Энгийн нэгэн зураачийг дэлхийн хүн болгосон суут бүтээлүүд

Модернист зураачдын бүтээлийг “Энийг ямар зураг гэх вэ? Би ч зурж чадна” гэх олон хүмүүс байдаг. Тэгвэл дүрслэх урлагт хувьсгал хийсэн 20 дугаар зууны модернист зураачдын хамгийн гайхалтай зургуудын дээжээс та бүхэндээ хүргэе. Эдгээр зургаас та бүхэн тийм ч амар зурагдах бүтээл биш гэдгийг нь ойлгож, харах тусам ямар гайхалтай гэдгийг нь мэдэрнэ. 

Энгийн нэгэн зураачийг дэлхийн хүн болгосон суут бүтээлүүд

1 Казимир Малевич

Казимир Малевич анхны зургаа 16 настайдаа зурсан гэдэг. Тэр сар туссан голын эрэг дээрх завийг дүрсэлж, хамгийн анхны бүтээлээ туурвисан аж. Хар талбай (Black Square) хэмээх энэ зургийг К.Малевичийн нэг сэргэлэн найз өөрөөс нь ч асуулгүйгээр 5 рублиэр зарсан байдаг. Тэгвэл одоо энэ зураг модернизмын хамгийн гайхалтай уран зургийн нэгээр нэрлэгдэж, он цаг өнгөрөх тусам үнэ нь нэмэгдэж, 2008 онд дуудлага худалдаагаар 60 сая ам.доллараар зарагдсан ажээ. 

Казимир Малевич

Казимир Малевичийн 1928-1930-аад онуудад зурсан зургууд. Энэ үед К.Малевич Киевийн Дүрслэх Урлагийн дээд сургуульд багшилж байсан юм.

2 Василий Кандинский

Василий Кандинский нэлээн хожуу зурж эхэлсэн юм. 1897 онд тэрээр 30 настайдаа Антон Азбе хэмээх зураачийн Мюнхенд байдаг уран зургийн студид ажиллаж эхэлжээ. 1900 онд В.Кандинский дүрслэх урлагийн академид элсэн орж 1904 оноос эхлэн тэндээ багшлах болжээ. Европд 10 гаруй жил ажиллаж амьдарсны эцэст нутагтаа (Москвад) эргэн ирж абстракт (хийсвэр) урлагийн үндэслэгчдийн нэг болсон юм. Түүний хамгийн алдартай бүтээл нь 1901 онд зурсан "Sketch for akhtyrka - autumn" буюу Ахтыркагийн намрын зураглал хэмээх зураг билээ. Харин абстракт чиглэлийн шилдэг бүтээл нь 1923 онд зурсан "Composition VIII" буюу Наймдугаар симфони зураг юм. 

Василий Кандинский

3 Рене Магритт

Түүхэн дэх хамгийн оньсого мэт сюрреалист зураач гэж цоллогддог Рене Магритт дүрслэх урлагийн академик боловсрол эзэмшжээ. Гэвч дүрслэх урлагийн академи төгссөнөөс бараг 10 жилийн дараа өөрийгөө “олж”, эд зүйлсийн хэлбэрийг бус утгыг гажуудуулдаг сюрреализмын онцгой нэгэн урсгалаар зурах болсон аж. Он цаг өнгөрөх тусам түүний тайлагдашгүй энэ стиль улам боловсронгуй болсон билээ. Тэр олон гайхалтай зураг зурснаас 1926 оны "Аюултай харилцаа" (Dangerous Liaisons), 1964 оны "A Friend of Order" зургууд хамгийн алдартай.

Рене Магритт

4 Анри Матисс

Анри Матисс их сонирхолтой түүхтэй нэгэн. Тэр 20 настайдаа мухар олгойгоо авахуулаад эмнэлэгт хэвтэж байхад нь түүнийг уйдаахгүйн тулд ээж нь цаас, харандаа авчирч өгсөн байна. Эмнэлгээс гараад Анри шууд зургийн дугуйланд бүртгүүлсэн гэдэг. Дээрх зургийг Анри эмнэлгээс гарснаасаа жилийн дараа зурсан. Ийм тохиолдол гэж байх уу. Тэр бол жинхэнэ төрмөл зураач байсан юм. Түүний 1890 онд зурсан "Одоог хүртэл ном, лаатай амьдрал" гэх утгатай "Still Life with Books and Candle" зураг шилдэг бүтээлд тооцогддог бөгөөд хойшид ч утгаа алдахгүй байх. 

