1
Нэр хоч өгөхийг хориглодог
Эзэн хааны хүүхдүүдэд нэр хоч өгөх нь хориотой байдаг. Гэхдээ гэр бүлийнхээ хүрээнд хүүхдүүддээ өхөөрдсөн нэр, хоч өгдөг байхыг бид үгүйсгэхгүй ээ. Олон нийтийн бүх төрлийн үйл ажиллагаанд эзэн хааны удмын хүүхдүүдийг зөвхөн бүтэн нэрээр нь л дууддаг байна. Ханхүү Виллиамыг хаа нэгтээ Ханхүү Вилл хэмээн дуудаж байхыг та сонссон уу? Сонсоогүй гэдэгт итгэл төгс байна.
2
Хувцаслах дүрэмтэй
Гүнж Шарлоттег барби даашинзтай, Ханхүү Жеоржийг хүн аалзын өмсгөлтэй байхыг бид хэзээ ч харахгүй. Хааны ордны хүүхдүүд олон нийтийн үйл ажиллагаанд оролцохдоо хувцаслалтын хатуу дэг жаягийг баримталдаг болохыг эндээс харж болно. Ханхүү Жеорж үргэлж богино шорттой олны өмнө гарч ирдэг нь нэгт язгууртан гэдгээ харуулах, хоёрт цаанаасаа ингэж хувцаслах дүрэмтэй учраас юм. Бяцхан ханхүү 8 нас хүртлээ шорт өмсөх бол гүнж Шарлотте цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч үргэлж даашинз, ноосон цамцыг өмсөх ёстой байдаг ба хүйтэн үед трико өмсч болдог ажээ.
3
Хатан хааны аясаар хооллоно
Хүн бүр ахмад үеэ хүндлэх ёстой гэдгийг мэддэг хэдий ч таны эмээ Английн Хатан хаан бол түүнийг хамаагүй ихээр хүндлэх шаардлага зайлшгүй гарч ирэх болно. Танд хачин жигтэй санагдаж магадгүй л дээ. Гэхдээ та Хатан хаантай хооллож байгаа бол түүнийг хооллож дуусах үед зэрэг хооллож дуусах ёстой байдаг юм байна. Таны гэдэс дүүрсэн эсэх нь хэнд ч хамаагүй ажээ.
4
Тэд олон хэл сурах ёстой
Эзэн хааны хүүхдүүд эзэн хааны гэр бүлийн хүлээдэг үүргийг биелүүлэхийн тулд дэлхийн олон орон руу аялах хэрэгтэй болдог учраас олон тооны хэл сурах ёстой байдаг ажээ. Хааны удмынхан маш бага наснаасаа л гадаад хэлийг сурч эхэлдэг. Ханхүү Жеорж, гүнж Шарлотте нар Испани хэлийг хэдийнэ сураад эхэлсэн гэнэ шүү.
5
Зул сарын баярын өдөр бэлэг авахгүй
Жирийн иргэдийн хүүхдүүд Зул сарын баярын өдрийг тэсэн ядан хүлээж, тэр л өдөр гацуурханы доор Санта өвөөгийн тавьж орхисон бэлэгнүүдээ задлан баяр хөөрөөр бялхдаг. Тэгвэл Хааны гэр бүлийн хүүхдүүд жирийн хүүхдүүдээс арай өөр буюу Зул сарын баярын урд өдөр бэлэгнүүдээ онгойлгож үздэг заншилтай ажээ. Энэ уламжлал нь Герман улсаас гаралтай юм байна.
6
Сельфидэж болохгүй
Хэрэв танд Хааны гэр бүлийн хэн нэгэнтэй уулзах сайхан боломж гарсан бол тэднээс хамтдаа сельфидье гэж битгий асуугаарай. Угаасаа хариулт нь тодорхой байх болно. ҮГҮЙ. Хааны гэр бүлийнхэн өөрсдийнхөө зургийг сельфидэх, бусадтай хамт сельфидэх нь хоёулаа хориотой байдаг ажээ. Учир нь хаан, хатан, ханхүү, гүнж нарын хувьд энэ нь ёс зүйд нийцээгүй үйлдэлд тооцогддог байна.
7
Ямар ч бэлгийг эелдгээр хүлээж авах ёстой
Хааны гэр бүлийн гишүүн байна гэдэг ямар ч алдартай одоос илүү нэр хүндтэй байхын нэр ажээ. Хүмүүс тэднийг ихээхэн сонирхож, биширдэг учраас тавхан хором уулзахын төлөө юу ч хийхээс буцахгүй байх нь олонтаа. Олон нийт тэдэнд сайн ханддаг ба төрөл бүрийн бэлгээр байнга л булна. Бэлэг тэдэнд таалагдсан ч бай үгүй ч бай өгсөн бэлэг болгоныг инээмсэглэн аваад хариу талархал илэрхийлэх ёстой ажээ.
