Улс орнууд ямар залууг царайлаг гэж үздэг вэ?

Аяллыг сонирхолтой байлгахын тулд блогчид төдийгүй жуулчид онцгой нэг зөвлөмжийг бий болгосон байдаг. Үүний жишгээр "Сармагчин" онлайн сэтгүүл хамгийн дур булаам эрчүүдтэй улсыг олон нийтийн санал асуулгаар тодруулжээ. Эдгээр царайлаг залуусыг "Дэлхийн мистер", "Олон улсын мистер", "Глобал мистер", "Манхант олон улсын тэмцээн"-ий ялагчдаас тодруулж, бүр цаашлаад "Сайхан сэтгэлт мистер", "Фото мистер", "Олны таашаалыг хүртсэн Мистер", "Спорт мистер", "Шилдэг загвар өмсөгч" зэрэг номинацаар шалгаруулсан байна. Ингээд аль улсын ямар залуу хамгийн сайхнаар тодорсныг уншигчиддаа хүргэж байна.

Улс орнууд ямар залууг царайлаг гэж үздэг вэ?

1 Бразил

Бразил эрчүүдийн хувьд  "Дэлхийн мистер", "Мистер глобал" зэрэг олон улсын тэмцээнүүдэд тун амжилттай оролцдог. Охид бүсгүйчүүд тэднийг яг л цаг агаар шиг ээ "халуухан" эрчүүд хэмээн дүгнээд байгаа.

Бразил

2 Вьетнам

Вьетнам залуучууд ч гэсэн юу чаддагаа харуулж "Манхант" олон улсын тэмцээний тайзнаа алхаж, "Глобал мистер"-ийн тэргүүн байрыг хүртээд буй. Тэдний хувьд сүүлийн үед бараг л оролцсон тэмцээн болгоноосоо "Олны таашаалыг хүртсэн мистер"-ийн алдрыг гардахын хажуугаар эхний 10 байрнаас хэсэгтээ ухарсангүй шүү.

Вьетнам

3 Лебанон

Лебанон улсын эрчүүд "Дэлхийн мистер" шалгаруулах олон улсын тэмцээнд 2006, 2012, 2016 онуудад тэргүүн байрыг хүртсэн түүхтэй.

Лебанон

4 Венесуэл

Тэд ч мөн энэ дэлхий ертөнц дээр болж буй сайхан эрчүүдийг тодруулах бүхий л уралдаан тэмцээнд оролцож, хурд хүчээ сорьдог гэхэд хилсдэхгүй. Мэдээж Венесуэлчүүд "Дэлхийн мистер", "Глобал мистер"-ийн тэргүүн байруудыг хэд хэдэн удаа эх орондоо авчирсан түүхтэй. 

Венесуэл

5 Филиппин

Филиппинүүд "Сайхан инээмсэглэлт мистер" төрөлд тэргүүн байр эзэлсэн. 

 

Филиппин

6 Энэтхэг

Энэтхэг залуусын хувьд 2016 оны "Дэлхийн мистер", 2001 онд зохиогдсон  "Манхант" олон улсын тэмцээний тэргүүн байрын эзэд болсон. 

 

Энэтхэг

7 Хятад

Хятадын оролцогчид "Глобал мистер" тэмцээнд оролцдоггүй ч "Манхант" олон улсын тэмцээнд 2007, 2011 онуудад тус тус ялалт байгуулсан удаатай.

 

Хятад

8 Испани

2007 онд Испани  улсын эрчүүд энх тайвны өргөмжлөлийг авсан түүхтэй. Тэдний хувьд "Глобал мистер", "Фото мистер", "Шилдэг загвар өмсөгч"-ийн төрөлд амжилттай шалгарсан билээ. 

 

Испани

9 Швед

Швед улсын хувьд "Манхант" олон улсын  тэмцээнд нэгээс дээш удаа түрүү байранд шалгарсан хоёр орны нэг юм. 1998 болон 2016 онуудад цэнхэр нүдтэй эрчүүдийн хувьд ялалтын жилүүд байсан. 

Швед

10 Өмнөд Африк

Өмнөд Африкийн эрчүүд "Глобал мистер" тэмцээнд оролцдоггүй ч "Фиттнесс мистер" тэмцээнд жил алгасахгүй оролцож, өөрсдийгөө сорьдог. Сонирхолтой нь 1995 оны "Манхант" олон улсын тэмцээнд бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн хөшгин оролцогч ялагч болсон нь Өмнөд Африкийн иргэн байсан юм.

Өмнөд Африк

11 Мьянмар

Мьянмарчууд 2014 онд "Глобал мистер", 2015 онд  "Шилдэг загвар өмсөгч", 2016 онд "Олны таашаалт Мистер" тэмцээнүүдэд нэр дэвшин өрсөлдөж байжээ. 

 

Мьянмар

 

 

12 Бүгд найрамдах Чех улс

БНЧУ-ын залуус 2016 онд "Глобал мистер" тэмцээнд оролцож ялагчийн өргөмжлөлийг хүртэж байлаа. Судалгаанаас харахад Чехүүд "Фото мистер" төрөлд удаа дараа нэр дэвшиж байсан ч ганц ч удаа түрүүлж байгаагүй юм байна. 

Бүгд найрамдах Чех улс

13 Турк

Туркийн оролцогчид 1996 онд "Дэлхийн мистер", 2015 онд "Манхант" олон улсын тэмцээнд түрүүлсэн байдаг. Харин 2016 онд "Фитнесс мистер" тэмцээнд оролцсон ч ямар нэг байр эзлээгүй аж. 

 

Турк

14 Франц

Франц залуусын хувьд 2002 онд  "Манхант" олон улсын тэмцээн, 2015 оны "Глобал мистер" уралдаануудад тус тус түрүүлж байжээ. Тэд бас "Сайхан сэтгэлт мистер" номинацийн эзэд юм.

Франц

15 Өмнөд Солонгос

Өмнөд Солонгос улс гоо сайхны уралдааныг хараахан зохион байгуулдаггүй ч "Фитнес мистер", "Шилдэг загвар өмсөгч", "Сайхан сэтгэлт мистер" уралдаануудад нэр дэвшин ялсан түүхтэй. 

 

Өмнөд Солонгос


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()