Таныг илүү ухаалаг болгох тархины дасгалууд

Шинэ зүйлсийг туршиж үзэх нь тархийг тань эрүүл байлгахад тусалдаг гэдгийг та мэдэх үү? Эдгээр амархан хэрнээ үр дүнтэй дасгалуудыг хийж ой тогтоолт, анхаарлаа сайжруулаарай. Харах, үнэрлэх, хүрэх, амтлах, сонсох зэрэг мэдрэхүйн үйлдлүүдийг сэтгэл санаатайгаа хослуулан ажиллуулах нь тархины өөр өөр хэсэгт сайнаар нөлөөлж, мэдрэлийн эсүүдийг ой санамж, тархины эсүүдийг хөгшрөлтөөс сэргийлж, хүчтэй болгоход чухал нөлөө үзүүлдэг байна.

Таныг илүү ухаалаг болгох тархины дасгалууд

1 Буруу гараараа шүдээ угаах

Та тархиа хөгжүүлэхийг хүсч байвал, буруу буюу солгой гартаа сойзоо барьж, шүдээ угаагаарай. Энэ нь тархийг илүү өндөр түвшинд аваачиж, гүйлгээ ухааныг сайжруулах болно. 

Буруу гараараа шүдээ угаах

2 Нүдээ аниад шүршүүрт орох

Ингэснээр нүдэнд харагддаггүй арьсныхаа бүтэц ширхэгийг гар тань мэдрэх болно. Энэ нь буцаад тархинд мэдээлэл илгээж, нэг төрлийн дасгал болдог байна.

Дасгал: Та мэдрэхүйн эрхтэнээ ашиглах гээд оролдоорой. Усны температур болон крантаа мэдрэмжээрээ олж, нүдээ аниастай хэвээрээ биеэ угаах, сахлаа хусах зэргийг хийх гээд үзээрэй. 

Нүдээ аниад шүршүүрт орох

3 Өглөө бүр өөр зүйл хий

Тархины зураглалын судалгаагаар шинэ даалгаварууд нь тархины гадна хальсны ихээхэн хэсгийг ажиллуулж, үйл ажиллагааны түвшин нэмэгдэж байгааг тогтоожээ. Гэвч даалгавар шинэ байхаа больж, дадал зуршил болоход энэ шинж чанараа алддаг байна. Тиймээс өдөр бүр өөр өөр үйлдлийг хийж байх хэрэгтэй.

Дасгал: Өглөөний цайгаа уугаад, нохойгоо өөр замаар салхилуулах эсвэл үздэг суваг, мэдээгээ солиорой. Хүүхдийн нэвтрүүлэг үзэж ч болно.

Өглөө бүр өөр зүйл хий

4 Эд зүйлсээ доош нь харуулах

Эд зүйлсийг зөв талаас нь харахад таны зүүн тархи тогтоож аваад өөр зүйлд анхаарлыг тань хандуулдаг. Буруу юм уу доош харсан үед тухайн зүйлийн хэлбэр, өнгө, холбоо хамаарлыг олох гэж баруун тархи оролцдог байна.

Дасгал: Гэр бүлийн зураг, ширээний цаг, хуанлигаа доош нь харуулах.

Эд зүйлсээ доош нь харуулах

5 Хоолны ширээнд байраа сольж суух

Ихэнх гэр бүлийнхний хувьд хоолны ширээндээ тогтсон нэг л янзаар суудаг. Харин таны тархи шинэ зүйлсээр хооллодог.

Дасгал: Хоолны ширээн дээр хэн рүү харж суудаг, аль өнцөг рүү хардаг, давс, амтлагчаа хаанаас авдаг үйлдлээ ч сольж, байрлалаа өөрчлөөрэй.

Хоолны ширээнд байраа сольж суух

6 Шинэ үнэр туршиж үз

Хэзээнээс эхэлж өглөө бүр кофены үнэрээр өглөөг эхэлдэг болсноо та магадгүй санахгүй байх. Үнэрийг үйл ажиллагаатайгаа хослуулах нь шинэ нейронуудын замыг нээдэг.

Дасгал: Дуртай үнэртнээ долоо хоногийн турш орныхоо дэргэд тавиад, өглөө сэрэх, усанд орох, хувцсаа өмсөхдөө ойлголгож үнэртээрэй. 

