Найз нөхөд, дотны хүмүүстэйгээ зугаацах хөгжилтэй тоглоомнуудын санаа

Өвлийн оройг бид ихэвчлэн гэртээ өнгөрүүлдэг. Гадаа хүйтэн байдаг болохоор гэртээ байхыг илүүд үзэж, гарсан тохиолдолд найз нөхдийндөө очих юм уу тэднийгээ гэртээ урьдаг билээ. Тэгвэл "фракцаараа" цугласан үед согтууруулах төрлийн ундаа ууж хөгжилдөхөөс  хавь илүү баясгах хөгжилтэй, сонирхолтой 5 төрлийн тоглоомыг танилцуулъя.  

Найз нөхөд, дотны хүмүүстэйгээ зугаацах хөгжилтэй тоглоомнуудын санаа

1 Холбоо - тоглоом

Тоглоомыг эхлүүлж байгаа хүн дотроо нэг үг төсөөлөөд, тус үгнийхээ зөвхөн нэг үсгийг хэлнэ. Жишээ нь, найз гэдэг үг байвал "й" гэсэн үсгийг хэлж болох юм. Ингээд тоглоомонд оролцогчид "й" үсэг орсон үг дотроо төсөөлж, бусаддаа яг тэр үгээ хэлэхгүйгээр өөр үгнүүдээр тайлбарлана. Ингэх явцад хэн нэгэн тоглогч анхны "й" үсэг орсон үг буюу найз гэсэн үгийн үйлдэлтэй төстэй үйлдэл үзүүлбэл  "Холбоотой байна" гэж чангаар хэлнэ. Энэ үед бүгд 5-аас 1 хүртэл тоолж, 1 гэхэд цөмөөрөө өөрсдийн бодож олсон "й" үсэгтэй үгийг хэлэх бөгөөд өөр өөр үг хэлэх нь хөгжилдүүлэх болно. Мөн урьдчилан тохирч Н үсгээр эхэлсэн юм уу төгссөн үгээр тоглож болно. Мэдээж хэрэг заавал Н үсэг байх албагүй. 

Холбоо - тоглоом

2 Матар - тоглоом

Тоглоомыг ээлжлэн нэг хүн хөтлөх бөгөөд хөтөлж буй хүн дотроо нэг үг бодож түүнийгээ бусдаараа таалгана. Тоглоом ямар нэгэн дуу авиа болон үг хэлэхгүй дүрэмтэй ба үгийг зөвхөн нүүрний илэрхийлэл болон хөдөлгөөнөөрөө үзүүлнэ. Ингээд урд үзүүлж буй хүний үйлдлийг бусад нь таана. Хэрвээ нэг хүн нь үгийг таавал дахиад шинэ үг бодож олж тоглоомыг эхлүүлээрэй. Матар нь маш хөгжилтэй, дуу чимээтэй тоглоом шүү.

Матар - тоглоом

3 Өргөст хэмх - тоглоом

Өргөст хэмхийг тоглоход илүү олон хүн хэрэгтэй. Хүмүүс тойрч суугаад биеэрээ хоорондоо зайгүй болтлоо шахаж тойрог үүсгэнэ. Ингэж суухдаа хоёр гараа ардаа авч суух бөгөөд нэг өргөст хэмхийг араараа нар зөв тойруулна. Тойрч суухаасаа өмнө нэгнийгээ эзэн болгоод түүний гарт өргөст хэмхийг бариулахгүйгээр тойруулна. Хэрвээ эзэн барьвал тоглоом дахиад эхэлнэ. Тоглогчид шинэ тоглоомын эхэнд хэнийг ч эзэн болгож болно. 

Өргөст хэмх - тоглоом

4 Түүх - тоглоом

Энэ их сонирхолтой, логик сэтгэлгээ шаардсан тоглоом. Тоглоомын эзэн хэн ч болж болох бөгөөд болсон хүн нь ямар нэгэн сонирхолтой түүх ярина. Жаахан хэмжээтэй ярих бөгөөд заавал ном, зохиол, кинон дээр гарсан зүйл биш, өөрөө зохиож ярьж болно. Ингээд эзний ярьсан түүхийг бусад нь цааш үргэлжлүүлэн ярина. Өөрөөр хэлбэл нэг хүний ярьсан жаахан хэсгийг бусад нь дэлгэрүүлж ярина. Гэхдээ мэдээж дэлгэрүүлж буй түүх чинь өмнөх түүхтэй авцалдаатай, утгын хувьд зөрөхгүй байх ёстой. Ингээд бүхэл бүтэн гайхалтай зохиолыг та нар бүтээх болно. Аз жаргалтай сайхан амьдрал эсвэл романтик зүйлсийн талаар яагаад ярьж болохгүй гэж. 

Түүх - тоглоом

5 Малгай - тоглоом

Аль нэг тоглогч таахад хэцүү 10 үгийг бусаддаа үзүүлэхгүйгээр цаасан дээр бичээд малгай доор хийнэ. Ингээд нэг үгийг 20-30 секундын хугацаатай бусаддаа хэлэхгүйгээр үйлдлээрээ үзүүлнэ. 10 үгээ үйлдлээр үзүүлж дууссаны дараа хэн хамгийн олон үг таасан нь ялагч болж, хамгийн ухаантайд тооцогдоно. Дараагийн удаад хамгийн олон үг таасан нь бусаддаа үг таалгаж болно. Мэдээж малгай доор 10 үгээр тулгаж үнэн зөв таасан эсэхийг шалгах боломжтой. 

Малгай - тоглоом

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()