Конор уг тулаанд теникийн хүнд цохилтоор ялагдал хүлээсэн. Хэдийгээр холимог тулааны тамирчин мэргэжлийн боксын рингэн дээр удаан тэсэхгүй нь ойлгомжтой гэх мянга мянган шүүмжлэлүүд ирж байсан ч Конорт итгэл хүлээлгэсэн хэсэг нь шүүмжлэгчдээс дутахааргүй олон байсан. Одоо харин дэлхий даяар түүнийг аль хэдийнэ домог хэмээн нэрийдэх болжээ. Үүнийгээ дагаад түүний амжилтын карьер, тамирчны замнал бидний алган дээр тавьсан мэт ил байдаг ч хувийн амьдрал нь тийм ч нээлттэй байдаггүй. Ингээд холимог тулааны тамирчин Конор Макгрегорын олон нийтэд ил болоогүй хувийн амьдралынх нь 15 нууцтай танилцацгаая.
15
Түүний бага нас
Тэрээр 12 настайгаасаа Крумлины боксын клубд хичээллэснээр анхны техник, цохилтуудыг заалгасан гэдэг. Мэдээж энэ нь түүнийг тулааны спортод хүүхэд байхаасаа сонирхолтой байсныг илтгэх болов уу. Конор ясны бяртай, хүнд нударгатай байсан гэдэг бөгөөд түүний дасгалжуулагчаар олимпийн хошой аварга Фил Сутклиф ажиллаж байжээ. Зөвхөн сонирхлоос гадна маш их хичээл зүтгэлийн үр дүнд амжилтанд хүрнэ гэдгийг Конор маш сайн мэддэг байлаа. Тиймдээ ч тэрээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагандаа "Би бүх хүмүүст сайн сайхныг хүсдэг. Гэсэн хэдий ч өөртөө анхаарал хандуулан төвлөрөх хэрэгтэй. Бүгд үнэгүй зүйл хүсдэгээс хойш бусдаас гуйх биш өөрөө хөдөлмөрлөж, хэцүү бэрхийг туулж байж хүссэн зүйлдээ хүрдэг" хэмээжээ. Хэдийгээр тэр бүхнээс дээгүүр хатуу ширүүн нэгэн шиг харагдаж болох ч өнөөдрийн энэ байдалд хүрэхийн тулд аль эртнээс л хөдөлмөрлөж шүү.
14
Түүний хувийн амьдрал
Конор 2 эгчтэйгээ тун ойр дотно байдаг. Харин 2008 оноос хойш түүнийг дэмжсээр ирсэн нэгэн бүсгүй бол түүний эхнэр Дий Дэвлин юм. Хэдийгээр хосууд гэр бүлийн талаар төлөвлөөгүй байсан ч 2017 оны 5-р сард Конор Жэк Макгрегор Жр гэх хүүтэй болжээ. Олон хүмүүс түүний гэр бүлийг санхүүгийн хамааралтай байдаг гэж шүүмжилдэг ч Конор үүнийг няцаасаар ирсэн. Тэр өөрийн хүсэл мөрөөдлөөрөө амьдарч буй, гэр бүлдээ бүх зүйлээ зориулдаг энгийн л нэгэн гэдгээ ч хэлээд амжсан. Мөн нэгэн ярилцлагандаа "Би бүх зүйлээс, цаг үргэлж урам зориг авч байдаг. Өмнөх болон одоогийн аваргууд, домогт тулаанчид, шаргуу хөдөлмөрлөдөг хүмүүсээс, жинхэнэ өрсөлдөгчдөөсөө, мөрөөдөгчдөөс, итгэгчдээс мөн түүндээ хүрэгчдээс." хэмээн хэлжээ. Хэдийгээр тэр гаднаасаа чанга хатуу нэгэн мэт харагдавч үнэндээ түүнийг уян зөөлөн гэдэгтэй хүн бүр санал нийлдэг.