Шинэ үнэр туршиж үз

7 Машиныхаа цонхоо нээ

Дурсамжмиг тархинд хадгалах үүрэгтэй тархины хэсэг болох Хиппокамф нь өнгө үнэр, дуу хоолой, үзэгдлийг холбон тархин дахь газрын зургийг бий болгодог.

Дасгал: Шинэ үнэр, дуу чимээг замдаа олж тогтоох гэж оролд. Цонхоо ойлголгох нь олон төрлийн үнэр, чимээг оруулдаг. Гадаа гарч алхсан ч болно.

Машиныхаа цонхоо нээ

8 Мэдэрч үз

Учир нь бидний тархи аливаа биетийг харж мэдэрдэгтээ дасчихсан байдаг. Харин тухайн зүйлдээ хүрч мэдрэх нь тархины гадна хальсыг тэлэх бөгөөд мэдрэлийн хоёр эсийн хобоог сайжруулдаг.

Дасгал: Машиныхаа дунд талын саванд зоосон мөнгө хийгээд, зогсох үедээ гараагаа мэдэрч хэдэн төгрөг гэдгийг таах гэж үзээрэй. Эсвэл халаасандаа хийгээд мэдэрсэн ч болно. 

Мэдэрч үз

9 "10 зүйл" тогло

Өдөр бүр өөр хувилбаруудын талаар бодож сэтгэх нь тархийг тань эрүүл байхад тусалдаг.

Дасгал: Хүнээс ямар нэг зүйл авахдаа ойролцоо 10 зүйлийг олж хэл. Жишээ нь: Ялааны алуур бол теннисний цохиур, голфын цохиур, сэнс, батон, бөмбөрийн цохиур, хийл, хүрз, микрофон, бэйсболын цохиур, сэлүүр зэрэг байж болно. 

"10 зүйл" тогло

10 Дэлгүүрт яваж байхдаа сайн хар

Дэлгүүрүүд хүний нүдэнд хамгийн ашигтай байрлалаар бараагаа өрсөн байдаг. Тиймээс дэлгүүрээр явахдаа бүх зүйлийг хараад байдаггүй.

Дасгал: Дэлгүүрт ороод хамгийн доод талын тавиур руу хар. Өмнө нь харж байгаагүй зүйл байвал, найрлагыг нь уншаад үүний талаар бодоорой. Заавал худалдаж авах хэрэггүй. Та шинэ зүйл хийж, өөрийн туршлагаа арвижуулсан нь л таньд ашигтай. 

Дэлгүүрт яваж байхдаа сайн хар

11 Уран сайхны бүтээл дээр багаараа ажил

Урлагийн үйл ажиллагаа нь уураг тархины үгэн бус болоод сэтгэл хөдлөлийн хэсгүүдийг хөгжүүлдэг. Та зураг зурахдаа тархиныхаа сонирхолд нийцсэн өнгө будгаар, анхааралтай бодсоны эцэст өдөржин бодогдсон логик бодлын оронд өөр зүйл боддог байна.

Дасгал: Улирал, сэтгэл хөдлөл зэрэг ямар ч хамаагүй сэдвээр зураг зураарай.

Уран сайхны бүтээл дээр багаараа ажил

12 Олон хүмүүстэй харилцаа тогтоо

Шинжлэх ухааны судалгаагаар, хүмүүстэй харилцаа холбоогүй удах нь танин мэдэхүйн чадварт муу нөлөөтэй байдаг гэж тогтоогджээ.

Дасгал: Ам тань цангаж байна уу? Автомат машинаас биш хүнээс худалдаж ав. 

Олон хүмүүстэй харилцаа тогтоо

13 Өөрөөр унш

Чангаар унших, уншиж буй зүйл сонсохдоо бид дотроо уншиж байх үедээ ашигладаг тархиныхаа өөр хэсгийг ашигладаг.

Дасгал: Найзтайгаа хамт чанга уншиж, чанга уншсан хүнийг сонсоорой. 

Өөрөөр унш

14 Өмнө нь идэж байгаагүй хоолоо ид

Хүний үнэрлэх эрхтэн сая сая тооны үнэрийг хамран дахь мэдэрхүйн эсүүдийн тусламжтай мэдэрч чаддаг. Мөн хамар нь тархины сэтгэл зүйн хэсэгтэй холбоотой байдаг тул тухайн үеийн мэдрэмж сэтгэгдлийг сэргээх хүчтэй байдаг.

Дасгал: Шинэ содон хоол туршиж үзээрэй. 

Өмнө нь идэж байгаагүй хоолоо ид

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()