Яг одооноос гар утсан дээрээ идэвхжүүлэх 10 тохиргоо

Ухаалаг утасны зарим тохиргоонууд бидний амьдралыг асар их хөнгөвчилдөг билээ. Гэвч хүн болгон эдгээрийг төдийлөн сайн мэддэггүй учир алтан цагаа хий дэмий зүйлд үрэх хандлагатай байдаг. Ингээд та бүхэнд хүн бүрийн идэвхжүүлэх ёстой ухаалаг утасны 10 тохиргоог танилцуулж байна. 

Яг одооноос гар утсан дээрээ идэвхжүүлэх 10 тохиргоо

10 Сурталчилгааг блок хийх

Аппликейшн ашиглаж байх явцад сурталчилгааны самбарууд гарч ирж биднийг нэг биш удаа залхаадаг. Тэгвэл та ердөө "Airplane Mode" дээр тавьснаар тус асуудлаас салж болох юм.

Сурталчилгааг блок хийх

9 Wi-Fi нууц үг

Хүн болгон үйлчлүүлдэг газрынхаа "Wi-Fi" нууц кодыг санана гэвэл худлаа. Тийм учраас та Андройд утас ашигладаг бол "Wifi Password Show" гэх нэртэй аппликейшныг татсанаар орсон газар бүрийнхээ кодыг автоматаар тэмдэглэж авах боломжтой аж.

Wi-Fi нууц үг

8 Залгасан дугааруудад өөрийн үгийг үлдээх

Хэрэв та дуудлага хүлээн авах боломжгүй байгаа бол ердөө ганц товчлуур дээр дараад автомат мессежийг илгээдэг. Тэгвэл та автомат хариуны оронд өөрийн бичсэн мессежийг явуулах боломжтой гэдгийг санаарай. "Settings"-руугаа ороод  "Phone"-г сонгож "Respond With Text"-д өөрийн текстийг бичээрэй. 

Залгасан дугааруудад өөрийн үгийг үлдээх

7 Андройд утасны нууцлах тохиргоо

Хүнд утсаа ашиглуулж байхдаа хувийн мэдээллээ хуваалцмааргүй байгаа бол баруун дээд буланд байрлах "User"-г сонгоод "Guest"-г дарснаар та хувийн орон зайгаа нууцалж болох ажээ. 

Андройд утасны нууцлах тохиргоо

6 "iPhone"-ий нууц код

Хүн рүү та дугаараа нууцалж залгамаар байгаа бол  *#31# дугаар луу залгаарай. Ингэснээр та бүх хүн рүү залгахдаа нууцалсан дугаараас залгаж болох юм. Хэрэв зөвхөн ганц дугаар луу нууцлалтайгаар залгахыг хүсэж байгаа бол тухайн дугаарын өмнө  *#31# бичээд залгаарай.

"iPhone"-ий нууц код

5 Автомат цаг тохируулах

Энэхүү тохиргоог унтахаасаа өмнө дуу эсвэл ном сонсож унтдаг хүмүүс ашиглавал илүү тохиромжтой. Та "Timer"-луугаа ороод цагаа тааруул. "When Timer Ends"-г  сонгоод хамгийн доор байрлах "Stop Playing" сонголтыг дарснаар хүссэн цагтаа сонсож буй зүйлээ зогсоож та тайван унтаж болох юм.

Автомат цаг тохируулах

4 Бичлэг хийж байхдаа зураг авах

Бичлэг хийж байхдаа доор байрлах цагаан өнгийн дугуй дээр та дарснаар давхар зураг авах боломжтой аж.

Бичлэг хийж байхдаа зураг авах

3 Дэлгэцийн нууц үг оруулах

"Screen Lock-Time Password" гэх аппликейшнийг ашигласнаар хэзээ ч хүнд дэлгэцийнхээ нууц кодыг  алдахгүй юм. Учир нь тухайн утасны цагтай зэрэгцэж нууц код нь өөрчлөгддөг болохоор хэн ч таны кодыг таахгүй. 

Дэлгэцийн нууц үг оруулах

2 Гар утастайгаа компьютерийн гар холбох

Андройд утасруугаа та компьютерийн хулгана болон гарын холбогчийг залгаснаар илүү давуу талыг эдэлж болох юм. Магадгүй таны утасны дэлгэц хагарсан эсвэл танд их хэмжээний текст бичих шаардлага гарсан бол  тус аргыг хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Гар утастайгаа компьютерийн гар холбох

1 Мэдээлэл солилцох

Хоёр Андройд утсыг ойртуулснаар ямар ч төрлийн мэдээллийг хооронд нь сольж болдог гэдгийг та мэдэх үү? Тухайн ашиглаж буй аппликейшнээс та "Share"-г дарж "Аndroid Beam"-г сонгоод бусадтайгаа хуваалцаарай. 

Мэдээлэл солилцох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()