Хяналтын камерт бичигдэж үлдсэн оддын ичмээр үйлдлүүд

Холливуудын ертөнц сайхан бүхнээр дүүрэн. Тэгвэл сайны хажуугаар саар гэгчээр оддын хийж байсан ичгэвтэр үйлдлүүд гэж байна. Харин тэдгээр нь хяналтын камерт бичигдэн үлдэж, олон нийтийн сүлжээгээр цацагдан, тухайн уран бүтээлчийн нэр хүндэд сэв суулгаж байсан удаатай. Бид өнөөдөр та бүхэндээ хяналтын камерт бичигдэж үлдсэн оддын ичмээр үйлдлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хяналтын камерт бичигдэж үлдсэн оддын ичмээр үйлдлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

16 Реппер Жэй Зи ба Соланжи Ноулаз

"Met Ball" бол оддын хувьд хамгийн гайхалтай, тэсэн ядан хүлээдэг томоохон цуглаануудын нэг билээ. Харин реппер Жэй Зи болон түүний эхнэрийн дүү Соланжи нарын хувьд тулааны талбар болсон үе саяхан. Цахилгаан шатанд Соланж хүргэх ах болох Жэй Зи руу дайрч, түүний биед халдаж, хэд хэд цохисон нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байна. Энэ нь цахим сүлжээнд тархаж, багагүй шуугиан тарьсан бөгөөд реппер эр хадам дүүдээ огт муу санадаггүй, тэр бүхэн үл ойлголцол байсан хэмээн тайлбар хийсэн байдаг. 

Реппер Жэй Зи ба Соланжи Ноулаз

15 Ким Кардашиан халдлагад өртжээ

Парист болсон халдлагаас хэдхэн сарын дараа халдлагын үеийн бичлэг цацагдсан. Шөнийн 2 цаг өнгөрч байхад дугуйтай этгээд Кимийн гэр рүү гэнэт дайрч 3,5 сая фунтын үнэтэй 20 каратын очир эрдэнийн шигтгээтэй сүйн бөгжийг нь дээрэмдсэн байна. Хэрэг болох үед Ким өрөөндөө ганцаараа байсан бөгөөд түүний хамгаалагч Паскал эгч дүү хоёрыг нь хамгаалахаар шөнийн клуб руу явсан байжээ. 

Ким Кардашиан халдлагад өртжээ

14 Ариана Гранди хэт өллсөн үү

Калифорниагийн Вифе Донатсын хүлээлтийн эгнээнд зогсож байхдаа дуучин бүсгүй Ариана Гранди цагирган боовыг долоож буй бичлэг цацагдаж олон нийтийг багагүй цочроосон юм. Түүн шиг хангалттай мөнгөтэй хүн идмээр санагдсан бол зүгээр л худалдаж авалгүй, яагаад боовыг долоож орхисон юм бол? Түүний шүлс болсон цагирган боовыг өөр нэгэн мөнгөөрөө худалдаж авна гэдэг арай л утгагүй санагдана. Тиймдээ ч олон нийт түүний энэхүү үйлдэлд шүүмжлэлтэй хандаж, маш бүдүүлэг, ухаан муутай гэхчлэн элдвээр харааж байв. 

Ариана Гранди хэт өллсөн үү

13 Рийз Вийтэрспүүний баривчлагдаж байгаа бичлэг

Жүжигчин Рийз Вийтэрспүүн зохисгүй авир гаргаснаас болж баривчлагдсан цаг саяхан мэт санагдавч хэдийн 5 жил өнгөрчээ. 2013 онд тэрээр нөхрийнхөө хамт машинтай явж байхад нь цагдаа нар зогсоож, нөхрийг нь согтууруулах уусан болохыг тогтоогдсон байна. Харин үүнд нь жүжигчин бүсгүй уурлаж, цагдаа руу дайрч, элдвээр хараасан аж. Болсон явдлын талаар Рийз нэгэн сэтгүүлд "Хүмүүсийн хүлээж байсан, бодож байсан хүн нь би биш гэдгийг харуулсан явдал болсон. Миний бодлоор хүмүүс хэвлэлийнхэн ямар байдлаар харуулна яг тийм байдлаар хүлээж авдаг байх. Гэхдээ энэ бол хүнд байдаг л зан араншингийн нэг хэлбэр. Бид бүгд алдаа хийдэг шүү дээ" зэргээр тайлбарласан байна.

