Хамгийн хөөрхөн бүсгүйчүүд аль салбарт ажилладаг вэ?

"Business Insider"-аас гаргасан судалгаагаар царайлаг хүмүүс эрүүл, ухаалаг харагдахаас гадна худалдааны салбарт илүү их ашиг орлоготой ажилладаг гэсэн байна. Хэдийгээр салбар бүрт өөрийн гэсэн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд байдаг ч зарим нь энэ талаараа илүү алдартай аж. Хэрвээ та аль салбарт хамгийн үзэсгэлэнтэй, халуухан бүсгүйчүүд ажилладаг вэ гэдгийг мэдэхийг хүсвэл үргэлжлүүлэн уншаарай. 

Хамгийн хөөрхөн бүсгүйчүүд аль салбарт  ажилладаг вэ?

15 Онгоцны үйлчлэгч

Онгоцны үйлчлэгч нарын ихэнхи нь царайлаг, өндөр, туранхай байдгийг та нар анзаарсан байх. Урт цагийн нислэгээр яваад буухад та маш их ядарч, нүдний чинь доор хөх туяа татаад буудаг уу? Харин онгоцны үйлчлэгч нар огтхон ч ядраагүй, сэргэлэн цовоо, үзэсгэлэнтэй хэвээрээ л байдаг нь хачирхалтай шүү. 

Онгоцны үйлчлэгч

14 Хувийн туслах

Холливудын кинонууд дээр эрэгтэй дарга нь туслах бүсгүйдээ дурладаг үйл явдал их гардаг. Иймэрхүү асуудлууд амьдрал дээр ч их тохиолддог байна. Бид үүний нарийн баттай шалтгааныг нь мэдэхгүй ч магадгүй тэд ихэнхдээ хамт байдаг эсвэл туслах нь үнэхээр үзэсгэлэнтэй байхтай холбоотой гэж таамаглаж байна. 

Хувийн туслах

13 Жүжигчид

Жагсаалтанд зүй ёсоор багтах салбар бол яахын аргагүй урлагийн салбар билээ. Үнэн хэрэгтээ, эмэгтэйчүүдийг бодит бус гоо сайхны стандартад уруу татдаг хүчин зүйл бол урлагийнхны өөгүй цэвэрхэн дүр төрх. Учир нь тэд гадаад байдалдаа хэчнээн зуун сая төгрөг зарж, олон төрлийн үйлчилгээ, мэс засалд ордог бөгөөд тэдний энэ гайхалтай сайхан царай төрхний ард бүхэл бүтэн баг ажиллаж байдаг гээд бод доо. 

Жүжигчид

12 Рингний охид

Хэрвээ та мэргэжлийн боксын тулаан үзэж байсан бол дараагийн үе эхлэхийг зарладаг халуухан бүсгүйчүүдийг харсан биз ээ. Тэдний ажил тийм ч хэцүү биш. Гэхдээ үе зарлахдаа самбар дээр гаргах ч юм уу эсвэл тайлбарлагч нь яагаад хэлчихэж болдоггүй юм бол гэж та гайхаж байна уу? Үүний хариултыг бие барьсан хувцастай халуухан бүсгүйчүүд гунхалзан алхахыг хараад галзууран орилж байгаа үзэгчдийг хараад та ойлгох болно. 

Рингний охид

11 Ресепшн

Зарим ажлын байрны хувьд царайны зөв дүр төрхтэй байх нь яалт ч үгүй чухал бөгөөд үүний нэг нь ресепшний ажил юм. Яагаад гэвэл ресепшн нь тухайн компаний нүүр царай болохоос гадна үйлчлүүлэгчид төрөх анхны сэтгэгдэл түүнтэй шууд хамааралтай байдаг байна. Бүгд л байгууллагынхаа талаар бусдад сайхан мэдрэмж төрүүлэхийг хүсэх нь ойлгомжтой.

Ресепшн

10 Массажист

Гоо сайхны салбарт ажиллаж байгаа хүмүүс гадаад төрх байдлаараа үйлчлүүлэгчиддээ таалагдах нь үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг төрүүлэхэд тусалдаг байна. Энэ дундаа массажистууд бие бялдар, царай төрхийн хувьд нүд унагам байх тохиолдол олонтаа. Гэвч заримдаа үйлчлүүлэгчид нь тэдэнд зүй бус хүсэлт тавих асуудал гардаг гэнэ шүү.

Массажист

9 Усны хувцасны моделиуд

Усны хувцасны моделиуд жагсаалтанд багтсаныг гайхах юу байхав. Тэдний үзэсгэлэнтэй царай, гоолиг бие нь усны хувцсыг авмаар санагдтал рекламдаж чаддаг. Энэ зэргийн өө сэвгүй, төгс харагдахын тулд тэд өдөр бүр фитнессээр хичээллэж, эрүүл хооллолтыг хэвшил болгосон байдаг гэнэ. Мөн үс засалт, нүүр будалт, зураг авах өнцөг, гэрэлтүүлэг зэргийг тохируулж өгснөөр тэд бүр ч гайхалтай харагддаг байна. 

