15
Шилог олон нийтэд мэдээлэл тараачихвий гэж Анжелина санаа зовдог
Бусад салалтуудын адилаар хүүхдүүдээ халамжлах эрх хэн авах вэ гэдэг тэдний хувьд ч адармаатай хэрэг болоод байна. Анжелина хүүхдүүдээ өөр дээрээ авахаар хүсэлт гаргасан ч Шило үүнд нь асуудал үүсгэж байгаа аж. Алдартай жүжигчин эмэгтэй маань хүүхдүүдийнхээ дэргэд Брэдийн талаар ямар нэг сөрөг зүйл ярьсан л байж таарна. Харин үүнийг нь аавын охин Шило Брэдэд хэлчихвий гэж Анжелина айдаг бөгөөд нэгэн эх сурвалжийн мэдээлснээр: "....Шилог чухал мэдээлэл дамжуулж, үүнээс нь улбаалан шүүхийн тавцанд ялагдал хүлээхвий гэж Анжи санаа зовж байгаа" гэсэн байна.
14
Дүрэм журам - Аваад яв эсвэл үлдээ
Анжелина, Брэд нар хүүхдүүддээ зориулж ямар нэг дүрэм журам гаргадаггүй хэмээн хүүхдүүдийг асардаг асрагчдын нэг нь дурдаж байсан. Энэ нь хүүхдүүдэд тогтсон унтлаганы цаг байхгүй гэсэн үг бөгөөд аав, ээж 2 нь хүүхдүүдээсээ өмнө орондоо орох тохиолдол байдаг хэмээн бас нэг асрагч нь ярьсан байна. Анжелина тэднийг өөрсдөө бүх зүйлийг хийж сурах хэрэгтэй гэж үздэг гэнэ. Гэсэн ч хэдий ч ийм том гэр бүлийнхний хувьд бүгдийг хяналтандаа байлгах хэрэгтэй. Хэдий сайхан ааштай, хүмүүжилтэй хүүхдүүд байсан ч 6 гэдэг бол их тоо шүү дээ.
13
Брэд Шило/Жоныг хүлээн зөвшөөрөх эсэхдээ эргэлзэж байгаа
Та хосуудын дунд хүүхэд болох Шилог эмэгтэй гэдгийг мэдэж байгаа байх. Гэвч тэр үргэлж эрэгтэй хувцас өмсөж, өөрийг нь Жон гэж дуудахыг хүсдэг байна. Энэ нь мэдээж хэвийн л үзэгдэл. Бид иймэрхүү зүйлийн талаар илүү нээлттэй болж байгаа билээ. Анжелина охиныхоо энэ өөрчлөлтийг дэмждэг ч Брэд үүнийг нь хүлээн зөвшөөрөх тал дээр асуудалтай байдаг аж. Бидний мэдэж байгаачлан Шило бол аавынхаа нандин эрдэнэ нь учраас хоорондын энэ холбоогоо тасрахвий гэж эмээсэн байж мэдэх юм. "Бяцхан Шило "Би бол эрэгтэй хүүхэд" гэж хэлэхийг сонсох нь Брэдийг галзууруулж байгаа" хэмээн алдартны гэр бүлд ойрхон нэгэн эх сурвалжаас мэдээлэлжээ.
12
Захарагын сэтгэл өвтгөм бага нас
Иймэрхүү гунигтай түүхүүд ихэвчлэн гарсан даруйдаа хамгийн их уншигдсан мэдээ болоход ямар ч асуудалгүй байдаг. Сэтгэл эмтлэм түүхүүд цахим хуудаснаа олноор гардаг ч заримдаа арай л хэтрүүлчих гээд байдаг талтай. Харин Захарагын бага насны түүх үнэхээр гунигтай ч аз жаргалтай төгсдөг. Анжелина Жолие нь Захара Марлиг Этиопоос өргөж авах шийдвэр гаргах үед Захара дөнгөж 6 сартай байсан аж. Захарагын төрсөн ээж Ментвабэ Давит хүчингийн хэргийн золиос болж, хүүхдээ төрүүлсэн байна. Гэвч хүүхдээ хооллох хоол, наад захын хэрэглээний зүйлс байхгүй учраас хүнд өргүүлсэн нь Анжелина Жолие болж таарсанд тэрээр тун баяртай байдаг тухайгаа дурдсан байдаг.
