Үүнийг түрхээд хаганд баяртай гэж хэлээрэй!

Бид бүхэн зөгийн балыг эрүүл мэндэд ач тустай, хэрэглэхэд амттай хүнсний бүтээгдэхүүн гэдгийг мэднэ. Гэвч зөгийн балыг хүнсэнд хэрэглэхээс өөрөөр ашиглаж мэддэггүй. Зөгийн баланд B, Е, К, С витамин болон фолийн хүчил ихээр агууллагддаг бөгөөд эдгээр амин дэмийг ашиглан үсээ эрүүл сайхан болгох боломжтой. Та бүхэнд зөгийн балаар үсээ хэрхэн арчлах болон зөгийн балны үсэнд үзүүлдэг гайхамшигт 5 үр дүнг танилцуулья.

Үүнийг түрхээд хаганд баяртай гэж хэлээрэй!

1 Зөгийн бал үсийг чийгшүүлж, ангижруулдаг

Хэрвээ таны үс хуурайшаад байвал зөгийн балаар үсэндээ маск тавиарай. Зөгийн бал нь үсийг чийгшүүлж, ангижруулах шинж чанартай байдаг. Зөгийн баланд агуулагддаг зөөлрүүлэгч бодис нь үсийг тайвшруулж, зөөллөж өгдөг болохоор үсэндээ тогтмол маск тавьж, хэсэг хугацааны угааж байгаарай. Ингэснээр үс эрүүл сайхан болж, өнгө нь гялалздаг.     

Зөгийн бал үсийг чийгшүүлж, ангижруулдаг

2 Зөгийн бал хагны эсрэг хүчтэй тэмцдэг

Хаг бол хүмүүст тохиолддог нийтлэг хам шинж юм. Дэндүү нийтлэг болохоор нь хүмүүс үүнийг үл тоодог. Үнэндээ хаг нь нэг төрлийн арьсны эмгэг бөгөөд бодисын солилцоо болон халдвараас үүссэн мөөгөнцрийн нөлөөнөөс болж хагтдаг аж. Уг мөөгөнцрийг зөгийн бал өөрийн хүчтэй антиоксидантаараа устгаж, амин дэмийн цуглуулгаараа хуйханд тэжээл өгдөг байна. 

Зөгийн бал хагны эсрэг хүчтэй тэмцдэг

3 Антиоксидант хамгаалалт

Дээр дурдсанчлан зөгийн баланд агуулагддаг хүчтэй антиоксидантууд чөлөөт радикалуудын хортой нөлөөллийг багасгадаг. Ингэснээр үс өөрийн эрүүл мэндээ хамгаалж, үсний уг, хуйх эрүүл байдаг. Мөн зөгийн балаар тэжээл өгч антиоксидант хамгаалалт үүсгэснээр үс эрүүл урт ургаж, харагдах байдал болон дотоод бүтэц нь сайжирдаг. 

Антиоксидант хамгаалалт

4 Гайхалтай гялалзуулдаг

Та зөгийн бал үсийг яаж гялалзуулж байгааг хараад гайхшрах болно. Зөгийн бал үсийг гэрэлтсэн, гялалзсан өнгөтэй болгож хөнгөн сүүдэр өгдөг. Ийм гайхалтай үр дүнг үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр зөвхөн багийн бал хэрэглээд мэдэрч болох бөгөөд зөгийн бал бусад бүтээгдэхүүн шиг үсийг хуурайшуулдаггүй, харин ч бүр чийгшүүлдэг. 

Гайхалтай гялалзуулдаг

5 Үсний ургалтыг дэмждэг

Зөгийн балны хамгийн ашигтай давуу тал нь магадгүй энэ байх. Зөгийн бал нь үсний уутанцрыг бэхжүүлж уналтаас сэргийлдэг. Мөн зөгийн балны бактерийн эсрэг үйлчилгээ болон ариутгах шинж чанар нь хаг, экзем, хайрст үлд болон бусад өвчнүүдийг дарж, үсний хэвийн ургах нөхцлийг дэмждэг. Ингэснээр үсний эрүүл мэнд бэхжиж, гадаад төрх сайжирдаг. Хэрвээ та зөлийн балыг хэрэглээд ч хуйх болон үсний ноцтой өвчнөөс салж чадахгүй бол эмчид хандаарай.

Үсний ургалтыг дэмждэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()