8
Нам, засгийн газарт харьяалагддаггүй
Хааны гэр бүлийн гишүүн байна гэдэг үргэлж олны хараанд өртөж, бусдын бахархал бишрэлийг төрүүлж байдаг боловч тэдэнд улс төрийн ямарваа нэгэн намд элсч, засгийн газарт орж ажиллах эрх мэдэл байдаггүй юм. Тэд ямар нэгэн зөрчилдөөнтэй байдлыг үүсгэхгүйн тулд улс төрийн хувьд дундаж байр суурийг баримтлах учиртай.
9
Тэд зөв зохистой ярьж сурах ёстой
Олон нийтийн өмнө үг хэлж, өөрийн бодол санаагаа илэрхийлнэ гэдэг тухайн хүнээс асар их ёс зүй, эв дүй, авьяас чадварыг шаардах нь мэдээж юм. Тэд жирийн хүмүүсээс илүү дээд түвшний хүмүүс учраас ямар ч тохиолдолд биеэ зөв авч явж, сайхан хувцаслаж, зөв зүйтэй ярьж байх ёстой.
10
Тэд хамгаалагдах ёстой
Томоохон улсын ерөнхийлөгчид өөрийнхөө гэр бүлийн гишүүдийг хамгаалуулахын тулд олон хүнийг ажиллуулдаг бол Хааны гэр бүл ч гэсэн гэр бүлийн гишүүдээ аюулгүй байлгах үүднээс хувийн хамгаалагчдыг хөлсөлдөг ажээ.
11
Хүүхдүүд хуримыг алгасахгүй
Хааны гэр бүлийн хүүхэд байхын нэг сайхан тал нь тэд болж байгаа бүх хуриманд оролцож болдог явдал юм. Учир нь сүйт бүсгүйн талаас олон тооны хүүхэд хуриманд ирж оролцох уламжлал байдаг ажээ. Энэ оны 5-р сард болох Ханхүү Харри болон Меган Маркл нарын хуриманд ханхүү Жеорж болон гүнж Шарлотте нар оролцох нь тодорхой. Тэднийг ямар эгдүүтэй харагдах болоо гэж төсөөлсөн чинь бушуухан хармаар санагдчихлаа байна.
12
Өндөр ёс зүйтэй байх ёстой
Үргэлж ёс зүйтэй байхдаа анхаарах хэрэгтэй. Амттаны халбагаар биш шөлний халбагаар идэх ёстой. Шөл ууж байхдаа дуу гаргаж сорж болохгүй. Хааны гэр бүлийн бяцхан гишүүд хоолны ширээний ард муухай аашилж, хоолоороо байлдах нь байж болшгүй зүйл юм. Тэдэнд ёс зүйг бүр бага балчир наснаас нь эзэмшүүлдэг бөгөөд уг үйл явцыг та бидний сайн мэдэх "Гүнжийн өдрийн тэмдэглэл" киногоор төсөөлж болох билээ.
13
Гэрлэтлээ титэм зүүдэггүй
Хааны гэр бүлийн эмэгтэйчүүдийн тухай ярихаар бид шууд л титэмний талаар бодож эхэлдэг шүү дээ. Тэгвэл гэрлээгүй эмэгтэйчүүд титэм зүүдэггүй юм байна. Хатан хаан Элизабетийг титэм зүүх үед зөвхөн гэрлэсэн эмэгтэйчүүд л титмээ гаргаж зүүх боломжтой байдаг ажээ.
14
Хоёр өв залгамжлагч хамтдаа аялж болдоггүй
Хааны удмынханы баримталдаг хамгийн хачин дүрэм бол хоёр өв залгамжлагч хэзээ ч хамтдаа явж болохгүй гэсэн дүрэм байдаг. Зураг дээр ханхүү Виллиам, ханхүү Жеорж нарыг хамтдаа байгааг хараад та гайхаж байж болох юм. Ханхүү Жеоржийг 12 нас хүрсэн өдрөөс эхлэн энэ дүрэм бүрэн утгаараа хэрэгжих юм. Хоёр өв залгамжлагч хамтдаа аялж яваад осолд орох юм бол байдал маш муугаар эргэх учраас эрсдэлээс сэргийлсэн дүрэм хэмээн ойлгож болно.
15
Monopoly-гоор тоглож болохгүй
Эзэн хааны гэр бүлийн дагаж мөрддөг сонин дүрэм бол олон ч хүний тоглох дуртай Monopoly хэмээх тоглоомоор гэртээ тоглож болохгүй гэсэн дүрэм бөгөөд чухам ямар учир шалтгааны улмаас уг хөлөгт тоглоомоор тоглуулдаггүй нь тодорхойгүй байгаа юм.