1
Мария Склодовска-Кюри
Польш гаралтай Франц эрдэмтэн энэ эмэгтэйн тухай таныг сонссон гэдэгт итгэлтэй байна. Тэр цацраг идэвхт бодисын салбарын судалгаагаар нэлээд нэрд гарсан нэгэн. Нобелийн химийн болон физикийн салбараас тус бүр нэг шагнал хүртсэн тэрээр анхны хошой Нобелийн шагналтан болсон юм. Энэ аугаа эмэгтэй 19 дүгээр зууны шинжлэх ухааны суурь ойлголтыг бүхэлд нь өөрчилсөн.
2
Элеанор Рузвельт
Элеанор Рузвельт нийтлэлч, зохиолч, улстөрч, хүний эрхийн идэвхтэн байв. Тэрээр НҮБ-ын хүний эрхийн санал санаачлагыг дэмжиж, энэ үйл ажиллагаанд оролцож явжээ. Түүнийг хүний эрхийн хамгааллын салбарт маш их зүйл хийснийг цөөнгүй хүн мэднэ.
3
Хеди Ламар
Олон авьяастай эмэгтэйчүүд байдаг. Тэдний нэг нь Хеди Ламар байсан бөгөөд тэрээр кино жүжигчнээс гадна зохион бүтээгч байв. 1942 онд тэрээр торпедийг алсаас хянах аргаа патентжуулж авсан. Нүүлгэн шилжүүлэлтийн хөлөг онгоц живж 77 хүүхэд амиа алдсан хэрэг явдлын дараа Хеди Ламар усан доорх пуужингаас сэргийлэх замыг эрэлхийлж, аргыг нь олжээ. Анхандаа түүний энэ санаа татгалзсан хариу сонсож байсан ч 50 жилийн дараа түүний гаргаж ирсэн зарчимд талархах хэрэгтэй болсон юм. Учир нь түүний нээсэн аргаар гар утас, Bluetooth, Wi-Fi зэрэг дэвшлүүд бий болсон.
4
Ада Лавлес
Дэлхийн анхны програмист эмэгтэй хүн байсныг мэдэх үү. Ада Лавлес хэмээх эмэгтэй математикч бөгөөд дэлхийн анхны програмыг бичиж, компьютерийн тодорхойлолтыг хийсэн байна. Түүнийг хүндэтгэж програмчлалын хэлийг нэрээр нь мөнхөлсөн.
5
Беатрис Вебб
Беатрис Вебб нь түүхч, эдийн засагч, нийгмийн шинэчлэгч байв. Тэр нийгмийн доод давхаргын иргэдийг хамгаалах чиглэлээр ажиллаж, цалингийн доод хэмжээ гэгчийг санаачлан гаргаж ирэн анхны хуулийг нь боловсруулсан хүн юм. Тэр хэдэн зуун ном бичиж, Лондонгийн Эдийн засгийн сургууль (London School of Economics)-ийг нээжээ.
6
Нелли Бли
Америкийн сэтгүүлч, зохиолч, бизнес эрхлэгч энэ эмэгтэй цаг үеийнхээ эмэгтэйчүүдийн хүнд хэцүү амьдралыг сонингоор дамжуулан хүмүүст идэвхтэй хүргэдэг байв. Дараа нь тэр зориуд сэтгэл мэдрэлийн өвчтэй болж жүжиглэн сэтгэцийн эмнэлэгт очиж, тэндэх дээрэнгүй нөхцөл байдлын талаар бодит үнэнийг нийгэмд дэлгэсэн юм. Мөн сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн зарим нь эрүүл хүн байгааг илчилсэн нь жинхэнэ шуугиан тарьж эрх баригчдыг хөдөлгөж, үүний үр дүнд эмнэлгүүдийн төсөв нэмэгдэж байлаа. Тэрээр 72 өдөрт дэлхийг тойрон аялж, Жуль Верний зохиолын баатрын амжилтыг эвдсэн.
7
Харриет Тубман
Харриет Тубман боолчлолын эсрэг хамгийн хүчтэй тэмцэгч нарын нэг байв. Тэр 13 настайгаасаа боолчлогдож, хэрцгийгээр зодуулж байсан бөгөөд 29 насандаа боолчлолоос зугтжээ. Дараа нь тэр Америкийн өмнөд нутгаар явж хүмүүсийг боолчлолоос чөлөөлж эхэлсэн байна. Нийтдээ 19 удаагийн явалтаар 300 гаруй боолыг чөлөөлж, олон мянган боолыг зугтахад тусалжээ. Иргэний дайны үеэр Тубман сувилагч, скаут, зохиолчоор ажиллаж өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэж буй дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст урам зориг өгч бусдад тусалж байв.
8
Грэйс Хоппер
Энэ эмэгтэйг компьютерт "хүний хэл-ийг заасан хүн бөгөөд тэрээр математикаар докторын зэрэг хамгаалсан анхны эмэгтэй хүн юм. Түүний ачаар компьютерууд хүнээс өгсөн үүргийг ойлгож биелүүлдэг болсон билээ.