Эцэг эхдээ “хаягдсан” Хятад охины түүх

Хайраар бүрэлдэж, хорвоод мэндэлсэн атлаа аав, ээжийн хайрыг мэдэрч чадалгүй хаягдаж Америк гэр бүлд үрчлүүлсэн Хятад охины түүхийг та бүхэндээ өгүүлэхээр бэлтгэлээ. Түүнийг Кэти Похлер гэдэг бөгөөд төрүүлсэн эцэг эхдээ хаягдсан хэдий ч, түүнийг дутахааргүй хайрлаж чадах сайн хүмүүстэй учирсан азтай нэгэн билээ. 

Эцэг эхдээ “хаягдсан” Хятад охины түүх

Кэти Похлер өөрийгөө өргөмөл гэдгийг мэддэг байсан ч өргөж авсан эцэг, эх нь энэ тухай ярьдаггүй байв. Охин төрсөн эцэг, эхээ бодож, бодох бүртээ гомдож, хаясан шалтгааныг нь мэдэхийг хүсч байсан бөгөөд бодит байдал түүний бодсоноос тэс өөр байсныг тэрээр 20 гаруй жилийн дараа мэдсэн юм. Ингээд хамтдаа чухам юу болсныг мэдэж авцгаая.

 

22 жилийн өмнө Чиэн Фэнсианг гэх бүсгүй 2 дахь хүүхдээ олж жирэмсэн болсон нь Хятадын "Нэг өрх - нэг хүүхэд" хуульд харшилсан явдал байлаа. Тэрээр хүүхдээ авахуулах гэсэн боловч ураг хэт томорсон байсан бөгөөд эрх мэдэлтнүүд мэдээд хүүхдийг нь аваад явчихвий гэж айсандаа төрөх хүртлээ 6 долоон хоног орчим нуугдсан байна. Харин тэрхүү хэвлийд бүрэлдэж, хүн бүхнээс нуугдаж торнисон хүүхэд бол Кэти юм.

Чиэнгийн төрөх өдөр ойртож, өвдөлт өгч эхлэхэд тэрээр нөхрийнхөө тусламжайгаар охиноо төрүүлж, эсэн мэнд амаржсан байна. Гэвч хүүхдээ хэрхэн угаах, хүйг нь ариутгахаа үл мэдэх тэдэнд эмчийн тусламж хэрэг болж, тэд нууцаар эмч олж авчирчээ. Залуу хосуудын хамгийн ихээр айж байсан зүйл бол эрх мэдэлтнүүд хүүхдийг нь мэдэж, авч явах эсвэл аминд нь хүрэх вий хэмээх болгоомжлол байсан юм. Ямартай ч эсэн мэнд амаржиж чадсан ч, өдөр бүхэн л айдас дунд өнгөрч, хосуудад нойртой хоносон шөнө гэж байгаагүй гэдэг.

Эцэстээ хосууд нэгэн шийдвэр гаргасан нь нэг сар ч хүрээгүй бяцхан охиноо бусдад өргүүлэх байв. Мэдээж энэхүү шийдвэрийг гаргахад тэдэнд маш хэцүү байсан нь тодорхой. Арван сар тээж, ангир уургаа амлуулсан амин хайртай үрээ алс газар явуулж, хэн нэгэнд даатгана гэдэг ээж Чиэнгийн хувьд дэндүү аймшигтай бас төсөөлөхийн аргагүй байсан аж. Үг хэлж ч чадахгүй цурхиран уйлсаар Чиэнг өөрийн бяцхан охиноо нөхөр болох Шүүд өгөн явуулсан байна. Аав хэмээх нэрийг зүүх ч эрхгүй гэх бодолд автсан Шүү охиноо ногооны дэлгүүрт захидалтай хамт орхисон бөгөөд захиандаа охиныг нь сайн хайрлаж халамжлахыг хүсээд 10 эсвэл 20 жилийн дараа Ханжоугийн Нурсан гүүрэн дээр уулзахыг хүсчээ. 

Тус захидлын бүрэн эхээс харвал “Бидний охин Жинжи 1995 оны билгийн тооллын 7 дугаар сарын 24-ний өдөр өглөөний 10 цагт төрсөн. Бид Засгийн газрын хатуу бодлогын улмаас түүнийг орхиход хүрлээ. Бидний бяцхан охиныг аварч, анхаарч байгаад баярлалаа. Хэрвээ бурхан сэтгэл зүрхтэй байгаад, биднийг хувь тавилан эргүүлж учруулах юм бол 10 юм уу 20 жилийн дараа Чиши фестивалийн өглөө Ханжоугийн Нурсан гүүрэн дээр уулзах болно” хэмээн бичсэн байжээ.