Анри Матисс

5 Сальвадор Дали

Испанийн нэрт зураач Сальвадор Дали өсвөр насны хүү байхаасаа л дүрслэх урлагт суралцжээ. Тэр эхлээд энгийн дүрслэх урлагийн сургуульд, дараа нь дүрслэх урлагийн академид, хамгийн сүүлд Сан-Фернандогийн дүрслэх урлагийн сургуульд суралцаж, тэнд байхдаа багш нартайгаа хүндэтгэлгүй харьцсан гэсэн шалтгаанаар хөөгдсөн юм. Гэсэн ч тэр өөрийн үзэл бодол, дотоод ертөнцийг төгс илэрхийлэх дүрслэх урлагийн шинэ урсгалыг хайн, урсгалуудыг судлах явцдаа өөрийн гэсэн өвөрмөц нэгэн стилийг гаргаж ирсэн юм. Түүний хамгийн шилдэг бүтээл нь 1925 онд зурагдсан Цонхон дээр гоо үзэсгэлэн (Figure at a Window) зураг юм. 

Сальвадор Дали

6 Эдвард Мунк

Экспрессионист зураачдын түүчээ болох Эдвард Мунк 1881 онд Кристианиа (Данийн хот) дахь Хатан хааны нэрэмжит зургийн сургуульд элсэн орсноор уран бүтээлийн замналаа эхлүүлжээ. Түүний багш нь натуралист зураач Кристиан Крог байсан ба Мункийн эхэн үеийн зургуудад багшийнх нь нөлөө нэлээд байсныг эдгээр зургуудаас харж болно. Гэхдээ түүний 1893 онд зурсан Хашгираан (The Scream) зураг хосгүй бүтээлээр нэрлэгдэж, дуудлага худалдаанд орох бүртээ дээд амжилт тогтоодог билээ.  

Эдвард Мунк

7 Марк Шагал

Марк Шагал 1906 онд тусгай мэргэжлийн дунд сургууль төгсмөгцөө Юдель Пэн хэмээх зураачийн дүрслэх урлагийн сургуульд сурч эхэлсэн нь хожим Юдель Пэнийг, М.Шагалын багш гэдгээр алдаршихад хүргэжээ. Марк Шагал 20 дугаар зууны хамгийн алдартай зураачдын нэг байсан бөгөөд түүний олон гайхалтай бүтээлээс 1906 болон 1918 онд зурагдсан энэ хоёр гайхалтай бүтээлийг танилцуулья.

Марк Шагал

8 Жексон Поллок

20 дугаар зууны дүрслэх урлагт маш том хувьсгал хийсэн зураач Жексон Поллок залуу байхдаа авъяаслаг зураач огт байгаагүй юм. Харин ч архинд орж, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт орж байсан бөгөөд тэнд байхдаа өөрийнхөө төсөөллийг зурж эхэлсэн нь хожмын  нэгэн гайхамшигт зураачийг бий болгож, өөрийн гэсэн онцгой стильтэй зураачийг төрүүлсэн юм.

Жексон Поллок

9 Густав Климт

Сийлбэрчин эцэг нь түүний анхны багш нь байсан ба насанд хүрмэгцээ Густав Климт барилгын архитектур, чимэглэлийн чиглэлээр дүрслэх урлагийн тусгай сургуульд элсэн суралцжээ. 1892 онд, ах, эцэг хоёроо нас барсны дараа дүрслэх арга барилын талаарх Густавын үзэл бодол үндсээрээ өөрчлөгдсө нь өөрийн гэсэн онцгой стилийг гаргаж ирэхэд нөлөөлсөн байна. Түүний гайхалтай бүтээлүүдээс 1908 онд зурсан Үнсэлт (The Kiss) зураг нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн.

Густав Климт

10 Эдгар Дега

Хангалуун амьдрал, перфекционизм хоёр залуу Дегад өөрийн гэсэн стилийг яаралгүйгээр боловсруулах хугацаа, боломж хоёрыг хангалттай өгчээ. Импрессионистуудын эгнээнд нэгдэхээс 7 жилийн өмнө буюу 1854 онд Дега аугаа Энгрийн сурагчийг дагалдаж эхэлжээ. Харин 1861 онд Манетай танилцсанаар шал өөр түүх эхэлдэг. Тэр хамгийн алдартай зураг (Dancers at the Barre)-аа 1905 онд зурсан байдаг.

