй болов уу. Тэднийг кинонд хослон тоглохоос гадна дотно харилцаатай гэх цуу яриа ч бий. Гэсэн хэдий ч үүнийг хэн нь ч нотлоогүй бас албан ёсоор мэдэгдэл хийж байгаагүй. Жүжигчин Вэн Дизелийн хувьд нэгэн бүсгүйтэй багагүй хугацааг хамт өнгөрөөж байсан гэх мэдээлэл байдаг бол Мишелийн хувьд эрэгтэй болон эмэгтэй олон хүнтэй нэр холбогдож байсныг фэнүүд нь мэднэ. 

Мишел Родригез - Ван дизел

9 Саша Александр - Энжи Хорман

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эмэгтэй жүжигчид өөрсдийгөө хоёр хүйстнээ сонирхдог гэдгээ зарлах эсвэл ядаж нэг удаа ижил хүйстнээ сонирхож байсан гэдгээ хүлээн зөвшөөрөх болсон. Тэдний нэг бол Саша Александр, Энжи Хармон нар юм. Тэднийг найзуудаас ч илүү дотно бараг хосын харилцаатай гэх таамаг хүн бүрт байдаг төдийгүй Энжи энэ талаар цухуйлгаж байсан удаатай. "Rizzoli And Islesшоунаас хойш бүсгүйчүүдийн харилцаа улам дотно болжээ. 

Саша Александр - Энжи Хорман

10 Кендал Женер - Скот Дисик

Реалити шоу гэдэг тэр чигтээ хов жив, дуулиан шуугианы тухай байдаг. Оддын гэрлэлт, зугаа цэнгэл, болзоот залуу бүсгүй гэх зэрэг шар мэдээнд дуртай хүн бүрийн чих тавин үздэг зүйл бол яах аргагүй реалити шоу. Кортни Кардашиан Скот Дисик нарын дуулиан энэ төрлийн дуулианы тэргүүн байранд бичигдэнэ. Тэднийг салсан эсэх эсвэл хамт байгаа эсэхийг сониучирхсан олон мянган qэнүүд нь янз бүрийн таамаг дэвшүүлэн сууна. Тэгвэл сүүлийн үед Скот Кортнигийн дүү Кендалтай ойр дотно байгаагаар олны нүдэнд тусах болсон ба залуус хамт хөтлөлцөн цөөнгүй арга хэмжээнд оролцож байгаа нь харагджээ. Тэгвэл энэ саналыг шоуны найруулагчийн зүгээс Кардашианы гэр бүлд тавьсан гэх ба Кендал ч үүнд татгалзаагүй гэдэг.

Кендал Женер - Скот Дисик

11 Кэйт Уинслэт - Лионарда ДиКаприо

Алдарт "Титаник" киноны жүжигчид одоо ч өөрсдийн харилцааг жирийн л найзууд гэсээр байдаг. Гэсэн хэдий ч тийм биш гэж олон хүн дотроо итгэдэг. Дөнгөж 20 гаруйхан насандаа олон хүний зүрхэнд үлдсэн гайхалтай бүтээлд гол дүр бүтээсэн залуу жүжигчдийг зураг авалт дууссаны дараа ч уулздаг байсан гэх яриа байдаг. Жүжигчний гараагаа дөнгөж эхэлж байсан залуу жүжигчдийн хувьд Титаник тэдэнд алдар хүндийн оргилыг авчирсан гэхэд болно. Зөвхөн гайхалтай дүрийг бүтээхийн сацуу асар хүнд зураг авалттай байсан уран бүтээл залуу жүжигчдийн тэсвэрийг үнэхээр шалгасан нь лавтай. Ямартай ч Кэйт Лионардо хоёрыг жирийн найзуудаас илүү гэдгийг олон хүмүүс харсан билээ. 

Кэйт Уинслэт - Лионарда ДиКаприо

12 Кортни Кокс - Женнифер Анистон

Эдгээр бүсгүйчүүдийг хамгийн сайн найзууд гэдгийг бүгд мэднэ. Зөвхөн кинон дээр ч гэлтгүй бодит амьдрал дээр ч бүсгүйчүүд маш дотно найзууд аж. Кортни нэг удаа Женниферийн талаар ярьсан яриандаа хамтдаа цагийг маш зугаатай өнгөрөөдөг ба хэзээ  ч салахгүй сайн найзууд байна гэдгээ дурджээ. Хүмүүсийн бодол харин 2007 онд гарсан шоунаас хойш нэлээд өөрчлөгдсөн гэхэд болно. Шоуны үеэр бүсгүйчүүдийн үнсэлцэж буй хэсэг гардаг ба энэ хэсэг л тэднийг жирийн найзуудаас ч дотно харилцаатай гэх бодолд хүргэсэн юм. Магадгүй тэр нь ч бүсгүйчүүдийг олон жилийн турш тогтвортой найзууд байлгасаар ирсэн гэх нэгэн ч бий. 