13
Тэр дайчин удамтай
Конор багаасаа л дардан амьдралыг туулаагүй гэдэг. Зарим албан бус эх сурвалжид түүнийг эхнэртэйгээ учрахаас өмнө орон гэргүй байсан гэж ч бичсэн байдаг. Харин үүнийг зөвхөн бусдаар өрөвдүүлэх зорилготой тараасан цуу яриа гэж зарим нэг нь хүлээн зөвшөөрдөггүй. Ямартаа ч Конор өөрийн хүүхэд насыг гэр бүлийн хүчирхийлэл дунд өнгөрөөсөн талаар нэг бус удаа ярьж байлаа. Мөн түүний судсаар дайчин удмын буцалсан цус урсаж байдаг гэнэ шүү. “Манай гэр бүл дайчин гаралтай. Макгрегорынхон удмаараа дайчин хүмүүс. Бидний бүхий л үеийнхэн дайчин гэдгийг дэлхий даяар мэднэ. Тийм ч учраас удмын минь дайчин, тулаанч байдал намайг өнөөдрийн энэ өндөрлөгт хүргэсэн” хэмээн нэгэн ярилцлагадаа Конор дурдсан удаатай.
12
Ирландын унаган хүү
Энэ жилийн Ирландын нэрийг дэлхийн сонорт хүргэсэн хамгийн чухал хүн бол яах аргагүй Конор Макгрегор юм. Түүний нэр хүнд асар хурдтайгаар түгэн дэлгэрч хүмүүс ч түүнийг Ирландын унаган хүү хэмээн тодотгох болсон. Мэдээж түүний амжилтаар төрөлх нутаг Ирланд ч бахархаж байгаа ба маш их бэлтгэл, хөлс, цус, нулимсаа дуслуулан хичээсэн зүтгэл нь түүнд улс орны хүндлэлийг авчирсан. Харин Конор өөрийн шаргуу зүтгэлийнхээ талаар ярихдаа “Би итгэлд итгэдэг. Миний дасгалжуулагч Жон Кавана шүтлэггүй хэдий ч бусдыг түүний адил бодолтой болохыг ятгадаг. Энэ чинь цагийн гарз биш гэж үү. Хэрвээ хүмүүс тэр бурханд эсвэл энэ бурхан итгэдэг бол түүнийг байгаагаар нь л хүлээж авах хэрэгтэй. Би тэгж л хүлээж авдаг. Гэхдээ бид өөрсдийнхөө хувьд өөрсдөдөө бурхан нь байж чадна гэж боддог. Би өөртөө л итгэдэг.” хэмээжээ.
11
Анхны Ирланд тулаанч
Макгрегор бол Ирландын анхны холимог тулаанч юм. Тэрээр хийсэн тулаан болгоныхоо дараа өөрийн бичлэгийг үзэж алдаагаа олж, чадвараа сайжруулахыг эрмэлздэг байна. Харин түүний хувьд хамгийн таагүй дурсамж үлдээсэн мартагддаггүй тулаан нь таалагддаг байсан охиныхоо найз хөвгүүнд зодуулсан нь гэнэ шүү. Мэдээж тухайн үед шарх, өвдөлт нь тэсвэрлэхийн аргагүй байсан ч тэр үеэс л Конор хэнд ч зодуулахгүй хэмээн өөртөө амлаж, тулааны рингэнд гарахаар зориг шулууджээ.
10
Бусдыг дээрэлхэхийг тэвчдэггүй
Макгрегор бол тулаанч. Тэгэхдээ тэр амьдрахын тулд тулалддаг. Харин бусдыг дээрэлхэх үзлийг тэвчдэггүй ба үүнийхээ эсрэг бат зогсож өмгөөлж чаддаг нэгэн гэвэл та итгэх үү. Конор сургуулийн хүүхдүүдэд бие биенээ хүндлэх, дээрэлхэхгүй байх талаар үргэлж зөвлөж хүүхдүүдтэй ойр байж тэдэнд хүндлэлийн чухал ач холбогдлыг ойлгуулахыг хичээдэг нэгэн. Үүндээ ч тэр дуртай байдаг гэжээ. Бусдыг хүндлэх талаар Конор “Хүмүүс хэн нэгнийг буруутгах хандлагатай байх нь элбэг. Гэвч миний бодлоор хүмүүс эхлээд өөрийнхөө нөхцөл байдлыг нэг бодоод үзчих хэрэгтэй. Тэгээд бусдыг дахин өөрөөр харах гээд үз. Тэдний юу хийхийг хүсч байгааг олж мэд. Тэгээд түүнийг хий. Тэгээд л болоо” хэмээн хэлжээ.