Эдгар Дега

11 Клод Моне

Дэггүй сурагч К.Моне зургийн хичээл дээрээ багш нарыгаа шоглож зурж дүрсгүйтдэг байв. 15 насандаа хүний шог хөрөг хөлсөөр зурж эхэлсэн нь гэр бүлийнхнийг нь гайхшруулсан байна. Тэр өөрийн төрөлх хотдоо нэрд гарч, зураач Буденын анхаарлыг татсанаар түүгээр уран зургийн олон талын арга барил заалгасан байна. Тэгээд дараа нь Парис явсан онцгой авьяастан маань хүндрэл бэрхшээлүүд дунд импрессионизмын чиглэлийн гайхамшигт бүтээлүүдээ зуржээ. 

Клод Моне

12 Пит Мондриан

Голланд зураач Пит Мондриан уран бүтээлийн карьераа бага ангийн дүрслэх урлагийн багшаас эхлүүлжээ. Байгалийн дүрслэлийг импрессионист маягаар зурах дуртай байж. Парисд ирснийхээ дараа кубизмын чиглэлээр эрэл хайгуул хийж абстракт уран зургийг үндэслэгчдийн нэг болжээ. Түүний байгалийн болон абстракт чиглэлээр зурсан бүтээлүүдээс шилдгийг нь хүргэж байна.

Пит Мондриан

13 Марк Ротко

Оросын цагаач Маркус Роткович нэг удаа найзтайгаа уулзахаар Нью-Йоркийн нэгэн урлагийн сургууль руу орж тэнд зураачид хэрхэн зурж байгааг хараад л дүрслэх урлагийн сургуульд элсэхээр шийдсэн гэдэг. Түүний багш абстракт сюрреализмыг үндэслэгчдийн нэг Аршил Горки байв.

Марк Ротко

14 Герхард Рихтер

Уран бүтээлийн эхэн үедээ Герхард Рихтер фотореализм ба поп-арт урсгалаар ихэвчлэн ажилладаг байж. Гэвч 1970-аад онуудад тэр минимализмын дагуу янз бүрийн өнгүүдийг судлах алдарт туршилтаа хийснээр өөрийн цаг үеийн домог болж чадсан.

Герхард Рихтер

15 Энди Уорхол

13 настайдаа хүндээр өвдөж орон дээрээ өдрийг өнгөрөөдөг байсан Энди анхны зургаа энэ үед зуржээ. Уйтгараа сэргээхийн тулд зураг зурж, сонины хайчилбар нийлүүлж суудаг байсан нь түүний ирээдүйг өөрчилсөн байна. Удалгүй Энди график дизайны ангид орж "Vogue" сэтгүүлийн зурагчнаар ажиллаж эхэлжээ.

Энди Уорхол

16 Пабло Пикассо

Сэргэн мандалтын үеэс хойшхи хамгийн алдартай бөгөөд шилдэг зураач  бол Пабло Пикассо юм. Паблогийн эцэг зураач байсан бөгөөд Пабло зураачийн ертөнц дэх жинхэнэ "вундеркинд" буюу сод хүүхэд байжээ. Тэр ч бүү хэл Барселонагийн урлагийн сургууль түүнийг 14 настай байхад авсан нь урьд хожид байгаагүй үзэгдэл байв. Пабло Барселонад сурсны дараа Мадрид дахь Хатан хааны нэрэмжит дүрслэх урлагийн академид амжилттай суралцжээ. Гэвч залуу Пикассод уран зургийн сонгодог маягаар зурах нь хэтэрхий уйтгартай байсан тул тэрбээр өөрийн замыг эхлүүлж 20 дугаар зууны хамгийн аугаа зураач болсон юм. Бүр багаасаа зураг зурж, анх хэл орохдоо Lapiz буюу испани хэлнээс орчуулбал "Харандаа" гэж хэлд орсон тэрбээр шилдгийн шилдэгт багтдаг билээ. Тэр олон зуун суут бүтээл туурвиснаас 1897 онд зурсан "Шинжлэх ухаан ба буяны газар" (Science and Charity) зураг харах тутам гүн гүнзгий утгыг илэрхийлдгээрээ алдартай.

Пабло Пикассо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()