Таныг хэт их стресстэй байгааг илтгэх 10 шинж тэмдэг

Таны бие байнга тавгүйрхээд удаж байна уу? Та эрүүл мэндээ хайрлах хэрэгтэйгээ мэдэж байвч яг юунаас болсныг нь мэдэхгүй л байна уу? Тэгвэл таны бие стресснээс болоод тавгүйрхээд байгаа юм биш биз? Ер нь бүх өвчин л стресснээс үүсдэг гэдэг шүү дээ. Таны бие организмыг стресс сүйтгэж байгааг илтгэх доорх шинж тэмдгүүд өөрт тань байгаа эсэхийг шалгаарай.

Таныг хэт их стресстэй байгааг илтгэх 10 шинж тэмдэг

1 Анхаарал сарних

Удаан хугацаанд стресстсэн хүн тодорхой зорилтууд дээр төвлөрөхөд хэцүү байдаг. Хэрэв таны анхаарал төвлөрөхгүй байвал энэ нь таны тархи хэт ядарсан байгааг илтгэх ба толгойдоо амрах хугацаа өгч байгаарай.

Анхаарал сарних

2 Хоол боловсруулах тогтолцооны хямрал

Стресс нь хоол боловсруулах тогтолцоонд муугаар нөлөөлдөг нь шинжлэх ухаанаар тогтоогдсон зүйл юм. Хэрэв таны ходоод өвдөх, дүүрэх зэрэгт эм үйлчлэхгүй байвал сэтгэлзүйчид хандан сэтгэл санааг тань юу зовоож байгаагаа тодруулж, мэргэжлийн туслалцаа аваарай.

Хоол боловсруулах тогтолцооны хямрал

3 Байнга ханиад хүрэх

Стресстэх үед хүний биед кортизол хэмээх үрэвслийг дарангуйлдаг даавар ялгардаг. Гэвч хүн архаг ядаргаанд орсон бол хүний дархлааны систем кортизолд мэдрэг биш болсноор ханиад, үрэвсэлд өртөмтгий болдог. Тиймээс ханиад хүрэх болгондоо даарчихлаа гэж бодох хэрэггүй. Та байнга өвдөөд байгаа бол таны сэтгэлийг юу зовоогоод байгааг ойлгож асуудлаа шийдвэрлэхийг хичээгээрэй.

Байнга ханиад хүрэх

4 Биеийн жингийн хэлбэлзэл

Танд биеийн жингээ хоолны дэглэм бариад ч, дасгал хөдөлгөөн хангалттай их хийгээд ч зохицуулж чадахгүй байх үе байсан л байх. Сэтгэлзүйн хямралаас болж хүний бие кортизол хэмээх стрессийн даавар ялгаруулдаг. Энэ даавар нь өөх тос, нүүрс-усны солилцоог идэвхжүүлж цусан дахь сахрын хэмжээг тогтоож байдаг. Хэрэв энэ даавар хэт их байвал хүн өөрийн эрхгүй их идэж, бие организм бага тестостерон ялгаруулснаар илчлэг шатаалт удааширч жин нэмдэг. Зарим хүмүүс стресс, сэтгэл санааны тогтворгүй байдлаас болж маш их турдаг. Энэ нь цусан дахь адреналин нэмэгдсэнээр бодисын солилцоо хурдасч, өөх тосны хүчлийн солилцоо буурснаас болдог байна. 

Биеийн жингийн хэлбэлзэл

5 Арьсны өвчлөлүүд

Үлд, батга болон бусад төрлийн арьсны өвчлөлүүд стрессээс үүсэлтэй байж болдог. Судлаачид бүлэг оюутнуудад судалгаа хийхэд сэтгэлзүйн дарамт өндөр болоход арьсны өвчлөл шууд хамааралтайгаар өсч байгааг тогтоожээ. Энэ хамаарлыг хулгана дээр шалгаж үзэхэд хулганад үзүүлэх сэтгэлзүйн дарамтыг ихэсгэхэд арьсных нь халдвар авах байдал нэмэгдэж байжээ. 

Арьсны өвчлөлүүд

6 Зүрх судасны өвчлөл

Амьдралын туршид бидний зүрх баяртай, гунигтай олон зүйлийг давж гардаг. Судлаачдын баталснаар стресс нь зүрх судасны өвчлөлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд ажлын ачаалал их байх эсвэл огт ажилгүй байх, ядуу зүдүү амьдрах, хэрэлдэж маргалдах зэрэг нь байдлыг улам дордуулдаг байна.

Зүрх судасны өвчлөл

7 Нойргүйдэх

Байнга стрессдэх нь нойргүйдэх шалтгаан болдог. Нойргүй хоносон хүний ажлын бүтээмж буурч, амьдралаас таашаал авах нь багасдаг шүү дээ. Нойрны эм хүртэл асуудлыг шийдэж дийлэхгүй байгаа бол яаралтай арга хэмжээ авч сэтгэлээ зовоож буй зүйлээс яаралтай салаарай.

Нойргүйдэх

8 Бэлгийн дур хүсэл буурах

Сэтгэл санаа гундуу, байнга стрессдэг хүний бэлгийн дур хүсэл буурдаг. Хэрэв та ойрд хамтрагчтайгаа ойртоогүй бол хэрүүл маргаан хийж байдлыг дордуулахын оронд амралтаа авч далайн эрэг рүү цугтаа яваарай

Бэлгийн дур хүсэл буурах

9 Толгой өвдөх

Толгой өвдөх маш олон шалтгаан байдаг: Остеохондроз, буруу байрлалтай унтах, хэт нам эсвэл хэт өндөр цусны даралт, жирэмсэн байх гэх мэт шалтгаануудын улмаас толгой өвддөг. Заримдаа толгой өвдөх шалтгаан нь стресс болдог. Өвчин намдаах эм өвчнийг түр намдаах ч стрессний шалтгааныг арилгахгүй бол таны толгой байн байн өвдөх болно.

Толгой өвдөх

10 Үс унах

Удаан хугацаагаар стресстсэний улмаас үс хэсэгчлэн унах болон бүрэн халзарч болдгийг судлаачид тогтоожээ. Хэрэв таны үс ойрын үед унаад, амин дэм, бэхжүүлэх үйлчилгээтэй шампунь нэмэр болохгүй байвал шалтгаан нь нөгөөх л стресс байж болох юм. Тиймээс өтгөн үстэй байхыг хүсвэл сэтгэл санаагаа тайван байлгах нь чухал.

Үс унах

Харин та стрессийг хэрхэн даван туулдаг вэ? Энэ тухайгаа бидэнтэй хуваалцаарай.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()