Рийз Вийтэрспүүний баривчлагдаж байгаа бичлэг

12 Кэвин Хартын эхнэрээ хуурсан бичлэг

Өөрийнх нь хүүхдийг тээж байгаа сүйт бүсгүй Энико Пэришийг өөр бүсгүйтэй нийлэн хуурч байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан даруйд жүжигчин Кэвин Харт маш их уурлаж, өөрийг нь сүрдүүлэхийг оролдож байна гэж үзэн АНУ-ын ТЕГ-т шалгуулахыг хүсчээ. Ямартай ч тэр жирэмсэн эхнэрээ хуурсан нь үнэн болж таарсан боловч, түүний алдааг бусад хүмүүс мөнгө олох гэж ашиглаж байгаа нь огтхон ч таалагдаагүй тул, тэрээр цагдаагийн байгууллагад хандсан байдаг. 

Кэвин Хартын эхнэрээ хуурсан бичлэг

11 Жэйми Лин Спирсийн үүсгэсэн зэвсэгт маргаан

Спирсийн эгч дүүс дуулиан шуугианд тун ч дуртай бололтой. Хачиртай талхны дэлгүүрийн хамгаалалтын камерт попын гүнжийн үеэл Лин Спирс маргаан үүсгэж маш том хутга барин эргүүлж байгаа нь бичигджээ. Маргаан хэсэг бүлэг хүмүүсийн дунд үүссэн ба Лин найзыгаа маргаан дундаас гаргаж худалдагчийн ширээний ард гарч том хутга шүүрч аваад эргүүлжээ. Мэдээж ажилчид цагдаа дуудсан байна. Харин болсон явдлыг хэрхэн тайлбарласныг таашгүй. Лин Спирс 16 насандаа ээж болсноор өөрийгөө томоогүй нэгэн гэдгээ баталсан ба хүүхдийнхээ сайн ээж байхын тулд өөрийгөө цаг үргэлж хөгжүүлэх шаардлагатай байгаагаа ч хэлжээ. 

Жэйми Лин Спирсийн үүсгэсэн зэвсэгт маргаан

10 Кэйтлин Женнерийн аймшигтай машины осол

2015 онд Малибугийн Номхон далайн эргийн хурдны замд болсон аймшигт ослын улмаас амьтны эрхийн төлөө тэмцэгч Ким Хоуви нас баржээ. Харин энэ хэрэгт хохирогчийн машиныг эсрэг урсгал руу ороход хүргэсэн Кэйтлин Женнер буруутай нь тогтоогдсон байна. Хэрэг явдлын талаар хэвлэлд мэдээлэлд болоод шүүх хуралд зарцуулсан хөрөнгө нууц хэвээр үлдсэн байна. Today, сэтгүүл өгсөн ярилцлагад тэр болсон хэргийг даван туулахад маш хүнд байгаа тухайгаа ярьсан бөгөөд хэрвээ түүний 100% буруутай нь эсэх тогтоодсон бол түүнийг эрэгтэйчүүдийн шоронд хийх байх хэмээн байснаа ч хэлжээ. 

Кэйтлин Женнерийн аймшигтай машины осол

9 Вионона Райдэр дэлгүүрээс хулгай хийжээ

Жүжигчин Винона Райдэр нь Сакс Тав дахь өргөн чөлөөн дэх Марк Жэкобсын дэлгүүрээс хулгай хийж байгаа бичлэг цацагдахад бүсгүй үйл явдал үнэндээ өөрийг харин ч аварсан хэмээн хэлжээ. 6  сая ам.долларыг киноны ашгаас олж байсан жүжигчин бүсгүй өөрийн карьерийн оргил үедээ 5,000 ам.долларын хувцсанд мөнгө төлөхийг хүсээгүй бололтой. Шүүхээс мэдээж түүнийг буруутай гэж үзэн олон нийтийн ажил хийхийг шаардсан. Харин үйл явдал өөрийг нь аварсан гэж тайлбарлаж байгаа жиүжигчин бүсгүй тухайн үед өөрийгөө сэтгэл санаагаар хэт их унаж жиүжигчин биш байсан бол юу хийж чадах байсан бол зэрэг өөртэйгөө тулалдаж байсан хэмээн тайлбарлажээ.