9
Шударга үнэний ринг
Конор хамгийн анх 2007 онд Ирландын үндэсний тулаан болох Шударга үнэний рингээр олны өмнө тулалдаж байжээ. Мэдээж энэ нь түүний анхны тулаан байсан ба энэ үеэс л түүний тулааны чадвар ивээн тэтгэгчдийн анхааралд өртөж гэрээ байгуулах санал хүлээн авахад хүргэжээ. Конор үүнийг амьдралд нь тохиолдсон хамгийн азтай тохиол байсан гэж үздэг ба тулааны спортоо орхих талаар ойрын ирээдүйд төлөвлөөгүй гэжээ.
8
Тэр биеэ тоосон нэгэн мөн үү
Олон хүн Макгрегорыг хувь хүн талаас нь төсөөлөхийг хичээдэг байх. Биеэ тоосон нэгэн эсэх, бардам зантай, өөртөө хэт итгэлтэй эсвэл хэний ч төсөөлж чадахгүй Ирланд маягийн зантай гээд л. Ямартаа ч тэр өөрийн байгаа байдлынхаа төлөө хэнээс ч уучлал хүсдэггүй нэгэн. Өөрийгөө гайхалтай нэгэн гэдгийг мэддэгээс гадна илүү сайн болохыг хичээдэг гэжээ. Нэмж хэлэхэд тэр маш баян. Түүний орлого өнгөрсөн жил дэлхийд хамгийн дээгүүр эгнээнд бичигдэхээр үнэлэгджээ. Харин тэрээр нэгэн нэвтрүүлгийн үеэр "Бусад тулаанчид миний талаар инээдтэй бичлэг хийчхээд түүнийгээ олон нийтийн сүлжээнд тавихад дөнгөж 20 хүнд л таалагдах жишээтэй. Харин би бичлэг хийгээд түүнийгээ Фокст зардаг. Энэ л бидний ялгаа” гэжээ.
7
Түүний содон хэв маяг
Өмнө нь хэлж байсанчлан Конор этгээд сонин хэдий ч загварлаг хэв маягтай нэгэн. Тэр хослолоо хэрхэн дэгжин өмсөхөө маш сайн мэддэгээс гадна жинхэнэ аварга шиг хувцаслаж чаддаг. Энд мөн түүнийг дүрэм зөрчигч гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Тэр бол дуулиан шуугиантай, түүгээрээ ч бахархдаг, түүндээ ч хамгийн шилдэг нь. Тэр бол жинхэнэ трэнд бий болгогч. Тиймдээ ч Конор томоохон хувцас загварын бүтээлүүдэд мөнгө цацахаас татгалздаггүй болов уу. Үүний нэг жишээ нь алдарт Dolce & Gabbana брэндийн дэлгүүрээс нэг удаагийн худалдан авалтаар 27,000 ам.долларын худалдан авалт хийсэн.
6
Тэр бол тааварлашгүй нэгэн
Конор карьерынхаа туршид гуравхан тулаанд ялагдал хүлээсэн гэвэл та итгэх үү. Гурав дахь ялагдал нь хамгийн сүүлийнх нь бөгөөд мэргэжлийн боксчин Мэйвэдэртэй хийсэн тулаан билээ. Харин ялалтын тоо нь 21. Сүүлийн ялагдлынхаа дараа Конор маш хүнд цохилтод орсон ба мэргэжлийн боксыг орхих талаар хүртэл бодож байжээ. Харин энэ үед нь түүний дасгалжуулагчид түүнийг зоригжуулан урмаар тэтгэж эхэлсэн бөгөөд Конор тэр үеэ аль хэдийнэ ардаа орхижээ. Түүний ийнхүү шантарсан нь хулчгар байснаас биш өөртөө маш өндөр шалгуур тавьдагтай холбоотой юм. Үүнийгээ тэрээр тайлбарлахдаа "Миний тааварлашгүй байдал бол намайг тусгаарладаг цорын ганц зүйл. Хэрвээ би маш олон ондоо байдлаар довтолбол өрсөлдөгч маань миний дараагийн үйлдлийг тааварлаж чадахгүйд хүрч хөшиж орхидог. Яг тэр үед нь л цохих хэрэгтэй. Тэр үед өрсөлдөгч чинь яг л шил мэт бутрах болно" гэжээ.
