Цахим ертөнцөөс таалагдсан хүнээ хэрхэн өөрийн болгох вэ?

Танд тохирох цор ганц хүн байдаг гээд төсөөлөөд үз дээ. Тэгвэл тэр цор ганц хүн тань дэлхийн нөгөө захад байдаг бол та яах вэ? Тэртээ олон жилийн өмнө бол та тэр хүний талаар юу ч мэдэхгүй байх магадлалтай байсан. Харин цахим сүлжээний ачаар олон найз нөхөдтэй болох боломжтой бөгөөд уг боломжийг зөвөөр ашиглах нь чухал. Ингээд цахим сүлжээний танилцах булангийн хэрэглэгчдийн өгсөн зөвлөгөөг хүргэе.

Цахим ертөнцөөс таалагдсан хүнээ хэрхэн өөрийн болгох вэ?

1 Ухаалгаар хандаарай

Та шууд хайртай хүнээ олоод гэр бүл болно гэж бүү бодоорой.  Ганцхан зурвас илгээснээр та тухайн хүнийг таньж мэдэж чадахгүй бөгөөд бодит уулзалт хэрэгтэй. Тухайн хүнийг та илүү сайн мэдэх нь чухал.

Гэхдээ цахим сүлжээнд маш олон төрлийн хүмүүс байдаг учир тэдний дундаас хэрхэн аюулгүй зөв хүнээ сонгох вэ?

-Өөрийнхөө талаар бүрэн гүйцэд мэдээлэл оруулсан, гадаад төрх нь таатай, сонирхол нэгтэй хүнээс сонгох хэрэгтэй. Энэ нь анхны болзоо тань сүүлийн болзоо болохгүй байх боломжийг олгох юм.

Ухаалгаар хандаарай

2 Профайл зургаа зөв сонгоорой

Сэтгэл судлаач Жессика Карбино нэгэн ярилцлагандаа ямар төрлийн зураг бусдын анхаарлыг ихээхэн татдаг талаар ярьжээ.

-Тод өнгийн хувцастай, ганцаараа авахуулсан зургаа сонгоорой.

-Нүүрээ будаж болох бөгөөд хамгийн гол нь хэтрүүлж болохгүй. Мөн инээмсэглэхээ мартуузай.

-Хэрвээ та урт удаан харилцаа хүсэж байвал хэт задгай хувцас сонгох хэрэггүй.

Профайл зургаа зөв сонгоорой

3 Өөрийн хуудсандаа сонирхолтой мэдээлэл оруулаарай

Хоёр дахь чухал алхам бол өөрийн анкетыг тодорхой бөглөх явдал юм. Хэдий чинээ та тодорхой мэдээлэл оруулж чадна төдий чинээ өөрт тохирсон хосоо олоход тусална.  Ингээд тань руу сонирхол нэгтэй хүн бичиж та хоёрт уйдах зав бараг л гарахгүй.

Сэтгэл судлаач Tinder-аас өгч буй бяцхан зөвлөгөө бол өөрийн анкетандаа нэг юм уу хэд хэдэн асуултыг хариулахгүй үлдээж, анхны харилцааныхаа эх үүсвэрийг үлдээгээрэй.

Өөрийн  хуудсандаа сонирхолтой мэдээлэл оруулаарай

4 Бүх зүйлийг гартаа аваарай

Та яагаад түрүүлээд бичиж болохгүй гэж? Хэрвээ үнэхээр таны сонирхлыг татсан хүн байвал түрүүлээд бичиж болно. Учир нь тэр хүн ичимхий эсвэл анх удаа цахим сүлжээгээр танилцаж байж болох юм. Хэрвээ тэр хариулахгүй бол таны аялал энэ хүрээд зогсохгүй нь мэдээж.

Өмнө нь харилцаатай байсан хүнээ цахим сүлжээгээр танилцаж байгаа хүнтэйгээ битгий харьцуулаарай. Тэр хүн таны цор ганц хүн биш байсан учраас л та цахим сүлжээгээр хосоо хайж байгаа шүү дээ.

  • Хэрвээ та хоёрын харилцаа мессенжерээр үргэлжлэхгүй байвал тэр олон хүнтэй харилцаж байгаа бололтой.
  • Хэрвээ мессенжерээс цааш харилцаа тань үргэлжлэхгүй, уулзахгүй бол тэр маш олон уулзалттай завгүй байж болох юм.
  • Зарим нь утсаа солилцох зэргээр харилцааны илүү өөр төрлийг санал болгодог.

Бүх зүйлийг гартаа аваарай

5 Анхны болзоогоо аль болохоор эрт хийгээрэй

  • Таныг анхны болзоогоо хойшлуулах бүрт, өөр хэн нэгэн түүнийг болзоонд урих магадлалтай.
  • Хэрвээ та хоёр мессенжерээр бүхий л зүйлээ ярилцах юм бол анхны болзоо дээрээ ярих зүйлгүй болно шүү.
  • Эсвэл та тухайн хүнийг тэс өөрөөр төсөөлж бодит байдалтай нийцэхгүй байх сул талтай.

Хэрвээ та хоёр уулзахгүй байвал яагаад гэсэн шалтгааныг эрт илрүүлэх хэрэгтэй. Магадгүй тэр хүний бие муу, эсвэл тухайн хүн хэрхэн уулзахаа мэдэхгүй байгаа юм болов уу. Эсвэл өөр хүнтэй болздог учраас танд зориулах цаг зав байхгүй байж мэдэх юм.

Анхны болзоогоо аль болохоор эрт хийгээрэй

6 Эрсдлийг тооцоорой

Гадаадад байдаг хэн нэгэн таныг урихад хөл алдан онгоцны буудал руу гүйх хэрэггүй. Та хүний нутагт мөнгөгүй, танилгүй хэцүүхэн байдалд орох магадлалтай.

  • Хэрвээ танд урилга, онгоцны билет явуулсан бол та үүнийг ээлжит амралтаа хэмээн төлөвлөөрэй. Энэ тохиолдолд та зөвхөн өөртөө найдах болно.
  • Уулзах гэж буй хүнийхээ цахим хуудсыг сайн хянаарай. Ганц ч болов хуурамч зүйл ажиглагдвал явах хэрэггүй.

Эрсдлийг тооцоорой

7 Асуулт асуухаасаа битгий санаа зов

Таны сонирхлыг татаж буй бүхий л зүйлийг асуу. Дараа нь гэнэтхэн гурван эхнэртэй, 5 хүүхэдтэй болохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй шүү.

-Хамгийн чухал гэсэн асуултуудаараа жагсаалт гаргаж, анхны болзоон дээрээ бүгдийг нь асуухыг хичээгээрэй.

Харин цахим сүлжээнээс хэдэн хүнтэй уулзсан бэ гэх асуултыг асуух хэрэггүй. Таны уулзаж буй хүн энэ асуултанд хэрхэн, ямар байдалтай хандахыг та мэдэхгүй шүү дээ.

Асуулт асуухаасаа битгий санаа зов

8 Хялбар бай

Битгий бүхнийг төгс байлгах гэж оролд. Одоохондоо та хоёр зүгээр л танилууд. Хэрвээ эхний удаа бүтэлгүйтвэл үүнд санаа битгий зов. Танилцах сүлжээнд байгаа хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд бүгд л тантай адил хосоо хайж байгаа гэдгийг мартаж болохгүй.

Хэрвээ танд онлайнаар танилцаж байсан туршлага байвал хуваалцаарай.

Хялбар бай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()