Вионона Райдэр дэлгүүрээс хулгай хийжээ

8 Эдди Кибрин ЛиАнн Раймстай хайр сэтгэлийн холбоотой байсныг нотлох бичлэг

Жүжигчин Эдди Кибриан өөрийн эхнэр болох жүжигчин Брэнди Клавиллегээс нууцаар жүжигчин ЛиАнн Раймстай хайр сэтгэлийн холбоотой гэсэн дуулиан маш хүчтэй тархаж багагүй шуугиулсан. Залуус хэрэг явдлыг үгүйсгэж байсан ч бичлэг цацагдсаны дараа дуулианыг нуух аргагүйд хүрсэн байна. Хэрэг явдлын талаар Раймс өөрийн цахим хуудаснаа "Энэ явдал надад болоод миний хайртай хүмүүст хүнд цохилт боллоо. Бидний амьдралд бүх зүйл хар цагаан байдаггүй шүү дээ. Яг одоо энд би та бүхэнд өөрийн биеэр бүгдийг хэлэхээ амлая" гэжээ. Цуу яриа ч удалгүй батлагдаж залуус 2011 онд хуримаа хийсэн юм. 

Эдди Кибрин ЛиАнн Раймстай хайр сэтгэлийн холбоотой байсныг нотлох бичлэг

7 Рианна камер байгаа эсэхийг шалгаагүйдээ харамсав

Халуун цуст дуучин бусгүй Рианна энэ бичлэгийг олон нийтэд дэлгэсэн хэнийг ч болов хатуухан зандрах байсан болов уу. Коачелла фестивалын үеэр хийгдсэн уг бичлэгт Рианна үл мэдэгдэх бодис бэлдэж байгаагаар гарсан байна. Харин энэ нь дуучин бүсгүйн хувьд анх удаа ийм байдалтай гарч байгаа бичлэг биш юм. 2 жилийн өмнө бас нэгэн фестивалын үеэр бүсгүй мөн л үл мэдэгдэх бодисыг хуваан бэлдэж байгаа нь харагдсан. Бичлэг цахим ертөнцөд тавигдмагц дуучин нэн даруй тайлбар хийж "Чиний хараал идсэн өгзөг үнэхээр миний тэвчээрийг барж байна гээч. Наадхыг чинь харсан ямар ч тэнэг зүгээр л нэг тамхи гэдгийг нь мэдчихнэ. Хэн навчин тамхи сорохов дээ. Хамраа чимхэн найтаалгах хүн бүр хууль зөрчсөн үйлдэл хийж байгаа гэсэн үг биш шүү" гэх зэргээр нэлээд хатуухан хэлжээ. Удалгүй өнөөх тайлбар устаж хүлцэл өчсөн тайлбар тавигдсан байна.

Рианна камер байгаа эсэхийг шалгаагүйдээ харамсав

6 Ханхүү Филипс гүнж Зараг биш өөр бүсгүйг үнсэж буй зураг

Гүнж Зара Филипсийн нөхөр болох Майк Филипс нь Шинэ Зиландын нэгэн шөнийн клубт үл таних шаргал үст бүсгүйтэй ихэд дотно байдалтай байгааг хамгаалалтын камерийн бичлэг нотолжээ. Мэдээж энэ бүсгүй гүнжтэн байгаагүй ба бичлэг илчлэгдсэнээр дээдсийн хүрээний томоохон дуулиан болсон юм. Залуус клубээс хамтдаа гарч байгаа нь ч мөн бичлэгт үлдсэн байна. Дээдсийн хүрээнийхний эх сурвалжийн мэдээлснээр бүсгүй гүнжтэн болоод ханхүүтэй дотно найзууд бөгөөд гүнж Зара ч үүнийг хараад уурлахгүй байх байсан гэсэн утгатай тайлбар өгчээ. Мэдээж энэ тайлбарыг сонсохоос өмнө хамгаалалтын камерийн бичлэгийг Зара гүнж үзсэн бол арай өөр бодолтой байх байсан биз.

Ханхүү Филипс гүнж Зараг биш өөр бүсгүйг үнсэж буй зураг

5 Дахиад л Ким Кардашиан

Жилийн өмнө Парист байхдаа халдлагад өртсөн гэх Ким Кардашианыг хувийн хамгаалалтын компанидаа илүү их мөнгө зарцуулах болсон талаар шуугиж байсан. Энэ бүхэн намжиж амжаагүй байхад үл таних этгээд түүний Эл Мэншон дахь гэрийн хамгаалалтын камерт өртжээ. Залуу раелити шоуны од бүсгүйн машинуудыг нэлээд сонирхож эцэст нь алдартны утсыг хулгайлаад буцжээ. Хэрэг явдал бүсгүйг цочроосон нь илт байсан юм. Түүний T Singapore сэтгүүлд өгсөн ярилцлагад Ким шөнө ч тухтай унтаж чадахгүй байгаагаа хэлжээ. 