11
Шилогийн шүтэн бишрэгчид
Хосуудын өргөмөл хүүхдүүд өөр өөр улсынх учраас өөрсдийн хүүхдүүдээ АНУ-д төрүүлнэ гэдэгт нь хүн бүр итгэлтэй байсан хэдий ч тэднийг ч мөн ялгаагүй гадаадад төрүүлсэн байдаг. Шилог Намибиад төрсөн гэдгийг нь мэдээд үүний цаана ямар нэг онцгой содон түүх байгаа байх гэж ихэнхи хүмүүс эндүүрч байсан хэдий ч үнэн хэрэгтээ хосууд маань хэвлэл мэдээллийнхнээс нялх хүүхдээ хол байлгахын тулд ийнхүү сэджээ. Гэсэн хэдий ч Анжелина охиныхоо зургуудыг People болон Hello сэтгүүлүүдэд 7 сая ам.доллараар зарж, мөнгийг нь UNICEF-д хандивласан байдаг.
10
Факс зургаа авхуулах дургүй ч түүнд авхуулахаас өөр арга байхгүй
Алдартны гэр бүлийнхэн хаана ч явсан папараццид өртөх бөгөөд үүнээс зугтаах боломжгүй. Тэдний хүү Факс зургаа авхуулах дургүй, камерын өмнө гарахаас ичдэг болохоор аль болох камернаас зайлсхийхийг хичээдэг байна. Гэхдээ тэр үргэлж гэртээ байгаад байж болохгүй нь ойлгомжтой. Түүнийг одоо хүртэл энэ амьдралдаа дасаагүй байгааг нь гайхаж байгаа ч алдартны амьдрал хүн бүрт таалагдах албагүй гэдгийг бид ойлгож байна. Магадгүй энэ бүхэн хэтэрхий удаан үргэлжилж байгаа учраас тэр үүнээс залхсан байж болох юм.
9
Маддокс аавдаа уурласан уу?
Жолие, Брэд нар салалтынхаа нарийн мэдээллийг сайн нууцалж чадаж байна шүү. Бид бага зэргийн мэдээлэлтэй байгаа ч чухам юу болсон талаар дэлгэрэнгүй сайн мэдээгүй. Зарим салалтууд хэрүүл маргаан, нууц амраг, хүчирхийллээс болсон байдаг ч энэ гэр бүлийн хувьд тодорхой мэдэгдсэн зүйлгүй. Гэхдээ 2016 оны намар, тэд гэр бүлээрээ Парисаас ирсэн бөгөөд энэ үеэр хосууд маргалдаж байхад Маддокс ээжийгээ өмөөрч Брэдтэй бага зэргийн маргалдаан үүсгэсэн байна. Брэдийн энэхүү үйлдлээс болж Анжелина салах өргөдлөө өгсөн гэсэн цуу яриа ч байдаг.
8
Тэд найз нөхөдгүй, гэрээрээ хичээллэдэг
Холливудад өсөж буй хүүхдүүд бидний бодож байгаагаас огт өөрөөр амьдардаг. Жирийн 6 настай хүүхдүүд цэцэрлэгт эсвэл нэгдүгээр ангид орж байхад алдартны хүүхдүүд арай сонирхолтойгоор аж төрдөг. Олон улсын багш нарын бүхэл бүтэн багийнхан тэдний боловсролыг хариуцаж ажилладаг байна. Хосууд ч улсын боловсролын тогтолцоонд сэтгэл дундуур байдаг бөгөөд завгүй амьдралд нь саад учруулдаг гэж үздэг аж. Мөн хүүхдүүд тийм ч олон найз нөхөдгүй, ер нь бол олон найз хэрэггүй хэмээн хэлсэн байдаг нь өнөр өтгөн гэр бүлтэй нь хамаатай байх.
7
Маддокс тэдний харилцааг эхлүүлсэн
Ямар ч хосуудад хэрэлдэж маргалдах үе байдаг. Брэд, Анжелина 2-ын хувьд ч ялгаагүй. 10 жилийн өмнө тэдний энэхүү харилцаанд Маддокс их том нөлөө үзүүлжээ. Энэ бүхэн бяцхан хүү Брэдийг "Аав" гэж дуудсан тэр үеэс эхлэлтэй. Анжелина энэ талаар: "Бид буудлын өрөөний шалан дээр машинаар тоглож байхад Маддокс "Ааваа" гэж хэлэхийг бид 2 сонсоод зөвхөн бие биен рүүгээ харахаас өөр юу ч хэлж чадаагүй. Энэ бол бид нэгэн гэр бүл болно гэдгээ мэдэрсэн хамгийн гайхалтай мөч байсан" хэмээн дурсжээ.