"Нэг өрх - нэг хүүхэд" хууль

Энэ хуулийг 1979 онд Маогийн Засгийн газраас хүн амын хэт их өсөлт болон өсөлтөөс үүдэлтэй ядуурлыг бууруулах зорилгоор гаргасан байдаг. Уг хууль 2015 он хүртэл үргэлжилж, 35 жилийн хугацаанд 400 сая орчим хүүхдийг эхийн хэвлийд байхад нь хөнөөсөн гэдэг. Тэдгээрийн ихэнх нь эмэгтэй хүүхэд байсан бөгөөд үүний шалтгаан нь, нэг өрх нэг хүүхэдтэй байх ёстой учраас хосууд эрэгтэй хүүхэдтэй болж, түүндээ гал голомтоо залгуулахыг хүсдэг байв. Тиймээс охин байвал ихэнхдээ эхийн хэвлийд байханд нь үр хөндүүлж, хүн болох ховорхон хувь тохиолыг нь үгүй хийдэг байсан гэх аймшигт баримтууд бий.

"Нэг өрх - нэг хүүхэд" хууль

Үрчилж авсан нь

Жинжи охин Сүжоу дахь хүүхдийн асрамжийн газарт захидалтай хамт хүргэгдэн ирэх үед Кэн Похлер, Рүд Похлер гэх Америк хосууд Хятад улсад хүүхэд үрчилж авахаар ирж таарчээ. Тэд бяцхан охиныг хараад л гайхалтай зүйлийг мэдэрч, тэр л бидний охин болох хувь төөрөгтэй юм байна гэж ойлгосон хэмээдэг. Хосууд Жинжи охиныг үрчилж аван, Кэти гэх нэр хайрласан байна.

Үрчилж авсан нь

Тэд охиноо авч явахдаа түүнтэй хамт ирсэн захидлыг орчуулагчийн тусламжтай уншсан аж. Үнэнийг олж мэдсэн Америк хосууд энэ тухай охиндоо хэлэхгүй байсан нь дээр гэж үзсэн бөгөөд бүхнийг ойлгож чадахуйц том болохоор нь төрсөн эцэг эхийнх нь тухай бүгдийг ярьж өгөхөөр тохирчээ. 

Кэти 7000 орчим хүн амтай жижиг тосгонд жинхэнэ классик америк амьдралын хэв маягаар Похлерийн гэр бүлд өсч торнисон юм. Тэрээр сүсэг бишрэл ихтэй эцэг эхийнхээ хамтаар сүмд явж, спортын тэмцээнд оролцон, хийл, төгөлдөр хуур тоглож, Америк даяар аялжээ. Ахлах сургуулиа төгсөөд ардын урлагийн их сургууль болох Кэлвиний Коллежд нийгмийн эрүүл мэнд болон урлаг гэсэн чиглэлээр элсэн орсон байна. Охин гаднаасаа амжилт, аз жаргалаар дүүрэн мэт харагдаж байсан ч, түүний сэтгэлд хоосон орон зай дэндүү их байсан гэдэг. Америк аав ээж нь түүнийг юугаар ч дутаалгүй хайрлаж өсгөсөн боловч, өөрийгөө өргөмөл гэдгийг мэддэг охин төрсөн эцэг эхдээ хаягдсан гэж бодон, үргэлж сэтгэлийн шаналалтай байсан аж.

Харин Хятадад

Кэтигийн төрсөн аав ээж хоёр хуучин зурагт, угаалгын машин, хөргөгч гэх мэт цахилгаан бараа зардаг дэлгүүр ажиллуулдаг байв. Амьдарлаа авч явахын тулд өдөр шөнийг үл ялган ажилладаг бөгөөд ядуу зүдүү байдлаар нэлээд хэдэн жилийг өнгөрөөж, олсон мөнгөө хуримтлуулсны эцэст өөрсдийн гэсэн хоёр өрөө байртай болжээ. Тэд ганц охиноо тэжээхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж байсан ч Кэтид өгсөн сэтгэл доторх амлалтаа хэзээ ч мартаагүй байна.

Харин Хятадад

Анхны оролдлого

Охиныг нь өргөж авсан айл тэдний захидлыг уншсан байгаасай гэж залбирч байсан Кэтигийн төрсөн аав ээж хүүхдээ орхисноос яг 10 жилийн дараа Чиши фестивалийн үеэр болзсон газартаа очиж, охиноо хайжээ.

Анхны оролдлого

Тэд охиноо ирэхийг хүлээж, өдөржин суусан боловч, уулзах нь бүү хэл барааг нь ч харж чадсангүй. Мэдээж энэ нь тэдний хувьд тэнгэр нурахтай л адил хэцүү байсан төдийгүй ингээд л охиноо хэзээ ч харж чадахгүй болдог юм байж хэмээн нулимс дуслуулан суусан гэдэг. 

