1
Гарал: Солонгос, Украйн, Орос
Нөхөр: Артём Ким, STB-ийн найруулагч. Солонгос гэр бүлээс гаралтай ч одоогоор Украйнд амьдардаг.
Эхнэр: Мава Ким, KEKS хүүхдийн хүүхэлдэйн киноны студид найруулагчаар ажилладаг. Орос болон Украйны эрлийз
Хүүхдүүд: Стефани болон Стефен Ким
Артём: “Миний бодлоор дэлхий дээр хоёрхон төрлийн үндэстэн байдаг гэж боддог. Нэг нь бусдыг боддог нөгөө нь бусдыг үл тоомсорлодог”
2
Гарал: Куба, Украйн
Жастина Полякова, Тарас Шевченко их сургуулийн социологи судлалын ангийн оюутан.
Жастина “Би хэдий Куба хүмүүстэй илүү адилхан харагддаг ч, миний сэтгэл зүрх тэр чигтээ Украйн”
3
Гарал: Украйн, Араб
Анис Эттаэб нь шүдний эмч бөгөөд рок хөгжим сонирхдог.
“Ээж минь надтай Украйнаар ярьдаг атлаа аавтай Оросоор ярьдаг. Харин аав минь бид хоёртой Тунисээр ярьдаг. Харин миний хувьд Орос хэлийг ойлгодог ч Оросоор ярьж чаддаггүй. Нийтдээ би Араб (Тунис аялгаар мөн ярьдаг), Украйн, Орос, Польш, Франц болон Англи гэсэн 7 хэл мэднэ. Гэвч энэ байдал маань заримдаа намайг эргэлзээнд оруулж орхидог. Заримдаа яг ямар соёлтой улс үндэстэнд харьяалагдахаа мэдэхээ больдог шүү. Хаана ч явсан энгийн биш гэдгээ илүү их мэдэрч одоо бараг түүндээ дассан даа. Хэрвээ дэлхий ертөнц улс үндэстнүүдийн холилдон ууссан чиг хандлага руу явж байгаа бол би түүнд бэлэн байна.”
4
Гарал: Австри, Польш, Украйн, Орос, Еврей, Гүржийн цыган
Эмил Волски, график дизайнер
“Надад гадаад хэл шинээр сурах нь сонирхолтой санагддаг. Би одоогоор Орос, Украйн, Англи болон Еврей хэлээр маш сайн ярьдаг харин Польш хэлээр сайн ойлгодог ч хараахан ярьж чаддаггүй. Харин сүүлийн үед Герман Франц хэлний дүрмийг судалж эхэлсэн байгаа. Мөн Оросын дохионы хэлийг бас сурсан шүү. Одоо харин Гүрж хэл сурахыг хүсч байна. Миний бодлоор, ялгаатай соёл иргэншлийн дундаас бие болно гэдэг харин ч талархууштай явдал мэт санагддаг. Бидэн шиг холимог хүмүүс төрөлхийн давуу талуудтай байдаг.”
5
Гарал: Буриад, Славик, Оссетан
Дина Багаева, “Sofa 70s” компаны үүсгэн байгуулагч бөгөөд“Secret Service” төслийн удирдагч.
“Өнөөдөр бидний дийлэнх нь холимог үндэстэн болсон. Одоо үед цэвэр цустай байлаа гээд тийм онцгой зүйл үгүй шүү дээ. Миний сэтгэлийн гүний хаа нэгтээд орших Буддист үзэл минь “Бүх өөрчлөлт сайн сайхны төлөө байдаг” гэдгийг үргэлж сануулж байдаг. Хэдийгээр өнөөдөр холимог үндэстнээс гаралтай эрлийзүүд гэж ялгаж байгаа ч үнэн хэрэгтээ бид бүгдээрээ л эх дэлхийн иргэд гэдэг л хамгийн чухал”.
6
Гарал: Еврей, Армен, Орос, Украйн, Грек, Цыган
Маргарита Муратова, загвар зохион бүтээгч, стилист, худалдан авалтын хувийн зөвлөх.
