Холливудын ертөнцийн бараан түүхүүд

Фэтти Арбуклигийн хүчингийн хэрэг, Роман Поланскийн насанд хүрээгүй хүүхдэд гар хүрсэн хэрэг, Харви Вэйнштэйний ёс бус үйлдэл гээд Холливуд алдартай скандалуудаар дүүрэн. Харамсалтай нь Холливудын энэ алтан үед бэлгийн хүчирхийлэл, хүсээгүй жирэмслэлт, үр хөндүүлэлт, амрагуудын дундаас төрсөн хүүхдүүд гээд дуулиантай хэргүүд дэндүү олон. Тэдгээрээс та бүхэндээ хамгийн цуутай скандалуудыг түүвэрлэн хүргэе

Холливудын ертөнцийн бараан түүхүүд

1 Эмэгтэй жүжигчдийг хүчээр үр хөндүүлдэг байсан

Кино студиудын хувьд эмэгтэй жүжигчид хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө байсан тул тэдэнд хатуу хяналт тавьдаг байжээ. Тэдний гэр бүл төлөвлөлтөнд хяналт тавих бөгөөд санамсаргүйгээр жирэмсэн болвол үр дүн нь үүнээс ч дор байдаг байв. Жүжигчин Жон Харлоу, Бэттэ Дэвис, Жон Крауфорд тэргүүтэй бүсгүйчүүдээс эхлээд карьераа хадгалж үлдэхийн тулд кино студийн шаардлагаар асуудлаа шийдэхэд хүрч байсан гэдэг. Харин жүжигчдийг иймэрхүү асуудалтай байгааг нуухын тулд эмнэлгээс долоо ч хонолгүй гаргаж зураг авалтанд нь эргэн оруулж байсан тохиолдол байдаг байна.

Эмэгтэй жүжигчдийг хүчээр үр хөндүүлдэг байсан

2 Жүди Гарлэндийг эмээр ажиллуулж байжээ

МЖМ студи жүжигчин Жүди Гарлэндийг дэндүү ачаалалтай ажиллуулж байжээ. Дөнгөж өсвөр насандаа Жүди Гарлэнд амфетамин, барбитурат зэргийг ус агаар мэт хэрэглэдэг болсон байв. Мэдээж тэр өөрийн хүслээр бус студийн шаардлагаар шүү дээ. Түүнтэй хамт бусад хүүхдүүдэд адреналин болон нойрсуулах эмийг тогтмол уулгаж олон цагаар ажиллуулан, мөн хүчээр унтуулдаг байжээ. Мэдээж энэ эмнүүдийн хор хөнөөлийг дурдах нь илүүц биз.

Жүди Гарлэндийг эмээр ажиллуулж байжээ

3 Кино студийн удирдлагууд хүүхэд, эмэгтэйчүүдтэй зохисгүй харьцсаар л ирсэн

2017 онд орчин үеийн Холливуд дэх бэлгийн мөлжлөг бүх нийтэд ил болсон. Хэдийгээр энэ бусармаг явдлууд олны өмнө илчлэгдсэн ч бид бүгдийн мэдээгүй өнгөрсөн маш олон түүх байгаагаас гадна Холливудын соёлын нэг хэсэг болтлоо өргөн тархсан нь харамсалтай. Жүди Гарлэндийг өсвөр насны охин байхад нь МЖМ-ийн гүйцэтгэх захирал Луис Б.Мэйер өөрийн өвөр дээр хүчээр суухыг шаардаж, хөхөн дээр нь санаатайгаар гараа тавин түүнийгээ Жүдиг зүрхнээсээ дуулж байна гэх зэргээр хуурдаг байжээ. Гарлэнд энэ бүгдийг туулж өнгөрүүлсэн цорын ганц охин биш юм. 

Кино студийн удирдлагууд хүүхэд, эмэгтэйчүүдтэй зохисгүй харьцсаар л ирсэн

4 Маргад эрдэнийн оронд одой хүмүүс тоглосон

Жүди Гарлэнд 1967 онд Жэк Пийртийн Маргад эрдэнийн орны одой жүжигчид үнэндээ давжаа архичид байсан хэмээн ярьжээ. Үдэш бүр одой жүжигчид согтуурхаж зураг авалтын үеэр Жүдигийн даашинзны доогуур гараа шургуулдаг байсан бөгөөд энэ нь бяцхан охинд таатай санагдаж байсан талаар хожим Жүдигийн нөхөр Сид Лүфт дурсан ярьжээ. Харин одой жүжигчдийн хувьд бүгд 40-өөс дээш настай хүмүүс байсан байна. 

