1
Минимализмыг шингээдэг
Сүүлийн үед хүчээ авч буй минимализм буюу минималист үзэл нь маш олон салбартай бөгөөд тавилгын салбар нь энгийн атлаа сэтгэл татам, бага зай эзлэх тавилгуудыг санал болгодог билээ. Хамгийн гол нь танай гэрт их зай эзлэхгүй ч, бүхий л хэрэгцээг хангаж чадах тийм тавилгуудыг үйлдвэрлэж, улам бүр боловсронгуй болгож байна. Мэдээж тавилганд бага зай өгч, өөртөө их орон зай үүсгэж, илүү эрх чөлөөтэй амьдрахыг хэн бүхэн хүсдэг нь гарцаагүй. Харин энэ боломжийг минимализм тавилгууд олгодог билээ.
2
Тавилгын байгалийн гэрэлтэй харьцах байдлыг судалдаг
Тавилгын салбарт гарч ирсэн хувь хүн, компаниуд төд удалгүй унадаг нь тэдний зөвхөн бүтээгдэхүүний материал, хийцэнд анхаардгаас болдог аж. Олон жилийн түүхтэй IKEA-гийнхан тавилган дээр тусах өрөөний гэрэл битгий хэл нарны туяаг хүртэл судалдаг. Тавилгууд дээр нарны туяа тусахад хэрхэн харагдах цаашлаад тавилгууд нарны туяаг өрөөгөөр хэрхэн тарааж байгааг анхаардаг байна.
3
Гэрийн булан бүрийг чухал гэж үздэг
IKEA орон байрны хамгийн хэрэгцээтэй, том тавилгуудаас өгсүүлээд хамгийн жижиг зүйлсийг ч орхигдуулдаггүй. Хэн бүхэн тав тухтай, загварлаг орчинд амьдрахыг хүсдэг. Тиймээс угаалгын өрөө ч гэсэн энэ хүслийг хангасан байх ёстой. Жишээ нь, угаалгын өрөөний хоосон ханыг зурагт үзүүлсэн шиг алчуурны тохиур л тансаг харагдуулдаг. Цагаан, цайвар өнгийн угаалгын өрөөнд тод өнгийн эд зүйлс зохицдог байхад бараан өнгийн угаалгын өрөөнд цагаан өнгийн эд зүйлс болон байгалийн чулуун чимэглэлүүд нийцтэй байдаг.
4
Тавилгын харагдах байдал, материалын чанарт адилхан анхаардаг
Скандиновын хойгийн тайван, чанартай амьдралыг юу мэдрүүлдэг гээч. Тавилга шүү дээ. Харахад л тайвширам өнгө үзэмж, эдэлж хэрэглэхэд эдэлгээ даах удаан чанар хэн бүхнийг тайван бөгөөд чанартай амьдрахад туслахгүй гэж үү. Мөн хиймэл гэхээсээ илүү байгалийн материалуудыг түлхүү ашиглахыг зорьдог. Мод, чулуу хүний гараар бүтсэн хамгийн органик материалууд болох даавуу, ноос, керамиктай маш сайхан зохицдог.
5
Гайхалтай харагдуулахад тод өнгө ашигладаггүй
Гэрэлтсэн, зөөлөн өнгө сонгохоос битгий айгаарай. Учир нь ийм өнгө тайван, амар амгалан мэдрэмжийг төрүүлдэг. Хөх саарал, ногоон саарал, сүүдэрлэсэн бор өнгүүд маш сайхан харагддаг. Эдгээр өнгүүд дээр бас хар өнгө нэмж болно. Цагаан, саарал өнгө болон бага хэмжээгээр орсон бараан өнгө хоорондоо сайн зохицож, таны дотоод заслыг тайван харагдуулна.
6
Хуучирсан ч өнгөө алддаггүй
Тавилга гэр доторх орчинг гоё харагдуулахад хамгийн чухал үүрэгтэй оролцдог. Тиймээс тавилгууд хосгүй, ер бусын байх хэрэгтэй. Хүрэхэд тансаг, гарт сайхан мэдрэмж төрүүлэх нь юу юунаас илүү чухал. Мөн хуучирч элэгдсэн ч энэ байдлаа алдахгүй, материалынхаа жинхэнэ үнэ цэнийг мэдрүүлдэг байх ёстой. Ийм тавилгуудыг угааж, будаж, ер нь яасан ч болно.
7
Тавилгын эргэн тойронд тавигдах зүйлсийг бодолцдог
Тавилгуудыг хаана байрлаж, юунд ашиглагдахыг урьдчилан тооцоолж угсардаг бөгөөд ингэж хийсэн тавилгууд бүрэн утгаараа ашиглагддаг. Унтлагын өрөөний буланд байрлах ажлын жижиг ширээ, сандлын хэлбэр хэмжээ, өнгө загвар болон ойролцоогоор ямар зүйлс ширээн дээр тавигдахыг бодолцсон байдаг болохоор хэрэглээг маш сайн хангаж чаддаг.
8
Гэр доторхоо шинэчлэхэд их мөнгө шаардлагагүй
Тавилгуудаа шинэчилж, гэр доторх орчноо сайжруулахад өмнөх шиг их мөнгө зарцуулах шаардлагагүй болсон. Хүмүүс өрөөнд дүүрэн тавилга өрөхөөс татгалзаж, аль болох зай талбай гаргасан, хэрэглээ хангасан, өнгө үзэмж сайтай, чанартай цөөн тавилга байрлуулахыг хүсч байна. Энэ шаардлагыг IKEA хангаж, хямд үнийг санал болгодог.