Хятадын түүхэн дэх хамгийн солиотой харгис хаад

Эртний Хятадууд цаасыг анх бий болгож, дараа нь цаасан дээрээ хэвлэх аргыг олж, хөлөг жолоодох тухай ойлголтыг бий болгоод зогссонгүй өөрийн агуу их нутаг дэвсгэрийг удирдах засаг захиргааг ч бий болгож чаджээ. Дундад улс олон мянган жилийн турш тогтвортой байдлаа хадгалж, хүчирхэг гүрэн байсантай хэн ч маргахгүй буй за. Гэсэн хэдий ч сайны хажуугаар саар гэгчээр түүхэнд муу нэртэй луу данстай тэмдэглэгдэн үлдсэн хаад байдаг ажээ. 

Хятадын түүхэн дэх хамгийн солиотой харгис хаад

1 Чин Ши Хуан

Чин гүрнийг анх үндэслэн байгуулсан Чин Ши Хуан нь Хятад улсыг нэгтгэж МЭӨ 221 онд Хятадын анхны эзэн хаан болжээ. Тэрбээр Түмэн газрын цагаан хэрэм, Газар доорх бунхан буюу Олон мянган цэрэг эрсийн хөшөөг бүтээн босгох санааг гаргасанаараа өнө үүрд хүндлэгдсээр ирсэн билээ. Түүний цусаар гүйдэг байсан асар их шунал нь нэг л өдөр өөрийг нь үгүй хийж орхисон байдаг юм. Чин Ши Хуан цаг үргэлж мөнх амьдрахыг хүсдэг нэгэн байсан учир насаа уртасгахын тулд өөрийн хүмүүстээ "мөнх наслуулах ургамал" олж ирэхийг тушааж, мөнхийн амьдралыг бэлэглэдэг гэгдэж байсан арал руу олон мянган хүүхдийг илгээж байсан нь түүхийн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлджээ. Тэрбээр өдөр тутамдаа мөнгөн усыг уудаг байсан бөгөөд урт наслуулдаг хэмээн үнэнхүү итгэдэг байсан гэдэг. Гэвч харамсалтай нь түүний "мөнхийн ус" Чин Ши Хуаныг цэл залуухан 39-хөн настай байхад нь амийг нь авч одсон юм. 

Чин Ши Хуан

2 Тогоон төмөр хаан

13 насандаа буюу 1333 онд хаан ширээнд суусан Юань гүрний 10 дахь хаан бол Тогоон төмөр юм. Тэрбээр Монголын эзэнт гүрний сүүлчийн хаан байлаа. Тогоон төмөрийг хаан сууж байх үед хүчтэй үер болсоноос үүдэн Шар мөрний Их суваг нурж, олон тооны ард иргэдийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болсон бөгөөд иргэд өлсгөлөнд ихээхэн нэрвэгджээ. Тогоон төмөр хаан жирийн иргэдийг дайчлан Их сувгийг дахин бүтээн босгосон. Ард иргэдийг зовж байхад Тогоон төмөр хаан өөрийнхөө ордноос холгүйхэн байдаг нууранд аялах зорилгоор үлэмж том завь хийлгүүлж, асар их хөрөнгийг зарцуулан байж өөрийн ордондоо далан босгуулсан ба татвар эмсийнхээ хамтаар Төвдийн тарнийн ёсыг судалж суудаг байжээ. Лам нартай цуг байхын тулд Хориотой хотод тусгай ордоныг ч байгуулсан ба эндээ бага насны охидыг авчран дураараа дургидаг байсан ажээ. 

Тогоон төмөр хаан

3 Хойт Чигийн Эзэн хаан Вэншуан

Хойт Чигийн эзэнт гүрнийг 550-559 оны хооронд удирдан залсан Эзэн хаан Вэншуан нь хувцасаа тайлж нүцгэлэх тун дуртай нэгэн байжээ. Түүхч Сима Чуангийн бичсэнээр Вэншуан хаан үргэлж шал согтуу байдаг байсан бөгөөд тэсгим өвлийн хүйтэнд ч хувцасгүй явж байдаг байжээ. Заримдаа хар өглөөнөөс харанхуй бүрэнхий хүртэл дуулж бүжиглэн, хавь ойрынхоо хүмүүсийн гэр орон руу шалдан дайрч ордог байсан гэдэг.  Нэгэн удаа тэрээр гудамжинд явж байгаа эмэгтэйгээс эзэн хаанаа юу гэж боддог талаар асуухад өнөөх эмэгтэй -"Би солиотой гэж боддог" хэмээн хариулсанд ихэд хилэгнэсэн хаан толгойг нь тасдсан байдаг. Вэншуан жирийн иргэдийг хороох үнэхээр дуртай байсан учраас согтох бүрт нь ерөнхий сайд ихээхэн зовдог байсан гэдэг. 