6
Ганц бие ээж байх ганцхан хүүхэдтэй байхад л амар байсан
Холливуд дэх стандарт гэрлэлтийг бодох юм бол тэдний харилцаа маш удаан хугацаанд үргэлжилсэн. Анжелина Жолие нь Билли Боб Тортонтой гэрлэснийхээ дараагаар Камбож дахь асрамжийн газраас Маддоксыг дөнгөж 7 сартай байхад нь өргөж авч байсан билээ. Гэвч хосууд 3 сарын дараа салсан юм. Анжелина Брэдтэй суухаасаа өмнө хэдэн жилийн турш ганц бие ээж байсан бол одоо тэр буцаад 6 хүүхэдтэй ганц бие ээж болон хоцорлоо. Гэвч түүнийг энэ бүхнийг даваад гарна гэдэгт итгэлтэй байна.
5
Овгийн асуудал
Ихэнх жүжигчид өөрсдийн бүтээсэн кино түүхээ цэгцтэй байлгахын тулд гэрлэснийхээ дараа овгоо сольдоггүй. Харин Анжелина, Брэд 2-ийн хувьд гэрлээгүй байсан учраас өөр өөрсдийн овгоороо явдаг байсан. Энэ нь хүүхдүүдийнхээ нэрийг өгөхөд нь илүү хялбар болгожээ. Бидний мэдэж байгаачлан Анжелина нь Маддок, Захара нарт өөрийн овгийг өгсөн бол 2006 онд бүх хүүхдүүдийнхээ овгийг Жолие-Питт болгон өөрчилжээ.
4
Шило "Солонгон хүүхэд"
Хосууд 2 хүүхэд өргөж авсныхаа дараа Анжелина жирэмсэн болсон гэдгийг нийтэд зарласан бөгөөд хүмүүс "Солонгон хүүхэд" буюу хүүхэд олоход хэцүү хүмүүс хүүхэдтэй болоход хэрэглэдэг нэршлээр дуудаж эхэлсэн байна. Гэвч, хосууд гэр бүлээ эхлүүлэхэд ямар нэгэн асуудал байгаагүй, тохиромжтой цагийг хүлээж байсан гэсэн байдаг.
3
7-ын тоо
Хосуудыг дахин хүүхэд өргөж авах, төрүүлэх эсэхийг гайхаж байсан хүмүүс олон. Анжелина хүүхдүүдийнхээ төрсөн газруудын солбилцлыг нуруун дээрээ шивүүлсэн байдаг бөгөөд түүнийг 7 дахийг нэмж шивүүлсэн гэсэн цуу яриа гарсан байна. Тэднийг дахин нэг хүүхэд төрүүлж эсвэл өргөж авахыг хэн ч үгүйсгэхгүй. Харин энэ бүхэнд цэг тавьж, Анжелина Брэдийн төрсөн газрын солбилцлыг шивүүлсэн гэдгээ хэлсэн юм.
2
Хүүхдүүдийн зураг 14 сая ам.долларын үнэ хүрчээ
Шилогийн зургийг 7 сая ам.доллараар зарсан тэдний хувьд угаасаа л ил болох хүүхдүүдийнхээ зургийг зараад, мөнгийг нь хандивлаж яагаад болохгүй гэж? Нокс, Вивиен нар 2008 онд Францын Ницца хотод төрсөн бөгөөд тэдний зургийг 14сая ам.доллараар зарсан байна. Хүүхдүүдийн зургийг авахаар олон ч сэтгүүлүүд үнэ хаялцсан байдаг. Зөвшилцөлд хүрч, олсон мөнгөө хосууд дэлхий даяар зовж зүдэрч байгаа бүх хүүхдүүдэд туслахын тулд байгуулсан өөрсдийн сандаа хандивлажээ.
1
Анжелинагийн нууцлаг өнгөрсөн амьдрал
Өнгөрсөн амьдралынхаа талаар хүүхдүүдээсээ нууж, тэдэнд харуулахыг хүсхээргүй зүйлүүд алдартан болгонд бий. Өнгөрсөн жилүүдэд Анжелина шар хэвлэлийн бай болсон түүх цөөнгүй. Түүний тухай үнэн худал мэдээллүүдийг хүүхдүүд нь яаж ялгах билээ? Ээжтэйгээ энэ талаар яриад суухад ямар эвгүй байхыг төсөөлөөд үзээрэй. "Хүүхдүүд нь ээжийнхээ талаар онлайнаар хайх буй талаар Анжелина бодохыг ч хүсдэггүй" гэж эх сурвалжаас мэдээллэсэн байна.