Та юунаас болж аз жаргалаа үгүй хийдэг вэ?

Бид амьдралдаа илүү их амжилт олох, байгаагаасаа илүү ихийг авахын тулд ямар нэг зүйлээс татгалзах шаардлага нэг удаа ч болов гардаг бөгөөд ялангуяа хайртай хүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй байх тохиолдол бий. Гэхдээ заримдаа хайртай хүнийхээ төлөө хийх шаардлагагүй зүйлс байдаг аж. Бидэнд амархан зүйл мэт санагдаж байгаа боловч энэ зүйлсийг хийснээр та өөрийнхөө аз жаргалыг үгүй хийх юм.

Та юунаас болж аз жаргалаа үгүй хийдэг вэ?

Зөвхөн эрчүүд гэлтгүй эмэгтэйчүүд ч гэсэн өөрийнхөө хайртай хүнийг экстэйгээ, гэр бүлийнхэнтэйгээ, хөрш айлынхаа хүнтэй эсвэл ажлынхаа хүнтэй харьцуулах нь бий. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү харьцуулалт нь таны хамтрагчийг сэтгэл санааны дарамтанд оруулах бөгөөд танд ч гэсэн энэ байдал төдийлөн таалагдахгүй л болов уу.

Энэ тохиолдолд хоёр өнцгөөс авч үзэх хэрэгтэй.

  • Та бөмбөрөөр хичээллэдэг. Гэхдээ та гэрийнхээ нэг өрөөг эзэгнэж энэ сонирхлоо хөгжүүлдэг бөгөөд энэ нь таны хайртай хүнд таалагдахгүй байвал та хичээллэх өөр газар, өөр цаг сонирхож үзсэн нь дээр болов уу.
  • Харин тэр таны хоббиг бүхэлд нь эсэргүүцэж, та түүнийг гэртээ байхгүй үед нь бөмбөр тоглож байхад тэр эсэргүүцэж байвал түүнтэй байх хэрэгтэй эсэхийг бодоод үзээрэй.

Таны хайртай хүн таныг байгаагаар тань хайрлах хэрэгтэй бөгөөд энэ нь хайрын нэгэн чухал хэсэг болов уу. Гэтэл та өөрийнхөө хүслээр биш харин хайртай хүнийхээ хүслээр өөрийн стилийг өөрчлөх, өглөө гүйж жин хасахаар шийдсэн бол таны заяаны хань мөн эсэх тухай дахиад нэг бодоод үзээрэй.

Гэрийн ажлыг эрэгтэй, эмэгтэй гэж ялгадаг асуудал өнгөрсөнд үлдсэн. Орчин үед эрэгтэйчүүд амттай хоол хийж, харин эмэгтэйчүүд эрэг, шурагны асуудлыг хөнгөхөн шийдвэрлэдэг болсон. Тиймээс гэрийнхээ бүх ажлыг ганцаараа хийж өөр дээрээ авах хэрэггүй бөгөөд харин хайрттайгаа хамтарч хийгээрэй. Гэрийнхээ ажлыг хамтарч хийдэг хосуудын хувьд асуудал багатай байдаг аж.

Хосуудын харилцаанд инээд наргиа, хошигнол байх хэрэгтэй. Гэхдээ энэ нь хэрээс хэтэрч, тоглоом нь шоглоом болж байвал та үүнийг тэсэх шаардлагагүй. Жонн Готтманы хийсэн судалгаагаанаас энэ төрлийн харилцаатай хосууд салах нь хурдан байдаг гэнэ.

Ойр дотны хүмүүс маань биднийг хостой ч байсан, ганцаараа ч байсан үргэлж дэмжиж байдаг. Тэдэнд бас анхаарал хэрэгтэй бөгөөд хайрт тань үүнд саад болох ёсгүй. Ойр дотны хүмүүсээсээ хүлээж авч байгаа сэтгэл хөдлөл, мэдрэмж нь хайртай хүнээсээ авч байгаа мэдрэмжээс өөр бөгөөд танд шаардлагатай мэдрэмжийн нэг юм. Энэ бүх мэдрэмжийг мэдэрч байж та амьдралд сэтгэл хангалуун байх болно.

Санхүүгийн хувьд дундын сантай байж болох боловч өөртөө ч гэсэн хэсгийг үлдээх хэрэгтэй. Энэ нь ямар нэгэн араар тавилт, хууралт биш бөгөөд хэлж ирдэгггүй хүнд нөхцөл байдлын үед өөрийгөө аварч гарах нэг арга юм. Та өөр зүйлд санаа зовохгүйгээр харилцаандаа илүү их анхаарлыг хандуулах боломжтой болно.

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар нэг нэгэндээ итгэлцэлгүй харилцаа удаан оршин тогтнодоггүй гэнэ.Тухайн хүнд итгэснээр бид тайвширч чаддаг бөгөөд амьдралаас илүү сайхныг мэдэрнэ. Хэрвээ та өмнөх асуудлаасаа болоод хэн нэгэнд итгэж чадахгүй байгаа бол энэ нь сэтгэл санааны асуудал учир сэтгэл судлаачид хандах хэрэгтэй. Харин ямар ч шалтгаангүйгээр үл итгэх, хариуцлагагүй байх зэрэг асуудлууд тулгарч байвал энэ хүн танд хэрэгтэй эсэхийг бодож үзээрэй.

Хүн бүр амьдралын туршлага, хүмүүжил, өссөн орчин зэргээс хамаарч өөр өөрийн гэсэн онцлог зарчимтай байдаг. Хэрвээ та хайртай хүнээсээ болоод энэ зарчмаа өөрчилж байвал амьдралыг төгс мэдрэх боломжоо алдаж байна гэсэн үг. Таны хайрт утгагүй, эсвэл чухал бус зүйл ярьж байвал та үүнийг хориглох ёсгүй. Харин хамтдаа инээж, дэмжихгүй байгаагаа илэрхийлж болох юм.

Хүн бүрт заримдаа ямар нэгэн зүйл хиймээр, эсвэл хиймээргүй санагддаг. Харин энэ хүслийг нь үгүйсгэх юм бол “бүх юм хэвийн байгаа ч, ямар нэг зүйл дутагдаад байна” гэсэн бодол төрөх болно. Дараагийн удаа дургүй газар руугаа явахын оронд өөрийн хүссэн газар руугаа явж танд ямар сэтгэгдэл төрж байгааг бодоод үзээрэй.

Харилцаагаа авч үлдэхийн тулд бидэнд зарим зүйлээс татгалзах шаардлага гардаг. Тэгвэл 5 жилийн турш зүүдэлсэн Төвд рүү явах уу эсвэл хайртай хүнийхээ шаардлагаар амралтаа өмнөх шигээ л өнгөрүүлэхээр шийдэж байна уу. Хайртай хүмүүс хэзээ ч “би эсвэл чиний мөрөөдөл” гэсэн сонголтыг тавих ёсгүй бөгөөд харин асуудлыг хамтдаа шийдвэрлэх хэрэгтэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()