Дахиад л Ким Кардашиан

4 Орландо Блүүм Кэти Перриг хуурсан

Эдгээр зургууд олон нийтэд ил болсны дараа тун удалгүй Кати Перри Карибын тэнгисийн дээрэмчдийн жүжигчин залууг орхисон. Жүжигчин Орландо Блүүм нь дуучин Селена Гомезийн аялан тоглолтын дараа Лас Вегасын нэгэн шөнийн клубт дуучин бүсгүйтэй ихэд дотно байгаа нь зурагт тодхон харагдах ба залуус клубээс хөтлөлцөн гарчээ. 

Харин Кэти Перригийн хувьд иймэрхүү явдлыг зүгээр нэг замхруулаад өнгөрөхийг тэвчдэггүй нэгэн. Тэр хариугаа тун ч гаргууд авч чадсан. Селенаг дуучин Вийкэндээс салсны маргааш нь Кэти Перри Вийкэндтэй оройн хоолонд орсон байна. 

Орландо Блүүм Кэти Перриг хуурсан

3 Кифер Сутерланд согтуудаа зул сарын модыг нураажээ

Кифер Сутерланд дуулиан шуугианаас холддоггүй нэгэн. Түүний согтсон үедээ зул сарын модыг нурааж эвдэж буй бичлэг багагүй шуугиан тарьсан билээ. Энэ таагүй явдлыг үл харгалзан тэр өөрийгөө барьж тайван байж чаддаггүй гэдгээ ч хэлээд авсан. Харин нэгэн ярилцлагадаа тэрээр найзуудтайгаа гадуур гарч ууж суух дуртайгаа нуугаагүй байна. Болсон явдлыг харин амьдралд нь тохиож байсан хамгийн онцгүй явдал хэмээн тайлбарлажээ. Мэдээж түүний уух дуртай зан нь олон найз нөхдөөс нь салгаад байгаа юм.

Кифер Сутерланд согтуудаа зул сарын модыг нураажээ

2 Сэтгүүлч Брит МакХэнри бусдыг бүдүүлгээр чичилсэн

ESPN-ий сэтгүүлч Брит МакХэнри ачилтын компаны эмэгтэй ажилтан руу бүдүүлгээр дайрч байгаа бичлэг олон нийтэд ил болсон билээ. Тэрээр бүсгүй рүү өөрийгөө мэдээнд гардаг сэтгүүлч, бөгөөд боловсролын зэрэгтэй хэмээн ажилтан бүсгүйг дорд үзсэн үгс хэлэхийн зэрэгцээ цөөнгүй хараалын үгс урсгажээ. Мэдээж энэхүү бүдүүлэг үйлдлээ Твиттерийн жиргээгээр уучлахыг хүссэн ч олон нийт төдийлөн таатай хүлээн аваагүй ба түүнийг ажлаас нь халагдахад хүргэжээ. 

Сэтгүүлч Брит МакХэнри бусдыг бүдүүлгээр чичилсэн

1 Скарлет Иохансон болон Беничио Дел Торо нарын цахилгаан шатан дахь бичлэг

Алдартнуудын хамгийн дуулиантай бичлэгүүдийг Скарлет Иохансон болон Беничио Дел Торо нарын цахилгаан шатан дахь солиотой бичлэг тэргүүлдэг байна. Хэдийгээр Скарлет болсон явдлыг эрс үгүйсгэсэн ч үйл явдлыг нотлох бичлэг олон нийтэд ил болсноор асуудал өөрөө эргэсэн. 

Дел Торо ч мөн болсон явдлыг нуухыг хичээсэн. Түүний Esquire сэтгүүлд өгсөн ярилцлага энэ явдлыг бусдын төсөлөөлд үлдээе гэсэн таамаглалаар төгссөн. Мэдээж хэрвээ дараагийн удаа гэж байх аваас тэд хана хүртэл нүдтэй гэдгийг санаж нууцаа алдахгүйг хичээх хэрэгтэй болов уу.

Скарлет Иохансон болон Беничио Дел Торо нарын цахилгаан шатан дахь бичлэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()