18
Шүдний оо, хүнсний содаар хар батгаа арилгаарай
Т-хэсгээр хар батга гарах тохиолдол их байдаг. Тэгвэл бага зэргийн шүдний оог хүнсний содтой хольж түрхээд хэсэг хугацааны дараа бүлээн усаар угаагаад үзээрэй. Энэ нь тослогийг тэнцвэржүүлж арьсыг цэвэрлэх ид шидтэй. Харин эмзэг арьстай болон түрхсэний дараа харшилж байвал эмчилгээг нэн даруй зогсоох шаардлагатай.
17
Сормуус дэрвийлгэгч
Өглөөхөн сормуусаа будсан ч орой дахин будаж амжихгүй байгаа бол цахим сайтуудаар худалдаалагдаж буй DIY kits гэх мэт сормуус дэрвийлгэгчийг нэг хэрэглээд үзээрэй.
16
Зузаан дур булаам уруулыг бүтээхэд сэрээ танд тусална
Уруулаа сэрээгээр зөөлөн хатган массаж хийж өгснөөр цусны эргэлт нэмэгдэж уруул илүү зузаан дур булаам болдог шүү. Ингээд танд ердөө уруулаа будах л үлдлээ.
15
Урдуураа үсээ тайрах хялбар арга
Үсчин орох зав олдохгүй хэдий ч үснийхээ хэв маягийг өөрчилмөөр л байгаа биздээ. Тэгвэл өөрт зохих хэмжээний үсийг таслан авч уртаа тааруулсны дараа хоёр удаа эрчлэн эргүүлж хайчлаарай. Үүний дараа өөтэй тайрагдсан хэсгээ засахад л болно.
14
Скочоор үсээ буржийлгах арга
Бидний ээж, эмээгийн үед сонингоор үсээ буржгар болгодог байсан бол одоо үед олон төрлийн аргууд бий болсон. Тэдгээрийн нэг нь скоч юм. Скочийн наалдамхай хэсгийг дотогш нугалан ижил урттай болгон бэлдээд үсээ ороож хоноoрой. Маргааш өглөө та гайхалтай үр дүнг мэдрэх болно.
13
Уруулын будгаа хумсны өнгөтэйгөө хослуулах
Энэ бол хамгийн хялбар боловч гайхалтай арга. Өнгүүдийг хооронд нь хослуулна гэдэг мэдээж хамгийн загварлаг шийдлүүдийн нэг. Харин хослох өнгө байхгүй тохиолдолд уруулын будаг юм уу уруул өнгөлөгчөөсөө хумсандаа түрхээд хэсэг зуур хатаагаад дээрээс нь давхарлаж бэхжүүлэгч түрхэж өгөхөд л хангалттай.
12
Сормуусны будгаа зовхины харандаа болгож ашиглаарай
Хэрвээ зовхины харандаагаа мартсан бол санаа зовох хэрэггүй. Сормуусны будгаа ашиглаад л энэ бүх асуудлыг шийдээрэй.
11
Суганы харласан арьсыг цайруулах
Эрэгтэйчүүдийн илүүдэл үс гуужуулагч тосыг суганы харласан арьсыг цайруулах зорилгоор ашиглаж болдог.
10
Сэргэг харагдах нууц
Нойр муутай хонох, ядрах, уйлах зэргээс болж нүд гал цоггүй харагдах үе байдаг. Тэгвэл энэ үед нүдний эргэн тойронд үүсэх хар толбыг цагаан кремний тусламжтайгаар арилгаж болно.
9
Үсний хавчаар ашиглаж, үсний боолтоо дэгжин харагдуулаарай
Үсээ зүгээр л ардаа нэг боосон ч дэгжин харагдах боломж байдаг юм шүү. Үсний хавчаарыг зурагт харуулсны дагуу тогтоож өгснөөр энгийн боолтоо илүү дэгжин харагдуулах боломжтой.
8
Батганы улайлтыг хурдан арилгах арга
Нүүрэн дээр батга гарах нь хэзээд таагүй байдлыг үүсгэдэг. Тэгвэл нүдний дусаалгаас цэвэр хөвөнд нэг юм уу хоёр дуслыг дусааж батгатай хэсэгт зөөлөн дараарай. Хэсэг хугацааны дараа улайлт болон өвчин нь арилсан байх болно.
7
Жижиг үсийг дарах арга
Хэрвээ тасарсан жижигхэн үснүүд өрвийж гарч ирээд байвал цэвэрхэн шүдний сойзонд үсний шүршигчид цацаж өрвийсөн үсээ самнаарай.
6
Үсний хавчаараар донжтой нүдний будалтыг хийж болно
Үсний хавчаар нь зөвхөн үсийг хавчиж тогтоохоос гадна зовхины будгийг төгс болгох хэрэгсэл болж болдог. Шингэн контураасаа хавчаарны төгсгөлийн хэсэгт түрхэж нүдний үзүүрт хэв гаргахад ашиглаарай. Ингээд үлдсэн доторх хэсгийг будахад л бүх зүйл төгс болно.
5
Үсний сэнсээр дэрвэгэр сормуутай болох арга
Илүү удаан хугацаанд дэрвэгэр сормуутай явмаар байвал сормуус дэрвийлгэгчийг үсний сэнсээр бага зэрэг халааж байгаад хэрэглээрэй. Мэдээж хэт халааж болохгүй гэдгийг анхаараарай.
4
Өнгө өнгийн уруулын будаг
Таны хүүхдэд тосон харандаа байдаг бол түүнийг кокосны тостой хольсноор хүссэн өнгөтэй уруулын будгаа гаргаж авах боломжтой шүү.
3
Хуванцар халбага ашиглан сормуус будах арга
Сормуусаа будах явцад дээд доод зовхинд наалдах үе байдаг. Тэгвэл үүнээс сэргийлж хуванцар халбага ашиглаарай.
2
Нүүрний будган дээрх илүүдэл тослогийг арилгах
Нүүрний илүүдэл тосыг цэвэрлэх зүйл гар доор байхгүй тохиолдолд цэвэрхэн 00-н цаас ашиглаж яагаад болохгүй гэж.
1
Резин ашиглан хумсаа гоёцгооё
Гэрийн нөхцөлд өөрийн хумсыг будах тийм ч хэцүү биш боллоо. Резинийг ашиглан хуруугаа тойруулан барьж хумсаа будсанаар гайхалтай Франц маникюртай болж болох нээ.