Маргад эрдэнийн оронд одой хүмүүс тоглосон

5 Жүди Гарлэнд зохисгүй хооллолтыг эхлүүлсэн

Гарлэндийн камерний цаадах дуусашгүй тэмцэлд МЖМ-ийн удирдлагууд зохисгүй хооллолтыг нэмж өгснөөр түүний гунигт хагас өлсгөлөнгийн дэглэм эхэлсэн юм. 14-хөн настай бяцхан охины бүтээсэн анхны дүрийн баяр хөөрийг МЖМ-ийн удирдлагууд тун гарамгай мохоож чадсан. Тэд Жүдиг бяцхан торой шиг харагдаж байна гэж итгүүлснээс хойш чанд хатуу хоолны дэглэмээр захирч бяцхан охины зохисгүй хооллолтын замнал эхэлжээ. Түүний амандаа хийсэн бүх зүйлийг нэг бүрчлэн тэмдэглэж, заримдаа бүр яг хооллох гэж байхад нь тавагтай хоолыг нь хураах зэргээр түүнийг сорьдог байжээ. 18 нас хүрэхдээ Жүди өдрийн турш нэг аяга тахианы шөл, хар кофе, тамхиар хооллож өлссөн үедээ эм ууж өлсгөлөнгөө дардаг байжээ.

Жүди Гарлэнд зохисгүй хооллолтыг эхлүүлсэн

6 Шэрли Тэмпл наснаасаа ахадсан зүйлсийг ч харж байсан

Булцгар бяцхан Шэрли Тэмплийг мэдэхгүй хүн байхгүй. Фокс кино студи түүнийг хаяж МЖМ авах үед тэр өсвөр насандаа ч хүрээгүй байжээ. Нью Таймс сэтгүүлд нийтлэгдсэн хатагтай Блэкийн намтарт найруулагч Артур Фрийд охины өмнө өмдөө тайлан нүцгэлсэн байна. Учир мэдэхгүй бяцхан охиныг инээхэд найруулагч түүнийг өрөөнөөсөө хөөсөн байна. Хүүхдийн хувьд энэ бол байж боломгүй дарамт юм.

Шэрли Тэмпл наснаасаа ахадсан зүйлсийг  ч харж байсан

7 Жон Харлоугийн нөхрийг амиа хорлосон гэж таамаглаж байв

Жүжигчин Жон Харлоу найруулагч Паул Бернтэй сүй тавих ёслолоо зарласнаас хойш сарын дараа хосууд хуримаа хийсэн. Харамсалтай нь энэ баярт мөчөөс хойш ердөө хоёр сарын дараа найруулагч залуу толгойдоо буудуулсан байдалтай Беверли Хиллс дэх гэрээсээ олджээ. Эхэндээ бүгд түүний гэргий Харлоуг энэ хэрэгт сэжиглэж байсан ч тэрээр Улаан тоос киноны зураг авалттай байсан байна. Харин Паулын үлдээсэн захидал түүнийг амиа хорлосон гэх дүгнэлтэд хүргэжээ.

Жон Харлоугийн нөхрийг амиа хорлосон гэж таамаглаж байв

8 Түүнийг хороосон байж магадгүй хүнийг хэн ч таамаглаж байсангүй

Харлоу цагдаа болоод дээд шүүхийн өмнө Паулын үхлийн талаар юу ч мэдэхгүй гэдгээ тангараглаад дахин энэ талаар олон нийтийн өмнө ярихгүй гэдгээ амлажээ. Харин хэргийг хүн амины хэрэг байж магадгүй гэж үзэн дахин нээсэн байна. Учир нь Паулын хууль ёсны эхнэр Дороти Милетте хэрэг гарснаас хоёр хоногийн дараа Сакременто голын эрэг дээрээс үсрэн амиа хорложээ. МЖМ өөрийн жүжигчний нэр хүндийг унахаас сэргийлэн хэрэг явдлыг амиа хорлолт байсан гэж зарласан байна. Гэтэл энэ бүхэн эсрэгээрээ эргэж жүжигчин бүсгүйн алдар хүнд улам нэмэгдсэн байна.

