Дэлхийн түүхийг өөрчилсөн 10 амьтан

Хүн төрөлхтөн дэлхий ертөнцийн түүхийг бүтээж, аугаа ялалт бүрээ мөнхлөхийн зэрэгцээ өөрсдийн баатарлаг үйл хэргээ олон нийтэд дэлгэн үзүүлж бахдан гайхуулсаар ирсэн. Гэвч зарим үед бид хүн төрөлхтөний амьдралыг үүрд өөрчилсөн бяцхан найзуудаа мартчихсан байдаг. Тэгвэл та бүхэндээ дэлхийн түүхийг өөрчилсөн амьтдыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Дэлхийн түүхийг өөрчилсөн 10 амьтан

10 Ганганах галуу ромчуудыг аварсан

МЭӨ 4-р зууны эхээр ид цэцэглэн хөгжиж байсан ромчууд, Гаул буюу эртний францчуудын дайралтад өртсөн юм. Аллиагийн тулаанд ромчуудыг бут цохисон гаулчууд Ром хотыг чиглэн морджээ. Ингээд Ромд нууцаар нэвтэрч Капитолины толгод өөд сэм өгсөж байв. Хэдийгээр гаулчууд харуулуудад огт анзаарагдалгүйгээр толгод өөд өгсөж байсан ч "эх оронч, ром" галуутай таарснаар байдал эсрэгээрээ эргэсэн түүхтэй. Галуу ганганаж эхэлмэгц ойролцоох харуулууд сэрж хотын хамгаалагчдад мэдэгдсэнээр Ром хот гэнэтийн дайралтаас аврагдсан байна. Мэдээж хэрэг галуу хүртэх ёстой нэр хүнд, шагналаа ч авсан гэдэг. 

Ганганах галуу ромчуудыг аварсан

9 Дэлхийн I дайныг хэсэг хугацаанд зогсоосон чононууд

1916-1917 оны өвөл Балтийн тэнгисийн хойд хэсгээс Хар тэнгисийн өмнөд хэсэг хүртэл тэлсэн Дэлхийн I дайны үед тулалдаж байсан Орос, Германы цэргүүд өлсгөлөнд нэрвэгдээд байсан чонын сүрэгтэй тулалдахад хүчээ нэгтгэхээс өөр аргагүйд хүрчээ. Учир нь дайны талбарт амь үрэгдэгсдийн тоо чонын дайралтад өртөгсдөөс харьцангуй цөөн болж эхэлжээ. Иймээс 2 тал түр зуурын эв найрамдлыг байгуулж чонын сүрэгтэй хамтран тулалдсан байна. 100 хол давсан чоныг дайны талбарт устгахад үлдсэн цөөн хэд нь зугтсан аж. Харин хамтын хүчээр чонын сүргийг ялсны дараа тэд эргээд тулаандаа оржээ. Өлсгөлөн чонын сүрэг тэдэнд дайн тулаан бус эв найрамдал хамгийн чухал гэдгийг өөрсдийн амиар нотолсон түүхтэй.

Дэлхийн I дайныг хэсэг хугацаанд зогсоосон чононууд

8 Гэмт хэргийн шинжилгээнд цоо шинэ хуудас нээсэн муур

1994 онд Канадын үндэсний цагдаагийнхан гүехэн булсан булшнаас нэгэн цогцос, цусанд будагдсан хүрэмний хамт олжээ. Хүрэм нь хохирогчийнх болох нь шинжилгээний явцад тогтоогдсон ба хүрмэнд муурны урт цагаан үс наалдсан байсныг мөн илрүүлжээ. Цагдаагийнхан хохирогчийн хууль ёсны нөхөр хэргийн газрын ойролцоо амьдардаг төдийгүй түүнд "Снөүбал" нэртэй цагаан муур байдаг гэдгийг мэдэж авчээ. Муурны цуснаас дээж авч шинжилгээнд оруулах гэсэн боловч тухайн үед тэжээвэр амьтанд энэ төрлийн шинжилгээ хийдэггүй байсан гэнэ. Маш олон удаа зөвлөлдсөний эцэст нэгэн институт уг шинжилгээг хийхийг зөвшөөрсөн байна. Ингээд "Снөүбал"-ын хамт 20 муурыг шинжилгээнд оруулж хохирогчийн хувцаснаас олдсон муурны үс "Снөүбал"-ынх болох нь тогтоогджээ. Энэхүү үйл явдал нь гэмт хэргийн шинжилгээнд амьтны ДНК ашигласан анхны тохиолдол болж "Үндэсний муурны генийн сан" байгуулах үндэс болж байжээ. 