“Арьс өнгөөр ялгаварлах элдэв хов живээс зайлсхийх тал дээр би багагүй суралцсан. Хэдийгээр миний Еврей гаралтай гэдгээр минь доог тохуу хийж болох ч зөвхөн бид адилхан хүн шүү гэдэг утгаар хүлээж аваасай гэж хүсдэг. Тиймээс ч би хэн нэгэнтэй ярилцаж эхлэхдээ дараах зарчмыг баримтлах болсон. Тухайн хүнтэй ярилцаж эхлэхдээ л би өөрийнхөө Еврей гаралтайгаа хэлж би бол би харин чи бол чи гэсэн зарчмаар ярилцдаг болсон. Ийм л энгийн. Холимог үндэстний дундаас төрсөн хүмүүсийг бусад хүмүүстэй харьцуулахад орчин тойрныхоо талаар илүү гүн гүнзгий ойлголттой байх талтай. Учир нь тэд дотроо хэдийнэ дэлхий ертөнцийн асар том хэсгийг багтаачихсан байдаг".
7
Гарал: Польш, Испани, Серби, Орос, Герман, Унгар, Чех
Тата Кеплер, Арома Эспрессо бар сүлжээний төлөвлөлт, стратегийн хөгжүүлэлтийн захирал, кино зохиолч, найруулагч.
“Эрлийз гаралтай байна гэдэг бүхий талаараа гайхалтай гэдийг мэдэрдэг. Тэд дотроо асар олон өнгийг, тивүүдийг холбох газарзүйн гайхалтай холбоосыг агуулж байдаг. Яг л хойд, умард, баруун, зүүнийг холбох дэлхийн бөмбөрцөг мэт. Бидний өвөг дээдсийн л харж байсан бүх уулс, далайн тэнгисийн эхийг дотроо агуулах мэт тийм л бахдамаар мэдрэмж төрдөг.”
8
Гарал: Африк, Швецарь
Морган Фюла: дууны инженер, загвар өмсөгч
“Би эцэг эхийнхээ хамгийн сайн чанаруудыг дуурайсан гэж боддог. Заримдаа хүмүүс миний гарал угсааг тааж чадалгүй ихэвчлэн Бразил, Кубын эрлийз гэж боддог. Мөн миний зан байдал эрс тэс ялгаатай гэдэг нь анзаарагддаг. Тусархаг нөхөрсөг зан чанараас хөндий хүйтэн хүртэл ялгаатай зан чанартай. Миний бодлоор холимог үндэстнүүд үнэхээр онцгой санагддаг. Өөртэйгээ ижил хэн нэгнийг би үргэлж хайдаг. Ирээдүйд магадгүй түүхийг эрлийзүүд бичиж болох юм.”
9
Гарал: Украйн, Орос, Франц, Африк, Того улс
Аннет Амеган, загвар зохион бүтээгч, “Fish & Chips Kiev” рестораны захирал
Инна Криачок, Аннетийн ээж
“Миний бодлоор эрлийз байх нь тун ярвигтай. Хэдийгээр би эмч болохыг туйлын их хүсч байсан ч энэ бодлоо хаяхаар шийдсэн. Учир нь хүмүүс хүүхдээ надаар эмчдүүлэхийг хүлээн зөвшөөрүүлэх нь хялбар санагдаагүй. Үүнтэй холбоотой эрсдлүүд нь ч тодорхой байсан. Ингээд л ямар ч үндэс угсаа хамаардаггүй мэргэжил болох урлаг шүүмжлэгч гэх мэргэжлийг сонгосон. Нөгөөтэйгүүр эрлийз хүмүүст нийгмийн асар их дарамт шахалтыг давж гарах хэрэгтэй болдог. Энэ нь ч тэднийг илүү хүчирхэг болгодог.
10
Гарал: Украйн, Франц, Герман, Орос, Беларус
Евгения Скравская, загвар өмсөгч, хуримын зохион байгуулагч.
“Би гэр бүлийнхээ түүхээр маш их бахархдаг. Тиймдээ ч, би ёс заншлаа дээдэлдэг. Бид бүгдээрээ л ямар нэг байдлаар холимог үндэс угсаатай. Харин эрлийз хүмүүс хүрээлэн буй орчноо өөрчлөх, шинээр бүтээх хүсэл эрмэлзлээрээ энгийн хүмүүсээс ялгардаг гэж би боддог".