Похлерийн гэр бүл тэдэнтэй холбогдох гэж оролдов

Кэтигийн Америк аав ээж нь охиндоо төрсөн эцэг эхийнхээ тухай хэлэхгүй гэж бодож, энэ тал дээр хатуу байр суурьтай байсан ч, 10 жилийн дараа уулзья гэх хүсэлтийг нь санасан байна. Тэд Кэтигийн төрсөн аав ээжтэй холбоо тогтоохыг хүсээгүй ч ядаж охиныг нь амьд мэнд, сайн байгааг мэдүүлэхийг оролджээ. 

Похлерийн гэр бүл тэдэнтэй холбогдох гэж оролдов

Похлерийн гэр бүл уулзахаар тохирсон өдөр охиныхөө төрсөн аав ээжийг олуулахаар Хятадад байдаг Анни Вү гэх найзаасаа тусламж хүсчээ. Харамсалтай нь, Анниг ирэхээс хэдхэн минутын өмнө өдөржин гүүрэн дээр хүлээсэн охины төрсөн аав ээж явсан байв. Гэхдээ Анни мэдээний бичлэг хийж явсан багийнхнаас бичлэгийг нь үзэх зөвшөөрөл авч, охиныхоо нэрийг бичиж барьсан Шү-г олж харсан байна. 

Охиныхоо нэрийг бичиж, өдөржин гүүрэн дээр хүлээсэн Шүү-гийн дүрсийг бичсэн мэдээний албаныхан төрөхдөө л аав ээжээсээ холдсон өрөвдмөөр бяцхан хятад охины түүхийг сонинд нийтэлсэн байна. Үүнийг нь олж уншсан Анниг тэднийг олж уулзан, Кэтигийн Америк аав ээжээс ирсэн захиаг дамжуулан өгч, орчуулан тайлбарласан аж.

Кэтигийн төрсөн аав ээж охиныхоо талаар илүү ихийг мэдэхийг хүссэн ч Похлерийн гэр бүлийнхэн охиноо хамгаалахын тулд энэ бүхнийг ингээд орхих хэрэгтэй гэж үзсэн юм. Ингээд ахин 10 гаруй жилийн хугацаанд тэд охиныхоо талаар дахиж юу ч сонсоогүй байна. Мэдээж энэ өдрүүд тэдэнд уртаас урт санагдаж, охинтойгоо уулзах өдрийг хоног тоолон хүлээдэг байжээ.

Мэдээнээс баримтат кино руу

Хятадын баримтат кино найруулагч Чан Чанфу энэхүү түүхийг сонсоод, уран бүтээл гаргахаар төлөвлөж, охины төрсөн болон өргөж аав ээжтэй уулзаж, ярилцсан байна.

Мэдээнээс баримтат кино руу

Кино найруулагч Чан Чанфу, Похлерийн гэр бүлийнхэнтэй холбогдоход тэд Кэтиг 21 хүрэхээс нааш аав ээжийнх нь тухай ямар нэгэн зүйл хэлэхийг хүсэхгүй байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Гэсэн ч найруулагчийн эцэс төгсгөлгүй ятгалга тэднийг бууж өгөхөд хүргэж, охиндоо бүх үнэнийг тайлбарлахаас өөр аргагүй болгосон аж.

Кэти төрсөн аав ээжийнхээ талаар сонсоод л шууд тэдэнтэй уулзахыг хүссэн байна. Тэр кино найруулагч Чан Чанфутай уулзаж, баримтат кино хийхийг зөвшөөрсөн аж. Охиныг анх хаягдсан ногооны дэлгүүрт нь аваачсан бөгөөд энэ нь Кэтигийн хувьд бага зэрэг хүнд санагдаж, сэтгэлийнх нь шархыг сэдрээсэн байна.

Ингээд цааш явж охиныг төрсөн аав ээжтэй нь уулзахаар тохирсон гүүрэн дээр аваачсан аж. Танигдахааргүй том болсон охиноо харсан тэдний нүдэнд баярын бас гэмшлийн нулимс дүүрч, үгээр хэлэхийн аргагүй баяртай байгаагаа үйлдлээрээ мэдрүүлж, охиноо чангаас чанга тэвэрсэн байна. Хэдийгээр охин хятад хэл мэдэхгүй, аав ээж нь ч англи хэл мэдэхгүй ч, тэд сэтгэл зүрхээрээ ойлголцож, ярилцах гэж тун ч хичээж байжээ.

Олон жилийн дараа нэгэн гэр бүл элэг бүтэн болж, нэгэн ээж аавын 20 жилийн мөрөөдөл биелсэн юм. Кэти аав ээж болох эгчтэйгээ ойр ойрхон уулзаж, аль болох дотно байхыг хичээдэг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()