Гэмт хэргийн шинжилгээнд цоо шинэ хуудас нээсэн муур

7 Зуу зуун америк цэргүүдийг аварсан тагтаа

"Хүндэт найз" нэртэй шууданч тагтаа Дэлхийн I дайнд өөрийн гавьяат үйлээрээ нэрээ мөнхөлсөн гэдэг. Уг үйл явдал 1918 оны 10-р сарын эхээр болсон байна. 500 гаруй цэрэг дайсны зурвасын цаана зэр зэвсгийн болоод хүнсний нөөцгүй бүслэгдсэн байсан аж. Хошууч мэдээ хүргүүлэхээр хоёр шууданч тагтаа илгээсэн ч золгүйгээр амь үрэгджээ. Ингээд "Хүндэт найз" тагтааг хүнд шархадсан байсан ч, мэдээ хүргүүлэхээр явуулсан бөгөөд тэрээр үүргээ амжилттай биелүүлж, бүслэлтэд байсан цэргүүдийг аварсан байна. Энэхүү гавьяат үйлийг нь Францын засгийн газраас үнэлэн түүнийг Дайны одон тэмдгээр шагнажээ.

Зуу зуун америк цэргүүдийг аварсан тагтаа

6 Сансрыг эзэгнэсэн ноход Лайка, Белка болон Стрелка

1957 оны 11-р сарын 3-нд ЗХУ-ын сансрын хөлөг "Спутник" сансарт хөөрөхөд бэлэн болжээ. Харин зорчигчдын бүхээгт сансар огторгуйд амьд амьтдыг төлөөлж Лайка нэртэй нохой суусан байлаа. Лайка нь золбин нохой байсан ба тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэд золбин нохойг илүү зоригтой, хүнд нөхцөл байдалд тэсвэртэй гэж үздэг байжээ. Лайка харамсалтайгаар эх дэлхийдээ эргэн ирэх замдаа амь үрэгдсэн ч хүн төрөлхтний сансар огторгуйн замналыг эхлүүлсэн юм. Энэ явдлаас хойш 3 жилийн дараа буюу 1960 оны 8-р сарын 19-ны өдөр Белка, Стрелка нэртэй ноход "Спутник-5" хөлөгт зорчигчоор суужээ. Ноход эх дэлхийдээ эсэн мэнд эргэн ирснээр хүн төрөлхтний сансарт хөөрөх итгэлийг өдөөж зургаахан сарын дараа анхны хүн сансарт ниссэн түүхтэй. 

Сансрыг эзэгнэсэн ноход Лайка, Белка болон Стрелка

5 Эсийн үржлийг баталсан хонь

"Долли" бол түүхэн дэх хамгийн алдартай хонь юм. Хэдийгээр "Долли" шинжлэх ухаанд оруулсан өөрийн хувь нэмрийг ойлгоогүй ч тэр өөрөө том дэвшил байсан юм.  "Долли" бол эсийн үржлийн аргаар амжилттай гаргаж авсан анхны хонь буюу хөхтөн амьтан аж. Тэр 1996 оны 7-р сард "мэндэлсэн" бөгөөд түүний өмнө 277 амжилтгүй оролдлого болжээ. "Долли"-гийн ачаар эсийн үржлийн шинжлэх ухаанд маш том ахиц гарсан ба эрдэмтэн судлаачид ч Доллигийн талаар маш их судалгаа хийсэн байна. Тэрээр 2003 оныг хүртэл эрүүл саруул амьдарсаар жам ёсны дагуу насан өөд болжээ.