5
Анхны гэрээ
Конор Макгрегорын амжилтыг хүмүүс түүний шаргуу хөдөлмөрийн хажуугаар аз гэж дүгнэдэг. Энэ нь ч үнэн. Тэр өөрт зориулагдсан бүх нөөц бололцоогоо тултал нь дайчилснаар өнөөдрийн энэ хэмжээнд хүрсэн гэдэг. Харин түүний холимог тулааны анхны гэрээ 2013 онд хийгдэж байжээ. Тухайн үед UFC-ийн холбооны ерөнхийлөгч Дана Ваят Дублинд ажлаар явж байхдаа Конорын талаарх хүмүүсийн цуу яриаг сонсоод түүнтэй тусгайлан уулзаж, гэрээнд гарын үзэг зурснаар Конорын амжилтын үүд хаалга нээгдсэн.
4
Түүний амттай яриа
Конор амттай яриа хийдгээрээ багагүй алдартай тулаанч. Тэр яг тулааны өмнө өрсөлдөгчийнхөө нүүрэнд тулж зогсоод өөрийн яриагаараа өддөг. Өөрөөр хэлбэл тэр үгээрээ ч өрсөлдөгчөө зоддог гэж болно. Энэ нь нэг талаараа өөрийгөө оюун санааны хувьд зоригжуулах бас нэгэн тохиромжтой арга юм. Магадгүй эдгээр яриа нь түүнийг ялагдашгүй домог болоход нөлөөлсөн байж мэднэ. Түүний энэ үйлдлийг хэрэггүй зүйл гэж үзэх нэгэн байхад харин эсрэгээрээ өрсөлдөгчөө сүрдүүлж, өөрийгөө зоригжуулах сайн арга ч гэж дэмждэг хүмүүс цөөнгүй.
3
Тэр хаанаас ирснээ мэднэ
Түүний гэр бүлээсээ гадна хамгийн сайн мэддэг бас нэг зүйл бол түүний гарал угсаа юм. Тэр хэзээ ч хаанаас ирснээ, хэний үр удам гэдгээ мөн өнөөдрийн амжилтад хүрэхэд нь тусалж дэмжсэн хэнийг ч мартдаггүй. Хэвлэлийн ярилцлага бүрт өмсөж ирдэг өвөөгийнхөө малгайг тэр ямар нэг аз авчрагч сахиус болгох гэж биш өөрийн гарал угсааг санаж явах гэж өмсдөг байна. Харамсалтай энэ малгай нь 2014 онд түүний машинаас хулгайлагджээ. Малгайг хулгайлсан этгээд хэн болохыг олж чадаагүйгээр барахгүй Конор малгайгаа эргүүлж олох гэж бүхий л аргыг хэрэглэжээ.
2
Түүний үйлдэл бүр учир шалтгаантай
Конорын амжилт санаандгүй явдал байгаагүй. Түүний хийж буй үйлдэл бүрийн цаана ямар нэг шалтгаан байдаг. Харин энэ хугацаанд өөрчлөгдөөгүй ганц зүйл бол түүний шаргуу хөдөлмөр. Тулаанч болохоосоо өмнө тэр сантехникч хийдэг байсан. Тэрээр нэгэн ярилцлагадаа "Бодож байсан бүх зүйл минь, зорилго бүр минь, уналт бүр минь яг энд бодит байдалд төгсгөл болж байна. Тулааны үед хариу үйлдэл үзүүлсэн ч бай, цэнгэлдэх хүрээлэн дүүрэн шуугилдах шүтэн бишрэгчдийнхээ дунд ч бай бүр эсвэл гоёмсог машинд хамгийн тансаг хувцастай ч бай би өөрийгөө үргэлж хаа нэгтээ байлгадаг" гэж байлаа.
1
Мухаммед Алигийн галзуу фанат
Олон хүмүүс Макгрегорыг дараагийн Мухаммед Али гэж нэрлэх болсон. Энэ нь түүний тулаан эхлэхээс өмнө өрсөлдөгчдөө хандаж хор шартай үг чулууддагт нь биш гэнэ. Харин хүмүүсийн спортыг харах өнцгийг өөрчилсөн болохоор л тэр шүү дээ. Зарим нь бүр түүнийг сүүлийн 10 жилд байгаагүй спортын хамгийн гайхалтай дайчин, эрэмгий зан чанартай нэгэн гэж нэрлээд буй. Эдгээр дүгнэлтүүдтэй Конор тэр бүр санал нийлээд байдаггүй ч харин Мухаммед Алигийн хамгийн том шүтэн бишрэгч гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн тэр өөрийгөө мэргэжлийн боксын талбарт дөнгөж орж байгаа шинэ тамирчин гэдэг бөгөөд цаашид олон гэнэтийн зүйлд бэлдэж байгаагаа ч дурдаад амжжээ.