11
Гарал: Турк, Грек, Татар, Украйн
Суна Шахан: 5 настай
Карина Агмалова, охины ээж
“Эрлийз хүмүүст байдаг бас нэг давуу тал бол хаана амьдрах, ямар ёс заншлыг дагаж мөрдөх, ямар шашин шүтэхээ сонгох боломж юм. Үнэндээ энэ л бидний амьдралын замнал мэт санагддаг. Хэнтэй хамт байх, хэнд итгэхээ сонгох гэх зэрэг. Түүнчлэн биднийг ямар нэг байдлаар дарамтлах гэсэн хүмүүсийг хүчин зүтгэх, оролдлого биднийг улам илүү хүчирхэг болгож байдаг.”
12
Гарал: Казах, Дагестан, Украйн, Орос
Тимур Карашаев, Barely Ice рок хамтлагийн ахлагч, зурагчин
“Дэлхийн өнцөг булан бүрт чиний харьяалагдах үндэстэн байна гэдэг дэлхий тэр чигтээ чиний эх орон мэт санагддаг. Холимог үндэстэн байх мэдрэмж бол тэр. Үүнээс л чи амьдралын утга учрыг илүү ихээр ойлгож өөр байх ямар байдгийг ойлгоно. Бидэнд шууд харьяалагдах ямар ч үндэстэн байхгүй. Учир нь бид зах хязгааргүй холимог үндэстэн шүүдээ.”
13
Гарал: Солонгос, Украйн
“Миний хувьд энэ бол эрх чөлөө. Ээж минь Украйн үндэсний Борш болоод Солонгос үндэсний Юкгэжан зэрэг хоолнуудыг үнэхээр амттай хийдэг. Олон удаа нүүж явсны эцэст би төрсөн нутаг, эх орон гэдэг зүйл бидний оюун бодлоор л хязгаарлагддаг юм байна гэдгийг ойлгосон. Бид өөрсдөө аль нэг чиглэлд баригдан тэндээ үлдэх эсвэл бүх чиглэлд зэрэг хөгжих эсэхээ сонгодог.”
14
Гарал: Украйн, Грек, Орос, Польш
Анна Ликтина, хэл бичиг судлаас, “Kiev Tour Guide” төсөлд зохиолчоор ажилласан.
“Эрдэмтэд холимог үндэстнүүдийн генийн тэнцвэртэй байдалд илүү сайн дасан зохицдог гэдгийг нотолсон байдаг. Би цэвэр цустнуудын хэзээ ч харж, мэдэрч чадахгүй зүйлсийг бид л ойлгож чадна гэдэгт бат итгэдэг..”
15
Гарал: Украйн, Орос, Польш, Латви, Молдав
Алёнө, Матвиенко, The Great Gatsby балетийн найруулагч.
“Энэ бол хэм хэмжээ. Би үндэс угсаагаа авч үлдэх, цус холилдохоос сэргийлэн тэмцдэг хүмүүст дургүй. Генеикийн үүднээс ялгаатай үндэс угсаа нь генийн санг баяжуулж, үндэс угсааг нэмэгдүүлж байдаг. Энэ хэрээрээ ёс заншил, оюун ухааны сан хөмрөг тэлнэ шүү дээ. Харин цэвэр цустнуудын хувьд одоо цагт Японы эзэн хааны гэр бүлээс өөр цэвэр үндэстэн үлдээгүй гэхэд болно.”
16
Гарал: Азарбежан, Украйн, Орос, Болгар, Грек
Лися Накарова, хөгжимчин, яруу найрагч, хүүхдийн уран зохиолч
“Холимог үндэстэн байна гэдэг дуу хөгжмийн онцгой резонанс мэт ёс заншлын өөр нэг хэсгийг илэрхийлэх хөгжим шиг л байдаг. Зан байдал нь яг л тэс ондоо өнгөөр гэрэлтэх гэрэл мэт. Яс үндэс генд нөлөөлдөг гэдэгт би итгэдэг. Өөөрөөр хэлбэл бидний тулгамдсан үедээ өөрийн эрхгүй гаргадаг рефлекс шиг өөрийн мэдэлгүй хийгддэг үйлдлүүдийг бид ялгаатай гарал үүслээсээ өвлөн авцгаадаг. Энэ нь ч миний амьдралыг илүү сонирхолтой болгодог.”
17
Гарал: Гүрж, Украйн, Польш
Софи Вилли, ая зохиогч, дуучин
“Холимог үндэстэн байна гэдэг нь ялгаатай генийн нийлэмж, залгамж байхаасаа илүү ялгаатай соёл, ёс заншлиар илэрхийлэгдэх энергийг зөв зохистой ашиглах чадвар юм.”