Эсийн үржлийг баталсан хонь

4 Хүмүүсийн ойлголтыг өөрчилсөн шимпанзе

Жэйн Гүүдэл хэмээх эмэгтэй 1960 оны 7-р сард Танзанид иржээ. Түүний зорилго нь тухайн үеийн хүн төрөлхтний хувьд таавар хэвээр байсан шимпанзе судлал байсан аж. Эхний 3 сарын хувьд шимпанзенууд ичимхий байсан тул түүнд судалгаа хийх боломж олгосонгүй. Удалгүй Жэйн саарал хууз сахалтай шимпанзе болох "Дэвид Грэйбюрд"-тэй таарч бүх зүйл өөрөөр эргэжээ. Жэйн, Дэвидийг гахайн махаа эмэгчинтэйгээ хуваалцаж байхыг олж харсан байна. Тэр үеийг хүртэл хүмүүс шимпанзег өвсөн тэжээлтэн гэж үздэг байжээ. Энэ явдлаас хойш сарын дараа Дэвид морин шоргоолжны үүр лүү өвс шургуулж байхыг Жэйн анзаарсан аж. Ингээд Дэвидийг явсны дараа очиж үзвэл тэр өвсөөр дэгээ хийж шоргоолж барьж байжээ. Яг л загасчилж байгаа мэт. Эрдэмтэд зөвхөн хүн төрөлхтнийг л хэрэгсэл бүтээж ашигладаг гэж үздэг байсан нь үүгээр няцаагдаж, хүмүүсийн шимпанзегийн бодол өөрчлөгдсөн байна. 

Хүмүүсийн ойлголтыг өөрчилсөн шимпанзе

3 Эртний Грек цэргүүдэд хүч өгсөн тулаанч азарган тахианууд

Хоёр тулаанч азарган тахианы тухай сонирхолтой явдал МЭӨ 5-р зууны эхээр болжээ. Довтлон ирэх Персийн армийн эсрэг дайтахаар бэлдэж буй Афины армийн генерал Тэмистоклис тулалдаж буй хоёр азарган тахиаг хараад цэргүүдээ дуудан тэдэнд хандан ийн хэлжээ. “Амьтад аугаа ялалт, эрх чөлөө, эсвэл өөрсдийн аюулгүй байдлын төлөө биш зүгээр л өрсөлдөгчдөө зам тавьж өгөхийг хүсэхгүй байгаадаа л тулалддаг юм”. Амьтны энэ төрөлхийн зан чанар нь дайчдад хүч зориг өгч, урам авсан дайчид довтлон ирэх дайснаа даран ард түмнээ аварсан түүхтэй. 

Эртний Грек цэргүүдэд хүч өгсөн тулаанч азарган тахианууд

2 Европ тивийн гуравны нэгийг үхэлд хүргэсэн харх болон нохой бөөс

14-р зууны дунд үед Европын хүн амын гуравны нэгийг аймшигт үхэл дайрсан юм. "Ерсиниа пестис" нэртэй бактераар үүсгэгддэг аймшигт тахал нь харх, нохой бөөс болон бусад жижиг мэрэгчдээр дамжин халдварлажээ. Мэдээж харх бол гарамгай үсрэгч бас авирагч, харин нохой бөөсний арын хүчирхэг хөл нь түүнийг өндөрт үсэрхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Ийм амьтдаар тархсан тахал асар хурдан тархсанд гайхах зүйлгүй. Харин тахлын гарал үүсэл Ази тивээс худалдааны замаар дамжин Европ тивд нэвтэрч 25 сая хол давсан хүний амийг авч одсон юм. Үүний нөлөөгөөр ажилчин анги эзэнгүйрч тариачдад цалин хөлсөө нэмүүлж амьдралын орчноо сайжруулахыг шаардах таатай боломж олдсон гэдэг. 

Европ тивийн гуравны нэгийг үхэлд хүргэсэн харх болон нохой бөөс

1 Хөдөө аж ахуйг хөгжүүлсэн чийгийн улаан хорхой

Соёл иргэншилд томоохон дэвшил авчирсан чийгийн улаан хорхой гэгч өтний төрлийн амьтныг Чарльз Дарвин хүртэл биширдэг байжээ. Түүний ялгадас, идэш, амьдрах орчин нь хүртэл хөрсний чанар, ургацын хэмжээнд үр ашгаа өгдөг. Ажилч хичээнгүй эдгээр амьтад газрын хөрсийг олон сая жилийн турш бордсоор ирсэн. Тэд л энгийн шороог шимт тэжээлт хөрс болгож өгдөг байна. Хамгийн сүүлд хийсэн НАСА-гийн судалгаагаар чийгийн улаан хорхой нь Ангараг гарагийн хөрсөнд ч амьдрах чадвартайг тогтоожээ. Бидний ирээдүй ийнхүү хамгийн санаанд оромгүй бяцхан амьтнаас хамаарна гэж хэн ч төсөөлөөгүй нь лавтай. 

Хөдөө аж ахуйг хөгжүүлсэн чийгийн улаан хорхой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()