Хойт Чигийн Эзэн хаан Вэншуан

4 Лиу Сонгийн Чианфей

Эзэн хаан Чианфей нь өсвөр насандаа хаан болсон бөгөөд аавынхаа баталсан бүх хуулийг хүчингүй болгож, ордон доторх өөрийнх нь бүх хөргийг илүү том хамартай болгож засч зурахыг тушааж байжээ. Жил гаруй хугацаанд хаан суухдаа тэрээр гэр бүлийнхээ олон хүнийг хороож, авга ах нарыгаа шоронд хорьжээ. Өөрийг нь хаан ширээнээс унагах вий гэж үргэлж айдаг байсан тэрээр өөрийнх нь эсрэг бослого гаргах сэжүүр төрүүлсэн хүн бүрийн толгойг авч байж санаа нь амардаг байсан гэдэг. Чианфей өөрийнхөө хоёр нүдийг ухаж аваад зөгийн балтай саванд хийж "дарсан чөтгөрийн нүд" хэмээн нэрлэж байжээ. Хамгийн жигшүүртэй нь тэр өөрийнхөө татвар эмсийг мал амьтантай унтуулдаг байснаас гадна өөрөө цусан төрлийнхөө хүмүүстэй сексийн харилцаатай байсан юм. 

Лиу Сонгийн Чианфей

5 Фу Шенг

Орчин цагийн хүмүүс түүний огцом зан ааш, аймшигтай хэрцгийлэлээс нь үүдээд түүнийг "Өрөөсөн нүдэт харгислагч" хэмээн нэрлэх болжээ. Тэр бүр хүүхэд байхаасаа л тун огцом, ширүүн зантай байсан гэдэг. Нэг удаа өвөө нь түүнээс "Чиний юм хардаггүй нүднээс нулимс ер нь гоождог уу?" гэж тоглоом шоглоомын завсарт асуутал Фу Шенг яах ийхийн зуургүй чинжаал хутга шүүрэн аваад нүдээ ухчихсан гэлцдэг. Хоёр нүднээс нь хоёулангаас нь нулимс гоождог гэдгийг батлах гэж ийм болчимгүй үйлдэл хийсэн гэж тайлбарладаг юм. Хоёр жилийн хугацаанд хаан ширээнд суухдаа тэрбээр " дутагдаж байна, байхгүй байна, бага байна" гэсэн үгсийг яриандаа хэрэглэсэн хэн бэ гуйаг ч цаазладаг байв. 

Фу Шенг

6 Ву Зетиан

690-705 оны хооронд Хятадыг амжилттай удирдсан Ву Зетианы талаар мэдээлэл бага байдаг юм. Гэвч түүхэнд тэмдэглэгдсэнээр Ву Зетиан нь өөрийнхөө балчир охиныг багалзуурдаж алсан ба Хатан хаан Ваныг хилс хэрэгт гүтгэж хаан ширээнд суусан аймшигт түүхтэй ажээ. Түүнийг Хатан хаан Ван болон "Жинхэнэ татвар эм"-ийн гар, хөлийг тайрсаныхаа дараа дарсанд живүүлж алчихаад сүүлд нь өөрийнхөө нөхрийг хордуулж хөнөөсөн гэж үздэг. Тэрээр амьдралынхаа ихэнх жилүүдэд улсыг хөшигний араас удирдсан ба сүүлд нь ил гарч ирсэн байдаг билээ. Нэгхэн жилийн дотор 15 айлыг удмаар нь устгасан гээд бодохоор ямар аймшигтай хэрцгий хүн байсан нь тодорхой харагдаж байна. Гэвч насныхаа эцэст хаан ширээнээсээ өөрийн хүсэлтээр бууж, буруутгасан бүх хүнээ цагаатгаж, тайван амьдрах замыг сонгосон байдаг юм. 

