1
Нүдний доорх хар тойрог
Хэрвээ өмнө нь байсан бол тоох хэрэггүй боловч саяхнаас хар тойрог бий болсон бол үүний шалтгааныг тодорхойлох хэрэгтэй. Хамгийн их тархмал байдаг шалтгаан нь нойр дутуу, тамхи, дааврын өөрчлөлт, харшил, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, кофе ихээр уух, давстай хоол ихээр идэх зэрэг юм.
- Үндсэн шалтгааныг нь олж эмчилгээ хийвэл дахин хар тойрог гарахгүй боловч түр зуур арилгахын тулд хүйтэн жин тавихад л хангалттай.
2
Духан дээрх толбо эсвэл батга
Духан дээрх толбо эсвэл батга нь хөлс их ялгарах, чёлктай үед, эсвэл нүүрний будгаа буруу арилгасан тохиолдолд гардаг байна. Үүнээс гадна хоол боловсруулах эрхтэн муудах, тослог түргэн хоол идэх зэргээс хамаарч гарч болно.
- Тиймээс нэн түрүүнд зөв хооллох хэрэгтэй бөгөөд муу хоолны зуршлаасаа салахыг зөвлөе.
3
Улаан хамар
Хамран дээр маш олон төрлийн бичил судас байдаг бөгөөд ихэнхидээ температурын өөрчлөлт, харшил, сэтгэл хөдлөл, стресс, хамар битүүрэх зэргээс хамаарч хамар улайдаг байна. Хамар улайх нь түр зуурын шалтгаантай бөгөөд хамгийн гол нь шалтгааныг нь илрүүлэх хэрэгтэй.
- Хэрвээ хамар тань байнга улайгаад байвал мэргэжлийн эмчид хандана уу.
4
Нүүрний арьс, нүд шарлах
Биед маш их ялгадас хуримтлагдсанаас болж нүүрний арьс, нүд шарлах нь бий. Мөн 38-аас доош долоо хоногтой төрсөн хүүхдэд энэ шинж тэмдэг илэрдэг бөгөөд шалтгаан нь элэг хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй байгаад оршино. Харин насанд хүрэгчдийн хувьд илүү ноцтой асуудалтай байж болох төдийгүй ялангуяа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр шарлах магадлалтай.
- Тиймээс элэг, цөс, нойр булчирхайгаа шалгуулах хэрэгтэй. Мөн ямар нэгэн вирус байгаа эсэхийг нягтлах нь чухал.
5
Мэнгэ гарах
Мэнгэ гарахад санаа зовох зүйл байхгүй ч мэнгэний хэмжээ өөр байна уу? мэнгэний өнгө эсвэл хүрээ нь жигд бус байна уу?, сүүлийн долоо хоногуудад мэнгэ өөрчлөгдсөн эсэхийг хянаарай.
- Хэрвээ та дээрх асуултуудын нэгд нь “тийм” гэсэн хариулт өгсөн бол эмчид хандаарай. Мөн нарны хамгаалалттай тос түрхэх хэрэгтэй.
6
Эрвээхий хэлбэрийн тууралт
Бага зэргийн тууралт нь нүүрний будгаа буруу сонгосон, харшил, цаг агаарын өөрчлөлт, хэт их чихэрлэг зүйл идсэний дараагаас үүсэх магадлалтай байдаг. Хэрвээ шалтгааныг бүрэн олж чадвал нүүрний улаан амархан арилна. Харин тууралт эрвээхий хэлбэртэй байвал энэ нь ноцтой халдварт өвчин байж болох юм.
- Халдварт өвчин мөн эсэхийг тодорхойлоход дараах шинж тэмдгүүд туслана. Үүнд: даарах, үе мөч өвдөх, хуруу гар хөхрөх гэх мэт. Энэ тохиолдолд эмчид хандах хэрэгтэй.
7
Ам, хамарны арьс хуурайших
Ам, хамарны орчим хуурайших нь А, С, Е, В амин дэм биед дутагдснаас үүдэлтэй. Арьс хуурайшихтай хамт ядаргаа, анхаарал төвлөрөлт муудах, үс унах, хумс хугарах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
- Шинжилгээ өгч, ямар төрлийн витамин дутагдаж байгааг олох хэрэгтэй.
8
Хомхой долоох
Хэрвээ нэг л удаа хомхой долоосон бол дахин дахин хомхой долоох магадлал өндөр байдаг. Хүний дархлаа сулрах, өвдөх, хэт их ядрах зэргээс хамаарч хомхой долоодог байна.
- Хомхой долоосон тохиолдолд ихэвчлэн өөрөө арилдаг бөгөөд эдгэрэх явцыг түргэсгэх зорилготой түрхлэг хэрэглэж болно.
9
Уруул хагарах
Уруул хагарах нь ихэнхидээ өвлийн улиралд эсвэл наранд удаан байхаар үүсдэг. Үүнээс гадна харшил өгөх, эсвэл ямар нэгэн эмийг эсэргүүцэхэд илэрдэг.
- Хүйтэнд уруулаа долоохгүй байх шаардлагатай.
10
Нүүрний илүүдэл үс
Хэрвээ эмэгтэй хүмүүс илүүдэл үс ихтэй байвал өндгөвчний тал дээр асуудалтай байх магадлалтай. Өндгөвчний асуудал удаан даамжирвал жирэмслэхэд асуудал үүснэ.
- Эмэгтэйчүүдийн эмчид хандаж эмчилгээ хийх хэрэгтэй. Мөн элсэн чихэр ихтэй хүнснээс татгалзаарай.
11
Нүүрэн дээрх толбо нэмэгдэх
Нүүрэн дээр их хэмжээний толбо гарах нь ихэнхидээ бор арьстай хүмүүст тохиолддог бөгөөд наранд удаан байх нь толбо нэмэгдэхэд ихээхэн нөлөөлдөг.
- Мөн жирэмсэн үед толбо маш ихээр нэмэгддэг. Гэхдээ хэсэг хугацааны дараа энэ нь өөрөө арилдаг. Сүүлийн үед нүүрний нөсөө толбо арилгах олон төрлийн тос, лазер эмчилгээ зэрэг гарсан билээ.
12
Хөмсөг, сормуус шингэрэх
Хөмсөг, сормуус шингэрэх нь бамбай булчирхай нь асуудалтай холбоотой. Ихэнхидээ 50-аас дээш насны хүмүүст тохиолддог.
- Үүнээс гадна: ядрах, сулбагар болох, арьс хуурайших, гэнэт жин нэмэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Цусны шинжилгээ өгч, эмчийн зөвөлгөө авах хэрэгтэй.
13
Эрүүн дээр батга гарах, өнгө нь өөрчлөгдөх
Эрүү нь даавартай холбоотой учир дааврын өөрчлөлт нь эрүүн дээр илэрдэг байна. Дутуу нойр, тослог ихтэй хоол идэх нь эрүүн дээр батга гарах, өнгө нь өөрчлөгдөх нөхцлийг бүрдүүлдэг.
- Нойроо сайн авч, хүнсний ногоо, жимс, загас, самар зэргийг идэх хэрэгтэй.
Батга гарах маш олон төрлийн шалтгаан байдаг бөгөөд энэ бүхний учрыг зөвхөн эмч л олж чадна. Бид танд хамгийн их тохиолддог батганы төрлүүдээс хүргэлээ.