Кортни Кокс - Женнифер Анистон

13 Уилл Смит - Маргот Робби

Уилл Смитийн хувьд олон эмэгтэй жүжигчидтэй хамтран ажиллаж байсан. Тэр дундаа дотно дүрд тоглож байсан нь ч цөөнгүй.  Маргот Робби бусад эмэгтэй жүжигчдийн мөрөөдөж ч байгаагүй дүрийг бүтээж, олонд алдаршсан билээ. Жүжигчид 2015 онд Фокус кинонд хамтран тоглосон ба Уилл Смит бүсгүйтэй дахин хамтран кинонд тоглохын тулд юу ч хийхэд бэлэн гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Бүр түүнийг гэрлэлтээсээ ч татгалзахад хүргэсэн гэх цуурхал тараад амжсан. Мэдээж үүнд түүний эхнэр Жада Пинкет Смит баяртай байгаагүй нь ойлгомжтой. Хэдийгээр энэ дуулиан кино зураг авалтын үеэр дарагдсан зургууд ил болсны дараа гарсан ч энгийн нэг зураг авалт эсвэл зугаа цэнгэлээс арай илүү байсан нь анзаарагджээ. 

Уилл Смит - Маргот Робби

14 Дайзи Лов - Луис Реднап

Дайзи болон Луис нар дэлхийн дахинаа гэхээс илүүтэйгээр Их Британид олонд танигдсан бүсгүйчүүд юм. Дайзи Лов бол олны танил гэр бүлээс гаралтай чадварлаг загвар өмсөгч бол Луис Реднап Их Британы дуучин бүсгүй билээ. Гэсэн хэдий ч бүсгүйн нэр хүнд урлагаас илүү өөр зүйлээр дуудагдах нь элбэг. Бүсгүйчүүд телевизийн олон нэвтрүүлэгт оролцож байсан ба тэднийг илүү дотно болгосон нэвтрүүлэг нь  Strictly Come Dancing шоуны 14 дэх улирлын дугаар юм. Нэвтрүүлгийн анхны дугаар цацагдах үед Дайзи өвөөгийнхөө нас барсан тухай дуудлага авч Луис түүнийг тайвшруулдаг. Энэ үеэс бүсгүйчүүд зүү орох зайгүй нөхөрлөх болж хамтлаа байх үе нь ихэсчээ. Улмаар бүсгүйчүүдийг жирийн найзуудаас ч илүү дотно харилцаатай гэсэн цуу яриа маш хүчтэй газар авч эхэлсэн. Луис бүр өөрийн хамтрагчаасаа салж Дайзигийн гэрт нүүж ирсэн гэх мэдээлэл хүртэл үүн дээр давс нэмж байв. Эцэст нь бүсгүйчүүдийг ижил хүйстнээ сонирхдог гэсэн цуу ярианд хүргээд байгаа билээ. 

Дайзи Лов - Луис Реднап

15 Саймон Хелберг - Кайли Куоко

Энэ нэрийг хамтад нь сонссон ихэнх хүмүүсийн инээд нь хүрэх болов уу. Гэсэн хэдий ч эхлээд доорх өгүүллэгт анхаарлаа хандуулна уу. 

Кайли Куоко бол ямар ч эргэлзээгүй телевизийн хамгийн дуулиантай, алдартай жүжигчин болж байна. Мөн Холливуудын хамгийн их үзэн ядагдсан жүжигчин гэх цолыг ч мөн хүртээд байгаа. Түүнийн биеэ тоосон, хувиа хичээсэн зан түүнд өнөөдрийн энэ сөрөг нэр хүндийг дуулгасан. Түүнийг дуулианы эзэн болгосон бас нэг зүйл нь түүнийг болзсон залуусын тоо. Хэзээд нэгээс нөгөө рүү нисч явдаг түүнийг сүүлийн үед дэлгэцнээ Саймон Хелберг дүрээр  олон танигдаад байгаа жүжигчин Жонни Галекитай нууцаар үерхэж байгаа гэх мэдээлэл тарах болсон. Үүнийг сонссон олон хүн бүсгүйг өөрийнхөө сонирхлоос тэс өөр залуутай уулзаж байгааг гайхаж байна. Ямартай ч залуусыг зүгээр ч нэг хамтран жүжигчдээс илүү дотно харилцаатай хэмээн таамаглах хүмүүс олон байна. 

Саймон Хелберг - Кайли Куоко

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()