Түүнийг хороосон байж магадгүй хүнийг хэн ч таамаглаж байсангүй

9 Фэтти Арбукли хүчин, хүн амины хэрэгт буруутгагдсан

Энэ бол Холливудыг донсолгосон анхны том дуулиануудын нэг юм. Дуугүй киноны алдарт од Фэтти Арбукли, Парамоунт Пикчерстэй хийсэн гурван жилийн гэрээнээс урьд өмнө олж байгаагүй 3 сая ам.долларын ашиг олж чадсан байна. Алдар хүндийн оргилдоо хүрээд байсан залууг Виржиниа Раппе гэх залуу бүсгүйн золгүй үхэл торны цаана суулгажээ. Арбуклийг жүжигчин бүсгүйг цаг бусаар нас барахад хүргэсэн, биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь ашигласан хэрэгт буруутгасан байна. Хэдийгээр Фэтти өөрийгөө гэмгүй гэдгээ мэдэгдсэн ч хэвлэл мэдээллийнхэн түүнийг гэмтэн болгон зарласан.

Фэтти Арбукли хүчин, хүн амины хэрэгт буруутгагдсан

10 Раппе угаалгын өрөөндөө давсаг нь хагарсан байдалтай олджээ

Арбукли болон түүний хэсэг хүмүүс тухайн үеийн хорио цээрийг үл харгалзан Сэнт Францис зочид буудлын 3 өрөөг түрээсэлж олныг хамарсан томоохон үдэшлэг зохиожээ. Харин Раппе буудлын угаалгын өрөөнөөс олдсон байна. Тухайн үед түүнийн биеийн байдал маш муу байсан ба эмнэлэгт хүргэгдсэнээс хойш ердөө нэг өдрийн дараа нас баржээ. Раппетэй үдэшлэгт хамт байсан нэгэн найзынх нь хэлснээр Арбукли түүний биеэ хамгаалах чадваргүй байдлыг ашигласан ба түүний хүнд жин бүсгүйн давсгыг хагарахад хүргэсэн гэжээ.

Раппе угаалгын өрөөндөө давсаг нь хагарсан байдалтай олджээ

11 Энэ бүх ял зэм Арбуклийг үгүй хийсэн

Хэдийгээр эмч нар Раппегийн биед хийсэн шинжилгээгээр Арбукли түүнийг бэлгийн дур хүслээ хангах зорилгоор ашигласан гэх ямар ч баримт олоогүй ч түүнийг буруутай гэх үнэмшил дэндүү өргөн тархсан байв. Удаан хугацааны туршид хийгдсэн шинжилгээний дүнд Арбукли бүсгүйг үхэлд хүргээгүй нь нотлогдсон ба бүсгүй чанар муутай хориотой согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, олон удаагийн үр хөндөлтөөс үүдэн бие нь муудсан байсан нь тогтоогдсон. Харин мэдүүлэг өгсөн Раппегийн найз гэх бүсгүй үнэндээ Арбуклигээс мөнгө салгах гэсэн луйварчин байсан нь илчлэгдэж шүүхээс Арбуклийг цагаатгасан билээ. Харамсалтай нь Арбуклийн урлагийн амьдрал түүгээр дуусгавар болсон юм. 

Энэ бүх ял зэм Арбуклийг үгүй хийсэн

12 Жүжигчин Эррол Флин залуу охидод дуртай

Ахмад Блад ба Робингүүдийн адал явдал киноны алдарт жүжигчин Эррол Флин 1942 онд хуулийн өмнө гэм буруутай нь тогтоогдсон юм. Тэрээр хоёр өөр газар 17 настай хоёр охиныг өөрийгөө хамгаалах чадваргүй байдлыг нь ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан болох нь тогтоогдсон. Түүнийг удаан дарсан виски, залуухан охидод дуртай гэдгээ ч нуудаггүй гэдэг. Түүний дэлгэцнээ бүтээсэн дүр олны таашаалыг хүртсэн бөгөөд болсон явдлыг Флин үйлдсэн гэдэгт итгэх хүн байсангүй.