18
Гарал. Энэтхэг, Испани, Армен, Еврей, Польш
Apple Pie хуримын агентлагийн үүсгэн байгуулагч.
"Хэлтэй бол хөлтэй гэж бид ярьдаг шүүдээ. Олон үндэстнээс гарал үүсэлтэй байна гэдэг үүнтэй ижил. Цэвэр цустнуудтай харьцуулахад бид илүү баян. Бусдыг хэт тахин шүтэх болоод үл тоомсорлох зан чанар тэдний төрөлхийн зан чанар биш. Дэлхийн улс орнууд тэр чигтээ тэдний эх орон байдаг.."
19
Гарал: Вьетнам, Польш, Украйн
Кристина Нгуен, RentABrand даашинз түрээсийн үйлчилгээ эрхлэгч, зураас
“Холимог үндэстэн байна гэдэг сонирхолтой үзэгдэл. Ялгаатай гарал угсаатай хүмүүс дотроо үргэлж өөрийн жинхэнэ хүнээ хайж явдаг. Өөрийн гэж нэрлэгдэх эх орон, эргээд очих газар гэх мэт. Тэдний дотор дэлхийн ялгаатай хэсгүүдэд бий болсон ген бий. Гинжин хэлхээс мэт дэлхийн өнцөг булан бүрт соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлж байдаг нь гайхалтай. Өнөөдөр дэлхий ерөнц илүү хүлцэнгүй болж байгаа нь бидэн шиг хүмүүст бусдад ойлгогдох танигдах болмжийг нээж өгч байна.”
20
Гарал: Итали, Герман, Автсри, Украйн, Дани, Татар
Лукериа Покровская, модел, зураг сэргээн засварлагч
“Ялгаатай гарал үүсэл минь миний зан ааш, сэтгэл хөдлөлөөр дамжин илэрдэг. Бидэн шиг хүмүүс дэлхийн ихэнх улс оронд дасан зохицохдоо хурдан байдаг. Харин "цэвэр цустнуудын" хувьд би бараг уулзаж байгаагүй ч сүүлийн үед маш их сонирхох болсон. Магадгүй би тэднийг ч бас бидний нэг адил онцгой гэж боддогтой холбоотой байх. ”
21
Гарал: Украйн, Грек, Польш
Анна Завалская, дуучин, ая зохиогч, хөтлөгч
“Үндэстнүүдийн нэгдэл гэдгийг генетикийн үүднээс авч үзвэл маш үнэ цэнэтэй зүйл юм. Зүгээр ч нэг улс үндэстнүүдийн нийлэмж гэхээсээ илүү соёл урлагийн нийлэмж юм. Хөгжим, ёс заншил, хэл соёл энэ бүгд хоорондоо харилцан холбоонд орж байдаг. Нэг нэгнээсээ зээлж, өвлөн авч, уламжлуулан үлдээж, хөгжүүлэх зэргээр хоорондоо байнгын холбоонд оршдог. Үүнийг яг л орон өнгийн жижиг даавууны өөдсийг нийлүүлэн хийсэн зүймэл гар урлалтай зүйрлэж болно. Бид бүгд нэг.”
22
Гарал: Украйн, Орос, Ганийн Африк
Дэннис Аду, бүрээчин, Dennis Adu Big Band хамтлагийн ахлагч
“Энэ яг л хуйвалдаангүй хуйвалдаан мэт санагддаг. Өөртэйгээ адилхан эрлийз хүнтэй хаа нэгтээ таарвал зүгээр л мэндлээд өнгөрдөг. Урьд нь өөрийнхөө талаар ярьж хариуд нь нөгөө хүн нь өөрийнхөө талаар ярьж эсвэл зүгээр л толгой дохиод зөрдөг байлаа. Ямартай ч миний үс болон арьсны өнгө л бусдаас ялгаатай гэдгээс би бусдын л адил. Хүмүүс намайг харангуутаа л хар арьстай юм чинь бүрээ сайн тоглодог байхдаа гэх зэргээр боддог. Хэрвээ тэд тэгж бодмоор байвал дураараа болог. Хамгийн гол нь би бусдаас үргэлж илүү их хичээсээр ирсэн төдийгүй төдий чинээгээрээ бусдын талархлыг хүртсээр ирсэн.”