Ву Зетиан

7 Сүн Хао

Гурван улсын үеийн хамгийн сүүлчийн хаан Сүн Хао ядуусыг хооллож ундлан, татвар эмсээ жирийн хүнтэй суу хэмээн чөлөөлсөн байдаг ч тэрбээр маш их архи уудаг, ааш муутай нэгэн байсан гэдэг. Өөртэй нь цуг архи уухгүй гэсэн хүнийг доромжиллоо хэмээн үзэж толгойг нь авдаг байжээ. Нэгэн баярын үеэр зөвлөхийгөө согтсон дүр эсгэж байхыг мэдсэн эзэн хаан Сүн Хао тэр дор нь түүний толгойг тасдаж, гавлын яснаас өөр юу ч үгүй болтол нь өнхрүүлж тоглосон ажээ. Эзэн хааны үйлдлийг шүүмжилж зүрхэлсэн ерөнхий сайд, генералыг гэр бүлийнх нь хамт цөлжээ. 

Сүн Хао

8 Эзэн хаан Жөндө

Мингийн үед засаг барьж байсан Эзэн хаан Жөндө нь 1505-1521 оны хооронд хаан суужээ. Хэдийгээр түүнийг улсаа сайн удирдсан хаан хэмээн үздэг боловч түүхчид үүнтэй санал нийлэхгүй байгаа юм. Эзэн хаан Жөндө нь улс төрд угаасаа сонирхолгүй хүн байжээ. 14 насандаа хаан сэнтийд заларсан тэрээр үндсэн үүргээ биелүүлэхгүй харин дэлгүүрийн эзэн шиг хувцаслан гудмаар хэсч, жирийн иргэний дүрд хувиран янханы газраар очих дуртай байв. Үүнээс гадна найзуудтайгаа элдэв тоглоом наргиан хийж, архи уух их дуртай хүн байсан гэнэ. Түүний эцэс төгсгөлгүй зугаа цэнгэл нь нэг л өдөр амь насыг нь авч оджээ. Тэрээр шал согтуу байхдаа завин дээрээс зайрмагтсан ус руу унаж нас барсан. 

Эзэн хаан Жөндө

9 Хатан хаан Лу Жи

Хатан хаан Лу амьд ахуй цагтаа асар их нүглийг үйлдсэн байдаг. Эзэн хаан Лиу Бангийн сүр хүчийг бэхжүүлэх зорилгоор Лу, Лиу-гаас өөр нэртэй бүх сурвалжит язгууртаныг цааш нь харуулж, өндөр цол хэргимтэй хүмүүсийг санах бодох зүйлгүйгээр хордуулж алсаныг жишээ болгон авч үзэж болох юм. Төрсөн хүүгээ хордуулан алж, хийсэн бүх хэргээ өөрийнх нь байр суурийг ганхуулахыг завдсан татвар эм Чид тохжээ. Чиг залхаан цээрлүүлэхдээ түүний 4 мөчийг тасдаж, нүдийг нь ухаж, чихийг нь шатаан, хоолойных нь хөвчийг хүчлээр түлж эцэс сүүлд нь гахайн хороонд аваачиж элэг доог болгожээ. 

Хатан хаан Лу Жи

10 Шангийн Хаан Жөү

Хятад хэлэнд "жиучи роулин" буюу өөрийнхөө замыг алдаж толгой нь эргэх гэсэн утгатай үг байдаг бөгөөд энэ үг Шангийн Хаан Жөүгийн амьдралыг бүрэн илтгэж чадна. Шангийн эзэнт гүрний сүүлийн жилүүдэд төр барьсан Жөү нь мэргэн ард Би Ганы зүрхийг бусад хүмүүсийнхээс том байна уу үгүй юу гэдгийг үзэхийн тулд суга татсанаараа алдаршсан юм. Тэрбээр туйлын зэрлэг балмад үйлдэл хийдэг нэгэн байлаа. Жөү хаан найзуудтайгаа ордны "дарсан" нуураас гараараа дарс утган авч ууж, модон дээрээс дөнгөж шарсан мах авч идэж цагийг зугаатай өнгөрүүлдэг байжээ. Түүний жаргалтай сайхан амьдралыг бий болгохын тулд жирийн ард иргэд их хэмжээний татвар төлж, олон янзын ажилд дайчлагдан зүтгэдэг байжээ. Олны цөхрөл, бухимдал дээд цэгтээ тулж бослого дэгдсэн бөгөөд Жөүд зүтгэдэг байсан генерал, цэргүүд цөм түүний эсрэг боссон учраас аргаа барсан Жөү өөрийгөө галд шатаан амиа хорложээ. 

Шангийн Хаан Жөү

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()