Нүүрнийхээ хэлбэрт тохирсон малгайг хэрхэн сонгох вэ?

Өвлийн улиралын хамгийн чухал зүйлийн нэг бол яах аргагүй малгай байдаг билээ. Залуухан охид бүсгүйчүүд өөрт тохирсон малгайг сонгож чадахгүйн улмаас өвлийн улиралд чихээ дааруулан явах нь бий. Та эдгээр бүсгүйчүүдийн нэг биш биз. Тэгвэл доорхи зөвлөгөөг танд хүргэе.

Нүүрнийхээ хэлбэрт тохирсон малгайг хэрхэн сонгох вэ?

Хамгийн түрүүнд нүүрнийхээ хэлбэрийг тодорхойлцгооё.

 

Нүүрний хэлбэрийг тодорхойлоход танд метр байхад л хангалттай. Толины өмнө зогсоод:

  1. Духны өргөн: Нэг хөмсөгний нугаламаас нөгөө хөмсөгний нугалам хүртэл.
  2. Нүүрний урт: Духны дээд цэгээс үсний ургалтын дагуу эрүү хүртэл
  3. Эрүүний урт: Эрүүний төгсгөлөөс гавлын яс хүртэл хэмжээд хоёрт үржүүлнэ.

Ингээд дараах хэмжээсүүд гарч, таны нүүрний хэлбэрийг тодорхойлоход бэлэн болно.

1.Бөөрөнхий. Нүүрний урт болон духны өргөн ижил. Эрүү нь дугуй.

2. Зууван. Нүүрний урт духны өргөнөөс 1.5 дахин их. Дух, эрүүтэй тэнцүү. Үсний ургалт дугуйрсан.

3. Дөрвөлжин. Нүүрний урт шанааны хэсэгтэй тэнцүү. (± 1-2 сантиметр). Духны өргөн, эрүүний өргөнтэй ижил.

4. Тэгш өнцөгт. Нүүрний урт өргөнөөсөө их харагдана. Дух болон эрүү ижил.

5. Гурвалжин. Өргөн дух ,шанаатай бөгөөд эрүү шовх, нарийнхан байна. Үсний ургалт зүрхэн хэлбэртэй.

6. Ромбо. Шанааны хооронд дахь зай эрүү болон духны зурааснаас их. Нүүрний урт ямар ч байж болно.

7. Лийр. Өргөн эрүү, нарийхан духтай. Нүүрний урт ямар ч байж болно.

1 Бөөрөнхий толгойд зориулсан малгай

Зорилго: Нүүрийг илүү нарийн харагдуулах

Танд толгойг гүйцэд хаасан, бариун малгай зохихгүй. Нүүрний хэлбэрийг урт харагдуулахын тулд танд хойноо бөмбөлөгтэй өндөр малгай эсвэл том босоо хээтэй сүлжмэл малгай зохино. Малгайгаа өмсөхдөө духаа гүйцэд таглахгүйгээр өмсөх хэрэгтэй.

Бөөрөнхий толгойд зориулсан малгай

2 Зууван нүүрэнд зориулсан малгай

Зорилго: Нүүрийг урт харагдуулахгүй байх

Зууван нүүр бол хамгийн төгс нүүрний тоонд ордог. Та ямар ч төрлийн малгай сонгож өмсөж болно. Гэхдээ хэт өндөр малгайнаас татгалзаарай. Зууван нүүрэнд дух тагласан загвар төгс харагдана.

Зууван нүүрэнд зориулсан малгай

3 Дөрвөлжин хэлбэртэй нүүрэнд

Зорилго: Нүүрийг уртасгаж, харцыг зөөллөх

Танд том чимэглэлтэй толгойн гоёл, малгай зохихгүй.Тиймээс богино малгай, беретэн малгайд анхаарлаа хандуулаарай.Духаа ил үлдээж толгойныхоо орой дээр л өмсөх нь илүү тохиромжтой. Өвлийн улиралд унжсан чихтэй эсвэл унжсан бөмбөлөгтэй малгайг сонгоорой.

Дөрвөлжин хэлбэртэй нүүрэнд

4 Тэгш өнцөгт хэлбэртэй нүүрэнд

Зорилго: Нүүрний уртыг багасгаж, нүүрийн үзүүртэй болгох

Танд хэвтээ шугам үүсгэдэг малгай илүү зохино. Үүнд: Бөөрөнхий малгай, чихтэй малгай, өргөн хүрээтэй малгай зэрэг багтана. Энэ төрлийн малгай духыг хаадаг учир нүүрний хэлбэр илүү урт харагдахаас хамгаалдаг.

Тэгш өнцөгт хэлбэртэй нүүрэнд

5 Гурвалжин хэлбэртэй нүүрэнд

Зорилго: Шанааг тодотгох

Танд дух хаасан малгай илүү тохирно. Хамгийн гол нь хэт бариун байж болохгүй. Хамгийн зөв сонголт нь:чихтэй малгай, хажуутал руугаа харсан берет, жижиг хүрээтэй малгай, хөвсгөр ноосон малгай байх болно.

Гурвалжин хэлбэртэй нүүрэнд

6 Ромбо хэлбэртэй нүүрэнд

Зорилго: Толгойн дээд хэсгийг өргөн харагдуулах

Малгай нь шанаанаас жижиг бус, өргөн байх хэрэгтэй. Танд бүх төрлийн хүрээтэй малгай зохино. Харин өвлийн малгай илүү хөвсгөр байх нь чухал.

Ромбо хэлбэртэй нүүрэнд

7 Лийрэн хэлбэртэй нүүртэй бол

Зорилго: Духыг өргөн харагдуулах

Танд шулуун эсвэл дээш татсан хүрээтэй малгай илүү зохино.Мөн танд том нэхмэл малгай зохих бөгөөд өргөн шанааг багасгаж, духыг тодотгож өгдөг.

Лийрэн хэлбэртэй нүүртэй бол

Үсний өнгөний дагуу малгай сонгох

Нүүрний хэлбэрээс гадна үснийхээ өнгөнд зохицсон малгайг ч та сонгож болох нь байна.

  • Цайвар үстэй бол: элсэн шар, тоор, саарал, ягаан, улаан,цайвар цэнхэр, цэнхэр, бор, ногоон
  • Саарал үстэй бол: саарал-цэнхэр, ангаахай самар мэт, цайвар саарал
  • Бараан үстэй бол: улаан, цагаан цэнхэр, улаан хүрэн,хар, чернил
  • Хар бор үстэй бол: хар, бор болон энэ төрлийн өнгийн
  • Шар үстэй бол: шар, ногоон, бор, алтлаг шар гэх мэт.

Бид ихэнхидээ өөрт тохирсон бус харин тааагдсан зүйлээ худалдаж авдаг. Гэхдээ энэ сонголт төдийлөн мэргэн байдаггүй. Харин одоо та өөрийн нүүрийг тодорхойлж өөрт зохисон малгайгаа сонгон авч өмсөөрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()