Жүжигчин Эррол Флин залуу охидод дуртай

13 Флин цагаатгагдаж хуримаа хийв

1943 онд Флин шүүхийн өмнө хамгийн хүчтэй өмгөөлөгчдийн нэг Жерри Гиеслэрээр өмгөөлүүлэн гэм буруугүй гэдгээ зарлуулсан. Хоёр бүсгүйн нэг болох Хансений хувьд Флинийг унтлагын өрөөний хаалгыг түгжих үед эсэргүүцэл үзүүлээгүй тул хүч хэрэглэсэнд тооцоогүй байна. Харин нөгөө бүсгүй болох Саттерлигийн хувьд урьд өмнө эхнэртэй залуучуудтай учир ургуулж хууль бус үр хөндөлт хийлгэж байсан хэргээр буруутгажээ. Харин дараа нь тэднийг хүнд гэмт хэргээс зайлсхийх зорилгоор ийм хэрэг үүсгэсэн болохыг тогтоожээ. Шүүх хурлаар цагаадсан Флин удаан үргэлжилсэн шүүх хурлынхаа үеэр танилцсан 19 настай Нора Эдингтонтой хуримаа хийсэн ч хүүхдээ авахуулж удалгүй салцгаасан бол энэ явдлаас жилийн дараа 50 насандаа нас барсан Флин амьдралынхаа эцсийн өдрүүдийг хүртэл хоёр жилийн турш харилцаатай байсан Беверли Ааблэндтэй болзож байжээ.

Флин цагаатгагдаж хуримаа хийв

14 Ингрид Бергман гэр бүлтэй найруулагчаасаа хүүхэдтэй болжээ

Касабланка киноны үзэсгэлэнт бүсгүй Ингрид Бергманы мандаж байсан алдар хүнд найруулагч Роберто Розелиннитэй хайр сэтгэлийн холбоотой гэх цуу яриагаар газарт унасан билээ. 1949 онд Бергмfн нэр хүндээ сэргээх бяцхан горьдлого mээн найруулагч Розелиннид захидал бичжээ. Түүний хүслээр бүсгүй 1950 онд Стромболи кинонд тоглох үеэрээ найруулагчтай хайр сэтгэлийн холбоотой болсон аж. Харамсалтай нь хосууд хоёулаа гэр бүлтэй байснаас гадна Бергмgн Розениллигийн хүүхдийг тээж байгаа гэсэн цуу яриа олны сонорт хүрснээр Бергман нэлээд олон жилийг Европт өнгөрөөх хэрэгтэй болсон байна. 

Ингрид Бергман гэр бүлтэй найруулагчаасаа хүүхэдтэй болжээ

15 Хүүхдээ авахуулахаас татгалзсан бүсгүй

Жүжигчин Лоретта Янг хамтран оролцсон жүжигчин Кларк Габлегээс жирэмсэн болсон гэдгээ зураг авалт дууссаны дараахан мэджээ. Харин жүжигчин залуу Габле тэр үед гэр бүлтэй байсан байна. Студийн удирдлагууд мэдээж асуудлыг яаралтай шийдвэрлэхийг ятгаж эхэлсэн ч шүтлэгтэй жүжигчин бүсгүй үүнийг эрс эсэргүүцэж жирэмсэн байдлаа нуух урт удаан аянд гарчээ. Ямар нэг уулзалт товлогдох болвол тэр Европ руу амрахаар явж шуугиан намжсаны дараа ирж амардаг байсан байна. 

Хүүхдээ авахуулахаас татгалзсан бүсгүй

16 Хэн ч түүнийг бие давхар гэж таамаглаагүй

Янгийг жүжигчний замналаа орхиход элдэв цуу яриа маш хүчтэй газар авч байв. Тэдгээрийг дарахын тулд Янг ярилцлага өгөхдөө орон дээр суун гэдсээ дэрээр халхалдаг байжээ. Янг удалгүй Жүди Левис нэртэй охиноо төрүүлж асрамжийн газар өгсөн байна. Мэдээж дараа нь цуу яриа намжиж цаг хугацаа хангалтай өнгөрсний дараа охины төрсөн эцгийг Карл Габле гэж бүгд мэддэг ч Янг хэзээ ч албан ёсоор зарлаж байгаагүй юм. Харин энэ бүгдийн талаар Жүди охин 23 нас хүртлээ юу ч мэдээгүй гэдэг. 