Усны хувцасны моделиуд

8 Төлөөлөгч

"Business Insider"-аас гаргасан судалгаагаар царайлаг төлөөлөгч нар илүү их худалдаа наймааны одтой байдаг гэсэн байна. Голландын 300 гаруй зар сурталчилгааны компанид хийсэн судалгаанаас харахад дур булаам төлөөлөгч нар ажилладаг компаниуд илүү ашиг орлоготойн дээр борлуулалтын хувь нь бусад компаниас хэд дахин их байжээ. Үүнээс үзвэл худалдан авагчид царайлаг хүмүүсээс юм авах дуртай байдаг нь ажиглагдаж байна. 

Төлөөлөгч

7 Нүүр будалтын мэргэжилтнүүд

Зарим эрэгтэйчүүд нүүрээ будсан бүсгүйчүүдэд тийм ч их дуртай биш байдаг. Учир нь тэд төрөлхийн гоо сайхныг илүүд үздэг бөгөөд нүүрээ будах нь нэг төрлийн хууралт гэж боддог байна. Гэхдээ бид бүгд нүүр будалтын мэргэжилтнүүд үргэлж үзэсгэлэнтэй байдгийг сайн мэднэ.

Нүүр будалтын мэргэжилтнүүд

6 Багш

Хуучин дурсамжаа эргээд санахад халуухан багш нар тань бодогдож байна уу? Багш гэдэг бол маш чухал мэргэжил агаад сурагчиддаа өгөөжтэй мэдлэг олгохын тулд тэд бүхнээ зориулан ажилладаг. Халловины баяраар халуухан багш нарыг дуурайж, ил задгай хувцасласан хүмүүс олон байдаг нь зүгээр ч нэг гараад ирсэн зүйл биш. Амьдрал дээр ч сурагчдынхаа сэтгэл зүрхэнд анхны хайр нь болж үлдсэн дур булаам багш нар цөөнгүй бий.

Багш

5 Цаг агаарын хөтлөгч

Бид өдөр тутмын цаг агаарыг интернэтээс хуруугаа хэд товшоод л ороод үзчих боломжтой. Харин телевизийнхэн биднийг цаг агаарын мэдээгээ үзүүлэх нэг арга сэдсэн бололтой шүү. Шударгаар хэлэхэд цаг агаарын мэдээг чухалчилж үзэхээсээ илүү танилцуулж байгаа залуухан бүсгүйчүүдийг харах гэж үздэг болчихоод байна. Ийм сайхан эмэгтэйчүүдийг хараад хэдэн градус байхыг ч анзаарахгүй өнгөрөх тохиолдол  гардаг болжээ. 

Цаг агаарын хөтлөгч

4 Зөөгч

Үйлчилгээний салбарт ажилладаг байх ямар хүндрэлтэй байдгийг та өөрөө ажиллаж байж л ойлгоно. Ааш муутай, олон үгтэй үйлчлүүлэгчдийг буулгаж авах нэг арга бол царайлаг байх. Зарим ресторан, үйлчилгээний газрууд тухайн хүний туршлагаас илүүтэйгээр царай төрхний зүй зохистой байдлыг чухалчилж үздэг гэнэ. 

Зөөгч

3 Хувийн дасгалжуулагч

Хэрвээ та дөнгөж фитнест явж эхлээд, зорилгодоо хүрэхэд тань туслах, хараад урам зориг авах хэн нэгэн хэрэгтэй байгаа бол хувийн дасгалжуулагчтай байх нь хамгийн үр өгөөжтэй аргуудын нэг мөн. Фитнесийн дасгалжуулагч нар бол маш шаргуу хөдөлмөрлөж байж гэдэсний булчин, биеийн галбираа тодотгодог тул энэ жагсаалтанд орох эрхтэй гэж бодлоо.

Хувийн дасгалжуулагч

2 Маркетингийн менежер

Худалдаа, борлуулалтын чиглэлээр ажилладаг бүсгүйчүүдийн гадаад байдлыг та сайн ажиглаарай. Тэд маш цэвэрхэн хувцаслаж, үс засалт, нүүр будалтандаа ч байнгийн анхаарал тавьдаг нь харагдана. Хамгийн гол нь тэд энэ байдлаа ажлынхаа давуу тал болгон ашигладаг юм шүү. 

Маркетингийн менежер

1 Сэтгүүлч

Телевизээр гардаг хүн бүхэн дур булаам байдаг гэж ойлгож болохгүй. Гэхдээ жүжигчид, цаг агаарын мэдээний хөтлөгчид, нэвтрүүлэгчид гээд энэ салбарын ихэнхи ажилчид царайлаг байх төлөвтэй ч юм шиг. Энэ дундаа мэдээний хөтлөгчид үзэсгэлэнтэй төдийгүй хэл ярианы баялагтай, ухаалаг байх нь элбэг. Манай орны чадварлаг хийгээд царайны бядтай сурвалжлагч нарын тоонд Монгол HD телевизийн С.Чимэгээ, МҮОНТ-ийн Д.Одзаяа, UBS-ийн Г.Оюунцэцэг нарыг оруулах нь зүйтэй. 

Сэтгүүлч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()