Хосуудын харилцааг халуухан болгох аргууд

2018-01-19, 16:40
23,237

Та 2-ын харилцаа өмнөх шигээ халуухан, хөгжилтэй, сонирхолтой байхаа болиод удаж байна уу? Бусадтай энэ талаар ярилцаж зөвлөгөө авах гэхээр санаа зовж, ичээд байгаа бол бидний өгөх зөвлөгөөг нэг уншаад үзээрэй. Эхнэр нөхрийг харилцааг хэзээ ч ганхахгүй, хүчтэй байхад туслах зүйлсийн нэг бол сексийн амьдрал гэдгийг хэзээ ч бүү мартаарай. 

Хосуудын харилцааг халуухан болгох аргууд

8 Асуудлаа тодорхойлох

Хэрвээ та хамгийн сүүлд хэзээ хайрттайгаа дотно харилцаанд орсноо санахгүй байвал энэ ч асуудал шүү. Хайртыг тань зовоодог хамгийн адармаатай асуудал нь түүний зүгээр гэж бодсон зүйл танд асуудал болж байсныг хожимдож мэдэх явдал юм. Асуудал чухам юунаас үүсээд байна гэдгийг олж тогтоох нь эхний алхам. 

Асуудлаа тодорхойлох

7 Ярилц

Хоёр биендээ үнэнч шударга хандаагүйгээс болж хосуудын харилцаанд сэв суух аюултай байдаг. Танд тулгараад байгаа асуудлаа хайртай хүнээ буруутгалгүйгээр, гомдол шаналал мэтээр ойлгуулалгүй ярилцаарай. Тэдэнд зүгээр л юу таны санааг зовоогоод байгааг үнэнчээр хэлж ойлгуулах хэрэгтэй. Хэрвээ тэр таныг үнэхээр чухалчлан авч үздэг бол уг асуудалд ч сэтгэлээсээ хандах болно. Хайрттайгаа ярилцаж байхдаа түүний үгийг ч гэсэн тэвчээртэйгээр сонсоорой.

Ярилц

6 Жижигхэн үйлдлээс ч хайр мэдрэгдэнэ

Жижигхэн зүйл дээр ч анхаарал тавих нь хамтрагчид тань хайрыг мэдрүүлж байдаг. Хэрвээ та 2 үргэлж утсаар ярьдаг бол нэг удаа зурвас илгээгээд үзээрэй. Юмыг хүлээж, таамаглаагүй байхад хүлээж авах нь өндөр сэтгэгдэл төрүүлдэг. "Уулзахыг тэсэн ядан хүлээж байна", "Санаж байна шүү!" гэх мэт богино хэдий ч нандин зурвас илгээх нь түүнд ямар их аз жаргал бэлэглэхийг та төсөөлөх ч үгүй.

Жижигхэн үйлдлээс ч хайр мэдрэгдэнэ

5 Романтик бай

Үйлдэл үгнээс илүү гэж та сонссон л биз. Иймд, түүнд хайртай гэдгээ өдөр бүр харуулж бай. Романтик болзоонд явах, амралтын өдрөөрөө зугаалах, ууланд гарах зэрэг түүнтэй хамт аль болох их цаг өнгөрөөх гэж хичээгээд үзэх хэрэгтэй. Харилцаагаа үргэлж халуухан хэвээр нь байлгахыг хүсдэг бол романтик байдлыг хэзээ ч битгий мартаарай.

Романтик бай

4 Адал явдлыг эрэлхийл

Ихэнх хосууд унтлагын өрөөндөө цөөхөн хэдэн зүйлсийг давтаж хийдэг. Гэхдээ үргэлж шинэ содон зүйлсийг туршиж, өмнө хэзээ ч хийж байгаагүй зүйлсийг сонирхож үзэх нь хосуудын харилцааг халуухан болоход том тус хүргэнэ. Хамтдаа усанд орж, унтлагын өрөөндөө шинэ байрлалууд туршиж, дүрд хувирч, хайртдаа халуухан бэлэг бариарай.

Адал явдлыг эрэлхийл

3 Баригдмал байх хэрэггүй

Итгэх итгэхгүйг тань мэдэхгүй ч дотно харилцаанд орно гэдэг зүгээр л явж байгаад болчихдог зүйл биш. Удаан хугацаанд хамт байсан хосуудын хувьд урьдын хэвээр таашаал авахын тулд их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Хамтрагчаасаа юу хүсч байгааг нь асууж, өөрт чинь эвгүй биш байгаа бол туршаад үзээрэй. Сексийн харилцаандаа илүү чөлөөтэй байж, юунаас ч ичиж, баригдах хэрэгггүй. 

Баригдмал байх хэрэггүй

2 Нөхцөл байдлыг тохируул

Сексийн харилцаа нь хосуудын аз жаргалтай байдалд маш чухал нөлөөтэй. Харин таныг ажлаасаа ядарсан ирэхэд хайрт тань секс хүсвэл яах вэ? Энэ тохиолдолд эрс эсэргүүцэж бухимдахын оронд эвтэйхэн ярилцаж ойлгуулах хэрэгтэй. Хэрэв ядарсан ч секс хийхээр болсон бол үүнийг оромдох биш, чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Сексийн өмнө оршил хэсэг явж, хэн хэн нь сэрлээ өдөөх ёстой бөгөөд үүний дараа секс хийснээр, та ядарсан байснаа ч мартаж, эрч хүчээр өөрийгөө цэнэглэх болно. 

Нөхцөл байдлыг тохируул

1 Цаг гарга

Өдөр бүр хийдэг ажил, хүүхэд зэрэг тань шалтаг болж чадахгүй. Та зүгээр л ажлын стресс, хүүхдийн хичээл ном, гэрийн ажлаасаа болоод харилцаандаа цаг зарцуулж чадахгүй байгаадаа дараа нь харамсах болно. Тиймээс аль болох ажлаа зохицуулж, түүнд болон өөртөө тусгайлан цаг гаргаарай. Хайртдаа гэнэтийн бэлэг барьж, халуухан секс хийж болохоос гадна, нэгэн хэвийн уйтгартай байдлаас татгалзаж, сонирхолтой байлгахыг хичээгээрэй. 

Цаг гарга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()