Хулгайн гэмт хэргээс хамтдаа сэргийлье!

Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс бусдын өмчийг хулгайлах гэмт хэрэг 12,222 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 34.8 хувиар өсч нийт гэмт хэргийн 37.8 хувийг дангаараа эзэлж байна. Төрлөөр үзвэл халаасны хулгай 62.3 хувь, орон байр, бусдыг өмчийн хулгай 36.1хувь, малын хулгай 11.9 хувь тус тус өсчээ.

Хулгайн гэмт хэргээс хамтдаа сэргийлье!

Сүүлийн 10 жилийн судалгаанаас үзэхэд нийт гэмт хэргийн 34.1 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт явдал эзэлж байгаа бөгөөд 2017 онд хамгийн их хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн нь цаашид энэ төрлийн гэмт хэргийг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн гаралтыг саармагжуулах зорилгоор “Сэрэмжилье-Нэгдье” нэгдсэн арга хэмжээг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 14 хоногийн турш явуулж эхлээд байна. 

Энэ хүрээнд НЦГ-аас хулгайлах гэмт хэргийг илрүүлэх “Илрүүлэлт-Оргодол” арга хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл явуулж эхлээд байна. 
“Сэрэмжилье-Нэгдье” нэгдсэн арга хэмжээг дэмжиж “Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс”, “Хулгайчаас салцгаая” фэйсбүүк пайжид нэгдэж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ААНБ-ыг  цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриалж байна. 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.