Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
"Улаан тайга" хэмээх газар нь Монгол Улсын баруун хойд зүгт буюу Хөвсгөл аймагт оршдог нуруу бөгөөд Дархадын хотгороос ОХУ-ын Тува Улсын хилийн хооронд сунаж тогтносон уулс юм. Улаан тайгын нуруу Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур, Баянзүрх сумдын нутгийг хамран сүндэрлэдэг, 2619 метр өндөр "Лам Тайга" болон 3351 метр өндөр "Бэлчир" гэсэн ноён оргилуудтай. Энэ нуруунаас Шишгэд гол, Дэлгэрмөрөн гол эх аван урсдаг юм. Тиймээс Тувагийн хил дагуух уг бүс нутгийг тусгай хамгаалалтад авчээ.