Хойд Солонгосоос оргосон цэргийн цуснаас аймшигтай зүйл илрүүлжээ

2017-12-27, 18:18
24,050

Дэлхий нийтийн анхаарлыг татаж, үргэлж халуун ярианы сэдэв болдог Хойд Солонгос улс ахин нэг шуугиан тариад амжлаа. Тус улсаас нууцаар оргож байсан дүрвэгчийн цуснаас эмч нар нэгэн аймшигтай зүйлийг илрүүлсэн нь дэлхий нийтийг цочирдуулаад байна. Хойд Солонгосоос хууль бусаар хил давж, Өмнөд Солонгосд орж ирсэн нэгэн дүрвэгчийн биеэс анхаарал татахуйц үхлийн шинж чанартай бактери илрүүлжээ. Ингэснээр Хойд Солонгос биологийн зэвсэг үйлдвэрлэж буй гэдэг яриа нь улам бүр баттай болж байна. 

Хойд Солонгосоос оргосон цэргийн цуснаас аймшигтай зүйл илрүүлжээ

Тус дүрвэгчээс үхлийн аюултай бактери илэрсэн боловч одоогоор түүнд ямар нэг өвчний шинж тэмдэг мэдрэгдээгүй байгаа нь тахлаас хамгаалах вакцин хийлгэсэнтэй нь холбоотой ажээ. Хойд Солонгос зөвхөн цөмийн зэвсэг бус биологийн зэвсэг үйлдвэрлэж байгаа нь үүнээс харагдаж байна.

Өмнөд Солонгосын тагнуулын албанаас "үхлийн аюултай тахал авсан Хойд Солонгосын өвчтэй цэрэг хилээр орж ирсэн" хэмээн мэдээлсэн аж. 11-р сарын 14-ны өдөр НҮБ-ийн командаас тус цэргийн зугтаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан ба түүний талаарх баримтыг нууцалж байгаа ч одоогоор түүний нэрийг Чон Сон гэдэг бөгөөд 24 настай гэсэн мэдээлэл байгаа юм. Хойд болон Өмнөд Солонгосын хилийн хамгийн сул хамгаалалттай хэсгээр тэрээр хулгайн машинтай нэвтэрсэн аж.

Хойд Солонгосын цэргүүд түүнийг оргон зугтааж буйг мэдээд араас нь хөөж, гал нээсэн ч Чон Сон зөв зам сонгосноор зугтаж чаджээ. Гэсэн ч тэрээр суманд өртөж өвдөг, гар, нуруу болон цээжин хэсэгтээ буудуулж, хүнд шарх авсан аж.
Өмнөд Солонгосын цэргүүд түүнийг маш яаралтай эмнэлэгт хүргэж өгснөөр хэдэн цагийн дараа эмч нар Чон Сонд хагалгаа хийж, амийг нь авраад зогсохгүй бүтэн биеийн шинжилгээнд оруулсан байна. Түүнд үхлийн аюултай вирусээс гадна гепатит В, гэдэсний шимэгч хорхой хүртэл илэрсэн. Зарим нь бүр 25 см орчим хүртэл байсан гээд бод доо. 

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Хойд Солонгос биологийн зэвсгээ хөгжүүлэхээс гадна, АНУ-ыг эвдэн сүйтгэх чадвартай пуужин суурилуулахаар төлөвлөж байгаа гэв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()