Хэн ч түүнийг бие давхар гэж таамаглаагүй

17 Түүнийг ухаарахад хагас зуун ч багадна

Шүтлэгтэй гэр бүлээс гаралтай Янг 1998 оны Ларри Кингийн шоунаас л Габле өөрт нь тухайн үйл явдлыг тулгасны улмаас тэд дотно харилцаанд орж хүүхэдтэй болоход хүрсэн гэдийг ухаарчээ. Тэр мөчийг хүртэл Янг өөрийнхөө ёс суртахууны доголдлоос үүдэн гэр бүлтэй залуугаас хүүхэдтэй болсон гэж боддог байсан байна. Хэдийгээр Габле Жүдигийн талаар бага зэрэг мэддэг байсан ч хэзээ ч өөрийн төрсөн хүүхэд мөн гэж баталж байгаагүй талаар Янгийн гэр бүл түүний охиных нь үхлийн дараа л анх удаа ам нээж байжээ.

Түүнийг ухаарахад хагас зуун ч багадна

18 Ганцаардсан жүжигчинд ажил олдсонгүй

Дуугүй киноны жүжигчин Нилс Артер өөрийгөө ижил хүйстэн гэдгээ нуух зорилгоор 1930 онд жүжигчин Вивиан Данкентэй "Лаванде хурим" хийж байжээ. Энэ бол хайр дурлалын дүнд гэхээсээ илүүтэйгээр хосуудын аль нэг нь ижил хүйстэн тохиолдолд хийдэг хуримын нэг төрөл ажээ. Хосуудын дундаас нэг хүүхэд төрсөн ч Артер цаашид энэ хуурамч амьдралаар удаан амьдрахыг хүссэнгүй. Харин студийн зүгээс түүний нэр хүндийг хамгаалахын тулд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэсэн цуу яриа тараажээ. Ингээд эхнэр хүүхдээ орхиж ижил хүйстнээ сонгосон жүжигчин эр хар жагсаалтанд орж ямар ч ажил олдоогүй тул арга буюу Европыг зорьсон байна.

Ганцаардсан жүжигчинд ажил олдсонгүй

19 Элизабет Тэйлор ичгүүр сонжуургүй хууран мэхлэгч байсан

Холливудын хүндхэн асуудлуудын нэг Элизабет Тэйлор байсан ба түүний явдлыг бүгд мэддэг байв. Тэйлор 1957 онд найруулагч Майк Тоддтой гэрлэжээ. Түүнчлэн хосууд Эдди Фишер болон Дэбби Рэйнолдс нартай сайн найзууд байсан байна. 1958 онд Тоддыг онгоцны ослын улмаас зуурдаар нас барснаас хойш  сэтгэлээр унасан Тэйлорийг Фишер тайвшруулж байв. Энэ бүгд аажимдаа Фишерийг Рэйнолдсоос холдуулж Тэйлорой ойртуулсаар 1959 онд Фишер Тэйлор нарын хуримаар дуусчээ.

Элизабет Тэйлор ичгүүр сонжуургүй хууран мэхлэгч байсан

20 Марлин Дитрих, Грита Гарбо нар ижил хүйстэн байсан

Бие биетэйгээ хэзээ ч уулзаж байгаагүй гэж тэд мэдэгдсэн ч тэднийг нууц хайрын холбоотой гэдэгт бүгд итгэдэг байв. Охид номын зохиолч Диана Маклелан жүжигчин бүсгүйчүүдийн хооронд хайр сэтгэлийн холбоо байгааг батлах хэд хэдэн нотолгоог судалгааныхаа явцдаа олсон байна. Баяр хөөргүй гудам нэртэй дуугүй киноны Гарбогийн зураг алалтын үеэр Детрих ирсэн байхыг Маклелан харсан хэдий ч бүсгүйчүүд эрс үйгүйсгэсээр байсан байна. Ийнхүү бие биенээ үгүйсгэсээр тэдний харилцаа тун хөндий хүйтэн дуусчээ.

Марлин Дитрих, Грита Гарбо нар ижил хүйстэн байсан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()